Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 136/ШШ2024/00291

 

                                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХГ

Хариуцагч: Б.Н холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,213,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ХХГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Н-с **** ***** дэмжих сан-аас зээлсэн зээлийн үлдэгдэл 5,200,000 төгрөг болон нотариатаар батлуулсан төлбөр 13,500 төгрөгийг нэмж нийт 5,213,500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б, хариуцагч Б.Н нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б.Н нь зээлийн төлбөрийн үлдэгдэл 5,213,500 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулна. ...Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ХХГ нь хариуцагч Б.А-д холбогдуулан зээлийн төлбөрийн үлдэгдэл 5,213,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б, хариуцагч Б.Н нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б.Н нь зээлийн төлбөрийн үлдэгдэл 5,213,500 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулна. ...Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигч эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч ХХГ-с нэхэмжилсэн 5,213,500 төгрөгийг хариуцагч Б.Н нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-той эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 98,366 төгрөгийн тал хувь буюу 49,183 төгрөгийг хариуцагч Б.Нээс гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

4.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ