Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0408/З |
Дугаар | 128/ШШ2024/0026 |
Огноо | 2024-01-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2024/0026
2024 01 04 128/ШШ2024/0026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогт Сын Д /РД:/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.А /ШТЭҮД:/,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ц.У,
Гуравдагч этгээд: Буга овогт Бын Э /РД:/,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О овогт Р*******гийн М /РД:/,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Д.М /ШТЭҮД:/ нарын хоорондын иргэний улсын бүртгэлийн төрөлд хамаарах эцэг тогтоосны бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгаас 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд хандан “Чингэлтэй дүүргийн Тамгын газрын харьяа Иргэний бүртгэлийн тасгийн 2005 оны эцэг тогтоосны бүртгэлийн 366 дугаарт 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Эгийн эцгээр Д.Быг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар,
2. Тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2023/4*******5 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...Иргэн С.Д нь талийгаач Д.Бтай 1987 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, нас барах хүртэл хугацаанд гэр бүлийн харилцаатай байсан. Д.Б нас барсны дараа С.Дын оршин суугаа хаягт Б.Э гэх хүүхдийг нэмж бүртгэсэн байсныг мэдсэнээр Буга овогтой Бын Э гэх хүүхэд гэнэт гарч ирсэн. Б.Э нь нэхэмжлэгчийн хууль ёсны нөхөр болох Д.Бын төрсөн хүүхэд биш бөгөөд талийгаач нь эхнэр С.Дт энэ талаар огт хэлж байгаагүй. Нэхэмжлэгч С.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус тус Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтэст “Б.Э нь Д.Бын төрсөн хүүхэд биш бөгөөд ямар баримтуудыг үндэслэн түүнийг Буга овогт Дийн Б*******аар овоглосон болох, энэ талаар холбогдох дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах” тухай хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн хариуд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 09 дүгээр сарын 27-ны 1/8183 дугаартай “хариу өгөх тухай” албан бичгээр “Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд регистрийн дугаараар Буга овогт Бын Э бүртгэлтэй байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Тамгын газрын харьяа Иргэний бүртгэлийн тасгийн 2005 оны эцэг тогтоосны бүртгэлийн 366 дугаарт 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Эгийн эцгээр Д.Быг тогтоон, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т заасныг тус тус үндэслэн бүртгэсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж хариу ирүүлсэн байдаг.
Тус маргаан бүхий бүртгэл нь эцэг, эхийн хамтран гаргасан өргөдлийг үндэслэн бүртгэсэн гэх хариу ирүүлсэн бөгөөд тус өргөдөлд талийгаач Д.Бын өмнөөс хуурамч гарын үсэг зуран бүртгүүлсэн гэж үзэн нэхэмжлэгч С.Дын өмгөөлөгчийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 24 дугаар албан бичгээр маргаан бүхий бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар хүсэлт гаргасан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 10/1160 дугаартай тоотоор Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.*******. “Эрүү, иргэн, зөрчил, захиргаа, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахад шаардлагатай лавлагаа, мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулах тухай хүсэлтээ уг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа эрх бүхий этгээдээр дамжуулан авна” гэж заасан тул хуульд заасны дагуу хандаж авна уу гэх хариу өгсөн.
Иргэн С.Д нь талийгаач Д.Бтай хамт амьдарч байсан хугацаандаа Б.Э гэх охин төрсөн талаар огт мэдээгүй бөгөөд Б.Э нь талийгаачийн хүүхэд биш гэж үзэж байгаа тул тухайн үед бүртгэлийн байгууллага ямар баримт бичгүүдийг үндэслэн уг бүртгэлийг хийсэн болохыг тодруулж, уг бүртгэлийг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Тамгын газрын харьяа Иргэний бүртгэлийн тасгийн 2005 оны эцэг тогтоосны бүртгэлийн 366 дугаарт 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Эгийн эцгээр Д.Быг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгаас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийхэд удирдлага болгосон гэх Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол Улсын бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно” гэж заасан. Мөн хуулийн зүйл, заалтыг Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай тогтоолоор Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг хүүхдийн эцэг, эхийн талаар маргаантай байгаа тохиолдолд дээрх хуулийн зохицуулалт хамаарахгүй гэж тайлбарласан. Үүгээрээ эцэг, эхийн маргаантай буюу эцэг нь мөн, эх нь мөн эсэх талаар маргаж байгаа тохиолдолд захиргааны журмаар эцэг, эхийг тогтоохгүй, харин иргэний журмаар ДНХ-ийн шинжилгээ өгөөд, шүүхийн журмаар эцэг тогтоолгох агуулгаар тайлбарласан нь өнөөдөр хүчин төгөлдөр байна.
Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 164 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журмын 7.1, 7.3, 7.5 дугаар заалтуудыг тус тус зөрчсөн хууль бус бүртгэл байна. Тухайн үед захиргааны журмаар эцэг тогтооход талийгаач өөрөө биечлэн очоогүй, очсон гэж үзэх үндэслэлгүй. Очоогүй бол тухайн журмын 7.5-д зааснаар гарын үсэг бүхий өргөдлийг нотариатаар гэрчлүүлж, нотариатын тамга даруулснаар тухайн эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл хүчин төгөлдөр болохоор зохицуулсан. Нотариатаар гэрчлүүлсэн баримт хэрэгт авагдаагүй. Хамгийн гол нь тухайн журмын 7.3-т ХААТР *******-ийн А, Б талд бичилт хийж, эцэг тогтоосны бүртгэлийг хөтөлнө гэж заасан байтал хэрэгт авагдсан баримт болох ХААТР 11 буюу Төрсний бүртгэлийг хөтлөх баримт дээр эцэг тогтоосны бүртгэлийг хөтөлсөн нь алдаатай үйл ажиллагаа байна. Нөгөөтээгүүр, тухайн журмын 7.1-т тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны Гэр бүлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, иргэн С.Дт талийгаач Д.Б нь амьдарч байх хугацаандаа Б.Эгийн талаар мэдэгдээгүй, огт дурсаж байгаагүй, мөн тухайн үед буюу 2005 онд захиргааны байгууллага буюу улсын бүртгэгч нь хууль бус, хуурамч гарын үсэг бүхий баримтыг үндэслэн бүртгэл хийсэн. 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 266 гэх гараар бичсэн дугаарыг 366 дугаар болгож засан эцэг тогтоох тухай өргөдлийг үндэслэн бүртгэсэн байдаг. Тухайн өргөдөлд талийгаач өөрөө гарын үсгээ зураагүй, нэрээ Д.Б гэж дармалаар бичсэн зөрүүтэй байдал тогтоогдож байна.
Иймээс Чингэлтэй дүүргийн Тамгын газрын харьяа Иргэний бүртгэлийн тасгийн 2005 оны эцэг тогтоосны бүртгэлийн 366 дугаарт 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Эгийн эцгээр Д.Быг бүртгэсэн бүртгэл нь Иргэний бүртгэлийн тухай хууль, Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журам, Гэр бүлийн тухай хуулийг тус тус зөрчсөн учир тус бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. Эцэг тогтооход захиргааны журмаар тухайн өргөдлийг үндэслээд, улсын бүртгэгч бүртгэнэ. Эсхүл иргэний шүүхийн журмаар эцэг тогтоохыг бүртгэх агуулга байдаг. Маргаан бүхий тохиолдолд захиргааны журмаар бүртгэсэн байгаа. Захиргааны байгууллага хуурамч гарын үсэг бүхий бичиг баримтыг үндэслэж, алдаатай үйл ажиллагаа явуулж бүртгэгдсэн гэдэг нь холбогдох баримтуудаар тогтоогдоно. Гэрлэлтээ батлуулаагүй эцэг, эх гэдгийг юу гэж ойлгож вэ. 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн одоог хүртэл хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2. “эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна.” Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3. “гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, угийн бичиг хөтлөх...” гэх мэт эрх, үүргийг адил тэнцүү эдэлнэ гэж зааснаар С.Д нь Д.Бтай 1987 оноос хойш хууль ёсны гэрлэлтийн бүртгэлтэй байсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2018 оны Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.*******. “эцэг, эхийн хэн нэгнийх нь өмнөх гэрлэлт дуусгавар болоогүй бол хүүхдийг эхийн овог нэрээр төрсний бүртгэл хөтөлнө” гэж зохицуулсан. Тухайн зохицуулалт нь маргаан бүхий үйл баримт болж буй цаг хугацаанд буюу 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийг илүү боловсронгуй болгож, нарийвчлан зохицуулж өгсөн хуулийн зохицуулалт юм. Д.Бын хувьд хууль ёсны гэрлэлийн бүртгэл нь дуусгавар болоогүй, бүртгэлтэй байсан. Мөн хариуц*******с маргаан бүхий бүртгэлийг хууль зүйн үндэслэлтэйгээр хамгаалж чадаагүй. Гуравдагч этгээд Б.Эгийн ээж Б.Гийн 1 дүгээр төрөх эмнэлэгт мэдүүлсэн мэдээллүүд, мөн улсын бүртгэлд мэдүүлсэн мэдээллүүд нь хоорондоо зөрүүтэй, би нөхөртэй, гэрлэлтийн баталгаатай гэдэг боловч тухайн баталгаатай нөхрийнхөө овгийг хүртэл буруу хэлээд бичүүлчихсэн. Төрсний бүртгэлийн анкет ХААТР маягт дээрээ миний эхний төрөлт, миний эхний хүүхэд гэх мэт мэдээлдэг. Гэвч төрөлтийн хувийн хэрэг дээр өөрийнх нь 3 дахь жирэмслэлт, 2 дахь хүүхэд нь болж таардаг. Энэ мэтчилэн ойлгомжгүй, худал хуурмаг үйл ажиллагаа явагдсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журмын 7.3-т эцэг тогтоосон тухай мэдэгдэх хуудас буюу ХААТР *******-ийн А, Б тал болон эцэг тогтоосны бүртгэлийн дэвтэрт бичилт хийж, төрсний гэрчилгээг дахин шинээр бичиж олгоно гэж заасан байхад ХААТР ******* маягт дээр эцэг тогтоосны бүртгэлийг хөтлөөгүй. ХААТР 11 буюу төрснийг бүртгэх анкет гэх маягт дээр бүртгэж, холбогдох журмыг ноцтой зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн хууль ёсны субьектив эрх нь зөрчигдөж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Гуравдагч этгээд Б.Э нь Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-ыг үндэслэн иргэний журмаар ДНХ-ийн шинжилгээ өгч, шүүхийн журмаар эцэг тогтоолгох боломж нь нээлттэй.
Иймд маргаан бүхий, хууль зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь нэхэмжлэгч энэ бүртгэлийн талаар мэдэж байсан хэр нь хугацаа хэтрүүлсэн байж магадгүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт лавлагаа авахаар хүсэлт гаргахад 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн асуудлаар бид шийдэл гаргах боломжгүй, тийм учраас шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Үүнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэл гаргахтай холбоотой хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй. Захиргааны байгууллага өөрөө тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг нээж хариугаа бичгээр өгсөн учраас тэр асуудал яригдахгүй. Бидний гол маргаад байгаа зүйл нь Б.Эгийн биологийн эцэг нь Д.Б мөн, биш гэдэг асуудал яригдаагүй, маргаагүй, энэ талаар Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас ч зааж өгсөн. Бидний өнөөдрийн хэлэлцэж буй маргааны агуулга нь улсын бүртгэлтэй холбоотойгоор бүртгэл хийсэн үйл явц, бүртгэл нь, бүртгэсэн шийдвэр нь хуулийн дагуу гарсан юм уу, үгүй юу гэдгийг шийдвэрлэж байгаа. Бүртгэлийн харилцааг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний бүртгэлийн тухай хууль, Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журмаар зохицуулж байгаа. Үүнээс үзэхээр Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журмын 1.5, 1.10 дээр ямар нэгэн бүртгэл хийгдэж байгаа тохиолдолд холбогдох маягт дээр бичилт хийнэ гэсэн заалтыг байгаа. ХААТР ******* маягтыг бөглөх байтал ХААТР 11 маягтыг бөглөсөн нь журмын ерөнхий заалтыг зөрчсөн. Хариуц*******с тайлбарлахдаа эцэг тогтоосныг бүртгэхдээ эцэг, эхийг байлцуулна гэж байна. Д.Б нь 2005 онд гарын үсгээ ямар байдлаар зурж байсан гэдгийг харуулахаар талийгаачийн гарын үсэг бүхий банканд өгч байсан, төрийн захиргааны байгууллагад өгч байсан баримтуудыг нэхэмжлэгчээс гаргаж өгсөн. Дээрх өргөдөл гаргасан баримтууд дээрх гарын үсгийг харьцуулаад үзэхээр илэрхий өөр байгаа нь тодорхой харагдаж байна. Тийм учраас иргэний бүртгэлийн баримтад Д.Б өөрөө гарын үсгээ зураагүй, иймээс байлцсан гэж үзэх боломжгүй. Хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтийг өгнө гэсэн зүйл байхгүй. Тийм учраас энэ бүртгэлийн ажиллагаанд Д.Б оролцоогүй гэж үзэж байгаа. Хариуцагч талаас иргэний үнэмлэхийнх нь дугаар байна гэж хийсэн. Улсын бүртгэгч, улсын бүртгэлийн байгууллага ямар ч хүний иргэний үнэмлэхийн дугаарыг хараад мэдэх боломжтой учраас энэ нь Д.Быг өөрөө биечлэн байсан гэдгийг нь нотлох зүйл болохгүй. Шүүхээс хувийн хэргийг нь татаж авч үзсэн. Энэ дээр Б.Г Б.Эгийн өргөдлийг, маягтуудыг зурсан болох нь гарын үсгээс нь, бичгийн хэвээс ерөнхийд нь харахаар харагдаж байгаа. Тийм учраас тухайн бүртгэл нь хууль, журам зөрчсөн. Бодит байдал дээр Д.Б гэдэг хүн өргөдөл гаргасан гэдгийг нотлох зүйл байхгүй байгаа учраас бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд УЦ регистрийн дугаараар Буга ургийн овогтой Бын Э бүртгэлтэй байх бөгөөд “Чингэлтэй дүүргийн тамгын газрын харьяа Иргэний бүртгэлийн тасгийн 2005 оны эцэг тогтоосны бүртгэлийн 366 дугаарт 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Эгийн эцгээр Д.Б /ХП/-ыг тогтоон, төрсний бүртгэлд эх Б*******ийн Г, эцэг Дийн Б бүртгэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно” гэж заасан. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т заасан эцэг, эхийн хамтран гаргасан өргөдлийг үндэслэн эцэг тогтоосны бүртгэл хөтөлж, Б.Эг иргэн Д.Баар эцэг тогтоож бүртгэсэн байна. Мөн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 7.3-т захиргааны журмаар эцэг тогтоосны бүртгэл хөтлөхдөө эцэг, эхийг байлцуулна гэж заасан болон бүртгэлийн журнал дээр эцгийн иргэний үнэмлэхийн дугаар /УБ/-ыг бичиж тэмдэглэсэн нь иргэнийг өөрийн биеэр ирсэн болохыг нотолж байна. Чингэлтэй дүүргийн Тамгын газрын харьяа Иргэний бүртгэлийн тасгийн 2005 оны эцэг тогтоосны бүртгэлийн 366 дугаартай эцэг тогтоолтын бүртгэлийг шалгаж үзэхэд хуульд заасан нотлох баримтын дагуу бүртгэсэн байна...” гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас тайлбар хэлэхдээ өрхийн мэдээлэлд нэмж бүртгэсэн гэх асуудал ярьж байна. 2005 оноос 2018 оны хооронд хууль шинэчлэн найруулагдах хүртэл хугацаанд хүүхэд төрөөд эцэг, эхийн аль нэгийнх нь хаягаар шууд бүртгэл нь ордог байсан. Аавынхаа бүртгэлээр шууд бүртгэгдсэн бүртгэл нь статистикийн мэдээлэл, өрхийн дэвтэр дээр тусгагдсан байсан. Хорооны өрхийн мэдээллийн дэвтрийг тухайн өрхөд жил бүр танилцуулаад, гарын үсэг зуруулдаг байдлыг хорооны зохион байгуулагч, Засаг даргаас нь тодруулах н зүйтэй. Тийм учраас насанд хүрээгүй хүүхдийг дангаар нь нэмж бүртгэнэ гэсэн асуудал байхгүй. Зөвхөн асран хамгаалагч, эцэг, эхийнх нь шилжилт хөдөлгөөний дагуу бүртгэл хийгддэг. Гэр бүлийн тухай хуулийн 2008 оны тайлбар гарахаас өмнө буюу 2005 онд маргаан бүхий бүртгэл хийгдсэн. Хэрвээ эцэг, эх нь өөрсдөө зөвшөөрөхгүй, маргаантай байвал захиргааны журмаар биш, шүүхийн журмаар эцэг тогтоолтоор одоо ч гэсэн бүртгэж байгаа. Гэр бүлийн тухай хуульд зааснаар өөрсдөө биеэр ирсэн тохиолдолд захиргааны журмаар эцэг тогтоогоод бүртгэнэ гэж заасан учраас үүнийг зөрчсөн гэж үзэхгүй байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхгүй байна. Учир нь иргэний үнэмлэх нь тухайн иргэний өөрийнх нь бичиг баримт, тухайн иргэнд өөрт нь байх ёстой ганц бичиг баримт гэж үздэг. Регистрийн дугаарыг хэн нэгэнд хэлсэн байх магадлалтай гэдэг боловч иргэний үнэмлэхийн дугаарыг бусдад цээжлүүлээд, хэн нэгэнд хэлээд явах боломжгүй. Бид энэ бүртгэлийг үнэн зөв гэж үзэж байгаа нь шалтгаан нь бүх бүртгэлүүд нотлох баримтад тулгуурладаг. Нотлох баримтуудыг шалгаж үзэхэд бүрэн байсан. ХААТР анкет журнал дээр гарын үсэг дармалдсан байдлыг хуурамч гэж үзэж байна. Өргөдөл дээр албан ёсны, баталгаат гарын үсгээ зурна гэсэн дүрэм, журам байхгүй. Тухайн хүн өөрөө биеэр ирээд өргөдлийг бичих ёстой. Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журмын 7.3-т бол гарын үсэг зуруулах гэж зааснаар бүртгэл дээр зуруулсан. 7.5-т биеэр ирнэ, хэрвээ биеэр ирэх боломжгүй байх юм бол нотариатаар өргөдлийг гэрчлүүлнэ гэсэн маргаан бүхий тохиолдолд биеэр ирсэн учраас нотариатаар батлуулах шаардлагагүй. Улсын бүртгэлийн байгууллага бүртгэдэг байгууллага. Бүртгэхдээ Гэр бүлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн журмаа баримталж байгаа. Та нарын зүгээс ХААТР ******* байхгүй, ХААТР-11 байна гэж гайхаж байх шиг байна. Эцэг тогтоолтын бүртгэлийг төрөлтийн бүртгэлээс тусдаа хийссэн бол ХААТР-11, эцэг тогтоолтын бүртгэл дангаараа хийгдсэн бол ХААТР-******* гэсэн маягт хөтлөгддөг. Төрөлтийн бүртгэлтэй хамт хийгдэж байгаа тохиолдолд өргөдлийн анкет, журналуудаар хөтлөгддөг. Энэ бүртгэл ямар ч хуулийн зүйл заалтыг зөрчиж хийсэн гэж харагдахгүй байна. Энэ бүртгэл нь өөрөө Үндсэн хуульд заасан хүүхэд төрсөн эцэг, эхээ мэдэх эрхтэй гэсэн зүйл заалтыг давхар хангаж байгаа гэдгийг хараасай. Мөн та нар өөрсдийн авчирсан нотлох баримтад байгаа гарын үсэгтэй баримтыг энэ бол нотлох баримт гэж үнэлж байна. Гэвч бүртгэлийн байгууллагад байгаа нотлох баримтыг хардах сэтгэлээр бүгдийг нь шууд худал, хуурмаг гэж үзэх нь зохисгүй. Аль ч баримтыг цагаан дээр хараар бичсэн учраас хууль журмынх нь дагуу үнэлээсэй гэж хүсэж байна...” гэв.
8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Маас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Эгийн ээж болох Б.Г нь талийгаач Д.Бтай 1997 онд танилцсан. Б.Г нь 1997-2009 оны хооронд Д.Бын үүсгэн байгуулсан “Д т” ХХК-д уулын ашиглалтын геологич инженер, уурхайн дарга зэрэг албан тушаалыг тус тус хашиж, хамт ажиллаж байсан. Талийгаач Д-н Б, Б-н Г нар нь хамтран амьдрахаар болж, 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэгдүгээр төрөх эмнэлэгт охин Б овогтой Эг төрүүлсэн. Талийгаач Д.Б нь Б.Эг өөрийн ургийн овог, нэрээр овоглож, хамгийн хайртай сор болсон төрсөн дүү болох Д.Э /талийгаач/-гийн нэрийг өгсөн. Талийгаач Д.Б нь улсын бүртгэлийн байгууллагад 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өөрөө очиж Б.Эг өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээг нь авсан. Энэ нь улсын бүртгэлийн мэдээллийн санд ******* регистрийн дугаартай Буга овгийн Бын Э нэрээр Чингэлтэй дүүргийн Тамгын газрын харьяа Иргэний улсын бүртгэлийн тасгийн 2005 оны эцэг тогтоосны 366 дугаарт бүртгэгдсэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх, хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, эцэг, эхийг тогтооно” гэж заасны дагуу захиргааны журмаар эцэг тогтоосны бүртгэлийг хийлгэж Б.Э нь Дийн Баар эцэг тогтоож бүртгүүлсэн болно. Талийгаач Д.Б нь Б.Эд маш их анхаарал халамж тавьдаг байсан ба, нас барахаасаа сарын өмнө Б.Эг Австрали улс руу сургуульд явуулах гээд визний бичиг баримтыг нь хөөцөлдөж байсан. Талийгаач Д.Бын ах, дүү, хамаатан садан нь Б.Г, Б.Э нарт байнгын анхаарал халамж тавьдаг. Иймд С.Дын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Б.Эгийн тайлбарыг хэлье. “Нэхэмжлэгч С.Д нэхэмжлэлдээ Д.Быг нас барсных нь дараа Чингэлтэй дүүргийн 1-р хороо, 1-р 40 мянгат гудамж, ******* дүгээр байрны ******* тоотод Б.Эг нэмж бүртгэсэн гэжээ. Миний төрсөн эцэг Д.Б нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын *******-р байрны ******* тоотод амьдарч байсан учир уг хаягт Б.Э миний бие төрсөн цагаас бүртгэлгүй, ээжтэйгээ амьдарч байсан гэдэг нь бол зохиомол зүйл. Мөн нэхэмжлэлдээ гэнэт гарч ирсэн, төрсөн хүүхэд нь биш, ямар нэгэн байдлаар мэдэхгүй гэжээ. Миний ээж Б.Г нь 1968 онд төрсөн, 55 настай, уулын инженер, гидрологич мэргэжлээр Оросын холбооны улсын Иркутск хотын сургуульд 5 жилийн хугацаагаар суралцаж төгсөөд, 1997-2009 он хүртэл миний аав талийгаач Д.Бын 100 хувийн эзэмшлийн “Д т” ХХК-ийн геологичоос эхлээд уулын дарга хүртэлх ажлыг хийж байсан. Миний эцэг, эхийн хувьд ажил хэргийн харилцаанаас гадна байнгын хамтын амьдралтай байсан. Тэгээд 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр намайг төрүүлсэн.Талийгаач эцэг маань намайг өөрийн ургийн овог, өөрийн нэрээр овоглож, өөрийн хайртай байсан талийгаач дүү Эгийн нэрээр нэрлэсэн. Миний хувьд аавтайгаа усны дусал мэт адилхан, байнга уулзаж, намайг хайрлаж, өсгөж хүмүүжүүлж ирсэн. Эдгээрийг миний ах Бын М маш сайн мэдэж байгаа. Б.М ах бол манай аавын анхны гэр бүлээс төрсөн хүүхэд юм. Мөн аавын маань талийгаач дүү Эгийн төрсөн охин болох Г Бтай байнгын, одоо хүртэл дотно холбоотой амьдардаг. Эцэг Д.Б болон эх Б.Г нь намайг төрсний дараа хамт амьдрах гэсэн боловч С.Д нь биднийг байнга мөрдөж мөшгөж, гэр бүлийн хэрүүл маргаан хийж, олны үгээр дайрч доромжилж, биднийг хамтран амьдрах боломжгүй болгосон. Тийм учраас аав маань энэ их хэрүүл маргаанаас залхаад сүүлийн үед ерөөсөө холбоо барихгүйгээр зөвхөн жолооч болон туслахаараа дамжуулан холбоо барих үйл явдал ажиглагдсан. Канад улс руу явахаасаа өмнө ярьж, бидний амьдралыг асуугаад, эрүүл мэнд, сургууль соёлд нь анхаарал хандуулах болно. Сургуулиа төгсөхөөр нь намар гадагшаа явуулж сургуульд сургана гэх захиас үлдээгээд явсан. Аав маань эх, эцгээс дөрвүүлээ. Хамгийн том нь Ч, дараагийнх нь Б, Э, Э гэх хүмүүс байсан ч одоо бүгд нас барсан. С.Д болохоор үхсэн хүн үг хэлэх биш дээ гэдэг байдлаар надтай заргалдаж байгаад гомдолтой байна. Талийгаач эцэг маань амьд сэрүүн байхдаа надад анхаарал халамж тавиад, миний охин юу хүсэж байна, ямар сургуульд орох вэ гэж ярьдаг байсан. Аав маань нас барахаасаа өмнө бидэнтэй холбогдож намайг Австрали улс уруу явуулах талаар ярилцаж, энэ талаар хэлэлцэж байсан сэтгэгдэл өдий хүртэл миний сэтгэл зүрхэнд байна. Аав маань гэнэт нас барсан талаар сонсоод миний хувьд сэтгэл санааны таагүй байдал үүссэн. Аавын минь үүсгэн байгуулсан “Д т” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компани байсан. Энэ үйл ажиллагааг өргөжүүлэхэд миний ээжийн үүрэг роль маш их байсан гэж үздэг. Тиймээс миний ээжтэй хамтран амьдарч байх явцдаа эцэг маань бид хоёрт хоёргүй сэтгэлээр хайрын сэтгэлээ илэрхийлж, хамтран амьдрах хүсэл эрмэлзэл зөндөө байсан.Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, миний эцгийн нэр төрийг сэргээж өгөөч гэсэн байр суурьтай байна...” гэсэн.
Бүртгэл хүчингүй болгохтой холбоотой тайлбарын талаар хэлэхэд эцэг, эх маань өөрийн биеэр Улсын бүртгэлийн байгууллагад очиж, өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн, надад өөрийн төрсөн дүү болох Эгийн нэрийг өгч, овгийг минь Баар овоглож, өөрийн ургийн овгоо өгч өдий хүртэл өсгөн хүмүүжүүлж, өдийг хүртэл ээж, аав маань холбоотой амьдарч ирсэн. С.Д миний эрх ашиг, миний эцгийн нэрийг гутааж байгаад харамсалтай байна. Тийм учраас хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулгыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр тайлбарласан тайлбар, өмгөөлөгчийн хэлж байгаа тайлбараас дүгнэхэд Б нь Эгийн төрсөн эцэг мөн, биш гэдэг дээр маргаагүй, биологийн эцэг нь Б мөн гэдгийг зөвшөөрч байгаа агуулгатай тайлбар хэлж байна. Зөвхөн өв залгамжлалын маргаан үүсээд, өв хуваах болоход С.Дын эрх, ашиг сонирхол зөрчигдчихлөө, Б.Э нь Д. Баар овоглосон байгаа учраас зөвхөн овгийг нь хүчингүй болгуулъя гэх асуудлыг ярьж байна гэж ойлголоо. Эцэг, эх өөрсдөө зөвшөөрөөд, эцэг өөрөө талийгаач дүүгийнхээ нэрийг өгөөд, хүүхдээ өөрөөрөө овоглосон бүртгэлд С.Дын ямар ч эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй. С.Д өнөөдөр өв залгамжлалын асуудалтай холбоотойгоор маргаж байна. Өвлөгдөх бүх эд хөрөнгийг Б.Г Д.Бтай танилцаж, 1999 оноос хойш “Д т” ХХК-г хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байхад нь геологичоор ажилд орж, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болгож, маргаад байгаа бүх хөрөнгийн эх үүсвэрийг Б.Г, Д.Б хоёр тавьсан. Ингэхээр С.Д нь “Д т” ХХК-д огт хамааралгүй, Д.Бтай гэр бүлийн л холбоотой байсан болохоос биш, энэ компанийн үүсгэн бий болгосон хөрөнгөтэй хамааралгүй. Д.Б нь чихрийн шижин өвчтэй байсан учраас Канад улс уруу байнга гарч амьдарч байсан. Тэрээр хөрөнгийн маргаан гарна гэдгийг мэдэж байсан учраас удаа дараа гэрээслэл бичүүлсэн. Мөн том хүү Б.М нь “Д т” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад, Д.Быг өнгөрсний дараа захирал байхаа больсон. Ойрын хамаарал бүхий ажиллаж байсан бүх хүмүүсийг нь ажлаас нь халсан. Гол үйл баримт нь өөрөө ингэж гарч ирж байна. С.Д өөрөө эд хөрөнгийг цуглуулахад огт оролцоогүй, н.Ц ч бас С.Дын дагавар хүүхэд. Увс аймагт ажиллаж амьдардаг, уурхайд нь ажиллаж байсан хамаатан садангуудаас нь асуухад бид С.Доос илүү Б.Гтэй ойр холбоотой, С.Д нь Д.Быг өнгөрөхөөс нь өмнө бид нарыг уулзуулаагүй. Өнгөрснийх нь дараа ч огт холбогдсонгүй гэж хэлсэн. Д.Бын том хүү Б.М нь Д.Б үнэхээр Б.Эгийн мөн эсэх, өөрөө хүсэж овоглосон эсэх нөхцөл байдлыг мэдэж байгаа. Б.Эг төрсөн цагаас нь эцэг Д.Б, Б.Э хоёрыг холбож, төрсөн өдөр тэмдэглэх, мөнгө төгрөг өгч авалцах бүх зүйлийг Б.М хийж байсан. Тийм учраас энэ үйл баримтын талаар Б.М илүү мэднэ гэж бид гэрчээр асуулгах хүсэлт гаргасан ч хангагдаагүй.
Нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа дараагийн асуудал нь хуурамч гарын үсэг бүхий баримтыг ашигласан байна гэж байна. Эцэг тогтоолгох өргөдөл дээр зурсан гарын үсгийг бид нар хуурамч мөн эсэхийг мэдэх боломжгүй. Тусгай мэдлэг бүхий шинжээч нар дүгнэх боломжтой. Хүн гарын үсгээ янз бүрээр зурсан байж болно. Үүнийг нэхэмжлэгч шууд хуурамч баримт гэж тайлбарлах нь логикгүй, үндэслэлгүй. Хэрвээ хүний гарын үсгийг хуурамчаар зурсныг С.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э тогтоож байгаа бол энэ нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, үүнийг тогтоолгосон баримт материал байх ёстой.
Мөн алдаатай бүртгэл хийсэн байна гэж байна. Улсын бүртгэлийн байгууллагын ажилтан өөрөө энэ бүртгэлийг яаж хийсэн, 11 гэдэг маягт нь ямар учиртай болох, ******* гэдэг маягтыг хэзээ хөтөлдөг гэдгийг өөрөө тайлбарласан учраас учраас үүнийг бид нар алдаатай бүртгэл гэж үзэх боломжгүй. Б.Эгийн та нар энэ бүртгэлийг ингэж хийх ёсгүй гэдэг хууль, журмынхаа үндэслэлийг дурдаж өгөхгүй байна. Хэрвээ төрсний бүртгэлд өөрчлөлт орохоор байх юм бол тухайн төрсний бүртгэлийг өөр газар хийсэн, эцэг тогтоосны бүртгэлийг өөр газар хийсэн байх юм бол бүртгэсэн газраар нь дамжуулж бүртгэнэ гэхэд ******* дүгээр маягтыг хөтөлдөг юм байна гэж би ойлголоо. Үүнийг журмын Иргэний гэр бүлийн бүртгэл хөтлөх журмын 7.5-т заасан байгаа. Бүртгэлийн байгууллагад очоогүй, гарын үсэг нь өөр байна гэдэг дээр хэлэхэд гаалийн деклараци дээр бичсэн гарын үсгийг Д Б гэж өөрийнхөө нэрийг дармалдаж бичсэн байгаагаас харахад Бын гарын үсэг гэдэг бичвэртэй таарч байна. Гэхдээ би тусгай мэдлэгтэй хүн биш. Бүх гарын үсгийг заавал бичмэлээр бичих алба байхгүй Зарим үед би ч гэсэн гарын үсгээ дармалаар бичдэг, заримдаа товчлоод бичдэг. Хүний амьдрал баян учраас янз бүрийн гарын үсэг зурна. Үүнийг зөвхөн тусгай мэдлэгтэй хүн тогтоодог гэдгийг хэлье. 2005 оноос хойш Д.Б нь Б.Э бол миний хүүхэд биш гэж огт маргаж байгаагүй. С.Д 2022 онд өрхийн бүртгэлийн дэвтрээ авахад Б.Э гэдэг нэр бүртгэгдсэн байна гэж байгаа нь үндэслэлгүй. С.Д нь өрхийн бүртгэлийн дэвтрээ жил бүр баталгаажуулдаг гэж байна, тэгэхээр өмнө нь баталгаажуулахад мэдэж л байсан байх нь. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1- т зааснаар Д.Б, Б.Г нар нь хамтарч өргөдлөө гаргасан байна, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т зааснаар бүртгэл хийгдсэн гэж хариуцагч талаас хийсэн үйлдлийнхээ хууль зүйн үндэслэлийг бичжээ. Тэгэхээр эдгээр хууль, журмын дагуу хийгдсэн бүртгэл. Энэ бүртгэл нь 2005 онд хийгдсэн бүртгэл учраас өнөөдөр С.Д ч үүнийг мэдэхгүй, Б. Э ч мэдэхгүй. Зөвхөн улсын бүртгэлийн байгууллага гэрчилж хийсэн, энэ үйлдлийнхээ төлөө хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж байна.
Тэгэхээр энэ үндэслэлийнх нь дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэн С.Дын төлөөлөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2. Төлөөлөн нэхэмжлэгчээс “Чингэлтэй дүүргийн Тамгын газрын харьяа Иргэний бүртгэлийн тасгийн 2005 оны эцэг тогтоосны бүртгэлийн 366 дугаарт 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Эгийн эцгээр Д.Быг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргахдаа улсын бүртгэгч нь хууль бус, хуурамч гарын үсэг бүхий баримтыг үндэслэн бүртгэл хийсэн, өргөдөлд талийгаач өөрөө гарын үсгээ зураагүй, нэрээ Б гэж дармалаар бичсэн, гарын үсэг зөрүүтэй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журмын заалтыг зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн” гэж маргасан.
3. Иргэний улсын бүртгэлд бүртгэгдсэн маргаан бүхий бүртгэлтэй холбоотойгоор хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэгийн тэмдэглэлээс түүвэрлэн үзвэл дараах үйл баримтууд байна.
3.1. Төрснийг бүртгэх анкет /хх-42-43/-д “... 1. Бүртгэсэн газар: УБ хот Чингэлтэй дүүрэг, он,сар, өдөр: 2005.08.29, 2. РД:, 3.Буга овог, эцгийн нэр Б, 4. Э, 5.Төрсөн: 2005.05.11, СБД, 1-р төрөх, хүйс: Эмэгтэй, яс үндэс: халх, 6.Төрөх үеийн биеийн: жин: 3300гр, урт: 50см, 7.Байнга оршин суугаа хаяг: УБ хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо 1-40.000, , ...11. Эцгийн нэр: Буга Д Б РД:ХП, яс, үндэс: халх, боловсрол:бүрэн дунд, нийгмийн бүлэг: ажилчин, ажилладаг байгууллага: ажилгүй, Монгол Улсын иргэн, 12.Байнга оршин суугаа: УБ хот, ЧД, *******. Бүртгүүлсэн хүний овог нэр: эцэг Б, эх Г, *******. Эцэг тогтоож бүртгэсэн тухай тэмдэглэл: УБ хот, ЧД-ийн эцэг тогтоосны бүртгэлийн 2005 оны 08 дугаар сарын 29-ний 266-рт эцгийг Д.Б-р тогтоов..." гэх,
3.2. Маргаан бүхий бүртгэл болох Эцэг тогтоох тухай өргөдөл /бүртгэл/ 366 дугаарт: “... Эцэг: Монгол Улсын иргэн Буга овогтой Дийн Б, Эх: Монгол Улсын иргэн Хатиган овогтой Б*******ийн Г. Бид 2003 оны 05 дугаар сараас эхлэн гэр бүлийн харилцаа тогтоосон. Бидний дундаас 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр охин Э төрсөн. Хүүхэд Эг Д овогтой Баар эцэг тогтоон бүртгэж төрсний гэрчилгээ олгохыг хүсье. Хамтран өргөдөл гаргасан: Эцэг: ЧД-1-р хороо *******-******* тоот,ажилгүй, Б Эх: ЧД-1-р хороо 1-р 40 мянгатын тоот, ажилгүй, Г ..." гэх,
3.3. Өргөө амаржих газрын төрөлжсөн мэргэшсэн эмнэлгийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 500 дугаар албан бичгээр "...Б.Г /РД:СШ/-ийн 1723 дугаар төрөлтийн түүх болон нярайн түүхэд хэвтсэн: 2005.05.09, 11:50 минут, Овог нэр: Б******* Г, нас 38, яс үндэс халх, нөхөртэй, баталгаатай, нөхрийн овог нэр: Б******* Б, нөхрийн ажлын газар Увс албан тушаал: жолооч, одоогийн үндсэн захиргаа, байнгын хаяг ЧД 1-р хороо 1-р 40 мянгат , ажлын газар: Д т албан тушаал: жолооч, эмчид үзүүлсэн сүүлчийн хугацаа: 2005.04.26, гарсан 2005.05.******* ..." гэх,
3.4. Тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Үзлэг хийх тухай" 1/6583 дугаар албан бичгийг хүргүүлснээр 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн нэгдсэн архивын 101 тоот өрөөнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.М нарыг байлцуулан 10 цаг 36 минутад бичиг баримтын үзлэг эхлүүлж, / хх-ийн 100-101/ үзлэгээр илэрсэн нь:
Нэгдүгээрт, 2005 он Чингэлтэй 1-1200, хугацаа хоцорсон төрөлт 1-*******0 гэж тэмдэглэсэн Т-181 дугаартай бор өнгийн хавтастай хадгаламжийн нэгжийн эхний хуудсанд: дугаар №*******02, Овог, эцэг /эх/-ийн нэр, нэр: Буга овогт Бын Э, төрсөн он, сар өдөр: 2005.5.11, эмэгтэй, эрэгтэй: эм, регистрийн дугаар: УЦ:69, төрсөн газар:1” гэж, дараагийн хуудсанд: Овог, эцэг /эх/-ийн нэр, нэр: эцэг Д Б, РД:ХП, яс, үндэс: халх, гэр бүлийн байдал: ЭТ-266, боловсрол: б/д, нийгмийн бүлэг: аж, оршин суугаа газрын хаяг: Чин-1, Овог, эцэг /эх/-ийн нэр, нэр: эх Б******* Г, РД:*******, яс, үндэс: халх, гэр бүлийн байдал: Чин-2005, боловсрол: б/д, нийгмийн бүлэг: аж, оршин суугаа газрын хаяг: 1-40,000, гэж.
Хоёрдугаарт, Чингэлтэй /1992-2005/ Шинэ ЭТ-3047 дугаартай хадгаламжийн нэгжээс Улаанбаатар /аймаг, хот/ Чингэлтэй /сум, хот, хороо/ эцэг тогтоосныг бүртгэх дэвтэр №1, 2005 он гэсэн дэвтэр, дэс дугааргүй; Эцэг тогтоолгосон хүүхдийн овог, нэр: Г Э, төрсөн он, нас: 2005.5.11, төрснийг бүртгэсэн он, сар, өдөр: УЦ, бүртгэлийн дугаар: *******02, эцгээр тогтоогдсон хүний овог нэр:Д Б, төрсөн он сар: ХП:, иргэний паспорт үнэмлэхийн дугаар УБ:, гэрчилгээний серийн №VVI/29, эцгээр тогтоогдсон үндэс: эцэг Б, эх Г” гэх,
3.5. Тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн "Үзлэг хийх тухай" 1/1737 дүгээр албан бичгийг хүргүүлснээр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн нэгдсэн архивын 103 тоот өрөөнд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М нарыг байлцуулан бичиг баримтын үзлэгийг 16 цаг 39 минутад эхлүүлж, үзлэгээр илэрсэн нь: 328 дугаар хадгаламжийн нэгж эцэг тогтоох өргөдөл (301-565) хойноос 301-565 хүртэл дугаарлагдсан. 363-аас 263 гэж бичсэн. 363-364, 365, 366, 367, 368 засвартай. Хэрэгт авагдсан 366 гэсэн эцэг тогтоох өргөдөл дээрх бичвэрүүд бүгд эх баримттай нь тулгахад адил байсан гэх,
3.6. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Архивын тасагт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М нарыг байлцуулан бичиг баримтыг үзлэгийг ******* цаг 50 минутад эхлүүлж, үзлэгээр илэрсэн нь: Э Бат/Э/-Баян, 23 дугаар боть, 9******* дугаартай хадгаламжийн нэгжээс А5 хэмжээтэй бор дугтуйнаас *******02 дугаартай баримтыг гаргаж үзэхэд ХААТР-11/Б/ маягт байв.
Шүүгчээс хавтаст хэргийн 42-43 дугаар талд ХААТР-11/А/ маягтыг үзлэгээр илэрсэн ХААТР-11/Б/ маягттай тулгаж үзээд А/Б тал нь ямар учиртай болохыг тодруулахад архивын ажилтын ХААТР-11/А/ маягт нь Иргэний бүртгэлийн архивт хадгалагдаж байгаа. А, Б тал хоёулаа нэг баримтын хоёр хувь эрсдэлээс хамгаалах зорилгоор өөр өөр газар хадгалдаг гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААТР-11/А/ маягт гэх баримтыг мэдээллийн сангаас хэвлэж өгсөн гэх,
3.7. Тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Үзлэг хийх тухай” 1/8479 дүгээр албан бичгийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 101 тоот өрөөнд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М нарыг байлцуулан 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* цаг 06 минутад Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим мэдээллийн санд үзлэг хийж,
Үзлэгээр илэрсэн нь: Улсын бүртгэлийн ажилтан Я.М нь өөрийн албан хэрэгцээний компьютерээс улсын бүртгэлийн Улсын бүртгэлийн "Цахимжуулсан материал харах, ашиглах, засварлах программ хангамж" гэх системд нэвтрэх нэр, нууц үгээ хийж системийг нээсэн. Хайлт хэсэгт Б.Эгийн регистрийн дугаарыг бичсэнээр 4 төрлийн бүртгэл гарч ирсний нэр нь хэрэгт авагдсан ХААТР-11/Б/ гэсэн байх тул уг бүртгэлийг нээж харав. Уг бүртгэл дээрх бичвэрүүд нь хавтаст хэргийн 42-43 талд авагдсан ХААТР-11/ Б/ талтай таарч байна. Компьютер дээрх харагдах байдлаар шууд хэвлэн хэрэгт хавсаргав /хх-ийн 168-169/ гэх,
3.8. Хүн, ам өрхийн бүртгэлийн дэвтэр, өрхийн бүртгэлийн дугаар: 1125510203331, А1.Аймаг, нийслэлийн нэр, код: Улаанбаатар 11, А2. Сум, дүүргийн нэр, код:Чингэлтэй 25, А3. Баг, хорооны нэр, код: 1-р хороо 51, А4. хэсэг 01, Гудамж, зам талбайн нэр: Баруун сэлбийн гудамж 1, Гудамж, байшингийн дугаар: *******, Орц: 2, Хашааны дугаар: *******, Хаалганы дугаар *******, Өрхийн тэргүүлэгчийн нэр: С Д, Өрхийн гишүүдийн бүртгэл хэсэгт 6 хүний бүртгэл байх бөгөөд үүнд Буга овогт Б Э гэсэн бүртгэл байхгүй байна. / хх-ийн 205 тал/
3.9. Хүн, ам өрхийн бүртгэлийн дэвтэр, өрхийн бүртгэлийн дугаар: 1125510203331, А1.Аймаг, нийслэлийн нэр, код: Улаанбаатар 11, А2. Сум, дүүргийн нэр, код:Чингэлтэй 25, А3. Баг, хорооны нэр, код: 1-р хороо 51, А4. Хэсэг 4, Гудамж, зам талбайн нэр: -, байшингийн дугаар: 23, Орц: 3, Хашаа/ хаалганы дугаар: 20, Өрхийн тэргүүлэгчийн нэр: Б******* Г, Өрхийн гишүүдийн бүртгэл хэсэгт нэгт Б*******ийн Г, хоёрт Бын Э бүртгэлтэй байна. Хорооны Засаг даргын Тамга тэмдэг, гарын үсэг 2023 оны 12 дугаар сарын 26 гэсэн тэмдэглэгээ байна. /хх-ийн 223/
3.10. Хүн, ам өрхийн бүртгэлийн дэвтэр, өрхийн бүртгэлийн дугаар: 1125510203331, А1.Аймаг, нийслэлийн нэр, код: Улаанбаатар 11, А2. Сум, дүүргийн нэр, код:Чингэлтэй 25, А3. Баг, хорооны нэр, код: 1-р хороо 51, А4. Хэсэг 1, Гудамж, зам талбайн нэр: Баруун сэлбийн гудамж, гудамж, байшингийн дугаар: *******, Орц: 2, Хашаа/ хаалганы дугаар: ******* Өрхийн тэргүүлэгчийн нэр: Б Н*******, Өрхийн гишүүдийн бүртгэл хэсэгт 6 дугаарт Буга овогт Бын Э бүртгэгдсэн байна. /нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан материал 10 дахь тал/
4. Маргаан бүхий бүртгэлийг үйлдэх үед 1999 оны 06 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж, 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Гэр бүлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан, уг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4. “Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтооно”, мөн хууль, зүйлийн 21.5. “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн байгууллага, эцэг эхийг тогтооно” гэж,
5. Монгол Улсын дээд шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Гэр бүлийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 71 дүгээр тогтоолын 15-д: “Хуулийн 22.1 дэх хэсгийн “иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага” гэдгийг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн дагуу эцэг, эхийн оршин суугаа эсхүл хүүхдийн төрсөн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэл хариуцсан алба гэж ойлгоно” гэж,
6. Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн тасгийн 2005 оны эцэг тогтоосны бүртгэлийн 366 дугаарт 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Эгийн эцгээр Д.Быг бүртгэсэн бүртгэлийг үйлдэх үед 1999 оны 10 дугаар сарын *******-ний өдрийн Иргэний бүртгэлийн тухай хууль хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан ба уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1. “Эцэг тогтоосныг эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл, эсхүл эх нь нас барсан, шүүхээс нас барсан буюу эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон, эх байх эрхээ хасуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол эцгийн дангаараа гаргасан хүсэлтээр, түүнчлэн эцэг тогтоосон тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг тус тус үндэслэн бүртгэнэ”, 17.3. “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн эцгийг тогтоосныг эцэг, эхийн хамтран гаргасан өргөдлийг /өргөдөлд хүүхдийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа иргэний овог, эцгийн нэр, нэр төрсөн он, сар, өдөр, иргэний харьяалал, оршин суугаа газрын хаяг, хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, хүйс, төрсөн он, сар, өдөр, газар, эцэг тогтоосны дараа хүүхдийн овог, эцгийн нэр, өөрчлөгдөх эсэхийг дурдсан байна/ үндэслэн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ”, 17.5. “Сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан энэ хуулийн 17-д заасан баримт бичгийг хүлээн авч эцэг тогтоосныг бүртгэж, төрсний гэрчилгээг шинэчлэн олгоно” гэж,
7. Дээрх хуулиудын заалтаас үзвэл, гэрлэлтээ бүртгүүлээгүй иргэдийн дундаас төрсөн хүүхэд, бүртгэлтэй гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдлэхээр, өөрсдийн дундаас төрсөн хүүхдийг бүртгүүлэхээр гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч өргөдөл гаргасан бол бүртгэхээр, хүүхдийн эцэг гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоохоор, иргэний бүртгэлийн байгууллага нь хүүхэд төрсөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэл хариуцсан алба болохыг, уг албаны ажилтан бүртгэл хөтлөхийг журамлан хуульчилсан нь харагдаж байна.
8. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д зааснаар иргэний улсын бүртгэл нь “иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагаа” бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлд “Иргэний улсын бүртгэлийн төрөл”-ийг заасны дотор 6.1.5-д “эцэг /эх/ тогтоосны” гэж заасан.
9. Энэ агуулга 1999 оны 10 дугаар сарын *******-ний өдрийн Иргэний бүртгэлийн тухай хууль /одоо хүчингүй/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хуульчлагдсан байсан, мөн хуулийн 11 дүгээр зүйл “Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн төрөл”, 11.2.6. “эцэг эх тогтоосон тухай”, 11.3. “энэ хуулийн 11.2-т заасан бүртгэл хөтлөх журмыг улсыг бүртгэлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн тогтооно” гэж зааснаар,
10. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 164 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журам”-ын 7.1. “Эцэг тогтоосны бүртгэлийг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэнэ”, 7.2. “Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17.1,17.2, 17.4-т заасан өргөдөл, бичиг баримтыг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтан эцэг тогтоосны бүртгэлийг хөтөлнө” гэж журамласан байжээ.
11. Дээр дурдсан маргаанд хамаарах үйл баримтуудыг тухайн бүртгэл үйлдэгдэх буюу бүртгэлийг хөтлөх үед хуулийн хүчин төгөлдөр байсан хууль болон журмын заалтуудтай уялдуулан “маргаан бүхий 2005 оны эцэг тогтоосны 366 дугаарт бүртгэсэн бүртгэл”-ийн хууль зүйн үндэслэлийг шүүхээс үзэхдээ,
11.1. Маргаан бүхий бүртгэлийг эрх бүхий албан тушаалтан бүртгэсэн байна, энэ нь Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст, Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хадгалагдаж буй архивын хадгаламжийн нэгж дэх бичгийн баримтаар, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа цахим мэдээллийн сангийн бүрдлээр тогтоогдож байна. Тодруулбал, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /2018оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.1. “Иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архивын үндсэн баримт нь төрсний, ... эцэг /эх/ тогтоосны, ... бүртгэлийн эх нотлох баримт бичиг, иргэний улсын бүртгэлийн маягт болон регистрийн болон иргэний бүртгэлийн дугаар, иргэний улсын бүртгэлийн дэвтрээс бүрдэнэ”, 26.2. “Иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн нэг хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний баримтын архивт, хоёр дахь хувийг орон нутаг дахь улсын бүртгэлийн газар, хэлтсийн иргэний баримтын архивт тус тус хадгална” гэж заасны дагуу авагдсан эх баримтууд нотолж байна.
11.2. Тухайн үеийн “иргэний бүртгэлийн байгууллага” болох одоогийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтны эрхлэн хөтөлсөн 2005 оны эцэг тогтоосны бүртгэлийн 366 дугаарт 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Эгийн эцгээр Д.Быг бүртгэсэн бүртгэл нь мөн тухайн үедээ хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль болон заалтыг зөрчөөгүй байна, энэ нь 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17.1. “эцэг тогтоосныг эцэг, эхийн хамтран гаргасан өргөдлийг үндэслэн бүртгэх”-ээр, 17.3. “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн эцгийг тогтоосныг эцэг, эхийн хамтран гаргасан өргөдлийг үндэслэн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэх”-ээр, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 164 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журам”-ын 7.1. “Эцэг тогтоосны бүртгэлийг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэх”-ээр зааж зохицуулсныг хариуцагч биелүүлээгүй зөрчсөн үйл баримт тогтоогдохгүй, хариуцагч иргэний бүртгэлийн байгууллага эцэг, эхийн хамтран гаргаж буй өргөдөл дэх гарын үсгийг мөн бишийг баталж тогтоох шаардлагагүй, хуулиар хүлээсэн ийм үүрэг байхгүй байна.
11.3. Төлөөлөн нэхэмжлэгчийн “...Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 164 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журам”-ын 7.5. “эцэг тогтоосныг бүртгэхдээ эцэг эхийг байлцуулна. Хэрэв эцэг, эхийн аль нэг нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүртгэлийн ажиллагаанд оролцож чадахгүй бол хүүхдийн эцэг тогтоолгох өргөдлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу нотариатаар гэрчлүүлсэн өргөдөл хэрэгт авагдаагүй...” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нотариатаар гэрчлүүлэх шаардлага маргаан бүхий энэ тохиолдолд үүссэн гэх нөхцөл байдал нотлогдохгүй байна.
11.4. Төлөөлөн нэхэмжлэгчийн өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа, 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Гэр бүлийн болон Иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 46 дугаар тогтоолын 15. “Хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан “эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг эх өөрөө өргөдөл гаргасан” гэдэгт эцгийн буюу эхийн аль нэгнийх нь нэр хүүхдийн төрсний гэрчилгээнд бичигдээгүй бөгөөд хамтран өргөдөл гаргах боломжгүй тохиолдолд тухайн этгээд өөрөө эцэг, эхээр тогтоолгох хүсэлтийг гаргасныг ойлгоно”, “харин хүүхдийн эцэг, эхийн талаар маргаантай тохиолдолд дээрх зохицуулалт хамаарахгүй” гэж зааснаар хүүхдийн эцгийн талаар маргаантай тохиолдолд захиргааны журмаар эцэг, эхийг тогтоохгүй байх тайлбарыг зөрчсөн гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий бүртгэлийг хөтлөх үед хүүхдийн эцэг мөн, биш талаар маргаан гарч байсан нь нотлогдохгүй ба уг хуулийн тайлбар нь бүртгэлийг хөтөлж бүртгэснээс хойш албан ёсны эх сурвалж болсон байна.
11.5. Иргэний бүртгэлийн төрлөөр бүртгэгдсэн маргаан бүхий эцэг тогтоосны бүртгэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэх талаар дүгнэвэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл”-ийг ойлгохоор заасан ба шүүхээс маргаан бүхий бүртгэлийг хариуцагч захиргааны байгууллагаас хууль зөрчиж бүртгээгүй гэж дээр дурдсанаар үзсэн нь нэхэмжлэгчид захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх байхгүй үзнэ.
11.6. Түүнчлэн 1999 оны Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5. “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Гэр бүлийн болон Иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 46 дугаар тогтоолын *******-д: “Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5. “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэдэгт эцэг эхийн нэр авах, тэжээн тэгүүлэх, асран хамгаалуулах, өв залгамжлах зэрэг эрхийг, түүнчлэн эцэг эхээ тэжээн тэгэх, асран хамгаалах зэрэг үүргийг тус тус хамааруулж үзнэ” гэснээр нэхэмжлэгчийн “зөрчигдөж болзошгүй” эрх тогтоогдохгүй байна.
12. 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийг тухайн дэвсгэр нутгийн баг, хорооны Засаг дарга хариуцан хөтлөхөөр заасан байсан ба энэхүү Үндэслэх хэсгийн 3.8, 3.9, 3.10-д дурдсан Хүн, ам өрхийн бүртгэлийн талаар тусгайлан маргаагүй болохыг тэмдэглэж байна.
*******. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлсны 4.1.5. “улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 4.1.4. “улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх”, 4.1.3 “улсын бүртгэл хараат бус байх” зарчмуудыг хангуулах нь хариуцагч захиргааны байгууллагын үндсэн чиг үүрэг ба энэ чиг үүргээ хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй шүүх үзэв.
*******. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуц*******р, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.*******, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 6 дугаар зүйлийн 6.1.5, 22 дугаар зүйлийн 22.2, 1999 оны Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.5, 22 дугаар зүйлийн 22.1, 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6, 11.3, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 2018 оны Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-д заасныг баримтлан иргэн С.Дыг төлөөлөн нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Тамгын газрын харьяа Иргэний бүртгэлийн тасгийн 2005 оны эцэг тогтоосны бүртгэлийн 366 дугаарт 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Эгийн эцгээр Д.Быг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН