| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00308/И |
| Дугаар | 136/ШШ2024/00289 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 136/ШШ2024/00289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ЭЖ ХХК
Хариуцагч: Г ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 26,230,793.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ЭЖ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Эм бараа худалдан авсан төлбөр 10,900,000 төгрөг, гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцох алданги 15,026,710.12 төгрөг шүүхэд өгөхөд гарсан урсгал зардал 304,083 нийт 26,230,793.12 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Хариуцагч Г ХХК-нь нэхэмжилсэн 26,230,793 төгрөгийг төлж барагдуулсан нэхэмжлэх зүйлгүй.гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Г ХХК-нд 26,230,793 төгрөг холбогдуулан 26,230,793 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г ХХК нь 26,230,793 төгрөгийг төлж барагдуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч ЭЖ ХХК-аас нэхэмжилсэн 26,230,793 төгрөгийг хариуцагч Г ХХК төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289,104 төгрөгөөс 144,552 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 144,552 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 144,552 төгрөгийг хариуцагч Г ХХК-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ЭЖ ХХК-нд олгосугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ