Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 0680

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Б.Нямжав

улсын яллагч: И.Ариунсанаа

хохирогч: Б.Б

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: Л.Л  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас хяялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт А Л холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706024120166 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт А Л, 197  оны 02 дугаар сарын 13-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй,  дээд   боловсролтой, эмч  мэргэжилтэй, Эко худалдааны төв дээр цагаан идээ борлуулдаг,   ам бүл 8, эхнэр, дүү, хүүхдүүдийн хамт  Баянзүрх  дүүргийн   дугаар хороо 6а дугаар байрны  тоотод оршин суудаг, улсаас Алтангадас одонгоор шагнагдаж байсан,  ял шийтгэгдэж байгаагүй, РДЧТ021319/

Холбогдсон хэргийн талаар:

           А.Л нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Эко худалдааны төвд Б.Б цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

         Шүүгдэгч А.Л  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх 19:50 гэхэд гэрлээ унтраагаад 20.00 гээд байрнаасаа гарах ёстой, яагаад маргаан болсон бэ гэвэл 1.500.000 төгрөгөөр авсан хөргөгч маань шатчихаад хөргөгчөө солиулах гээд бусад бараагаа хөргөгчиндөө хийгээд жаахан бухимдалтай байсан. Гэтэл харуул ирээд яасан дураараа гэрэл асаадаг юм бэ гээд уурласан. Тэгээд бид 2 заамдалцаад лангууны цаагуур орохдоо нэг чийдэнг хагалсан. Тухайн маргаан болох үед хүүхдийн 15.000 төгрөгийн чийдэнг хагалчихаад хувааж төлөхөөр болсон тэгээд би 7500 төгрөгөө өгчихөөд харуул Батболдоос үлдэгдэлийг нь авчихаарай гэж хэлсэн боловч Батболд өгөөгүй. Дараа нь чамайг урдаас чинь бардаггүй юм бол ардаас чинь дүрнэ шүү гээд учир битүүлэг юм ярьдаг болсон гэв.

           Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 19.50 цагт хаах тухайгаа зарлаад бүх гэрлээ унтраасан чинь хойно байсан гэрэл асаалттай байсан. Яагаад дураараа гэрлээ асаагаад байгаа юм бэ гэсэн чинь чи битгий далдагана гээд гэдсээрээ түлхээд хоосон павилон руу намайг оруулахад тухайн павилоны түрээслэгч нь бид 2-ыг салгасан. Тэгээд салаад гадаа гарахад гэрлийн мөнгө өг гэхээр нь би чадахгүй гэхэд чи яахаараа чаддагүй юм гээд эко захын ард талд очоод намайг боосон гэтэл Чулуунбаатар ирээд салгаад эргээд харахад нүүр рүү цохисон доошоо хараад сууж байхад толгой руу дөчийн пидоноор цохисон. Хамар чихэгдсэнийгээ гаргуулсан. Дараа нь эмчилгээ хийлгэсэн 143.000 төгрөгний хохирол гарсан гэв.

        Шүүгдэгч А.Л  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Миний бие Эко худалдааны төвд цагаан идээний лангуу түрээслэж наймаа эрхэлдэг юм. Худалдааны төв 20 цагт хаадаг бөгөөд 19 цаг 50 минутанд хонх дугарч, гэрлээ унтраадаг юм. 2017 оны 09-р сарын 15-ны өдөр 19 цаг 47 минут болж байх үед худалдааны төвийн хонх дугарч удалгүй 19 цаг 50 минут гэхэд заалны гэрэл унтарсан юм. Тэр үед миний цагаан идээний хөргөгч шатсан тул би шатсан хөргөгчин дэх цагаан идээгээ бусад хөргөгч рүүгээ  зөөж байсан тул гэрлийн пускатлыг нь нээж заалны гэрлийг нь асаасан юм. Тэгтэл худалдааны төвийн харуул Б  гартаа төмс барьчихсан хүрч ирээд “ Чи яагаад далдагнаад байгаа юм бэ?” гэхээр нь нь би далдганасан юм алга, цагтаа гэрлээ унтраачих гэхэд Батболд хэл амаар доромжлоод хүрээд ирхээр нь би гэдсээрээ түлхтэл Батболд газарт унасан. Тэгээд босч ирээд надтай заамдалцаад бид хоёр нэг нэгнийгээ түлхэж байгаад хажуугийн павилонд өлгөөтэй байсан уг лангууны хүүхдийн гэрэл нь унаад хагарчихсан юм. Тэр үед Б би чамайг өмнөөс чинь бардаггүй юм бол араас чинь нэвт шаана, чамайг янаглана аа гэх зэргээр хэл амаар сүрдүүлсэн. Тэгээд бид хоёр маргалдахаа больсон бөгөөд гэрлээ хагалуулсан охинд би гэрлийн мөнгөний тал болох 7500 төгрөгийг өгөөд харуул Б 7500 төгрөгийг аваарай гэж хэлсэн. Тэгээд лангуугаа хаачихаад битон саваа зөөгөөд гаргаж байтал нөгөө лангууны охин над дээр ирээд харуул Батболд 7500 төгрөгийг өгөхгүй гэж байна гэхээр нь би “Б чи тал мөнгийг нь өгчих би талыг нь өгнө гэтэл Б битгий хуц чадахгүй банди минь, чи өөрөө өгөхгүй юу” гэхээр нь би чи над шиг банди хаана харсан юм” гээд бид хоёр дахиад заамдалцаад маргалдсан. Тэгтэл захын харуул цахилгаанчин Г, Ч хоёр ирээд миний гарыг тавиулахад Батболд намайг заамдсан байсан гараа улам чангалаад, хоолой боохоор нь би тавилах гээд хамар луу нь нэг удаа цохьсон юм. Ийм зүйл болсон. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

           Хохирогч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 09-р сарын 15-ны өдрийн 19 цаг 50 минутын орчим БЗД-н 25-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эко худалдааны төвд ээлжинд гарч байгаад хаах дохиогоо өгөөд 2 давхарын гэрэл унтраагаад шатаар бууж явахад Л гэх залуу гэрэл асаасан. Тэгээд дураараа гэрэл асаалаа гэж шаардлага тавиад дахин гэрлээ унтраах гэтэл Л намайг заамдаж аваад хоосон павилон руу оруулж хоолой боогоод байж байхад бусад түрээслэгч нар хараад салгасан. Тэгээд би гадаа гараад 20 цаг 15 минутын орчим төв хаалгаа хаагаад зогсож байхад Л 2 ширхэг 40 литерийн бетон барьж гарч ирээд чи яасан овоо юм, чи орой яахыг хараарай гэж заналхийлсэн. Тэгээд бид хоёрын хооронд маргаан үүсээд намайг заамдаж аваад хоолой боотол хамт ажилладаг харуул Ч, жижүүр Г нар салгасан. Тэгээд би эргэж харахад миний хамар руу гараараа 1 удаа цохисон. Хамраа бариад цусаа арчих гээд харуулын өрөө рүү ороход Л явсан байсан. Тухайн үед хамраас цус гарсан. Хамрын дээд хэсэгт хавдад хөхөрсөн байсан. Одоо хавдар нь буурсан. Толгой лугшиж өвдөж байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Дотор бол түрээслэгч нар байсан. Жимсний лангууны 2 залуу байсан. Гадна хамт гардаг харуул Ч, цахилгаанчин Г нар байсан. Гэрч байсан түрээслэгч нар бас байсан. Захиралын хүүхэд А цохиулсаны дараа ирсэн. Цохиогүй Эко худалдааны төв дээр лангуу ажилуулдаг. Урьд нь тархи нуруундаа гэмтэл авч байсан болохоор сэдэрсэн байх вий гэж айж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.   /хх-н 4-5, 14-17/

         Гэрч Н.Ч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 09-р сарын 15-ны өдрийн 20 цагийн орчим худалдааны төв хааж байсан. Би Эко худалдааны төвийн гадна машин тавиулчихаад орох гээд явж байхад урдаас Б гарч ирсэн. Цахилгаанчин Г үүдэн дээр байсан. Тэгээд цаанаас нь цагаан идээ зардаг Л гарч ирсэн. Л гарч ирээд Б гэрэл унтраалаа, чи хэн юм гээд хэл амаар доромжлоод дайраад байсан. Батболд, Л нар бие биенийхээ энгэрээс зууралдаж авахаар нь Г бид хоёр голоор нь орж тавиулахад Л, Б хамар руу гараараа 1 удаа цохисон. Б хамраас цус гараад байж байхад Л 40 литрийн төмөр бетон аваад далайгаад Б цохисон. Би голоор нь орж салгасан. Тэгээд Лувсан яваад худалдааны төвөө хаасан. Эко худалдааны төвийн дотор гарч ирхээсээ өмнө Б Б,  нар бас маргалдсан юм шиг байна лээ дотор байсан. Хамраас нь тухайн үед нийлээд цус гарсан байсан. Би салгаад хажууд хараад зогсож байсан. Цахилгаанчин Г байсан. Л дүү гэх залуу протертой ирээд зогссон. Тэр хавиар явж байсан хүмүүс байсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.                                                 / хх-н 6-7,20/

        Гэрч О.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цагийн орчим худалдааны төв хааж байсан. Би Эко худалдааны төвийн хаалган дээр хаалга бариад зогсож байхад Б гэрлээ унтраагаад ирээд хүрч ирээд цагаан идээ зардаг Л гэрэл унтраалаа гэж маргалдсан гэж хэлээд зогсож байсан. Тэгтэл Л гарч ирээд Батболд руу пизда минь давраад байгаарай гэж хэлээд мөр рүү түлхсэн. Тэгээд Л, Б нар барилдаж аваад бие, биенээ хувцсаар нь боогоод хэрүүлийн үгээр хэрэлдээд байсан. Тэгхээр нь харуул Ч бид хоёр голоор нь ороод салгасан. Тэгтэл Л, Б хоёр хэрэлдэж байгаад Л Б хамар руу гараараа 1 удаа цохисон. Эргээд 0 литерийн төмөр бетон толгой дээрээс нь савж цохисон. Тэгээд Л шөнө эргэж ирээд ална гэж хэлээд гараад явсан. Хэрүүлийн үгээр хоорондоо хэрэлдээд байсан. Хамраас нь цус гарсан  байсан. Би хажууд салгаад хараад зогсож байсан. Манай харуул Б, Ч захиралын хүү А сүүлд ирсэн. Бас түрээслэгч нар байсан. /хх-ийн 8-9, 39/

          Холбогдогч А.Л асууж авсан тайлбар: 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг 47 минутад Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эко худалдааны төв дээр ажиллаж байхад харуул Б гэрлээ унтраасан. Би тус худалдааны төв дээр цагаан идээ зардаг./ хх-н 10-12/

    Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох огтоол /хх-н 21/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 11979  Дүгнэлтэд:

1.Б.Б биед хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 23/

      Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н  24,40/

          Б.Б гаргаж өгсөн эмийн зарлагын баримт /хх-н 41/

          А.Л  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 38/

    А.Л эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32-37/,

    А.Л иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 25/,  оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-н 26/ зэрэг болно.          

         А.Л нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны орой 20.00 цагийн үед  Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Эко худалдааны төв дотор тус төвийн харуул  Б.Б худалдааны төв хаах цаг болсон тул гэрлүүдийг унтраагаад явж байхад А.Л гэрлийг дахин асаасан асуудлаас болж хоорондоо маргалдан А.Л Б.Б нүүрэн тус  газар нь нэг удаа гараараа  цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

Б.Б биед хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 11979  Дүгнэлт /хх-ийн 23/

        Хохирогч Б.Б мөрдөн байцаалтад  өгсөн .. 2 давхарын гэрэл унтраагаад шатаар бууж явахад Л гэх залуу гэрэл асаасан. Тэгээд дураараа гэрэл асаалаа гэж шаардлага тавиад дахин гэрлээ унтраах гэтэл Л намайг заамдаж аваад хоосон павилон руу оруулж хоолой боогоод байж байхад бусад түрээслэгч нар хараад салгасан. Тэгээд би гадаа гараад 20 цаг 15 минутын орчим төв хаалгаа хаагаад зогсож байхад Л 2 ширхэг 40 литерийн бетон барьж гарч ирээд чи яасан овоо юм, чи орой яахыг хараарай гэж заналхийлсэн. Тэгээд бид хоёрын хооронд маргаан үүсээд намайг заамдаж аваад хоолой боотол хамт ажилладаг харуул Ч, жижүүр Г нар салгасан. Тэгээд би эргэж харахад миний хамар руу гараараа 1 удаа цохисон. Хамраа бариад цусаа арчих гээд харуулын өрөө рүү ороход Л явсан байсан. Тухайн үед хамраас цус гарсан. Хамрын дээд хэсэгт хавдаж хөхөрсөн байсан гэсэн мэдүүлэг /хх-н 4-5, 14-17/

         Гэрч Н.Ч мөрдөн байцаалтад өгсөн . Л гарч ирээд Б гэрэл унтраалаа, чи хэн юм гээд хэл амаар доромжлоод дайраад байсан. Б, Л нар бие биенийхээ энгэрээс зууралдаж авахаар нь Г бид хоёр голоор нь орж тавиулахад Л, Б хамар руу гараараа 1 удаа цохисон. Б хамраас цус гараад байж байхад Лувсан 40 литрийн төмөр бетон аваад далайгаад Б цохисон. Би голоор нь орж салгасан гэсэн мэдүүлэг / хх-н 6-7/

        Гэрч О.Г мөрдөн байцаалтад  өгсөн … Л гарч ирээд Б руу пизда минь давраад байгаарай гэж хэлээд мөр рүү түлхсэн. Тэгээд Л, Б нар барилдаж аваад бие, биенээ хувцсаар нь боогоод хэрүүлийн үгээр хэрэлдээд байсан. Тэгхээр нь харуул Ч бид хоёр голоор нь ороод салгасан. Тэгтэл Л, Б хоёр хэрэлдэж байгаад Л Б хамар руу гараараа 1 удаа цохисон. Эргээд 0 литерийн төмөр бетон толгой дээрээс нь савж цохисон. Тэгээд Л шөнө эргэж ирээд ална гэж хэлээд гараад явсан. Хэрүүлийн үгээр хоорондоо хэрэлдээд байсан. Хамраас нь цус гарсан  байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-9/

       Шүүгдэгч А.Л мөрдөн байцаалтад өгсөн: ….худалдааны төвийн хонх дугарч удалгүй 19 цаг 50 минут гэхэд заалны гэрэл унтарсан юм. Тэр үед миний цагаан идээний хөргөгч шатсан тул би шатсан хөргөгчин дэх цагаан идээгээ бусад хөргөгч рүүгээ  зөөж байсан тул гэрлийн пускатлыг нь нээж заалны гэрлийг нь асаасан юм. Тэгтэл худалдааны төвийн харуул Б  гартаа төмс барьчихсан хүрч ирээд “ Чи яагаад далдагнаад байгаа юм бэ?” гэхээр нь нь би далдганасан юм алга, цагтаа гэрлээ унтраачих гэхэд Б хэл амаар доромжлоод хүрээд ирхээр нь би гэдсээрээ түлхтэл Б газарт унасан. Тэгээд босч ирээд надтай заамдалцаад бид хоёр нэг нэгнийгээ түлхэж байгаад хажуугийн павилонд өлгөөтэй байсан уг лангууны хүүхдийн гэрэл нь унаад хагарчихсан юм. Тэр үед Б би чамайг өмнөөс чинь бардаггүй юм бол араас чинь нэвт шаана, чамайг янаглана аа гэх зэргээр хэл амаар сүрдүүлсэн. Тэгээд бид хоёр маргалдахаа больсон бөгөөд гэрлээ хагалуулсан охинд би гэрлийн мөнгөний тал болох 7500 төгрөгийг өгөөд харуул Б 7500 төгрөгийг аваарай гэж хэлсэн. Тэгээд лангуугаа хаачихаад битон саваа зөөгөөд гаргаж байтал нөгөө лангууны охин над дээр ирээд харуул Батболд 7500 төгрөгийг өгөхгүй гэж байна гэхээр нь би “Б чи тал мөнгийг нь өгчих би талыг нь өгнө гэтэл Батболд битгий хуц чадахгүй банди минь, чи өөрөө өгөхгүй юу” гэхээр нь би чи над шиг банди хаана харсан юм” гээд бид хоёр дахиад заамдалцаад маргалдсан. Тэгтэл захын харуул цахилгаанчин Г, Ч хоёр ирээд миний гарыг тавиулахад Батболд намайг заамдсан байсан гараа улам чангалаад, хоолой боохоор нь би тавилах гээд хамар луу нь нэг удаа цохьсон юм гэсэн мэдүүлэг зэрэг болно.

         Шүүгдэгч А.Л холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул А.Л хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

        Хохирогч Б.Б нь эмчилгээний зардалд 143.050 төгрөг нэхэмжилсэнийг   А.Л гаргуулж төлүүлэх нь зүйтэй. А.Л өөрийн зардлаар  Б.Б чихэгдсэн хамрыг гаргуулж өгсөн байна. Үүнтэй холбоотой зардлыг нэхэмжлээгүй, эмийн зардлыг нэхэмжилсэн  байна.

       Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

           А.Л нь цагдан хоригдсон хоноггүй болно.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2, 36.3, 36.6,36.7,36.8,36.12,36.13,38.1 дүгээр зүйлүийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт А Л хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт А Л 460 нэгжтэй тэнцэх хэмжээний 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт А Л нь торгох ялыг нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Боржигон овогт А Л нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. А.Л нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Л хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8.Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх  дүүргийн  5 дугаар хороо 6а дугаар байрны 90 тоотод оршин суух ЧТ72021319 регистрийн дугаартай А.Л 143.050 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн  дугаар хороо Жанжны  тоотод оршин суух ЦД76051518 регистрийн дугаартай Б Б олгосугай.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН