Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/02283

 

 

2024 оны 05 сарын 24 өдөр                Дугаар 183/ШШ2024/02283                Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:**** дүүрэг, ** дугаар хороо,****, ****, **** байранд байрлах, “Х*******” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О*******, Б.Т******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Зээлдэгч **** ургийн овогт Б*******ын О******* /РД: СЖ********/, **** ургийн овогт Б*******ын Т******* /РД: СЖ********/ нар нь Х******* ХК-ийн Дэнжийн мянга тооцооны төвтэй 2*** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ болон ******* тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-г тус тус байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 7,267,168 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,899,109 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 11,166,277 төгрөгийг төлсөн ба зээлийн гэрээний Хавсралт 1-т заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ төлж дуусгаагүй байгаа тул банк хариуцагч Б*******ын О*******, Б*******ын Т******* нарт холбогдуулан зээлийн гэрээ байгуулах үедээ оршин сууж байсан зээлийн гэрээнд дурдсан хаягаар **** дүүрэг, ** дугаар хороо, **** гудамж, ** тоот хаягаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нь тус шүүхийн 2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 182/Ш32024/04639 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*******ын О*******, Б*******ын Т******* нар нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **** ургийн овогт Б*******ын О******* /РД:********/, **** ургийн овогт Б*******ын Т******* /РД:********/ нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн, хуулийн этгээдийн зүгээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О******* нь ****дүүрэг, ** дугаар хороо, **** гудамж, 707 тоот, Б.Т******* нь **** дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ** байр, ** тоот хаягийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 182/ШЗ2024/04639 дугаар захирамжаар хариуцагч Б.О*******, Б.Т******* нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (хх.22)

 

Иймд Б.О*******, Б.Т******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **** ургийн овогт Б*******ын О******* /РД:*********/, ****ургийн овогт Б*******ын Т******* /РД:********/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.О*******, Б.Т******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ТӨРБОЛД