| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00314/И |
| Дугаар | 136/ШШ2024/00285 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 136/ШШ2024/00285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ****** газар
Хариуцагч: Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 408,618 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ****** газар итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.П нь ***** аймгийн *** сумын № дугаар багийн нутаг дэвсгэрт *** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж иргэн У.Л-г дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан. Хохирогч нь уг гэмт хэргийн улмаас ***** аймгийн *** эмнэлэг, ***дын эмнэлэг, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвд үзүүлж оношилгоо эмчилгээ хийлгэсэн байх ба үүнд зарцуулсан 408,618 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.П шүүхэд гаргасан тайлбартаа: ...нийт нэхэмжилсэн 408,618 төгрөгтэй маргах зүйл байхгүй тул төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ****** газар нь хариуцагч Б.П-д холбогдуулан 408,618 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.П нь нэхэмжлэлийн шаардлага болох 408,618 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 7№ дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч ****** газар нэхэмжилсэн 408,618 төгрөгийг хариуцагч Б.П төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн №6 дугаар зүйлийн №6.№, 74 дүгээр зүйлийн 74.№ дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 12,908 төгрөгийн тал хувь буюу 6,4№4 төгрөгийг хариуцагч Б.П-гээс гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
№.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ