Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2024/03649

 

 

 

 

 

2024 7 9

184/ШШ2024/03649

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би

 

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

 

Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,391,896 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6-р сарын 5-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6-р сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* дүүрэг, *******-р хороо, *******-р байр, ******* тоотод оршин суугч нь 2020, 2022, 2024 оны 1, 2, 3, 4, 5 дугаар сар хүртэлх 1,391,896 төгрөгийн сууц өмчлөгчдийн холбооны төлбөр хуримтлагдсан одоо болтол төлөхгүй сууц өмчлөгчдийн холбоо болон оршин суугчдын эрх ашгийг хохироож байгаа тул *******аас сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,391,896 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,391,896 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* СӨХ нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,391,896 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,220 төгрөгөөс 18,610 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 18,610 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,391,896 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,220 төгрөгөөс 18,610 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 18,610 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ ***