Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/02199

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2024/02199 Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: **** дүүрэг, ** дүгээр хороо, **** гудамж,** байр, ** тоот хаягт оршин суух, Б*******ын А******* (РД:********)-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2*** оны ** дугаар сарын **-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Б.А******* нь 2*** оны ** дүгээр сарын **-ны өдөр өөрийн эзэмшлийн **** дүүргийн ** дүгээр хороо **** хороолол ****, **** гудамж, ** дугаар байр** тоот 3 өрөө 82,63 м.кв байрыг нэг сарын 1,200,000 төгрөгийн хөлсөөр түрээслүүлэхээр **** овгийн Н*******ийн Б******* /РД:********/-тэй харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээг эхний ээлжинд 6 сарын хугацаатай байгуулсан. Тус өдрөө нэг сарын төлбөр 1,200,000 төгрөг шилжин орж ирсэн 2*** оны ** дүгээр сарын төлбөр төлөхгүй байж байгаад 2*** оны ** дугаар сарын **-ний өдөр миний хаан банкны ******* тоот дансанд 11,12-р сарын төлбөр, 2,400,000 төгрөг ******* тоот данснаас шилжин орж ирсэн. Дараагийн сарын түрээс буюу 2*** оны ** дүгээр сарын түрээс төлөх хугацаа өнгөрч төлбөр мөнгөө өгөхгүй, мөнгө байхгүй гэх шалтгаан хэлж, энэ байрнаас бид гарвал өөр очих газар байхгүй гэж олон дахин шалтаг хэлсээр байгаад 01,02,03-р сарын төлбөр төлөөгүй. Би өдөр болгон залгаж мессеж бичдэг басйан., заримдаа түрээслүүлж байгаа байрандаа очиход хаалгаа тайлж өгөхгүй байсан. 2*** оны ** дүгээр сарын **-ны өдөр 2*** оны эхний 3 сарын төлбөр болох 3,600,000 төгрөгийг төлсөн. Түрээсийн гэрээг амаар ярьж тохиролцон дахин 6 сарын хугацаатай сунгасан. Анх гэрээ хийхдээ манай гэр бүл 1 жилийн хугацаагаар түрээслэнэ гэхээр нь эхний ээлжинд 6 сарын хугацаагаар түрээслэх гэрээг байгуулахаар болсон. Дахин сунгахаар бол тухайн үедээ ярилцаж сунгахаар тохиролцсон. Арав хоногийн дараа 4 дүгээр сарын түрээсийн мөнгө өгөх байсан бас л мөнгөгүй байна, хэцүү шалтаг тоочиж мөнгө өгөөгүй. Мөнгөө авах талаар хэлэхэд удахгүй шилжүүлнэ, маргааш яг маргааш шилжүүлнэ гэж хэлдэг байсан. Түрээсийн мөнгөө сар сардаа өгөхгүй байхаар нь би тухай үед байрнаас гарах талаар байнга мэдэгддэг байсан. Байрнаас гар гэж хэлэхэд би олон хүүхэдтэй очих газар байхгүй шдээ гэж шалтаг, шалтгаан их хэлдэг басйан. 4 дүгээр сарын байрны түрээс өгөхгүй байж байгаад хойноос нь байнга залгаж, өдөр шөнөгүй мессеж бичснээр 2*** оны ** дугаар сарын **-ний өдөр өдөр төв гандангийн талбай дээрээс найз Т.Т*******оор очиж бэлэн мөнгө 2,400,000 төгрөгийг авхуулсан. Тэрнээс хойш сарын түрээсийн нэг ч төгрөг өгөхгүй болохоор нь 2*** оны ** дүгээр сарын **-ны өдөр байрнаас гаргаж гэрээг дуусгавар болгосон. Анх байраа түрээслэхдээ хүн амьдарч байгаагүй шинэ байр түрээслсэн. Түрээслэгчийг байрнаас гарсны дараа өөрийн байранд орж үзэхэд хүн амьдрах аргагүй дахин бүтэн засвар хийхээр болгосон байсан. Бүх эвдэлсэн зүйлийг албан ёсны үнэлгээний байгууллага "С*******" ХХК-иар үнэлүүлж нэхэмжлэлд хавсаргасан. Үнэлгээгээр нийт 3,944,850 төгрөгийн хохирол гарсан. Үнэлгээ хийлгэсэн төлбөр 292,000 төгрөгийг тушаасан. Анх байраа түрээслэхдээ байрны төлбөр тооцоог бүрэн төлж Н.Б*******т түрээслэхдээ ямар нэгэн өр төлбөргүй хүлээлгэн өгсөн. Н.Б******* түрээслэх хугацаандаа байрны СӨХ, цахилгаан, орон сууцны хэрэглээний төлбөрүүдийн нэг ч төлөөгүй байсан ба Б*******ийн хэрэглээний нийт төлбөр 1,023,773,09 төгрөгийг төлөөгүй байсан. Түрээслэгч Н.Б*******ээс 2*** оны 6,7,8 дугаар сарын төлбөр 3,600,000 төгрөг, 2*** оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл нийт 12 хоногийн түрээсийн төлбөр 480,000 төгрөг нийт 4,080,000 төгрөг, СӨХ-ны төлбөр 260,000 төгрөг, цэвэр, бохир, дулааны төлбөр 549,805,02 төгрөг, тогны төлбөр 169,968,07 төгрөг, эд зүйл бараа материал, засварын төлбөр 3,944,850 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 292,000 төгрөг нийт 9,296,623,09 төгрөгийг өгөөгүй байна. Н.Б*******ийн одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Н.Б*******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн, хуулийн этгээдийн зүгээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Б******* нь албан ёсны бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн 183/ШЗ2023/17833 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. (хх. 37)

 

Иймд Н.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт Н*******ийн Б******* (РД:*********)-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Б*******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД