Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 185

 

 

 

 

 

 

 

 

2017        11            13                                                   185

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,

Улсын яллагч М.Энхбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч

Хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч ******* өмгөөлөгч *******

Хохирогч ******* өмгөөлөгч *******

Хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч *******

Хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгч нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт холбогдох Эрүүгийн 201711000171 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч овогт , Дорнод аймгийн Хэрлэн суманд 1977 оны 02 сарын 24-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-/, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Дорнод  хүнс ХХК-д манаач ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн “Баялаг”-ийн 2 дугаар гудамжны 06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл.

                                                              

Шүүгдэгч нь согтуугаар 2017 оны 04 сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумаас тус аймгийн Хэрлэн сум орохоор явах замдаа ДОР улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас уг машин дотор зорчиж явсан иргэн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл, иргэн ******* бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулж, иргэн ******* амь насыг хохироосон гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхпээ: “2017 оны 04 сарын 23-ны өдөр эд нар манайд ирэхдээ их хэмжээний архитай ирсэн байсан. Би тэр өдөр гэртээ байхгүй аймгийн эмнэлэгт хэвтэж байсан. Намайг байхгүйг мэдээд гэр эзгүйчилж зүгээр гэртээ сууж байсан нөхөрт минь архи уулгаж, гэрээс нь дагуулаад явснаараа бид нарыг өнчрүүллээ. Хань ижлээ алдсан болохоор их гомдолтой байна. Би осол гарсан талаар 24-ний 15 цагт мэдсэн. Би энэ хэргийг эд нарын утга учиргүй их архидалтаас боллоо гэж хэлмээр байна. нь талийгаачийн ажил явдалд нь гээд хоёр сая төгрөг өгсөн” гэв.

Хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай ах гэрээсээ гарахдаа “ойрхон хөдөө явлаа, удахгүй ирнэ” гэж хэлээд гарсан. Тэгээд 17 цагийн үед том ах залгаад осол болсон талаар утсаар мэдэгдсэн. Аваар гарахаас өмнө өдөр нь манай ах муудаж мөргөсөн байсан. Энэ талаар бид сүүлд мэдсэн. Тэнд цуг байсан хүмүүс нь энэ хоёрын муудалцааны талаар ерөөсөө яриагүй байсан. Миний хувьд нь хохирогч аваар гарахаас өмнө зодож мөргөөгүй бол ингэж их гэмтэл авч сэхээнд орохгүй байх байсан гэж бодож байна. Гомдолтой байна.  Нэхэмжлэх зүйл байгаа. Эмчилгээний зардал болох 4704340 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хохирогч нь яаралтай гадаад явж эмчлүүлэх шаардлагатай болсон тул энэ эмчилгээний зардал нь бид нарын тооцоолсноор 15000000 төгрөг болж байгаа. Ингээд нийт 19704340 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Г. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 04 сарын 23-ны өдрийн 12 цагийн орчимд миний эзэмшлийн ДОР улсын дугаартай Приус-11 маркийн машинтай , , бид 4 Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байх гэдэг найзынх руугаа явсан. Тэгээд гэрт 16 цагийн орчимд очсон бөгөөд тэднийд бид 2 шил архи уусан. Маргааш нь буюу 4 сарын 24-ний өдрийн 12 цагийн орчимд хаас 2 хонь авч арын тээшинд хийгээд хөдөлсөн бөгөөд нь бидэнтэй хамт аймаг явсан. Бид замдаа Чойбалсан сум орж дугуйгаа янзлуулсан. Тэндээ бид 1 шил 750 граммын хэмжээтэй “Ерөө” нэртэй архи уугаад аймаг руу хөдөлсөн. Сумын төвөөс гарахад би машин барьж явсан бөгөөд замд миний толгой эргээд нойр хүрээд байхаар нь хандаж “чи машин барьчих тэгэх үү” гэхэд найз нь чадахгүй байх” гэхэд нь “за за” гэж бодоод цааш өөрөө бариад явсан. Тэгсэн “би жолоо баръя” гэж хэлэхэд нь зогсоод жолоогоо түүнд шилжүүлж гийн сууж байсан суудал дээр буюу гийн сууж байсан газар суусан. Ингээд замд унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь эмнэлэг дээр байсан. Хэрхэн яаж яваад осолд орсныг мэдэхгүй байна. Учир нь би арын суудал дээр унтаж явсан юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Машины эвдрэл гэмтлийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-34/

            Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 04 сарын 23-ны өдөр гэрээсээ гараад найз Ганбаагийнд очсон. Тэднийд сууж байхад гаднаас орж ирсэн. Тэрээр хөдөө гэрт очно гэсэн ба бид хэд хамт явахаар болсон. Ингээд ийн машинтай , , Ганболд бид 4 Чойбалсан сумын нутагт байх гэр рүү явсан. Бид замд байх овоон дээр зогсож “Хөлөнбуйр” нэртэй 5 литрийн савтай архи уусан бөгөөд уг архинаас уугаад би согтсон байсан. Ингээд би цааш юу болсон талаар санахгүй байна. Маргааш өглөө нь сэрэхэд гэрт ирчихсэн байсан. Тэгээд ойролцоох худаг дээрээс 2 хонь, 1 ямаа машиндаа ачиж аймаг руу хөдөлсөн. Замдаа Чойбалсан сумаар орж дугуйгаа янзалж тавьсан. Мөн архи уусан бөгөөд би уг архинаас уугаад согтчихсон. Чойбалсан сумаас хэзээ гарсан талаар би санахгүй байна. Нэг мэдэхэд Улаанбаатар хотын эмнэлэгт сэрсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37/

            Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 04 сарын 23-ны өдөр 12-13 цагийн үед бид аймгийн төвөөс гарахдаа оройдоо буцаж ирнэ гээд явсан юм. гэрт 16 цагийн орчимд очсон гэж санаж байна. Ингээд бид гэрт нь архи ууж хоноод маргааш нь аймаг руу явсан. Аймаг руу явахдаа хонин дотроос 2 хонь, 1 ямаа авсан. Талийгаач явна гэхгүй байснаа эхнэртэйгээ утсаар яриад гэнэт явахаар болсон бөгөөд машины жолоочийн хажуу талын суудал дээр суугаад явсан. Бид замаараа Чойбалсан сумын төвөөр орж машины жолооч талын ард дугуйг сольж янзлуулаад, “Ерөөл” нэртэй 750 граммын шилтэй архи хувааж уугаад хөдөлсөн. Машиныг барьж явж байхад машиныг нь бариад явья гээд тэр 2 байраа солисон. Бид замдаа архи ууж явсан болохоор би тэгээд согтсон байсан. Цааш нь юу болсон, юунаас болж осол гарсныг хэлж мэдэхгүй, юу ч санахгүй байна. Нэг мэдэхэд л эмнэлэгт байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49/

            Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорнод аймаг дахь БОЭТ-д мэдээгүйжүүлэлтийн эрчимт эмчилгээний тасагт их эмчээр ажилладаг. 2017 оны 04 сарын 24-ний өдөр 15 цаг 18 минутад 103-аас над руу ярьж “төмөр замын зүүн талд авто осол гарсан байна, 103-ын эмч, сэхээний эмч шаардлагатай байна” гэсний дагуу дуудлагаар очсон. Ослын газарт 15 цаг 25 минутад очсон. Очиход осолд орсон 2 хүн байсан бөгөөд нэг нь автомашины хажууд хэвтэж байсан. Нөгөө нь түүний хажууд сууж байсан. 103-ын эмч биеийн байдал нь хүнд байсан 2 хүнийг түрүүлээд эмнэлэгт хүргэхээр авч явсан. Мөн ослын газар нэг хүн нас барсан байсан. Хэвтэж байсан хүнийг насилк дээр хэвтүүлэн хажууд нь сууж байсан хүнийг хамт эмнэлэг рүү тээвэрлэсэн. Сууж байсан хүнийг гэсэн. Тэр хүн “би хамгийн бага согтолттой байсан. Би жолоо барьж явсан” гэж ярьж байсан. нь архи уусан байдалтай согтуу байсан. Тухайн үед нь “би зүгээр, өвдөж байгаа газар байхгүй” гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 102 тоот дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх гарын мөр нь Папилон системын нэгдсэн санд MN004110004611 бүртгэлтэй Баваасан овогтой гийн баруун гарын дунд хурууны хээтэй дараах хувийн онцлог шинжээр тохирч байна” гэжээ. /1-р хх-ийн 54/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 29 тоот дүгнэлтэд: “1.Талийгаач ******* цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархины 2 тал бөмбөлгийн чамархай, дагз, дагуу ховил завсраар зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, баруун чамархайн дээд хэсгээс гавлын дунд хонхороор турк эмээл, зүүн чулуулаг ясны дээгүүр дагзны зүүн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун зүүн чамархай, дагз хэсгийн хуйх, баруун, зүүн чамархайн булчин, хүзүүний зөөлөн эдийн цус хуралт, хүзүүний 4-р нугаламын хугарал, баруун чамархайн дээд хэсэг, зулай, баруун эгэмний зулгаралт, баруун чихний дэлбээний язарсан шарх, дээд уруулын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар их тархины 2 тал бөмбөлгийн чамархай, дагз, дагуу ховил завсраар зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, баруун чамархайн дээд хэсгээс гавлын дунд хонхороор турк эмээл, зүүн чулуулаг ясны дээгүүр дагзны зүүн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.3.1-д зааснаар хүзүүний 4-р нугалмын хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар баруун зүүн чамархай, дагз хэсгийн хуйх, баруун, зүүн чамархайн булчин, хүзүүний зөөлөн эдийн цус хуралт, баруун чамархайн дээд хэсэг, зулай, баруун эгэмний зулгаралт, баруун чихний дэлбээний язарсан шарх дээд уруулын цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь авто ослын үед үүсгэгдсэн гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. 6. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна. 7. Талийгаачийн цусанд хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 1,2 промилли спиртийн алкоголь илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэг болно” гэжээ. /1-р хх-ийн 68-69/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 сарын 27-ны өдрийн 36 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ******* цогцосноос авсан цусанд 1,2 промилли спиртийн алкоголь илэрч байна” гэжээ. /1-р хх-ийн 70/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 24 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ******* цогцосноос авсан цус нь В /III/ бүлгийн харъяалалтай байна” гэжээ. /1-р хх-ийн 71/

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 05 сарын 26-ны өдрийн 16 тоот дүгнэлтэд: “2017 оны 04 сарын 24-ний өдрийн ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахмад “Тоёота Приус-11” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан үзлэгийн тэмдэглэлд тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн стандарт шаардлага хангасан бүрэн буюу замын хөдөлгөөнд оролцох боломжтой” гэж тэмдэглэлд тусгасан байх тул тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой хэдий боловч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 хавсралтын 3.5-д заасан нэг тэнхлэгт өөр марк хээтэй дугуй тавьсан нь зам тээврийн осол болох шалтгаан болохгүй гэж үзлээ. “Тоёота Приус-11” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйн тоормосны мөр, хэрэг ослын газарт илрээгүй байх тул хурдыг тодорхойлох аргачлалын дагуу томъёололд оруулан тооцох боломжгүй байна. Жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.7а-д зааснаар жолооч согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь анхаарал сарнин, самбаачлах хугацаа ихсэн мөн замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулж яваагүйгээс осол гарах шалтгаан болсон гэж үзлээ” гэжээ. /1-р хх-ийн 103-104/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 сарын 03-ны өдрийн 240 тоот дүгнэлтэд: 1. биед тархи доргилт, зүүн талын 3,5,6,7-р хавирганы далд хугарал, цээжний зүүн талын арьсан доорхи хий хуралдалт, зүүн дал орчмын арьсан доорхи цусан хураа, хуйханд зүүн зулай хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зүүн эгэмний доод хэсгийн цус хуралт болон зөөлөн эдийн няцрал, ар нурууны бүсэлхий хэсгийн зураасан зулгаралт, зүүн тохой, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүд нь зүүн талын 3,5,6,7-р хавирганы далд хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт, хуйханд зүүн талын зулай хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн талын арьсан доорхи хий хуралдалт, зүүн дал орчмын арьсан доорхи цусан хураа, ар нурууны бүсэлхий хэсгийн зураасан зулгаралт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарах ба хамрын нурууны зулгаралт, зүүн тохой, зүүн гуяны цус хуралт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Дээрхи гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ. /1-р хх-ийн 99-100/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 сарын 19-ний өдрийн 344 тоот дүгнэлтэд: 1.******* биед гавлын орой ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн 5,6,7,8,9,10,11-р хавирганы зөрөөтэй хугарал, зүүн 11,10,9-р хавирганы хоёрлосон хугарал, уушгины няцрал, цээжний хөндийн цус хуралдалт, бүсэлхийн 8-р нугалмын шахагдсан хугарал, мултрал нугасны бүтэн гэмтэл /доод мөчдийн саажил/ гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн  олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно. 3. Уг гэмтлүүд нь гавлын орой ясны хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д зааснаар тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.3-д зааснаар зүүн 5,6,7,8,9,10,11-р хавирганы зөрөөтэй хугарал, зүүн 11,10,9-р хавирганы хоёрлосон хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.10-д зааснаар, уушгины няцрал, цээжний хөндийн цус хуралдалт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-д зааснаар, бүсэлхийн 8-р нугалмын шахагдсан хугарал, мултрал нугасны бүтэн гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.6-д зааснаар тус тус амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ. /1-р хх-ийн 108-109/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-10/,

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 11/

-Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-15/

-Хүний биеэс цус авсан тэмдэглэл /1-р хх-ийн 17-19/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26/

-Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Тоёота Приус-11” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 12/

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 24-25/

-Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 26/

-Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 45-46/

-Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 43/

-Шүүгдэгч гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 117-118/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 207/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай, ач холбогдолтой бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч нь согтуурсан үедээ 2017 оны 04 сарын 24-ний өдөр ДОР улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Дорнод аймгийн Чойбалсан сумаас тус аймгийн Хэрлэн сумын төв руу явах замдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.7а-д зааснаар жолооч согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас уг машин дотор зорчиж явсан хохирогч бие махбодид хүндэвтэр, хохирогч ******* бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан, ******* амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч гийн мөрдөн байцаалтад өгсөн “... нэлээд согтсон байсан болохоор ийг ард суулгаж би жолоо барьсан. Ингээд аймгийн төв дөхөж явтал машин гэнэт шарваад замын хажуу руу орж онхолдсон. Нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан. Намайг жолоо барь гэж шахаж шаардсан хүн байхгүй... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-118/, түүнийг давхар нотолсон хохирогч өгсөн “...Сумын төвөөс гарахад би машин барьж явсан бөгөөд замд миний толгой эргээд нойр хүрээд байхаар нь хандаж “чи машин барьчих тэгэх үү” гэхэд найз нь чадахгүй байх” гэхэд нь “за за” гэж бодоод цааш өөрөө бариад явсан. Тэгсэн “би жолоо баръя” гэж хэлэхэд нь зогсоод жолоогоо түүнд шилжүүлж гийн сууж байсан суудал дээр буюу гийн сууж байсан газар суусан. Ингээд замд унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь эмнэлэг дээр байсан. Хэрхэн яаж яваад осолд орсныг мэдэхгүй байна. Учир нь би арын суудал дээр унтаж явсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-34/, гэрч , нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 05 сарын 26-ны өдрийн 14 тоот шинжээчийн дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 102 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 29 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 сарын 27-ны өдрийн 36 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 24 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 05 сарын 26-ны өдрийн 16 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 сарын 03-ны өдрийн 240 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 сарын 19-ний өдрийн 344 тоот дүгнэлт, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч гийн үйлдсэн хэргийг 2015 оны шинэчилэн найруулсан 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д хуульчлахдаа сонгох санкцгүй, зөвхөн хорих ял оногдуулахаар, түүнчлэн таван жилээс найман жил хүртэл  хугацаагаар тогтоож, 2002 оны хуулийг харьцуулахад оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.  Иймд шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй бөгөөд энэ талаараа шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулсан ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн  эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”  гэж заажээ. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байх тул энэ зүйл хэсгийг журамлан түүнд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна. Учир нь шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс өмнө буюу 2017 оны 4 сарын 24-ний өдөр үйлдэгдсэн байх бөгөөд түүний дээрх үйлдлийг энэ зүйлээр зүйлчлэхэд эрх зүйн байдал нь дээрдэж байна.

Хохирогч нарт хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан, бусдын амь нас хохирсон нь шүүгдэгч гийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, гэм буруутай үйлдэл  байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, үйлдсэн хэрэг нь бүрэн нотлогдсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан, бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, хохирогч Г., , хохирогчийн төлөөлөгч *******, гэрч ,, нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2017 оны 6 сарын 12-ны өдрийн 1106 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 05 сарын 26-ны өдрийн 16 тоот дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв. 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүх хуралдаанд хохирогчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд нийт 11 867608 төгрөгийг нэхэмжилж байсныг шүүгдэгчийн өмгөөлөгч нь дээрх нэхэмжлэлээс өвлөх эрхийн гэрчилгээ авсан 418000 төгрөг, хохирогч *******г нас барахаас өмнө түүнээс авсан хонь, ямаа мөнгө 940000 төгрөг, тамга шинэчилсэн 22500 төгрөг, талийгаачийн 49 хоногт хэрэглэсэн 276400 төгрөг, нийт 1656900 төгрөг нь оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд хамаарахгүй тул дээрх зардлуудыг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгох, бусад зардлыг хүлээн зөвшөөрч байна гэж, мөн хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******* нараас эмчилгээний зардалд нийт 4704344 төгрөг, цаашид БНХАУ-ын Хөх хот болон Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх эмчилгээний зардалд 15000000 төгрөг нийт 19704344 төгрөгийг нэхэмжилж байгааг шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогч ******* нэхэмжлэлээс нотлох баримтгүй нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардал 15000000 төгрөг, мөн 3 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 1х240000 төгрөгөөр бодож нэхэмжилсэн 720000 төгрөгийг  тус тус зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгөх, бусад зардлыг зөвшөөрч байна гэсэн саналыг тус тус гаргаж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан нэхэмжлэлтэй холбоотой зарим саналыг хүлээн авч, зарим саналыг нь хүлээн авах боломжгүй байна. Тухайлбал, хохирогчийн төлөөлөгч ******* нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас өвлөх эрхийн гэрчилгээ авсан 418000 төгрөг, хохирогч *******г нас барахаас өмнө түүнээс авсан хонь, ямааны мөнгө 940000 төгрөг, тамга шинэчилсэн 22500 төгрөг, нийт 1380500 төгрөгийн нэхэмжлэл нь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд хамаарахгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн энэ хэсгийг хүлээн авах нь зүйтэй байна. Харин талийгаачийн 49 хоногт хэрэглэсэн зардал 276400 төгрөгийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд хамаарах тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ хэсгийг хүлээн авах боломжгүй байна. Мөн хохирогч ******* нотлох баримтгүй нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардал 15000000 төгрөгийг, мөн 3 сарын хугацаагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 720000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь  хохирогч нь  цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй тул энэ хэсэгтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байх тул хохирогч нь иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг түүнд мэдэгдэх нь зүйтэй байна.

Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасны дагуу хохирогч нь хүнд гэмтэл авах үедээ хөдөлмөр эрхэлдэггүй байсан хэдий ч эрүүл мэнд нь сарнисны улмаас хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөр шаардах эрхтэй гэж шүүх үзсэн тул хохирогч ******* 2017 оны 4 сарын 24-ний өдрөөс 7 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэхэмжилсэн 3 сарын хугацааны нөхөн төлбөр болох 720000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч нь талийгаач *******г оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд 2000000 төгрөг өгснийг хохирогчийн төлөөлөгч ******* хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаж тооцохыг зөвшөөрч байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч гээс гэм хорын хохиролд нийт 13191452 /арван гурван сая нэг зуун ерөн нэгэн мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж, 8487108 /найман сая дөрвөн зуун наян долоо нэг зуун найм/ төгрөгийг хохирогчийн төлөөлөгч *******д, 4704344 /дөрвөн сая долоон зуун дөрвөн мянга гурван зуун дөчин дөрөв/ төгрөгийг хохирогч ад тус тус олговол зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Г. нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй байх тул шүүгдэгчийн эзэмшлээс 4800000 төгрөгийн үнэлгээтэй Г-0614005783 дугаартай гэр бүлийн хэрэгцээний 700м2 бүхий газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 6 сарын 22-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, энэ битүүмжилсэн гэр бүлийн хэрэгцээний 700м2 бүхий газраас шүүгдэгчийн хувьд ногдох хэсгийг албадан гаргуулж, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8. 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорнод аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч д холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч овогт г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан, бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гийн эзэмшлээс битүүмжилсэн гэр бүлийн хэрэгцээний 700м2 бүхий газрын түүний хувьд ногдох хэсгээс албадан гаргуулж, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Г. нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс 4800000 төгрөгийн үнэлгээтэй Г-0614005783 дугаартай гэр бүлийн хэрэгцээний 700м2 бүхий газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 6 сарын 22-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гээс гэм хорын хохиролд нийт 13191452 /арван гурван сая нэг зуун ерөн нэгэн мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж, 8487108 /найман сая дөрвөн зуун наян долоо нэг зуун найм/ төгрөгийг хохирогчийн төлөөлөгч *******д, 4704344 /дөрвөн сая долоон зуун дөрвөн мянга гурван зуун дөчин дөрөв/ төгрөгийг хохирогч тус тус олгож, хохирогчийн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагаас 1380500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч ******* нотлох баримтгүй нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардал болох 15000000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 11 сарын 13-ны өдрөөс эхлэх тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР