| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/04282/И |
| Дугаар | 183/ШШ2024/02697 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2024/02697
2024 оны 06 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2024/02697 Улаанбаатар хот
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Т*******д холбогдох гэрээний үүрэгт 251,670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,201 төгрөгийн 50 хувь болох 4,100.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос болон хариуцагч О.Т*******аас тус бүр 4,100.5 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж******* ХХК-д олгосугай.
3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД