Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/02993

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/02993 ******* хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би

....

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 9 334 150 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 9 334 150 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2 333 537.5 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 2 333 537.5 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 2 333 537.5 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2 333 537.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 164 297 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 82 148.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                                                                   

 

 

 

  ШҮҮГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ