| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/03687/И |
| Дугаар | 183/ШШ2024/02514 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2024/02514
2024 оны 06 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2024/02514 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **** дүүрэг, ** дугаар хороо,****, ****, **** байрлах, Х******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б*******, Л.О******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Зээлдэгч Г.Б*******, Л.О******* нар нь Х******* ХК-тай 2*** оны ** дүгээр сарын **-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөг мөн нэмэлтээр 2*** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ, ******* тоот барьцааны гэрээ байгуулж 2,500,000 төгрөг, нийт 10,907,238.9 төгрөг, 2*** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ, ******* тоот барьцааны гэрээ байгуулж 1,500,000 төгрөг, нийт 10,359,842.48 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй ба 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 7,395,662.48 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 5,905,546 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 597,555.99 төгрөг, нийт 13,898,764.64 төгрөг төлөгдөөгүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулахдаа тэмдэглүүлсэн хаяг буюу иргэний үнэмлэхний хаягтаа байхгүй, бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тодорхойлолтоор нотлогддог. Иймд Г.Б*******, Л.О******* нар нь оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн, хуулийн этгээдийн зүгээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б******* нь **** дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр гудамж, ** тоот, Л.О******* нь **** дүүргийн ** дүгээр хороо, ** гудамж, ** тоот хаягийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 184/ШЗ2024/01280 дугаар захирамжаар хариуцагч Г.Б*******, Л.О******* нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (хх.8)
Иймд Г.Б*******, Л.О******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гын Б******* /РД:*********/, Лийн О******* /РД:******** нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б*******, Л.О******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД