| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/04874/И |
| Дугаар | 183/ШШ2024/02264 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2024/02264
2024 оны 05 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2024/02264 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б******* ГХОХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 110,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг энэхүү эвлэрлийн гэрээ байгуулагдан, талууд шүүгчийн захирамжийг гардаж авснаас хойш 10 хоногийн дотор 50,000,000 төгрөг, 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн дотор үлдэгдэл 60,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 703,950 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 709,350 төгрөгийн тал хувь болох 354,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 354,675 төрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД