| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 1738001080005 |
| Дугаар | 2019/ДШМ/32 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | П.И |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2019/ДШМ/32
2019 07 08 2019/ДШМ/32
Т.М, П.О нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: Г.Сэндэнсүрэн,
Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолтой Б.Д, Т.М нарт холбогдох, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолтой Б.Б, П.О, Т.М нарт холбогдох эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах прокурор Г.Сэндэнсүрэнгийн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ........ овогт П-н О, 1996 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ............/.
Монгол Улсын иргэн, .......... овогт Т.М, 1996 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ............../.
Шүүгдэгч Т.М нь 2018 оны 6 дугаар сарын 03-ны шөнө Б.Д-тай бүлэглэн ....... сумын ......... багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Н-н I Рhопе маркийн гар утас, утас цэнэглэгч, 2,500 /хоёр мянга таван зуун/ төгрөг зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэн, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтлох үедээ хохирогч Ж.Н-г зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Т.М, П.О нар нь Б.Б-тэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ..... сумын ....... багийн ..... тоотод оршин суух иргэн Б.Н-н байшингийн цонхны төмрийг эвдэн орж эд зүйл хулгайлж 5,715,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Т.М-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож буюу 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Т.М-н нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.М-н 2018 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нийт 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Г.Сэндэнсүрэн шинээр нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтдээ: ... Т.М, П.О нар нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө буюу 2018 оны 7 дугаар сарын 20-ны шөнө Хөвсгөл аймгийн ....... сумын ...... багт байрлах иргэн М.Б-н эзэмшлийн “.....” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлж 506,800 /таван зуун зургаан мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 7 дугаар сарын 19-ний шөнө Хөвсгөл аймгийн ...... сумын ..... багт байрлах иргэн Л.П-н эзэмшлийн “.....” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1,065,000 /нэг сая жаран таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч М.Б, Л.П, гэрч Б.Лхагважий, яллагдагч П.О, Т.М нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон үнэлгээний тайлан зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн хэргүүдээс хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг нэг яллах дүгнэлтийн хүрээнд нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцүүлэх шаардлагатай нөхцөл байдал шинээр илэрсэн байх тул шүүгдэгч Т.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолоос Т.М-д холбогдох хэсгийг, мөн шүүгдэгч Т.М, П.Онарыг гэм буруутайг тогтоосон Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоос шүүгдэгч Т.М, П.О нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтийг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүгдэгч Т.М, П.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хяналаа.
Шүүгдэгч Т.М нь 2018 оны 6 дугаар сарын 03-ны шөнө Б.Должинжавтай бүлэглэн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Найдандоржийн I Рhопе маркийн гар утас, утас цэнэглэгч, 2,500 /хоёр мянга таван зуун/ төгрөг зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэн, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтлох үедээ хохирогч Ж.Найдандоржийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэлдээ Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.
Шүүгдэгч *******,*******ар нь Б.Буян-Эрдэнэтэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 21-02 тоотод оршин суух иргэн Б.Намжилцэцэгийн байшингийн цонхны төмрийг эвдэн орж эд зүйл хулгайлж 5,715,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэлдээ Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч П.Отгонбат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
Гэтэл шүүгдэгч *******,*******ар нь бүлэглэн дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2018 оны 7 дугаар сарын 19-ний шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт байрлах иргэн Л.Пүрэвдалайгийн эзэмшлийн “Хас” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж, эд зүйл хулгайлж 1,065,000 /нэг сая жаран таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 7 дугаар сарын 20-ны шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт байрлах иргэн М.Баттулгын эзэмшлийн “Дэлгэрхаан” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлж 506,800 /таван зуун зургаан мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байх ба прокурор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгч *******,*******ар шийтгэх тогтоол гарахаас өмнө гэмт хэрэг үйлдсэн нь илэрсэн учир Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолоос *******д холбогдох хэсгийг, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоос шүүгдэгч *******,*******арт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өмнөх хэргүүдийг нэгтгэн шалгаж, нэг тогтоолоор ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.
Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарч байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2, 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолоос *******д холбогдох хэсгийг, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоос шүүгдэгч *******,*******арт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.
2.Хэргийг прокурорт очтол *******,*******арт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Т.ГАНБАТ
Б.СОСОРБАРАМ