Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинбатын Мөнхболор |
Хэргийн индекс | 126/2023/0183/З |
Дугаар | 126/ШШ2023/0193 |
Огноо | 2023-12-15 |
Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 126/ШШ2023/0193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Пгийн Ч
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жт сумын Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Батсайхан нарын хоорондын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нэхэмжлэгч Пгийн Ч нь Хөвсгөл аймгийн Жт сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар захирамжаар Хөвсгөл аймгийн Жт сумын 5-р багт 60 м.кв газрыг 40 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалттайгаар эзэмшихээр болж, 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 0043080 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Тухайн газраа үйлчилгээний зориулалтай байшин барихаар 60 м.кв хэмжээтэй торх өрсөн боловч амьдралын боломжоос шалтгаалан бүрэн гүйцэт ашиглалтад оруулж амжаагүй байжээ. Гэтэл Хөвсгөл аймгийн Жт сумын Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/68 дугаар захирамжаар П.Чд олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Нэхэмжлэгч П.Ч Жт сумын Засаг даргын 2013 оны А/68 дугаар захирамжийг 2023 оны 3 дугаар сард сумынхаа газрын даамлаас олж авсан ба тэр даруй Хөвсгөл аймгийн Засаг даргад өргөдөл гарсан боловч Засаг даргаас хариу ирүүлээгүй байхад аймгийн Засаг дарга солигдсон тул дахин шинээр томилогдсон аймгийн Засаг дарга П.Лхагважавд өргөдөл гаргахад 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1/1213 тоот албан бичгээр ... сумын Засаг даргын хуульд нийцсэн шийдвэрийг шууд хүчингүй болгох боломжгүй тул хууль, хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг ирүүлжээ. Тиймээс нэхэмжлэгч П.Ч нь Хөвсгөл аймгийн Жт сумын Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/68 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм.
Тус акт нь дараах байдлаар нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн.
Нэг. Хөвсгөл аймгийн Жт сумын Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/68 дугаар захирамжаар П.Чгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримталж, захирамжийн 1 дэх хэсэгг Өөрийн эзэмшлийн газартаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаан хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй, ашиглаагүй ... гэж бичжээ. Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дутаар тогтоолд ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч П.Ч нь өөрийн эзэмшлийн газар дээр барилга байгууламж барьсан байсан тул газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх боломжгүй юм.
Хоёр.Захиргааны байгууллага иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд иргэнд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, цаашлаад шийдвэр гарсан тохиолдолд шийдвэрийг иргэнд мэдэгдэх, шийдвэрийг гардуулж өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч П.Ч газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох гэж байгаа талаар мэдээгүй, гарсан шийдвэрийг бүхэл бүтэн 10 жилийн дараа олж харсан байдаг. Тиймээс нэхэмжлэгч П.Чгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гаргасан Хөвсгөл аймгийн Жт сумын Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/68 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Пгийн Ч нь Хөвсгөл аймгийн Жт сумын 5 дугаар багт эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Пгийн Ч нь 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Хөвсгөл аймгийн Жт сумын Засаг даргын 22 дугаар захирамжаар Жт сумын 5 дугаар багт байрлах 60 метр квадрат газрыг 60 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалттай эзэмшихээр тус захирамжид тулгуурлан газар эзэмших 0043080 дугаартай гэрчилгээг авсан байдаг. Нэхэмжлэгч амьдралын боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалан тухайн газар дээрээ барилга байгууламж барьж чадахгүй байж байгаад 2012 онд газар дээрээ торх барьсан. Тэр торхоо одоо ч барьж гүйцээж ашиглалтад оруулж чадаагүй явж байгаа. 2023 онд Жт сумын 100 жилийн ой тохиож үүнтэй холбоотой сум орон нутгийнхаа хашаа хороог янзалж, нийтийн эзэмшлийн зам талбайд өнгө зүс оруулах ажил хийгдэж байтал 2023 оны эхээр Жт сумын газрын даамал П.Ч гуайн эхнэр рүү нь ярьж танай эзэмшлийн байшин байна. Энэ байшингийнхаа учрыг олоорой. Танайд олгосон энэ газар чинь хүчингүй болсон байна лээ шүү гэж хэлсэн байдаг. Түүнтэй холбоотой яагаад хүчингүй болдог юм бэ, яагаад мэдэгдээгүй юм бэ гээд газрын даамлаасаа захирамжийг нь харахад 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/68 дугаартай газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай П.Чд газар олгосон захирамжийг хүчингүй болгосон захирамж байсан. Үүнийг мэдсэн даруйдаа Хөвсгөл аймгийн Засаг даргад энэ захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн өргөдөл гаргасан боловч Хөвсгөл аймгийн Засаг даргаас 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1/1213 тоот албан бичгээр тус асуудлыг хууль хяналтын байгууллагад хандаж шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Жт сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/68 дугаар захирамжийг хууль бус гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлтэй. Үүнийг шалгаж үзэхэд 2013 онд тус захирамж гарахаас өмнө нэхэмжлэгч П.Чгийнх газар дээрээ торх босгосон байсан. Газрын тухай хуулийг тайлбарласан улсын дээд шүүхийн тогтоолыг харахад барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалангаа эрхлээгүй гэх мэтээр зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг ойлгоно гэж заасан байдаг. Гэтэл тухайн газар дээрээ шийдвэр гарахаас өмнө торх барьчихсан байсныг зориулалтын дагуу үйлчилгээний зориулалттай барилга, байгууламж барьсан харин түүнийгээ ашиглалтад оруулаагүй байхад хүчингүй болгосон нь буруу гэж үзэж байгаа. Нөгөө талаас захиргааны байгууллага иргэний эрх хууль ёсны ашиг сонирхлын хөндсөн захиргааны акт гаргахдаа иргэнд зайлшгүй урьдчилж мэдэгдэх, оролцоог нь хангах шаардлагатай байдаг. Гэтэл энэ захирамжийг гаргахдаа иргэн П.Ч болон түүний гэр бүлийнхэнд ийм шийдвэр гарах гэж байна гэж мэдэгдээгүй. Шийдвэр гарсны дараа ч бүхэл бүтэн 10 жилийн турш ийм шийдвэр гарсан гэдгийг огт мэдэгдээгүй, газар чөлөөлүүлэх ажиллагаа ч явагдаагүй байдаг. Ийм учраас П.Чгийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гаргасан Хөвсгөл аймгийн Жт сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/68 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэжээ.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Жт сумын Засаг даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн П.Чгийн нэхэмжлэлтэй, Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан тайлбар холбогдох нотлох баримт бичгийг хүргүүлж байна. Сумын Засаг дарга Б.Должинсорогдог 2013 оны А/68 тоот захирамжаар “Өөрийн эзэмшил газартаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаан хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй, ашиглаагүй тул” гэсэн шалтгаанаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
П.Чтэй холбоотой газрын хувийн хэргийн бүртгэл, кадастрын системийн зураг, газрын төлбөр төлсөн тухай баримт, газар эзэмших гэрээ, сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 22 тоот захирамжийн эх хувь гэх мэт материал сумын газрын даамал болон архивт огт байхгүй байна” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байшин, барилга байгууламж тухайн үед захирамж гарсны дараа баригдсан байсан. Тэрний дараа 2013 онд цуцлагдсан юм байна. Би хавтаст хэрэгтэй танилцсан. Яг хариуцаж хийдэг хүн нь би биш учраас юу болсон, яасан гэдгийг мэдэхгүй байна. Тухайн үедээ цуцлагдаад энэ талаар аймгийн Засаг даргад хандсан юм байна. Нэг Засаг дарга нь захирамж гаргаад олгочихсон. Нөгөө Засаг дарга нь тухайн үед барилга байгууламж бариагүй гэдгээр цуцалсан юм байна. Иргэн П.Ч үйлчилгээний зориулалтаар торх барьчихсан байгаа гэдгийг би мэднэ. Засаг даргын тамгын газраас тэрийг 10 жилийн дараа барилга бариагүй учраас сумын үр дүн сайжруулах, сум орон нутгийн 100 жилтэй холбоотой гаднаас хүн ирнэ арга хэмжээ ав гэхээр нь явахад цуцлагдсан байсан. Шүүх шийдвэрлэх байх гэж бодож байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР