| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/03187/И |
| Дугаар | 183/ШШ2024/02317 |
| Огноо | 2024-05-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/02317
2024 оны 05 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2024/02317 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **** дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хэсэг, ****, **** гудамж, ** дүгээр байр, **** тоотод оршин суух, Я*******ын М******* /РД: ********/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ю.Ц*******г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие нь Ю.Ц*******тай 2*** оны ** дүгээр сарын **-ны өдрөөс 2*** оны ** дүгээр сарын **-ны өдрийг хүртэлх 1 жилийн хугацаатай, 2*** оны ** дүгээр сарын **-ны өдрөөс 2*** оны ** дүгээр сарын **-ны өдрийг хүртэлх 1 жилийн хугацаатай тус тус түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн **** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах 40 м.кв үйлчилгээний объектыг сарын 1,000,000 төгрөгийн түрээстэй байхаар тохиролцож түрээслүүлсэн. Түрээслэгчээс 2*** оны ** дугаар сарын **-ний өдрөөс, 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийг хүртэлх буюу 9 сарын хугацаанд түрээсийн төлбөрийг дутуу төлж өнөөдрийн байдлаар түрээсийн төлбөрт 4,100,000 төгрөг төлөгдөөгүй байна. Түрээслэгч Ю.Ц*******гаас түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулж, ашиг олж байсан боловч түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, түрээсийн төлбөрийг төлөх талаар удаа дараа шаардаж, мэдэгдсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрөөр дуусгавар болгож түрээсийн талбайгаас гаргасан, энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул Ю.Ц******* нь түрээсийн гэрээг байгуулах үедээ **** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоот хаягт оршин суудаг байсан бөгөөд түрээслэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчсөн тул миний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “Хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 101/Ш32024/10876 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Зээлдэгч Ю.Ц******* хаягтаа оршин суудаггүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул миний бие түрээсийн төлбөрийг нэхэмжлэх боломжгүй болоод байна. Иймд Ю.Ц*******г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн, хуулийн этгээдийн зүгээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ю.Ц******* нь **** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоот хаягийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2*** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 101/ШЗ2024/10876 дугаар захирамжаар хариуцагч Ю.Ц******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (хх.16)
Иймд Ю.Ц*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ю*******гийн Ц******* /РД:********/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ю.Ц*******г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД