| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00343/И |
| Дугаар | 136/ШШ2024/00299 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 136/ШШ2024/00299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ДС холбооны
Хариуцагч: Г.Ж
Нэхэмжлэлийн шаардлага: 375,000 төгрөг гаргуулах, өрөө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Байрны хөлсийг цаг хугацаанд нь төлүүлэх талаар удаа дараа шаардлага өгч бичгээр мэдэгдсээр байтал 375,000 төгрөгийг гаргуулж, * дугаар ** айлын орон сууцны * дугаар орцны ** тоотын үүдний ашиглаж байсан жижиг өрөөг чөлөөлүүлж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Г.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: ...нийт нэхэмжилсэн 375,000 төгрөгтэй маргах зүйл байхгүй тул төлөхөө хүлээн зөвшөөрч байна. ... Өрөөг суллан өгнө. ... Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ДС өмчлөгчдийн холбооноос нь хариуцагч Г.Жд холбогдуулан 375,000 төгрөг гаргуулах, өрөө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.Ж нь нэхэмжлэлийн шаардлага болох 375,000 төгрөгийг төлөх, өрөөг суллах талаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.ДС өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 375,000 төгрөгийг төлөх, өрөөг суллах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Ж хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,100 төгрөгөөс 41,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 41,050 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 41,050 төгрөгийг хариуцагч Г.Жаас тус тус гаргуулж нэхэмжлэгч ДС өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ