| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/00324/И |
| Дугаар | 183/ШШ2024/02828 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2024/02828
| 2024 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 183/ШШ2024/02828 Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би
.....
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 222 739 320.91 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг 125 097 370 төгрөг болгон багасгаж, хариуцагч ******* ******* ХХК нь тус төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулагдаж шүүхийн захирамж гарсан өдөр урьдчилгаа төлбөр болох 23 667 070 төгрөг төлж, 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд үлдэх 101 430 300 төгрөгт дүйцэх концепт дизайны эсхүл барилгын архитектурын ажлын зураг төслийн үйлчилгээг нэхэмжлэгч эсхүл түүний холбож өгсөн этгээдэд үзүүлэх, тус үйлчилгээг талуудын тохиролцсон нөхцөлөөр үзүүлж, актаар хүлээлцсэний дагуу төлбөрөөс суутгах, хэрэв нэхэмжлэгчийн зуучилж өгсөн этгээдэд үйлчилгээ үзүүлсэн бол үйлчлүүлэгч этгээдтэй байгуулсан гэрээний төлбөр нь хариуцагчид орж ирсэн даруйд төлбөрийг нэхэмжлэгчид төлөх бөгөөд аливаа зураг төслийн үйлчилгээ үзүүлээгүй, үйлчилгээг актаар хүлээлгэж өгөөгүй тохиолдолд 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 33 810 100 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 33 810 100 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 33 810 100 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ХХК-д төлж, хариуцагч ******* ******* ХХК нь Оффис үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээний дагуу 20 435 800 төгрөгийн барьцаа төлбөрийг нэхэмжлэгч ******* ХХК-ийн дансанд байршуулсан ба хариуцагчид барьцаа мөнгийг буцаан олгохгүй, 125 097 370 төгрөгт хамаарахгүй байхаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 271 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* монголиа ХХК-иас 635 825 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ