Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/02917

 

 

 

 

 

 

 

 

2024 06 27 182/ШШ2024/02917

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ...-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ...

Хариуцагч ...

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Наранмандах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

... миний бие 2009 онд ...тэй танилцаж тухайн оны намраас хамтран амьдарч улмаар 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтийн 620 тоот дугаарт бүртгүүлж гэр бүл болсон. Бид гэрлэх үед ... нь ... гэдэг охинтой байсан бөгөөд бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүү ..., 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүү ... нар төрсөн. 2016 оноос эхлэн бид зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч эхэлсэн бөгөөд энэ байдал нь хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлөх өндөр уршигтай байдалд хүрсэн тул 2018 оны 12 сараас эхлэн өнөөг хүртэл тусдаа амьдарч байна. Тэр үеэс хойш хүүхдүүд маань эх ...ийн асрамжинд амьдарч өсөж торнисон. Тусдаа амьдарсан энэ 5 жилийн хугацаанд харахад бид цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь тодорхой болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. ...ийн хүсэлтийн дагуу, зөвшилцсөнөөр хүү ..., ... (дагавар охин Э.... 18 нас хүрсэн) нарыг ...ийн асрамжинд үлдээж, хууль ёсны дагуу тэтгэлэг тогтоолгохыг миний бие зөвшөөрч байна.

Бидний дундын өмчлөлд байх ... хаяг байрлах 2 өрөө байрыг дагалдах, зээлийн төлбөрийн үүрэгтэй нь хамт тус тус ...ийн өмчлөлд үлдээхийг мөн тохиролцсон болно гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...тай 2009 онд гэр бүл болсноос хойш дундаасаа хоёр хүү төрүүлж, 2018 оноос хойш өөрийн дагавар охин Э....ын хамт 3 хүүхдээ ганцаараа өсгөж байгаа бөгөөд цаашид ч хүүхдүүдээ асран хамгаалах хүсэлтэй байна.

Нэхэмжлэлд дурдсанчлан зан харилцаа таарахгүйгээс хэрүүл маргаан байнга гарч хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлж байсан. Үүнтэй холбоотойгоор сүүлийн 5 жил тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Бид хүүхдүүдээ асран хамгаалах болон эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан болохгүй бөгөөд ...тай зөвшилцсөний дагуу миний өмчлөлд дундын эд хөрөнгө болох 2 орон сууцны нэг байрыг шилжүүлэхээр болсон.

Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу тогтоох нь оюутны төлбөр байрны зээл зэргийг төлж, хүүхдүүдээ тэжээн тэтгэхэд хүндрэлтэй учир гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар эцэг эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно гэсэн заалтын дагуу харилцан тохиролцож тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Эсвэл миний өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон 2 орон сууц нь хүүхдүүдийн ирээдүйн амьдралын баталгаа, өвлөх эд хөрөнгө учир байрны зээлийг 50/50 хувиар хувааж төлөх тохиолдолд хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэмж тогтоолгоход татгалзах зүйлгүй болно гэв.

 

3. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд:

....1. Гэрлэлт цуцлуулах

2. Хүү ..., ... нарыг уригдагч тал ...ийн асрамжид үлдээж, холбогдох хууль журмын дагуу тэтгэмж тогтоолгох, тэтгэмжийг уригдагч тал ...ийн ... тоот Төрийн банкны данс руу өргөдөл гаргагч ... нь заасан хугацаанд шилжүүлж байх

3. Хүүхдүүдийг өргөдөл гаргагч ...тай хүссэн үед нь уулзуулж байх

4. Дундын өмчлөлд байх ... хоёр өрөө /210,000,000 төгрөгийн зах зээлийн үнэ бүхий, өнөөдрийн байдлаар Голомт банкинд 116,486,883 төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдэл бүхий/, ... нэг өрөө /100,000,000 төгрөгийн зах зээлийн үнэ бүхий/ байруудыг тус тус уригдагч тал ...ийн өмчлөлд үлдээх

5. Өргөдөл гаргагч ... нь дээрх орон сууцуудын өөрт ногдох хувиас татгалзсан бөгөөд орон сууцуудын зээлтэй холбоотой болон бусад аливаа төлбөрийг гэрээ байгуулагдсан өдрөөс хойш уригдагч тал ... бүрэн төлж байх ... гээд нэг талаас нэхэмжлэгч ... нөгөө талаас хариуцагч ... нар гэрээнд гарын үсэг зуржээ.

 

4.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-3/

4.2 ..., ... нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-4-5/

4.3 Эмнэлгийн тодорхойлолт /хх-6/

4.4 Сургуулийн тодорхойлолт /хх-7/

4.5 ...ын иргэний үнэмлэхийн тодорхойлолт /хх-8/

4.6 ...ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-9/

4.7 Эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэл /хх-10-11/

4.8 Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх46-47/ зэрэг баримт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч ...ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ ...2016 оноос эхлэн бид зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч эхэлсэн бөгөөд энэ байдал нь хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлөх байдалд хүрсэн тул 2018 оны 12 сараас эхлэн өнөөг хүртэл тусдаа амьдарч байна, талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна.

 

7. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, ......тай 2009 онд гэр бүл болсноос хойш дундаасаа хоёр хүү төрүүлж, 2018 оноос хойш өөрийн дагавар охин Э....ын хамт 3 хүүхдээ ганцаараа өсгөж байгаа бөгөөд цаашид ч хүүхдүүдээ асран хамгаалах хүсэлтэй байна. Бид зан харилцаа таарахгүйгээс хэрүүл маргаан байнга гарч хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлж байсан. Үүнтэй холбоотойгоор сүүлийн 5 жил тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран боломжгүй, талуудын байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх агуулгаар тайлбар гаргажээ.

 

8.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

..., ... нар нь 2009 онд танилцаж, 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах хугацаанд 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүү ..., 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүү ... нар төрж, эцэг, эхийн үүргийг гүйцэтгэн хамтран амьдарсан болох нь зохигчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

9. Хамтын амьдралын хугацаанд гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх үүргээ биелүүлээгүй хоорондын таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос тусдаа амьдрах болсон нь гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах шалтгаан болжээ.

 

Гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 240 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ гэж заажээ.

Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүйг хэн аль нь илэрхийлж байх тул тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцох боломжтой.

 

Хариуцагч ... нь хүү ..., ... нарыг өөрийн асрамжид байлгахыг хүссэн бөгөөд нэхэмжлэгч ... нь хүү ..., ... нарыг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрч, талууд энэ талаар эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хүү ..., ... нарыг эх ...ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

11. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдээ сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахад эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд дээрх үүрэг хэвээр үлдэх тул эцэг ... энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхийг мэдэгдэж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эх ... нь саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг даалгав.

 

12. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч ... нь дээрх хуулийн дурдсан заалтын дагуу хүү ..., ... нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хэмжээгээр хүү ..., ... нарт тэтгэлэг тогтоож, эцэг ...аар сар бүр тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

13. Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа харилцан тохиролцож болно.

 

Талууд ...дундын өмчлөлд байх ... хоёр өрөө /210,000,000 төгрөгийн зах зээлийн үнэ бүхий, өнөөдрийн байдлаар Голомт банкинд 116,486,883 төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдэл бүхий/, ... нэг өрөө /100,000,000 төгрөгийн зах зээлийн үнэ бүхий/ байруудыг тус тус хариуцагч ...ийн өмчлөлд үлдээх

Нэхэмжлэгч ... нь дээрх орон сууцуудын өөрт ногдох хувиас татгалзсан бөгөөд орон сууцуудын зээлтэй холбоотой болон бусад аливаа төлбөрийг гэрээ байгуулагдсан өдрөөс хариуцагч ... бүрэн төлөх... гэж харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.

Энэ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эд хөрөнгийн талаарх зохигчдын эвлэрлийг батлан, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг авахаас татгалзаж, талууд дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ...ийн өмчлөлд үлдээхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан ... хаягт байрлах, улсын бүртгэлийн ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс нэхэмжлэгч ...ын нэрийг хасаж, хариуцагч ...ийн нэрийг бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

14. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлсөн тул үүнийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 145,750 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.6, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ..., ... нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү ..., хүү ... нарыг эх ...ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү ... /.../-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,

2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү ... /.../, 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү ... /.../ нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг ...аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар ... хоёр өрөө /210,000,000 төгрөгийн зах зээлийн үнэ бүхий, өнөөдрийн байдлаар Голомт банкинд 116,486,883 төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдэл бүхий/, ... нэг өрөө /100,000,000 төгрөгийн зах зээлийн үнэ бүхий/ байруудыг тус тус хариуцагч ...ийн өмчлөлд үлдээх

Нэхэмжлэгч ... нь дээрх орон сууцуудын өөрт ногдох хувиас татгалзсан бөгөөд орон сууцуудын зээлтэй холбоотой болон бусад аливаа төлбөрийг гэрээ байгуулагдсан өдрөөс хариуцагч ... бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... хаягт байрлах, улсын бүртгэлийн ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс нэхэмжлэгч ...ын нэрийг хасаж, хариуцагч ...ийн нэрийг бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгасугай.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...ээс 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ...ад олгож, нэхэмжлэгч ...аас хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 145,750 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

8. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч ..., хариуцагч ...т мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ