| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00416/И |
| Дугаар | 129/ШШ2024/00335 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 129/ШШ2024/00335
|
|
129/ШШ2024/00335 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: О аймгийн Б сумын . тоотод оршин суух Н овгийн Н.А
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би 1981-1984 онд цэргийн алба хааж ирээд Архангай аймгийн Барилга угсралтын контор, трестэд 1984-1991 он хүртэл буюу тус байгууллагыг хувьчлагдах хүртэл ажилласан. 1991 онд ангай аймгийн Барилга угсралтын контор, трест хувьчлагдаж Гурван тамир пүүс компани болоход үргэлжлүүлэн цахилгаанчнаар 1991-1994 онд ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гараагүй. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгхох зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Өмнө нь шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгож байгаагүй, мөн өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаагүй. Иймд миний А аймгийн Г пүүс, ХК-д цахилгаанчнаар 1991 оны 01 сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 сарын 24-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 сарын 27-ны өдрийн 597 тоот тодорхойлолт
- Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 10 сарын 16-ны өдрийн 9259 дүгээр лавлагаа
- Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 325 дугаар лавлагаа
- хүсэлт гаргагчийн 201381 дүгээр хөдөлмөрийн дэвтэр
- Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1988 оны 9 сарын “ажилд томилох тухай” 189 дүгээр тушаал, Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 03 сарын 16-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 27 дугаар тушаал, Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 01 сарын 19-ний өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 5 дугаар тушаал, Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 сарын 16-ны өдрийн “түрээсийн гэрээтэй үйлдвэрийн нэгжүүд байгуулах тухай” 15 дугаар тушаал, Архангай аймгийн Гурван тамир пүүсийн захирлын 1992 оны 10 сарын 06-ны өдрийн “орон тоог цалинг өөрчлөн батлах тухай” 82 дугаар тушаал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-н хүсэлтээр У.С, Ч.Б нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- 1988 оны 11 сарын 15-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2024 оны 7 сарын 09-ний өдрийн 03/1504 тоот албан бичиг зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.А нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор А аймгийн Г пүүс, ХК-д цахилгаанчнаар 1991 оны 01 сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 сарын 24-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 сарын 27-ны өдрийн 597 тоот тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 10 сарын 16-ны өдрийн 9259 дүгээр лавлагаа, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 325 дугаар лавлагаа, хүсэлт гаргагчийн 201381 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1988 оны 9 сарын “ажилд томилох тухай” 189 дүгээр тушаал, Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 03 сарын 16-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 27 дугаар тушаал, Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 01 сарын 19-ний өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 5 дугаар тушаал, Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 сарын 16-ны өдрийн “түрээсийн гэрээтэй үйлдвэрийн нэгжүүд байгуулах тухай” 15 дугаар тушаал, Архангай аймгийн Гурван тамир пүүсийн захирлын 1992 оны 10 сарын 06-ны өдрийн “орон тоог цалинг өөрчлөн батлах тухай” 82 дугаар тушаал, 1988 оны 11 сарын 15-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2024 оны 7 сарын 09-ний өдрийн 03/1504 тоот албан бичиг, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч У.С, Ч.Б нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Хүсэлт гаргагч Н.А-н А аймгийн Г пүүс, ХК-д цахилгаанчнаар 1991 оны 01 сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 сарын 24-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь: Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох “2. Түрээсийн гэрээтэй үйлдвэрийн нэгжүүдийн дүрмийг 1-р хавсралтаар, дарга санхүүч нарыг 2-р хавсралтаар, нэгжүүдийн дарга санхүүч нарын цалинг 3-р хавсралтаар, ажилчдыг 4-р хавсралтаар тус тус баталсугай. Хавсралт нэрсийн жагсаалтад Н.А цах/ монтёр” гэсэн Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 сарын 16-ны өдрийн “түрээсийн гэрээтэй үйлдвэрийн нэгжүүд байгуулах тухай” 15 дугаар тушаал, “1. Барилгын Гурван тамир хувьцаат компанийн захиргааны аппаратын орон тоо, сарын цалингийн жишгийг 1 дүгээр хавсралтаар бригадуудын ИТА, ажилчдыг 2 дугаар хавсралтаар, 1992 оны 10 сарын 30-наас эхлэн ажлаас чөлөөлөгдөж байгаа ИТА, ажилчдыг 3 дугаар хавсралтаар, захиргааны болон ИТА-ыг ажлын үр дүнгээр нь цалинжуулах журмыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай. Хавсралт нэрсийн жагсаалтын 26-д. Н.А эр, монтёр” гэсэн Архангай аймгийн Гурван тамир пүүсийн захирлын 1992 оны 10 сарын 06-ны өдрийн “орон тоог цалинг өөрчлөн батлах тухай” 82 дугаар тушаал, “Алтансүх 1991 оны 01 сарын 17-нд БУК-ын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон тул барилгын Гурван тамир пүүст цахилгаанчнаар авч ажиллуулав. Гурван тамир пүүсийн захирлын 1991 оны 01 сарын 17-ны өдрийн 02 тоот тушаалаар, 1992 оны 6 сарын 20-нд Гурван тамир пүүс Гурван тамир ХК болон өөрчлөгдсөн тул Гурван тамир ХК-д цахилгаанчнаар авч ажиллуулав. Гурван тамир ХК-ийн захирлын 1992 оны 6 сарын 20-ны 45 тоот тушаалаар, 1994 оны 12 сарын 25-нд орон тооны цомхтголоор цахилгаанчны ажлаас чөлөөлөв. Гурван тамир ХК-ийн захирлын 1994 оны 12 сарын 25-ны өдрийн 21 тоот тушаалаар” гэсэн бичилттэй хүсэлт гаргагчийн 201381 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, “Н.А-н ажиллаж байсан Г пүүс нь 1991 онд, Г ХК нь 1992-1994 онд шимтгэл төлөлтийн тайлангаар тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлж байсан болно” гэсэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 325 дугаар лавлагаа, “Н.А БХЯ-ны сайдын 1981 оны 6 сарын 09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Архангай аймгаас 1981 оны 6 сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 016 /036/ дугаар ангид алба хааж мөн сайдын 1984 оны 6 сарын 05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар 1984 оны 6 сарын 20-ны өдөр 521208 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 10 сарын 16-ны өдрийн 9259 дүгээр лавлагаа, гэрч У.С-н “Би 1977-1990 он хүртэл Архангай аймгийн Барилга угсралтын контор, трестэд хүнд механизмын жолоочоор, 1990-1995 он хүртэл Архангай аймгийн Гурван тамир пүүс, компанид хүнд механизмын жолоочоор ажилласан. Би Н.А-тэй цэргээс ирснээс хойш найзалсан. Н.А нь Архангай аймгийн Булган сумын хүн. Н.А цэргээс ирснийхээ дараагаас Архангай аймгийн Барилга угсралтын контор, трестэд цахилгаанчнаар ажилд ороод 1990 он хүртэл тус байгууллагад тасралтгүй ажилласан. Барилга угсралтын трест 1990 хувьчлагдаж Гурван тамир пүүс, дараа нь Гурван тамир компани болж байсан. Ийнхүү хувьчлагдаж Гурван тамир пүүс, компани болоход А цахилгаанчаар, би жолоочоор үргэлжлүүлэн 1995 он хүртэл тасралтгүй ажилласан. Би Н.А-эй хамт Архангай аймгийн Барилга угсралтын контор, трест, Архангай аймгийн Гурван тамир пүүс, компанид 1995 он хүртэл хамт ажиллаж байсан учраас түүний талаар сайн мэднэ. Би Н.А-тэй хамт Архангай аймгийн Булган сумын сургуулийн барилга дээр 1984 онд ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зургийг шүүхэд өгч байна. Уг гэрэл зургийн дунд байгаа нь Н.А, би Н.А-н зүүн гар талд нь зогсож байгаа” гэх мэдүүлэг, гэрч Ч.Б-н “Би Архангай аймгийн Барилга угсралтын контор, трестэд цахилгаанчаар 1976-1991 он хүртэл Архангай аймгийн Гурван тамир пүүс, компанид цахилгаанчнаар 1991-1994 оныг дуустал ажилласан. Н.А нь 1984 онд цэргийн албанаас халагдаж ирээд Архангай аймгийн Барилга угсралтын контор, трестэд цахилгаанчнаар ажилд орж 1991 он хүртэл ажилласан. Барилга угсралтын трест 1991 онд хувьчлагдаж Гурван тамир пүүс, дараа нь Гурван тамир компани болсон. Н.А трестээс үргэлжүүлэн Архангай аймгийн Гурван тамир пүүс, компанид цахилгаачнаар 1994 оныг дуустал ажилласан. Би Н.Ал-н ажиллаж байсан цахилгааны бригадын дарга нь байсан. Би Н.А-тэй хамт Архангай аймгийн Барилга угсралтын контор, трест, Архангай аймгийн Гурван тамир пүүс, компанид цахилгаанчнаар ажиллаж байсан учраас Н.А-г 1984 оноос 1995 он хүртэл дээрх байгууллагад тасралтгүй ажиллаж байсныг сайн мэднэ” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Н.А-н А аймгийн Г пүүс, ХК-д цахилгаанчнаар 1991 оны 01 сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 сарын 24-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1988 оны 9 сарын “ажилд томилох тухай” 189 дүгээр тушаал, Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 03 сарын 16-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 27 дугаар тушаал, Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 01 сарын 19-ний өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 5 дугаар тушаал зэрэг нь хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын цаг хугацаанд хамааралгүй тул үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н овгийн Н.А-н А аймгийн Г пүүс, ХК-д цахилгаанчнаар 1991 оны 01 сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 сарын 24-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА