| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03605/И |
| Дугаар | 182/ШШ2024/02901 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2024/02901
2024 06 26 182/ШШ2024/02901
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ...-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч ....
Гэрч : ..., ....
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Наранмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ... ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1 ... миний бие 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс ... кранистаар ажилд орсон. Миний ажиллаж байсан комбинат ... ХК болж нэрээ өөрчилсөн бөгөөд энэ талаари материал шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байгаа юм. Одоо тэтгэвэрт гарах гэсэн чинь ... ХК-ийн талаархи баримт байхгүй миний ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өөр ямар ч баримт байхгүй энэ тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна.
Иймд намайг 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ... ХК-д ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1. Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/
2.2 Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4-5/
2.3 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-6/
2.4 Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-7/
2.5 Үндэсний төв архивын тодорхойлолт /хх-8-9/
2.6 Мебель модон эдлэлийн комбинатын даргын тушаал /хх-10-11/
2.7 Гэрч нарын тодорхойлолт /хх-12-16/
3. Шүүх 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШЗ2024/10478 дугаар захирамжаар нотлох баримт бүрдүүлж, гэрч ..., ... нараас 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ... нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Тэрээр хүсэлтийн үндэслэлээ тэтгэвэр тогтоолгох зорилготой, ажилд орсон, гарсан тушаал байхгүй, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ... ХК-д кранчнаар ажиллаж байсныг тогтоолгоно гэжээ.
2.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.1 Хүсэлт гаргагч ... нь 1989 оны 10 дугаар сараас 26-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ... /... ХК/-д кранчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, даргын тушаалууд, гэрч ..., ... нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
2.2 Тодруулбал, 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улсын барилгын хорооны боловсон хүчний газраас 1967 онд төрсөн, ...т хөдөлмөрийн дэвтрийг нээн олгожээ.
Хөдөлмөрийн дэвтэрт ...1989 оны 10 дугаар сарын 20-ны өдөр СБ-103 тоот мэдэгдлээр ирсэн тул зүсмэлийн үйлдвэрт кранчнаар авч ажиллуулав. /... комбинатын даргын 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 268 дугаар тушаал/,
1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтрийг дуусгавар болгож БГ дүүргийн НД-ын хэлтсээс 337623 тоот НД дэвтэр олгов гэжээ.
Дээрх хөдөлмөрийн дэвтэрт дурдсан 337623 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хэрэгт авагдсан ба уг нийгмийн даатгалын дэвтэрт 1967 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, ... регистрийн дугаартай, Баяраа овогтой Батдэлгэрт 1995 оны 2 дугаар сарын 05-ны өдөр нээн олгосон талаар тэмдэглэгджээ.
2.3 Хэрэгт авагдсан Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа ...ын даргын 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 268 дугаар тушаалаар СБ-103 тоот мэдэгдэлтэй ...ийг зүсмэлийн үйлдвэрт кранчнаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Хүсэлт гаргагч ... нь хэрэгт авагдсан ...ын даргын 1990 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 21, 1991 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 140 тушаалыг тус тус өөрт хамааралгүй гэж тайлбарлах ба уг баримтуудад ...Авто аж ахуйн жолооч ......, ...засварчин ...... гэж бичигдсэнээс үзвэл хүсэлт гаргагчийн тайлбарыг үндэслэл бүхий байна гэж үзлээ.
2.4 Дээр дурдсан үйл баримтуудын талаар гэрч ... ... Би 1973 онд ...ын зүсмэлийн үйлдвэрт нормчноор ажилд ороод 2007 он хүртэл тэр цехэд тасралтгүй 32 жил ажилласан хүн. Нэхэмжлэгч хувьд эцэг нь ... гэдэг хүн. ... зүсмэлийн үйлдвэрт 1975 онд мастер хийдэг хүн байсан. Тэгээд энэ хүүхэд 1989 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирээд манай ... зүсмэлийн цехэд кранисчаар орж ажилласан. Гуалингийн бригад гэж вагоноор ирсэн гуалин модыг буулгаж хөрөө рамуудад гаргаж тавьж өгдөг, тийм кран байдаг. Түүнийг ажиллуулдаг байсан. Түүнийг ажиллуулж байгаад 1996 онд үйлдвэр янз бүр болоод хувьчлагдаад, нэг ёсондоо үйлдвэр ажилгүй болоод тэндээс гараад явсан. Сүүлд нь барилга дээр энэ тэнд кранист хийгээд ажиллаж байсан сураг байсан. Энэ хүүхдийг танина, цуг ажиллаж байсан хүн байна...., гэж,
Гэрч ... ...Би 1990 оны 4 сард ... зүсмэлийн цехэд ажилд орсон. Тэр үед манай хүн тэнд кранистч хийж байсан. Тэгээд бид хоёр танилцаад нэг гэр бүлсэн. Би тэнд 1990 -ээс 1997 он хүртэл ажилласан. Манай нөхөр зүсмэлийн үйлдвэрт 1990-1996 он хүртэл ажилласан гэв... гэж тус тус мэдүүлж байна.
Мөн гэрч ...гийн ажиллаж байсан байдалтай холбоотой хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагдсан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн зүйлийн 135.3 дахь хэсэгт Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
Хүсэлт гаргагч ...ийн ажиллаж байсан байдалтай холбоотой баримт архивт бүрэн хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул ...ийн 1989 оны 10 дугаар сараас 26-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болсон байна.
4. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, ...ийн 1989 оны 10 дугаар сараас 26-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ... /... ХК/-д кранчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5. Хүсэлт гаргагчаас 1995-1996 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн үндэслэлээ хөдөлмөрийн дэвтэрт ... ХК-ийн ажлаас гарсан хугацааг 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэж бичсэнээс өөрөөр тушаал шийдвэр байхгүй, ажилласан жилээ тогтоолгох шаардлага гарсан гэж тайлбарласан.
Хүсэлт гаргагч нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг нотлох нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хэрэгт ирүүлсэн боловч 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны ажиллаж байсан байдалтай холбоотой Нийгмийн даатгалын байгууллагад хандсан эсэх нь тодорхойгүй, түүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Ч.Наранчимэгийн хүсэлттэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хуулийн дээрх зохицуулалтад заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой үндэслэл тогтоогдож байх тул хүсэлтээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохтой холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
6. Хүсэлт гаргагчийн ...ийн хүсэлтийг шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ...-ийг 1989 оны 10 дугаар сараас 26-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ... /... ХК/-д кранчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ...-ийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохтой холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ...ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ