Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 200

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч С.Ариунаа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 17*******100000009******* дугаартай хэргийг *******017 оны 11 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Булган суманд 1989 оны 06 сарын *******4-ний өдөр төрсөн, *******8 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, ээжийн хамт амьдрах, Дорнод аймгийн Булган сумын ******* дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:......................./, ******* овогт ******* *******.

Шүүгдэгч ******* нь согтуугаар *******017 оны 08 сарын 1*******-ны орой *******0 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 1*******-05 тоотод хохирогч боож унаган хэвлий рүү нь өвдөглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн” гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би утсаа авья гэж хэлэхэд өгөхгүй байхаар нь хөргөгчин дээр байсан том охин Уранбайгалийн утсыг аваад гарах гэхэд намайг гаргахгүй, хамт зууралдаад гэрээс гарсан. Тэгээд намайг явуулахгүй гээд зууралдаад байхаар нь “холд” гээд түлхэхэд хөлд тээглээд газар унасан бөгөөд тэр үед би зүүн талынх нь хавирга орчимд өвдөглөчихсөн юм. Тэгээд би босоод гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...*******017 оны 08 сарын 1*******-ны өглөө 10 цагийн орчимд ******* нилээд халамцуу орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь ******* хүүхдээ аваад өөрийн эзэмшлийн “Карина” маркийн тээврийн хэрэгсэлтэй Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 1*******-05 тоотод байдаг гэх найзынхаа гэрт очсон. Тэднийд байж байхад орой *******0 цагийн орчим ******* гаднаас халамцуу орж ирээд элдвээр хэлээд байхаар нь би нэг их юм хэлэхгүй дуугүй байж байсан. Тэр үед ******* хөргөгчин дээр байсан охины маань утсыг авахаар нь би “хөөе” гээд зууралдаад хамт гарахад миний толгойг сугандаа хавчуулаад мушгиж газар унагаахад миний нүд харанхуйлаад толгой эргээд, хэвлий орчмоор өвдөөд байсан. Би тэр хэдэд “миний гэдэс рүү өшиглөсөн үү” гэж асуухад “******* чамайг газар унагаагаад өвдөглөсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн *******1-**************/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн *******017 оны 9 сарын 15-ны өдрийн 540 тоот дүгнэлтэд: “ийн биед цээж болон бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын *******.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 30/

Шүүх сэтгэц эмгэг судлалын *******017 оны 09 сарын 11-ний өдрийн 40 тоот дүгнэлтийн хэсэгт: “******* нь зөрчил үйлдэгдэх үед сэтгэцийн хувьд хий үзэгдэл дэмийрэлд шизофренийн намжмалын байдалд байсан байна. Өөрийн хийж буй үйлдлийн хор аюулыг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. ******* одоогийн сэтгэцийн байдал хий үзэгдэл дэмийрэлд шизофрения намжилтын үед байна. ******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 3*******-33/  болон тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ *******017 оны 08 сарын 1*******-ны орой *******0 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 1*******-05 тоотод хохирогч боож унаган хэвлий рүү нь өвдөглөсний улмаас  түүний биед цээж болон бүсэлхийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад хэргийн үйлдлээ хүлээн мэдүүлсэн “...Эхнэр маань намайг явуулахгүй гээд зууралдаад байхаар нь “холд” гээд түлхэхэд хөлд тээглээд газар унасан бөгөөд тэр үед би зүүн талынх нь хавирга орчимд өвдөглөчихсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/, түүнийг давхар нотолсон хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Миний толгойг сугандаа хавчуулаад мушгиж газар унагаахад миний нүд харанхуйлаад  толгой эргээд, хэвлий орчмоор өвдөөд байсан. Би тэр хэдэд “миний гэдэс рүү өшиглөсөн үү” гэж асуухад “******* чамайг газар унагаагаад өвдөглөсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн *******1-**************/, гэрч өгсөн: “...Гэрээс гарахад ******* толгойг нь сугандаа хавчуулаад хавирч  газар унагаад өвдгөөрөө дээрээс нь өвдөглөж байгаад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн *******4/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн *******017 оны 9 сарын 15-ны өдрийн 540 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн зүгээс хохирогчийн цээж болон бүсэлхий рүү өвдөглөж цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , гэрч нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн *******017 оны 9 сарын 15-ны өдрийн 540 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.  

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.      

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг дурдвал зохино.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .................. регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг түүнд буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР