| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/04883/И |
| Дугаар | 184/ШШ2024/03605 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2024/03605
2024 6 26 184/ШШ2024/03605
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: ********,**************. Хаяг: ******,**********
Хариуцагч: ***********,*********************** Хаяг: *************,****************
Түрээсийн гэрээний төлбөрт 1,483,898 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************ХХК-тай 2022 оны 10-р сарын 27-ны өдөр 22-322 дугаартай түрээсийн гэрээ байгуулан А53 маркийн гар утсыг түрээслэхээр гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний үндсэн төлбөрт 1,699,900 төгрөг бөгөөд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхгүй түрээсийн төлбөр, хүүг төлөөгүйн улмаас 2024 оны 5-р сарын 15-ны өдрийн байдлаар түрээсийн гэрээний төлбөр 1,171,675 төгрөг, хүү 281,593 төгрөг, алданги 30,629 төгрөг, нийт 1,483,898 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 483,898 төгрөгийг хариуцагч 2024 оны 7-р сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч************ холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 1,483,898 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 483,898 төгрөгийг хариуцагч 2024 оны 7-р сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ************** холбогдох түрээсийн гэрээний төлбөрт 1,483,898 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 483,898 төгрөгийг хариуцагч 2024 оны 7-р сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,693 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 19,346.5 төгрөгийг хариуцагчаас, 19,346.5 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ