| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/04533/И |
| Дугаар | 184/ШШ2024/03651 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2024/03651
| 2024оны өдөр | 7 сар 9 р 184/ШШ2024/03651 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ** тоот
Хариуцагч: *** тоот
Эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах бусад зардалд нийт 40,990,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: Х.Эрдэнэбулган нь ажлын хэрэгцээнд зориулж автомашин худалдан авахаар Үнэгүй.мн сайтаас 2024 оны 4-р сарын 4-ний өдөр зарын дагуу уулзаж 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2014 онд Монгол улсад орж ирсэн Ланд крузер 200 маркийн автомашиныг 115,000,000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авсан өдөр ******* оношилгоонд оруулсан байсан бөгөөд үзлэгийн төлбөрийг нэхэмжлэгч төлсөн. 2024 оны 4-р сарын 5-ны өдөр Улаанбаатараас Сайншанд руу ажлаар явж, буцаад Улаанбаатар хот руу явах замд машин унтарсан. Ямар нэгэн анхааруулах тэмдэг асаагүй тул Улаанбаатар хотоос ачилтын машин дуудаж 850,000 төгрөгөөр ачуулж хотод ирсэн.
Хариуцагч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн хооронд тухайн автомашины хөдөлгүүрийг авч задалж угсарч тавих ажлыг хийлгэснийг Хэт моторс ХХК-ийн инженер ******* хэлсэн мөн үйлчилгээ үзүүлсэн баримтаас олж мэдсэн. Худалдагч ******* нь тухайн автомашиныг доголдолтой гэдгийг мэдэж байсан ба худалдан авагч талд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй буюу доголдолтой эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулах байдлаар худалдсан байна.
Машин авах үед худалдагч ******* нь моторыг өмнө задлуулж янзалж байсан талаар тодорхой үнэн зөв мэдээллийг өгсөн бол тухайн тээврийн хэрэгслийг худалдан авахгүй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарцуулагдах цаг хугацаанд шахагдаж мөн яаралтай ажлын зайлшгүй шаардлагын улмаас тээврийн хэрэгслийг ашиглах шаардлага тулгарсан тул доголдолтой моторыг өөр доголдолгүй мотороор сольж засварлан нийт 40,990,050 төгрөгийн зардал гарсан. Үүнд моторын үнэ 37,500,000 төгрөг, мотор угсарсан зардал 2,500,000 төгрөг, ачилтын зардал 940,000 төгрөг, моторын тос шинжилгээнд өгсөн зардал 50,050 төгрөг нийт доголдлыг арилгахад гарсан зардал болох 40,990,550 төгрөгийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасны дагуу *******аас гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулсан болон машин өгсөн авсанд маргахгүй байна. Машины засвар үйлчилгээг удаа дараа хийлгүүлж байснаа хариуцагч зөвшөөрдөг. Энэ талаар баримтыг нэхэмжлэгчид өгсөн боловч нэхэмжлэгчийн хайхрамжгүй байдлаас болж ийм үр дагавар үүссэн. Маслогүй явснаас болж мотор цохисон гэх тусгай мэргэжлийн хүний дүгнэлт гарсан. Машиныг аваад нэг цаг, нэг хоногийн дараа эвдрээгүй. 8 хоногийн дараа эвдэрсэн. Машины маслотай холбоотойгоор талууд ярилцсан чат байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн ***-ийн сорилтын үр дүнгийн тайлангийн хуулбар, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Шатахууны картын үйлчилгээ үзүүлэх гэрээ, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, *******ын гар бичмэл тайлбар зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан худалдан авсан автомашины доголдлыг арилгуулахад гарах болон гарсан зардалд 48,900,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчлөн, нэхэмжлэлийн үнийн дүнгээ багасгаж худалдан авсан автомашины доголдлыг арилгахад гарсан зардалд 40,990,050 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х.Эрдэнэбулган нь 2024 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хариуцагч *******тай амаар хэлэлцэн тохирч түүний өмчлөлийн 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2014 онд импортлогдсон, арлын дугаартай, улсын дугаартай, Toyota, Land Cruiser-J200 маркийн автомашиныг 115,000,000 төгрөгөөр худалдан авчээ. /хх-ийн 90/
Хариуцагч автомашиныг худалдсан, өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн, мөнгийг хүлээн авсан тухайд маргахгүй, харин чанарын доголдолгүй автомашин хүлээлгэн өгсөн, автомашины моторт учирсан гэмтэл нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл /тос багатай удаан явсан/ -ээс шалтгаалсан тул хариуцахгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1,1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хэлцэл хийсэн гэж үзэх, худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заажээ.
Зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг бүрэн төлсөн, харин худалдагчийн шилжүүлсэн хөрөнгө /автомашин/ биет байдлын буюу чанарын доголдолтой байсан гэх үндэслэл талуудын тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэг, Хэт моторс ХХК-ийн инженер *******ийн 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 79, 83/
Нэхэмжлэгч нь автомашиныг худалдан авснаас 3 хоногийн дараа буюу 2024 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр доголдлын тухай /моторын масло багассан/ тухай хариуцагчид мэдэгдсэн бөгөөд улмаар автомашин унтарч дахин асаагүй тул 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ачуулж Улаанбаатар хотод авчран хариуцагчийн заасан газар болох Хэт моторс ХХК-ийн хашаанд буулгасан байна. /хх-ийн 53/
Нэхэмжлэгч хариуцагчийн автомашины моторыг 2023 оны 11 дүгээр сард шинээр боолгосон тухайгаа нуун дарагдуулсан, мотор нь тосоо алдсанаас /масло иддэг/ эвдэрсэн тул гэрээг цуцлах, автомашиныг буцаан өгөх тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн ч хариуцагч моторыг нь засуулаад ирвэл өөр хүнд зараад мөнгийг нь өгнө гэх үндэслэл зааж хүлээн зөвшөөрөөгүй нь тогтоогдсон.
Хэт моторс ХХК-ийн инженерийн тодорхойлолтоос үзэхэд улсын дугаартай, Toyota, Land Cruiser-J200 маркын автомашин 2024 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр хөдөлгүүр зуурсан байдалтай орж ирсэн, 1, 2, 8 дугаар цилиндрийн форсунк ажиллагаагүй, 4, 5 , 7 дугаар цилиндрийн форсунк урагшаа цацалт ихтэй, 4 дүгээр сарын 27-ны өдөр задалж үзэхэд цилиндрүүд зуурсан, гилз ухагдсан, тосны 8 дугаар суваг хугарсан, энэхүү гэмтэл нь хөдөлгүүрийн тос багатай явж байснаас зуурсан гэж дүгнэжээ.
Автомашины моторт учирсан гэмтлийн тухайд талууд маргаагүй бөгөөд гэмтэл учирсан шалтгааныг хариуцагч нэхэмжлэгчийн буруугаас /тос нэмээгүй/ болсон гэж, хариуцагч нь автомашины мотор доголдолтой байснаас тосоо идсэн, мөн анхааруулах гэрэл асаагүй, хариуцагчаас энэ тухай лавлахад худал мэдээлэл өгсөн гэж тус тус тайлбарласан.
Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгүүдэд худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах үүрэгтэй, худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байхаар зохицуулжээ.
Нэхэмжлэгч нь Дорноговь аймагт төсөл хэрэгжүүлж буй Дайчин зам ХХК-д төслийн менежерээр ажилладаг ба ажлын хэрэгцээ, шаардлагын улмаас өөрийн хөрөнгөөр доголдлыг арилгасан гэж тайлбарлаж, шаардлагаа автомашинд шинээр мотор худалдан авсан 37,500,000 төгрөг, солиулахад гарсан зардал 2,500,000 төгрөг, ачилтын зардал 940,000 төгрөг, тос шинжлүүлэх зардал 50,050 төгрөг, нийт 40,940,000 төгрөг гэж тодорхойлж байна.
Нэхэмжлэгч нь автомашиныг 2024 оны 4 дүгээр сарын 13-ны Дорноговь аймгаас Улаанбаатар хотод ачиж ирсэн *******т ажлын хөлсөнд түүний Голомт банк дахь дансанд машин ачилт гэх агуулгаар 750,000 төгрөг, Хэт моторс ХХК-ийн хашаанд хүргэхэд 90,000 төгрөг шилжүүлсэн, шатахууны зардалд 100,000 төгрөг бэлнээр өгсөн нь баримтаар тогтоогдсон. /хх-ийн 11, 12, 93/
Хариуцагч нь нэхэмжлэгчийн автомашинд хийсэн түлшний чанараас шалтгаалан мотор эвдэрсэн гэж маргасан ч нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудаар үгүйсгэгдсэн байна. /хх-ийн 66-73 /
улсын дугаартай, Toyota, Land Cruiser-J200 маркын автомашин нь туулах чадвар сайтай, дизель хөдөлгүүртэй автомашин бөгөөд хөдөлгүүр /мотор/-ийн ямар нэг доголдолгүй тохиолдолд хөдөлгүүрийн тос багасах, 7 хоног бүр моторт тос нэмэх шаардлагагүй, мөн эд хөрөнгийг хүлээн авах үед уг доголдлыг худалдан авагч мэдэх боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн худалдан авсан моторын үнэ, солиулах зардлын хэмжээний тухайд хариуцагч маргаагүй, нэхэмжлэгч нь Toyota компанийн албан ёсны борлуулагч Мөнхада ХХК, Топ моторс ХХК болон хувь хүнд байгаа моторын үнэ ханшийг судалсан ба иргэн Б.Уламбаяраас 37,500,000 төгрөгөөр худалдан авч, 2,500,000 төгрөгөөр солиулсан нь зах зээлийн дунджаас хэтрээгүй /доогуур/ гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь Б.Уламбаярын Хаан банк дахь 5429393340 тоот дансанд 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр land200 motor гэх агуулгаар 40,000,000 төгрөг шилжүүлсэн, Б.Уламбаяр нь нэхэмжлэгч Х.Эрдэнэбулганд мотор худалдсан, сольж тавьсан, 6 сарын баталгаат хугацаа өгснөө бичгээр тодорхойлж, нотариатаар гэрчлүүлснийг шаардлагыг нотолсон баримт гэж дүгнэлээ. /хх-ийн 62, 63/
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч *******аас 40,990,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Эрдэнэбулганд олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 40,990,050 /дөчин сая есөн зуун ерэн мянга тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Эрдэнэбулганд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 362,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. 120 120.2 , 뺺, 㺺 14 Нийслэлийн болохыг .
د .ѯ