Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/406

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Билгүүн,                                           

Улсын яллагч С.Мөнхгэрэл, 

Шүүгдэгч Н., Ц., тэдгээрийн өмгөөлөгч М.Хувцагаан,

Шүүгдэгч, хохирогч Н., түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ....  овогт .....  , мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ..... овогт ....  , ....  овогт ......   нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014250000754 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1950 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн ....  дугаар хороо, ....  гудамжны ...  дугаар байрны .... тоотод оршин суух, 1974 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Ажилчны районы шүүхийн 156 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн Б-д зааснаар 1 жил 2 сар 11 хоногийн хорих ялаар шийтгүүлж 1975 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сарыг хэлтрүүлэн сулласан, бие эрүүл, ухаан бүрэн  / РД: ХЛ 50041918 / ......  овогт ......  ,

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн ....  дугаар хороо ..... гудамжны .... дугаар байрны ... тоотод оршин суух, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, ял шийтгэлгүй,  хөдөлмөрийн чадвараа 69 % алдсан, ухаан бүрэн, / РД: ЧД .....  / .... овогт  .......  ,

 

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сулинхээр суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ..... дүгээр хороо ... дүгээр хороолол ....  гудамжны ....  дугаар байрны 03 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн ....  дүгээр хороо .....  тоотод түр оршин суух, хэрэгт холбогдох үедээ ......-т ээлжийн инженер ажилтай байсан, одоо “ .....  “ ХХК-д  хэсгийн инженер ажилтай, ял шийтгэлгүй,  бие эрүүл, ухаан бүрэн, / РД: РЮ ..... / .... овогт Ням-Осорын  нар нь: 

 

-Н. нь 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Бага тойруу гудамжны 28 дугаар байрны 43 тоотод өөрийн оршин суух гэртээ Н.тай марган түүний цээжин тус газарт хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

 

-Н. нь Ж.Балгансүрэнг “өөрийг нь хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж мөрдөн байцаалтад 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор худал мэдүүлэг өгсөн,

 

-Ц. нь Ж.Балгансүрэнг “Н.ыг хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж мөрдөн байцаалтад 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 7-12 /

 

Хохирогч Н. мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Намайг Н. хутгалсан. Намайг түргэн ирээд авч явсан юм. Энэ үед би өөрийн найз Ц.тай ярилцсан. Тэгэхэд Ц. надад хандаж "Балгансүрэн намайг хутгалсан гээд хэлчихээрээ тэгэхээр гайгүй байх" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "За. Тэгье тэгье" гэж хэлсэн. Ингээд намайг эмнэлэгт хэвтэж байхад Ц. над руу байн байн утсаар яриад "Чи арай Н. хутгалсан гээд хэлчихсэн юм биш биз дээ" гэж ярьж байсан.

Тухайн үед би "Та намайг Женисттэй явалдлаа гэж яах гэж Балгансүрэнд хэлсэн юм бэ" гэж хэлсэн чинь "Чи юу гээд хуцаад байгаа юм. Өлгөчин янхан гичий минь" гэж хэлсэн. Би Н.тэй хэрэлдчихээд босоод нойл орох гэтэл намайг хутгалчихсан байсан. Яг энэ үед Ц. нойлын өрөөнөөс гарч ирж таарсан ба "Чи хутгалчихлаа ш дээ" гэж хэлээд Н.Бат-Эрдэний гарт байсан хутгыг авч байх шиг байсан гэжээ. / хх 21-22 /

 

Гэрч М.Женис мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Н.ыг хутгалуулахыг хараагүй. Ямар ч байсан хүн ёо-ёо гэж хэлэхээр нь нь би том өрөөнөөс гараад иртэл Н. нойлын урд хэвтэж байсан. Тухайн үед цамц нь цус болчихсон байсан.  Ц. түргэн дуудсан гэжээ. / хх 27-28 /

 

            Гэрч Ж.Балгансүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Н. надад дараа нь хэлэхдээ хутгалуулаад түргэн тусламжийн машинд эмнэлэг рүү явж байхад нь Ц.Байгаль хамт явсан. Тэгэхдээ Н.д “Балгансүрэн та 2-ыг эхнэр нөхөр хоёр учир яах ч үгүй. Тийм болохоор  Балгансүрэнг хутгалсан гэж  хэлчих “ гэж ятгахаар нь Н. үнэхээр л тийм юм байх гээд тэгж мэдүүлсэн гэж байсан гэжээ. / хх 124-125 /

 

Гэрч Б.Ананд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Сүхбаатар дүүргийн 6-р хороо 28 дугаар байрны 43 тоотод хутгалуулсан хүн байна гэх дуудлагын дагуу ахлах дэслэгч Баттулгын хамт очиж шалгасан. Бид хоёрыг гэрт нь ороход Н. гэх гэрийн эзэн болох хүн найзтайгаа хамт байсан. Энэ 2 хүн согтуу байсан ба хутгалуулсан гэх хүүхэн 103-р госпитал руу явчихсан байсан. Тэгэхээр нь би “ Хутгалсан хүн нь хаана байна “гэж  асуухад Н. гэх хүн “ Юун хүн хутгалах. Юу яриад байгаа юм бэ” гэж байсан ба дээд талынх нь давхрын шатан дээр гарахад хутгалуулаад эмнэлэг рүү явсан гэх хүүхний нөхөр нь гээд нэг залуу унтаж байсан. Түүнийг сэрээгээд 43 тоотод оруулахад Н. гэх хүн “ Наадах чинь эхнэрийгээ хутгалсан хүн “ гэж хэлээд байсан. Харин Н. гэх хүн эхнэр рүүгээ дайраад “ Та нар намайг цагдаад барьж өглөө “ гэж орилоод  байсан гэжээ. / хх 190-191 /

 

Гэрч Х.Эрдэнэдаваа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Н.ы төрсөн өдөр гээд нэг удаа Н., Ц. нартай хамт архи уусан удаатай. Тэгэхэд Н. ажил дээрээ байсан бөгөөд намайг “ Ирээд Ц.г аваад явчих. Дарга нар ирэх гээд байна “ гэхээр нь би очиж авсан. Тэгээд очиж Ц.г аваад би гэртээ харьсан.

Манай гэр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Сансарын шатахуун түгээх станцын орчим байдаг бөгөөд би ганцаараа амьдардаг. Ц. бид 2 бол бэлгийн харьцаанд орж байгаагүй найзын төдий л харьцаа холбоотой байдаг. Тэгээд Ц.г аваад гэртээ харьсаны маргааш өглөө нь Н. ажлаа тараад манайд ирсэн. Тэгээд бид 1 шил архи 3-уулаа уусан. Тэгэхэд Н., Ц. нар хоорондоо энэ болсон явдлаас болж маргалдсан. Маргааныг хэн эхэлснийг би мэдэхгүй байна. Тэгэхэд Ц. “ Энэ хэрэгт Балгансүрэн хамаагүй. Балгансүрэн, Женис нар тасраад нөгөө өрөөнд байсан шүү дээ. Одоо Балгансүрэнг дуудчих 3-уулаа ярилцъя. Одоо Сүхбаатар дүүргийн цагдаа дээр очоод байцаагчтайгаа уулзъя “гэж хэлсэн. Тэгээд Н. Балгансүрэнг утсаар дуудсан бөгөөд Балгансүрэн нь удахгүй хүрээд ирсэн. Тухайн үед бүгдээрээ согтуу байсан учир би “Та нар ийм байдалтайгаар цагдаагийн газар очих хэрэг байхгүй “гэж хэлсэн. Тэд маргааш өглөө очихоор ярилцаж тохиролцоод тэгээд 3-уулаа манайхаас хамт гараад явсан. Ц. халамцуу согтоогүй байсан бөгөөд хэлсэн ярьсан зүйлээ мэдэхтэйгээ байсан гэжээ. / хх 192-193 /

 

Гэрч А.Долгорсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Хутгалуулсан эмэгтэй согтуу байсан ба нилээд согтсон байсан. Энэ эмэгтэйгийн дэргэд тайрмал үстэй нүдний шилтэй эмэгтэй байсан ба тэр бас согтсон байсан. Мөн үл таних 3 залуу согтуу байсан. Тэр нүдний шилтэй эмэгтэй энэ хүн хутгалсан гэж нэг залууг заасан ба энэ нөхөр нь байгаа юм гээд байсан. Тэр үед нөгөө нөхөр гэх залуу нилээд согтсон байдалтай ямар нэг зүйл огт ярихгүй сууж байсан. Харин гэрийн эзэн бололтой нэг ахимаг насны эрэгтэй бас л нилээд согтсон нөгөө нүдний шилтэй эмэгтэйг чи одоо болиоч гээд янз бүрийн хараал хэлж агсраад байсан гэжээ. / хх 226-229 /

 

Гэрч О.Оюунбилэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Ц. нь миний асуулгаар уг хэрэгт худал мэдүүлэг өгч байсан байна гэдэг тогтоогдож байна. Н. нь уг хэрэгт үнэн зөв мэдүүлгүүдийг өгч байсан нь тогтоогдож байна. Н.Бат-Эрдэнийг ЦБҮАЖ-н 302-т заасан хориглох үндэслэлтэй байсан тул асуулга явуулахаас татгалзсан гэжээ. / 2 хх 183-184 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 4220 дугаар дүгнэлтэнд:

1. Н.ий биед цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн
шарх, зүүн талын гялтангийн хөндий дэх цус хуралдалт / 300 мл / гэмтэл
тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 45 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2725 дугаар дүгнэлтэнд:

1. ХГҮ-ээр хураан авсан гэх ногоон эрээн өнгийн хивсэнцэр, хар өнгийн куртик, саарал өнгийн куртик дээр цус илэрсэн. Уг цус нь O / I / бүлгийн харьяалалтай байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1407 дугаар дүгнэлтэнд:

1. Хар хүрмэнд гарсан 35мм, 40 мм хэмжээтэй уранхай татах чангаах хүчний үйлчлэлээр,

2. Саарал хүрэмний ар талд гарсан 25 мм хэмжээтэй зүсэгдсэн уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна гэжээ. / хх 48 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2726 дугаар дүгнэлтэнд:

1. Улбар шар өнгийн хуванцар иштэй, төмөр гинжин оосоротой, хуванцар хуйтай хутга дээр цус илэрсэн. Уг цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна гэжээ.

/ хх 52 /

 

Шүүгдэгч Н.ыг 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 70-72 /, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 73-74 /

 

Шүүгдэгч Н.Бат-Эрдэнийг 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 75-77 /, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 78-80 /

 

Шүүгдэгч Ц.г 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 81-82 /, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 83-84 /

 

Шүүгдэгч нарыг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 94, 100, 109 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Н. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай гэрт М.Женес, Н., Ц. бид 4 архи ууж байтал Ж.Балгансүрэн ирсэн. Ж.Балгансүрэн надаас өөрийн эхнэр Н.аа манайд байсан юм уу гэж асуухаар нь би “ Танай эхнэр М.Женестэй буудалд байсан “ гэж хэлсэн. Гэтэл тэр хоёр хэрэлдээд дээр дороо орж ноцолдоод Н. нь намайг хутгалчихлаа гэсэн. Ингээд манай эхнэр Ц. түргэн дуудсан. Түргэн ирээд цагдаа дуудсан. Цагдаа иртэл Ж.Балгансүрэн алга болчихсон байсан. Түргэний эмч заавал хүнтэй хамт авч явна гээд Ц. хамт явсан. Ингэж байтал 5 сард гэнэт хоёр цагдаа ирээд намайг баривчилсан.

Эд нарын бөгсний асуудалд би огт хамаагүй. Би Н.Мөнхсүрэнг хутгалаагүй. Би шүүхийг үнэнийг олж олж өгөхийг хүсэж байна. Би эд нарт 3 жил гүтгүүлж, маш их хохирсон. Намайг хоригдож байх хугацаанд манай гэрийн хамаг юмыг тоносон. Ж.Балгансүрэн эхнэрээ гараараа цохьсон. Сандлаар цохиогүй. Зодоон дунд нь манай сандал эвдэрсэн. Хутгалсан хутга нь мөн гэв.

 

Шүүгдэгч Ц. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би д “ Нөхрийгөө хутгалсан гэж хэлээрэй “гэж огт хэлээгүй. Н. түргэний машин дотор тийм юм ярих чадалгүй байсан. Н. худлаа мэдүүлж байна.

Олон байцаагч солигдож, Амар байцаагч өршөөлийн хуульд орно гэж тулгаж байгаад надаар бичүүлсэн. Би өмгөөлөгчгүй учир хэлснээр нь бичиж өгсөн. Би Ц.г хутгалуулахыг хараагүй. Би Н.Бат-Эрдэнийг түлхээд Н.ыг үзтэл жижиг зураас гарсан байсан. Гэтэл цус гараад тогтохгүй болохоор нь би түргэн дуудсан. Н.ыг хутгалуулах үед манайд бид 5 байсан. Намайг нойлын өрөөнөөс гараад ирэхэд Н.ы хажууд Ж.Балгансүрэн өвдөглөөд суусан байсан. Би Н.д түргэн дуудаж өгөөд зурагны мөнгийг төлсөн гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Н. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын явцад бүх зүйлийг ярьсан. Би Ц.гийн хэлснээр худлаа ярьсан буруугаа хүлээн зөвшөөрч байна  гэв.

2014 оны 03 сарын 18-ны өглөө үүрээр  намайг утсаар дуудахаар нь би очсон. Дараа нь утсаар Ж.Балгансүрэнг дуудсан. Ингээд архи ууж байгаад Н. “ Наад өлөгчин янхан чинь хоёр өдөр М.Женестэй банзалдаж байгаад ирсэн “ гээд хэрүүл маргаан болсон. Бид нар ширээ тойроод сууж байсан. Би ширээ голлоод сууж байгаад босоод “ Та арай ч дээ. Ингэж яриад байхдаа яадаг юм бэ “ гэж хэлээд ширээ тойрох үед Н. намайг хутгалсан. Түргэний эмч ирээд намайг Ц.тай авч явахдаа машин дотроос цагдаа дуудсан. Түргэний машин дотор Ц. надад “ Ж.Балгансүрэнг хутгалсан гэж хэлээрэй. Та хоёр эхнэр нөхөр учир яах ч үгүй “ гэхээр нь би Ж.Балгансүрэнг хутгалсан гэж худлаа хэлсэн. 2015 оны 05 сарын 14-ний өдөр нутгийн Х.Эрдэнэдаваагийнд архи ууж байхад Ц. “ Н.  хутгалсан. Үнэнийг хэлнэ “ гэж ярьсан.

Би худлаа мэдүүлснээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруугаас ийм хэрэг гарсан. Одоо миний биеийн байдал зүгээр болсон. Ажлаа хийж байгаа. Ц. эход зураг авахуулахад 10.000 төгрөг төлсөн. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

 

Шүүгдэгч Н. нь 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Бага тойруу гудамжны 28 дугаар байрны 43 тоотод өөрийн оршин суух гэртээ Н.тай марган түүний цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н. нь Ж.Балгансүрэнг “өөрийг нь хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж мөрдөн байцаалтад 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Ц. нь Ж.Балгансүрэнг “Н.ыг хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж мөрдөн байцаалтад 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  / хх 7-12 /,  ...Би Н.тэй хэрэлдээд босоод нойл орох гэтэл намайг хутгалсан. Ц. нойлоос гарч ирээд “ Чи хутаглчихлаа шүү дээ “гээд Н.эс хутгыг авч байх шиг байсан гэж мөрдөн байцаалтандмэдүүлсэн хохирогч Н.ы мэдүүлэг / хх 21-22 /,  ...Хүн ёо ёо гэхээр нь хартал Н. нойлын урд хэвтэж байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч М.Женисийн мэдүүлэг / хх 27-28 /,  ...Би архи уугаад согтсон байсан бөгөөд   нь Байгаль,  нар руу “ Гичий нохой  “ гээд орилж байхыг сонссон. Тэгээд тэдний том өрөөнд ухаан орсон. , Н. бид нар Эрдэнэдаваагийнд архи ууж байхад  Ц. манай эхнэрийг ятгаснаа хүлээсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ж.Балгансүрэнгийн мэдүүлэг / хх 124-125 /,  ...Дуудлагын дагуу очиход  гэх хүн эхнэр рүүгээ дайраад “ Та нар намайг цагдаад барьж өглөө “ гээд байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Анандын мэдүүлэг / хх 190-191 /,  ... Н.ы төрсөн өдрөөр манай гэрч Н., Ц., Ж.Балгансүрэн нар архи ууж байтал Ц.” Энэ хэрэгт Ж.Балгансүрэн хамаагүй. Ж.Балгансүрэн, М.Женис нар хамаагүй нөгөө өрөөнд тасарсан байсан. Одоо цагдаа дээр очъё “ гэхээр нь ийм байдалтай та нар очиж хэрэггүй “ гэж хэлсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Х.Эрдэнэдаваагийн мэдүүлэг / хх 192-193 /,  ...Бүгд согтуу байсан бөгөөд нүдний шилтэй тайрмал үстэй эмэгтэй “ Энэ хүн хутгалсан. Энэ нөхөр нь байгаа юм “ гээд байсан. Нөгөө нүдний шилтэй эмэгтэйг ахимаг насны эрэгтэй “ Чи одоо болиоч гээд хараал хэлээд байсан. Нөгөө эрэгтэй нилээн согтуу ямар нэг юм хэлээгүй гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч А.Долгорсүрэнги йн мэдүүлэг / хх 226-229 /,  ...Ц. нь миний асуулгаар уг хэрэгт худал мэдүүлэг өгч байсан байна гэдэг тогтоогдож байна. Н. нь уг хэрэгт үнэн зөв мэдүүлгүүдийг өгч байсан нь тогтоогдож байна. Н.Бат-Эрдэнийг ЦБҮАЖ-н 302-т заасан хориглох үндэслэлтэй байсан тул асуулга явуулахаас татгалзсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч О.Оюунбилэгийн мэдүүлэг / 2 хх 183-184 /,  ... Н.ы биед цээжний хөндий рүү нэвтэрсэн, зүүн талын гялтангийн хөндий дэх цус хуралдалт бүхий хүнд гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4220 дугаар дүгнэлт / хх 34 /,  ... ногоон эрээн өнгийн хивсэнцэр, хар өнгийн куртик, саарал өнгийн куртик дээр цус илэрсэн. Уг цус нь O / I / бүлгийн цус болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2725 дугаар дүгнэлт / хх 48 /,  ... Хар хүрмэнд гарсан 35мм, 40 мм хэмжээтэй уранхай татах чангаах хүчний үйлчлэлээр, Саарал хүрэмний ар талд гарсан 25 мм хэмжээтэй зүсэгдсэн уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1407 дугаар дүгнэлт / хх 52 /,  ... Улбар шар өнгийн хуванцар иштэй, төмөр гинжин оосортой, хуванцар хуйтай хутга дээр цус илэрсэн. Уг цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2726 дугаар дүгнэлт / хх 126-127 /  зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.г гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн Н.ыг хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Гэвч шүүгдэгч Ж., Н. нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, шар өнгийн эвдэрсэн модон сандлын 5 хэсэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч Н. нь  нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Бат-Эрдэний өмгөөлөгчөөс түүнд хуулинд заасан торгуулийн ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж, цагдан хоригдсон хоногийг торгуулийн ялаас хасч өгөх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Н. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөн өндөр настай тул торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй байна.

Шүүгдэгч Н., Ц. нар нь гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч дээр дурьдсан баримтуудаас гадна дараахь баримтуудаар тэдгээрийн мэдүүлэг үгүйсгэгдэж байна. 

1. Хохирогч Н.д хууль сануулж, хохирогчоор байцаахад Н. өөрийг нь хутгалсан болохыг мэдүүлсэн. / 1 дүгээр хавтас 19-22 / 

2. Ц. нь Ж.Балгансүрэнг хутгалсан гэж худлаа мэдүүлэг өгсөн болохоо хүлээж мэдүүлсэн / 2 дугаар хавтас 118, 124 /

3. Гэрч Х.Эрдэнэдаваагийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 192-193 / зэргээр нотлогдож байна.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

 

                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Хотгойд овогт Нинзэнгийн Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Ц.г гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн, Н.ыг хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2-д заасныг тус тус журамлан.....  овогт Цэрэндоржийн , ....  овогт Ням-Осорын  нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч ........  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....   ялыг нэлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ........  цагдан хоригдсон 159 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Ц. нь 63 хоног цагдан хоригдсон, Н. нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, шар өнгийн эвдэрсэн модон сандлын 5 хэсэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Тамгын газарт шилжүүлж, Н., Ц., Н. нар нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

7. Н.Бат-Эрдэнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Ц., Н. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэлгийлэх арга хэмжэг тус тус хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих хэрэгтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.д авсан цагдан хорих, Ц., Н.Мөнчулуун нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ОЮУНЧИМЭГ