| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/03170/И |
| Дугаар | 183/ШШ2024/02734 |
| Огноо | 2024-06-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2024/02734
| 2024 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2024/02734 Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч шаардлагаасаа татгалзсаныг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,
......
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох 3 339 558 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсантай холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68 383 төгрөгийн 50 хувь болох 34 191.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх 50 хувь болох 34 191.5 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус буцаан гаргуулж, ******* СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ