Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/02824

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны ******* сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/02824 Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,

.......

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч  ******* 16 СӨХ нь хариуцагч ******* холбогдуулан 2 997 905.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 000 000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 997 905 төгрөгийг 5 сарын хугацаанд сар бүрийн байрны төлбөр дээр нэмж төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108 549 /62 390, 46 159/ төгрөгийн 50 хувь болох 54 274.5 төгрөгийг хариуцагч ******* үлдэх 50 хувь болох 54 274.5 төгрөгийг улсын төсвөөс тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* 16 СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.







ШҮҮГЧ                                        Д.ЭНХЦЭЦЭГ