| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04083/И |
| Дугаар | 183/ШШ2024/03028 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2024/03028
| 2024 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2024/03028 Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,
.......
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох 7 931 272 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 700 000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 231 280 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2024.07.25-ны өдөр 2 231 280 төгрөг, 2024.08.25-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141 850.35 төгрөгийн 50 хувь болох 70 925.175 төгрөгийг хариуцагч ******* үлдэх 50 хувь болох 70 925.175 төгрөгийг улсын төсвөөс тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ