Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 487

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч Т.Г, Л.А,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т. Г, Л.А нарт холбогдох эрүүгийн 1711005450092 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Т.Г Монгол Улсын иргэн, 1989 оны 05 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн Алтан өлгий 4 дүгээр гудамж, 75 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- 2005 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 452 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 120 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

- 2006 оны 06 дугаар 28-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 291 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж уг ялыг өршөөн хэлтрүүлсэн,

- 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 265 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ………….

Шүүгдэгч: Л.А: Монгол Улсын иргэн, 1986 оны 12 сарын 17-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр хэсэг хангамж гудамж, 282 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 451 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

- 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 457 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ………………….

Шүүгдэгч Т.ГЛ.Ариунбаяр нар нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 68-832 тоот хохирогч П.Болдбаатарын орон байранд нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй, пойлусан бүс, шинэ цагийн бор чулуун хөөрөг, мөнгөн гинж зэргийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Гантөмөрөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байсан байх он сарыг нь сайн санахгүй байна гэртээ байж байхад манай найз Ариунбаяр гаднаас 2 литр айраг, 1 литр сүү барьчихсан орж ирсэн. Тэгээд бид хоёр авчирсан айргийг нь ууж сууж байхад Ариунбаяр намайг гарах уу гэсэн юм. Тэгээд бид хоёр манайхаас гараад манай гэрийн хажуу талын дэлгүүрээс нэг шил архи аваад бид хоёр гудамжинд хувааж уусан. Тэгээд бид хоёр тэндээс шууд Хайлаастад байдаг манай эхнэрийн найз Мөнхзулын гэрт нь очсон. Тэр өдөр Ариунбаяр бид хоёр тэнд архи ууж хоносон юм. Тэр өдөр уусан бүх архийг Ариунбаяр авсан мөнгөтэй явсан юм. Тэгээд маргааш нь бид хоёр тэндээс гараад гэр рүүгээ алхаад явж байхад замдаа Ариунбаяр байж байгаарай би нэг айл руу орчихоод ирье гэж хэлээд ногоон өнгийн төмөр хаалгатай хашаа руу орчихсон юм. Тэгээд 10 минут гарам болоод Ариунбаяр гарч ирээд намайг ороод ир гэхээр нь би тэр айлын хашаа руу орсон чинь надад эрэгтэй эмэгтэй мөнгөн бүс өгөөд гараад хүлээж бай гэж хэлээд өөрөө буцаад орчихсон юм. Тэгээд Ариунбаяр буцаж ороод 5 минут орчим болоод гарч ирэхдээ гартаа юм бариагүй гэхдээ хоёр халаас нь түнтийгээд гараад ирсэн юм. Тэгээд би халаасанд чинь юу байна гэж хэлсэн чинь жоохон байж байгаад болъё гэж хэлээд тэгээд тэндээсээ холдсоны дараа халааснаасаа эрэгтэй, эмэгтэй мөнгөн гинж, мөнгөн аяга гаргаж ирсэн. Тэгээд бид хоёр буцаж Мөнхзулын гэрт нь очоод Мөнхзул, Мөнхзулын дүүгийнх нь нөхөр Ганбаа нарыг дагуулж гараад Хайлаастын хуучин эцэс дээр байдаг ломбарданд Мөнхзулын бичиг баримтаар мөнгөн аяга, гинжийг 52.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд тэндээс Ариунбаяр, Мөнхзул, Ганбаа бид 4 шууд Нарантуул зах орсон. Зах дээр очоод хоёр мөнгөн бүсийг нь орон нутаг руу машин явдаг газар зогсож байсан эрэгтэй хүнд хоёуланг нь 20.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд бид дөрөв захын хойд талын гудамжинд сууж байгаад нэг шил архи хувааж уугаад тэндээс салцгаасан юм” гэсэн мэдүүлэг /хх 54-56/

Шүүгдэгч Т.Гантөмөрөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Ариунбаяр манай багын найз тул манайд ирээд бид хоёр нэг шил архи уучихаад гарч дэлгүүрээс дахин нэг шил архи авч уусан. Тэгээд дахин архи ууя гэхэд нь би дагуулаад Хайлаастад байдаг найз Мөнхзулынд очиж хоносон. Өглөө нь Ариунбаярыг гэртээ харъя гээд дагуулж гарсан. Гэтэл Ариунбаяр “байж байгаарай би ахынх руугаа ороод ирье” гээд айлын хашаа руу орсон. Гарч ирэхдээ Ариунбаяр надад эрэгтэй, эмэгтэй хоёр бүс өгөөд дахин ороод ирье гэсэн. Тэгээд 6 минутын дараа гарч ирээд “танай найз Мөнхзулын гэрт очъё” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Л.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 8 сарын 27-ны өдөр байсан байх он сарыг нь сайн санахгүй байна найз Гантөмөрийн Цайз 16 байдаг гэрт нь очоод Гантөмөрийн хамт нэг шил архи хувааж уусан юм. Тэгээд Гантөмөр Хайлаастад байдаг найзынхаа гэр рүү очъё гэж хэлэхээр нь дагаад Хайлаастад ирсэн юм. Хайлаастад ирээд Гантөмөрийн Мөөгий гэх найзынх нь гэрт архи ууж хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь тэр айлаас гараад автобусны буудал руу явж байсан чинь банзан хашаатай ногоон өнгийн төмөр хаалгатай айл эзэнгүй байхаар нь Гантөмөрийг хашааны гадаа үлдээгээд би хашаа руу орж байшингийн цонхыг хагалж дотогш нэвтэрч байшингаас эрэгтэй, эмэгтэй хүний мөнгөн бүс тус бүр нэг ширхэг, нэг ширхэг хөөрөг авч гараад Гантөмөрт өгөөд буцаж байшин руу орж дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гинж нэг ширхэг авч гараад Гантөмөрийг дагуулаад хоносон айлдаа очоод айлын хүн болох Мөнхзулыг дагуулж гарч Хайлаастын эцсийн ломбарданд Мөнхзулын бичиг баримтаар 53.000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм. Тэгээд тэндээс Гантөмөр, Мөнхзул бид нар Нарантуул 1 зах руу яваад орон нутгийн машинууд зогсдог газар очиж эрэгтэй эмэгтэй хүний мөнгөн бүс болон хөөргийг нийлүүлээд 50.000 төгрөгөөр явуулын хүнд зарсан юм” гэсэн мэдүүлэг /хх-57-59х/,   

Шүүгдэгч Л.Ааас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Гантөмөрийн ярьсан зүйлтэй зөрөх зүйл байхгүй. Тэр айлын хашаанд би орсон. Гантөмөр гадаа байсан, тэр айлд ороогүй” гэсэн мэдүүлэг,

Хохирогч П.Болдбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ..2017 оны 8 сарын 28-ны өглөө 06 цагт гэрээс гараад 11 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байсан. Гэртээ ороход манай цонхыг хагалаад хулгай орсон байдалтай хамаг эд зүйлс бусниулсан байдалтай байсан болохоор нь цагдаа дуудсан. Хажуу талынхаа хүнээс асуусан чинь өглөө танай хашаан дотор 2 танихгүй залуу явж байсан гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 21х/,

Гэрч Ю.Мөнхзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ..2017 оны 8 сарын 28-ны өдөр би эгч Мөнхцэцэг ах Ганбаа, хамаатны дүү Уянгаа нарын хамт гэртээ байж байхад өглөө 07 цаг өнгөрч байхад Гантөмөр, Ариунбаяр хоёр орж ирээд Ариунбаяр нь ахынхаасаа авсан юм гээд 1 ширхэг мөнгөн аяга гаргаж ирээд хамт ломбард ороод тавиад өгөөч, чиний бичиг баримтаар ломбарданд тавьчихъя гэхээр нь Хайлаастын хуучин эцэс дээр байдаг Нандин нэртэй ломбарданд мөнгөн аягийг нь 53.000 төгрөгөөр тавиад мөнгийг нь Ариунбаяр гэх залуу авсан. Тэндээсээ таксигаар Нарантуул зах дээр очоод захын хуучны юм авдаг хэсэг дээр очоод Гантөмөр хөөрөг, бүс хоёр зарсан. Тухайн үед Ганбаа, Ариунбаяр бид гурвыг наанаа зогсож бай гээд үлдээсэн. Гантөмөр тэр хөөрөгнөөс гадна бас нэг бүс зарсан. Тэр бүсээ өврөөсөө гаргаж ирээд байсан. Хөөрөг бүс хоёроо хэдэн төгрөгөөр зарсанаа хэлээгүй. Ариунбаяр гэдэг залуу Ганбаад 10.000 төгрөг өгсөн. Тэгээд Ариунбаяр Гантөмөр хоёр гэртээ харилаа гээд зах дээр бид хоёроос салаад явсан. Салахаасаа өмнө бид дөрөв захын ард талд цайны газар хоолонд ороод тэндээсээ гарч нэг шил архи аваад гудамжинд ороод хувааж уусан” гэсэн мэдүүлэг /хх 25-26х/,

Гэрч Д.Ганбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ..2017 оны 8 сарын 28-ны оройны 01 цагийн үед Гантөмөр, Ариунбаяр нар нэг шил архи, нэг том пиво, нэг ундаа барьчихсан орж ирсэн. Тэгээд тэрийг нь бид нар хувааж уугаад унтсан. Тэгээд өглөө 06 цагийн үед Гантөмөр сэрээд Ариунбаярыг сэрээгээд гэртээ харилаа гээд гарсан. Тэгээд удалгүй 07 цаг өнгөрөөгөөд буцаад ороод ирсэн. Орж ирэхдээ Гантөмөр нь энгэртээ бүс хийсэн, Ариунбаяр нь нэг ширхэг мөнгөн аяга барьчихсан орж ирсэн. Тэгээд гурвуулаа гараад энэ мөнгөн аягийг ломбарданд тавьчихъя гэхээр нь надад бичиг баримт байхгүй гэсэн чинь тэгвэл Зулаагийн бичиг баримтаар тавьчихъя гээд Зулааг дагуулаад гарсан. Тэгээд Зулаа, Ариунбаяр хоёр ломбарданд орж мөнгөн аягаа тавьчихаад гарч ирээд зах оръё гээд бид нар такси бариад шууд Нарантуул зах орсон. Зах ороод хуучин юм авдаг хэсэг дээр очоод Гантөмөр 2 бүсээ 20.000 төгрөгөөр зарсан, хөөргөө хэдэн төгрөгөөр зарсаныг мэдэхгүй байна. Тэгээд захын ард талд хоолонд ороод нэг шил архи аваад захын ард талд гудамжинд ороод уусан. Би Ариунбаяраас 10.000 төгрөг гуйсан чинь надад өгсөн. Тэгээд тэр хоёр харилаа гээд салсан”  гэсэн мэдүүлэг /хх 27-28х/,

         Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-13х/,

         Эд зүйлийн үнэлгээ /хх 75-76х/,

“Нандин” ломбард барьцаат зээлийн гэрээний баримт /хх-78х/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-19х/,   

Шүүгдэгч Т.ГЛ.Ариунбаяр нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 62-63х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60-61х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-66-67, 69-72х, 87-92х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгээр шүүгдэгч Т.ГЛ.Ариунбаяр нар нь  2017 оны 8 сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 68-832 тоот хохирогч П.Болдбаатарын орон байранд нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй, пойлусан бүс, шинэ цагийн бор чулуун хөөрөг, мөнгөн гинж зэргийг хулгайлсан болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Гантөмөр нь хохирогчийн гэрт нэвтрээгүй, гадаа нь зогсож байсан гэж мэдүүлэх боловч шүүгдэгч Т.Гантөмөрийн мэдүүлсэн: “..бид хоёр тэндээс гараад гэр рүүгээ алхаад явж байхад замдаа Ариунбаяр байж байгаарай би нэг айл руу орчихоод ирье гэж хэлээд ногоон өнгийн төмөр хаалгатай хашаа руу орчихсон юм. Тэгээд 10 минут гарам болоод Ариунбаяр гарч ирээд намайг ороод ир гэхээр нь би тэр айлын хашаа руу орсон чинь надад эрэгтэй эмэгтэй мөнгөн бүс өгөөд гараад хүлээж бай гэж хэлээд өөрөө буцаад орчихсон юм. Тэгээд Ариунбаяр буцаж ороод 5 минут орчим болоод гарч ирэхдээ гартаа юм бариагүй гэхдээ хоёр халаас нь түнтийгээд гараад ирсэн юм. Тэгээд би халаасанд чинь юу байна гэж хэлсэн чинь жоохон байж байгаад болъё гэж хэлээд тэгээд тэндээсээ холдсоны дараа халааснаасаа эрэгтэй, эмэгтэй мөнгөн гинж, мөнгөн аяга гаргаж ирсэн. Тэгээд бид  тэр эд зүйлсээ зарсан.. гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Л.Ааас “..Гантөмөрийг хашааны гадаа үлдээгээд би хашаа руу орж байшингийн цонхыг хагалж дотогш нэвтэрч байшингаас эрэгтэй, эмэгтэй хүний мөнгөн бүс тус бүр нэг ширхэг, нэг ширхэг хөөрөг авч гараад Гантөмөрт өгөөд буцаж байшин руу орж дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гинж нэг ширхэг авч гараад Гантөмөрийг дагуулаад хоносон айлдаа очоод айлын хүн болох Мөнхзулыг дагуулж гарч Хайлаастын эцсийн ломбарданд Мөнхзулын бичиг баримтаар 53.000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм..” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бөгөөд Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцсон болон урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэн гүйцэтгэсэнд тооцохоор заасан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхээр урьчилан тохироогүй боловч Т.Гантөмөр нь гэмт хэрэг үйлдэж буй Л.Аыг зогсоогоогүй, гадна зогсож, хулгайлан авч, гарч авчирч өгсөн зүйлийг нь авч түүнийг дахин хохирогчийн гэрт нэвтрэн оруулж эд зүйлсийг хулгайлуулан гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, дээрхи гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн байна гэж үзлээ.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Т.ГЛ.Ариунбаяр нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүнийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын үлдэгдэл болох 130.000 төгрөгийг хохирогч П.Болдбаатар нь хүлээн авч “хохирол бүрэн төлж барагдуулсан, цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” /хх-115-116/ гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Т.ГЛ.Ариунбаяр нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Т.ГЛ.Ариунбаяр нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан тэдгээрийг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр тогтоов.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь тус бүр 41 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.