Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/02079

 

 

 

2024 оны 05 сарын 10 өдөр                      Дугаар 183/ШШ2024/02079                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** дүүрэг, 28 дугаар хороо, Ногоон чулуут 3 гудамж, 38 тоотод оршин суух хаягтай ***** овогт Б***** (РД:******)-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 05 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Стелла байр, 302 тоотод оршин суух Боржигон овогт Очирбатын Т******* (РД:ЧМ58052461)-д холбогдох,

 

Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, зайсан гудамж, ХД-** байр, ** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Ц******* нь иргэн О.Т*******д холбогдуулан Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, зайсан гудамж, ХД-** байр, ** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хан-Уул дүүрэг, хороо, зайсан гудамж, *******, хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр 221,000,000 төгрөгөөр худалдан авсан. Хариуцагч О.Т******* нь орон сууцыг хүлээлгэж өгөхгүй, миний өмчөө зохих ёсоор эзэмших, ашиглах эрхэнд халдсан. Иймд Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, зайсан гудамж, ХД-** байр, ** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2.Хариуцагч О.Т*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, үндэслэлээ Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, зайсан гудамж, ХД-** байр, *** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2** оны ** дүгээр сарын **-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 221,000,000 төгрөгөөр худалдсан тул уг шаардлагыг зөвшөөрч байна гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Б.Ц*******, О.Т******* нарын хооронд 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Зайсан гудамж, хд-** байр, ** тоот орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *******, ******* дугаар гэрчилгээнүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн ******* дугаар захирамж, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг,

Хариуцагч талаас 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Ц*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Б.Ц******* нь Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, зайсан гудамж, ХД-** байр, ** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус орон сууцыг О.Т*******гаас 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу 221,000,000 төгрөгөөр худалдаж авсан боловч хариуцагч нь орон сууцыг Б.Ц*******ад шилжүүлж өгөхгүй, өмчлөгчийн эрхийг зөрчиж байна гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч О.Т*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үндэслэлээ тус орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 221,000,000 төгрөгөөр худалдсан тул зөвшөөрч байна гэж тайлбарлаж байна.

 

4.Хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Хан-Уул дүүрэг, хороо, зайсан гудамж, *******, хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч Б.Ц******* мөн. (хавтаст хэргийн 6 дахь тал)

4.2.Хан-Уул дүүрэг, хороо, зайсан гудамж, *******, хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 221,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар нэхэмжлэгч Б.Ц*******, хариуцагч О.Т******* нар харилцан тохиролцож, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрээг бичгээр байгуулсан. (хавтаст хэргийн 4 дэх тал)

4.3.Дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу 221,000,000 төгрөгийн төлбөрийг худалдан авагч нь төлж дууссан үйл баримтын хувьд талуудын хооронд маргаангүй.

4.4.Хан-Уул дүүрэг, хороо, зайсан гудамж, *******, хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө хариуцагч О.Т*******гийн эзэмшилд байхгүй болох нь хариуцагчийн “...н.Н гэдэг хүн амьдардаг...” гэх тайлбар (хавтаст хэргийн 18 дахь тал), шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Та ах дүү, хамаатан садангаа байлгаад байгаа юм уу гэдэг асуудал ярьдаг...” гэх тайлбараар тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч Б.Ц******* нь Хан-Уул дүүрэг, хороо, зайсан гудамж, *******, хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс тухайн орон сууцыг шаардах эрхтэй.

 

6.Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны ** дугаар сарын **-ний өдөр шүүхэд ирүүлсэн (хавтаст хэргийн 17 дахь тал) боловч шүүх хуралдаан болсон 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар орон сууцыг чөлөөлж өгөөгүй, мөн хариуцагчийн эзэмшилд маргаан бүхий орон сууц байхгүй талаар хариуцагч нь шүүгчийн туслахад тайлбарласан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ах, дүүгийн хүн нь эзэмшдэг гэж дурдсан зэргээс үзэхэд маргаан бүхий орон сууц хариуцагч О.Т*******гийн эзэмшилд байгаа гэж үзэх боломжгүй байна.

 

7.Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Т*******гийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, хороо, зайсан гудамж, *******, хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Ц*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

8.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж буй этгээдээс албадан чөлөөлөхийг шаардах эрхтэй юм.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, хороо, зайсан гудамж, *******, хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг О.Т*******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Ц*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД