Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/02915

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/02915

Улаанбаатар хот

 

 

 

 

1. Нэхэмжлэгч *** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 10,426,702 төгрөгийг хариуцагч *** нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5,426,702 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 181,777 төгрөгөөс 90,888 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 90,888ы төгрөгийг, хариуцагчаас 90,888 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ