Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 136/ШШ2024/00280

 

                                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А ББСБ ХК

Хариуцагч: М.Р

Нэхэмжлэлийн ша***лага: Зээлийн гэрээний үүрэгт 4,799,566.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч АББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...М.Р *** аппликейшнд хүсэлт илгээн 2,990,000 төгрөгийг эхний 30 хоногт хүүгүй, 2 дахь сараас 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай цахим зээлийн гэрээ байгуулсан. ...Үндсэн зээлийн төлбөрт төлөлт хийгээгүй, үндсэн хүүний төлбөрт 567,359.75 төгрөг төлсөн. ...Үндсэн зээл 2,990,000 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 1,809,566.98 төгрөг буюу нийт 4,799,566.98 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч М.Р шүүхэд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 4,799,566.98 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. ...Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...М.Р *** аппликейшнд хүсэлт илгээн 2,990,000 төгрөгийг эхний 30 хоногт хүүгүй, 2 дахь сараас 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай цахим зээлийн гэрээ байгуулсан. ...Үндсэн зээлийн төлбөрт төлөлт хийгээгүй, үндсэн хүүний төлбөрт 567,359.75 төгрөг төлсөн. ...Үндсэн зээл 2,990,000 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 1,809,566.98 төгрөг буюу нийт 4,799,566.98 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч М.Р нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,799,566.98 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,799,566.98 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн ша***лагыг М.Р нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,743.06 төгрөгөөс 45,871.53 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 45,871.53 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 45,871.53 төгрөгийг хариуцагч М.Р-с тус тус гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ