Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 134/ШШ2024/00155

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******, *******,*******,*******,*******,*******,*******

 

Хариуцагч:*******, *******,*******,,,,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1,144,364 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 1,160,864 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Адъяа, түүний өмгөөлөгч Э.Сайханаа, хариуцагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Ц.Адъяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

1.1. Иргэн нь 2019 оны 10 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаанд-д төлбөл зохих нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 1,144,364 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1,144,364 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 1,160,864 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Миний маргаад байгаа шалтгаан бол энэ СӨХ анх байгуулахдаа оршин суугчидтай СӨХ байгуулах гэж байгаа талаар ямар нэгэн зарын чанартай мэдээлэл хүргээгүй. Тэгээд хурлын протокол дээрээс нь харахаар СӨХ-г байгуулж байгаа хурлын заал нь 240 хүний суудалтай байдаг. Тухайн зааланд 440 өрх орохоос 240 өрх төлөөлөн оролцож байж 50 хувийн ирцтэй болно. Эд нар 54 хувийн ирцтэй хурал болсон гээд байгаа. Тэгээд зургийг нь харахаар суудал дүүрсэн юм байхгүй. Уурхайн ажилчдыг хүчээр авчираад суулгадаг, тэр хүмүүс дарга нарынхаа хажууд эд нарын саналыг дэмждэг асуудал байгаа. Уурхайн ажилчдаас бусад оршин суугчдад зар мэдээлэл өгөөгүй хурлаа хийсэн. Ирц бүрэн хүрсэн эсэх дээр маргаж төлбөр төлөхгүй байгаа гэв.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Нэхэмжлэлийн шаардлага 1 160 864 төгрөг нэхсэн. Тэр нь 2020 оны 06 дугаар сараас хойшх төлбөр гэдгийг ойлгосон байх гэж бодож байна. Тэрнээс өмнө нь Дээд шүүхийн шийдвэр гараад хүчин төгөлдөр байсан учраас тэрийг хасаж тооцсон юм билээ. Сая хариуцагч болохоороо СӨХ хууль ёсных биш хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, ирц нь хүрээгүй байсан. 54 хувь биш гээд ярьж байна. Тэгж маргаж болно. Тэгэхдээ маргаж байгаа үндэслэл чинь хуульд нийцсэн, үнэхээр хувь нь хүрээгүй гэдгийг нотолсон, СӨХ-ны гаргасан хурлын тэмдэглэл, сумын Засаг даргын гэрчилгээ нь хууль бус байна. Энэ хуульд нийцээгүй гэдгийг нотолсон зүйлүүд хавтаст хэрэгт байхгүй. 2-рт давж заалдах шатын шүүхийн магадлал гарсан байдаг. Тэр нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0020 дугаартай магадлалд маш тодорхой заачихсан. Таныг сууц өмчлөгч мөн учраас Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөх үүргээ биелүүлэх ёстой гэж дүгнэсэн. Дараагийн дугаарт та урьд яг энэ үндэслэлээр маргаж байсан байна лээ. Таны маргасан энэ үйл ажиллагаанд нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.5 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэг, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэсэг хэсэг, мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт зааснаар үнэхээр энэ бичиг баримт хуурамч гэвэл та өөрөө нотлох үүрэгтэй гэдгийг тусгайлан заагаад өгчихсөн. Тэгэхээр энэ зүйлүүдийг та шүүхэд нотлоогүй байна гэдгийг өмнөх шүүхүүдээр баталгаажуулаад хууль ёсных болчихсон. Мөн энэ удаагийн шүүх дээр та эдгээр зүйлүүдийг нотолсон зүйл байхгүй. СӨХ байгууллагдахад ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ? ямар хурлын тэмдэглэл, ямар дүрэм бий болгож баталдаг вэ? гэдгийг хавтаст хэрэгт ирүүлсэн байдаг. Таны хэлснээр 54 хувийн ирцтэй СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулинд 50-аас дээш ирцтэй бол хурлыг хүчин төгөлдөр гэж үзнэ гэсэн зохицуулалт байгаа. Тэгэхээр өнөөдрийн мэдэгдэж байгаа байдлаар СӨХ хууль ёсных гэдэг нь шүүхүүдийн шийдвэрээр батлагдсан. Хуулийн дагуу өнөөдрийг болтол үйлчилж байгаа. Энийг ямар нэгэн байгууллага, эрх бүхий албан хаагчид хууль бус гэдгийг нотолсон зүйл байхгүй учраас СӨХ-ны үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хууль ёсных юм байна гэж үзэх үндэстэй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлилгээний зардлын хураамжийн хүснэгт,******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн СӨХ байгуулах тухай бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоолууд,-ын гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт,-ны гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 34/22 дугаар албан бичиг,-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний хураамжийн нэхэмжлэхүүд /51 ширхэг/,-ны дүрэм, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 216/МА2020/00020 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01054 дүгээр тогтоол,-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын хүснэгт,-ны гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24/22 дугаар албан бичиг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03/140 дүгээр албан бичиг,

 

5. Хариуцагчаас: Хариу тайлбар зэргийг гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1,144,364 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 1,160,864 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч СӨХ хууль ёсных биш, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, ирц нь 50 хувьд хүрээгүй, СӨХ-ны гэрчилгээ, хурлын тэмдэглэл, хууль бус гэдгийг тус тус нотлоогүй, мөн өмнө уг маргааныг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоол, Давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэг нийтэд илэрхий нотлох баримтуудаар уг СӨХ-г хууль ёсны дагуу байгуулагдсан гэж үзсэн баримтууд байгаа. Иймд, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч үүргээ биелүүлэх ёстой тул 2019 оны 10 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд-д төлбөл зохих нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 1,144,364 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Нарлаг Шивээ СӨХ анх байгуулагдахдаа оршин суугчидтай СӨХ байгуулах гэж байгаа талаар ямар нэгэн зарын чанартай мэдээлэл хүргээгүй. Мөн хурлын протокол дээрээс нь харахаар СӨХ-г байгуулахдаа хуралдсан хурлын заал нь 240 хүний суудалтай заал, нийт 440 өрх хамрагдахаас 240 өрх төлөөлөн оролцож байж 50 хувийн ирцтэй болно. Гэтэл 54 хувийн ирцтэй хурал болсон гэдэг. Хурлын тэмдэглэлийн зургийг харахаар суудал дүүрсэн байдаггүй, уурхайн ажилчдыг хүчээр авчираад суулгадаг, тэр хүмүүс нь дарга нарынхаа хажууд эд нарын саналыг дэмждэг асуудал байгаа. Уурхайн ажилчдаас бусад оршин суугчдад зар мэдээлэл өгөөгүй хурлаа хийсэн. Ирц бүрэн хүрсэн эсэх дээр маргаж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх гэж маргана.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлилгээний зардлын хураамжийн хүснэгт,******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн СӨХ байгуулах тухай бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоолууд,-ын гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт,-ны гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 34/22 дугаар албан бичиг,-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний хураамжийн нэхэмжлэхүүд /51 ширхэг/,-ны дүрэм, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 216/МА2020/00020 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01054 дүгээр тогтоол,-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын хүснэгт,-ны гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24/22 дугаар албан бичиг, Говьсүмбэр аймгийн шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03/140 дүгээр албан бичиг, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Говьсүмбэр аймгийн *******ын*******т байрлах 9, 10, 12, 13, 14, 15 дугаар байрны оршин суугчдын хурлын шийдвэрээр-г 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулжээ.

 

Тус холбооны Удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Нарлаг Шивээ СӨХ-ны гүйцэтгэх захирал томилох тухай 07 дугаар тогтоолоор холбооны гүйцэтгэх захирлаар Ц.Адъяаг томилж, уг холбоог сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрчилгээ олгогдсон байна.

 

6. Нарлаг Шивээ СӨХ нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар хуулийн этгээдийн эрхгүй, холбоо байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

7. Талуудын маргааны зүйл нь хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүхэд нотлоогүй, мөн өмнө нь уг маргааныг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэг нийтэд илэрхий нотлох баримтуудаар уг СӨХ нь хууль ёсны байгуулагдсан гэж үзсэн баримтууд байгаа, сууц өмчлөгч үүргээ биелүүлэх ёстой гэж,

Нарлаг Шивээ СӨХ анх байгуулагдахдаа оршин суугч нарт СӨХ байгуулах гэж байгаа талаар ямар нэгэн зарын чанартай мэдээлэл хүргээгүй, мөн хурлын ирц 50 хувь хүрээгүй байхад СӨХ байгуулсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тус тус маргана.

 

8. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.,

мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох; гэж заажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч С.Золбаяр нь өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, мөн бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон гаргаж ирүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримтыг гаргаж ирүүлээгүй, улмаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээ, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг тухайн цаг хугацаанд нь эрх бүхий этгээдэд гаргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2.2, 38 дугаар зүйлийн 38.1-дэх хэсгүүдэд зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг хэргийн оролцогч нь өөрөө нотлох, гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй.

 

9. Нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн зүйлийн үйлчилгээний хураамжаас гадна нотариатын зардал 16,500 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу хохирол нэхэмжилсэн гэж үзэж энэ үндэслэлээр дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

10. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,441 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32,441 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1., 148 дугаар зүйлийн 148.2.3., 219 дүгээр зүйлийн 219.1., Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д заасныг тус тус баримтлан хариуцагчаас нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1,144,364 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 1,160,864 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,441 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Золбаяраас 32,441 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              П.ЦОГЗОЛМАА