Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/402

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,                                  

Улсын яллагч С.Оюунжаргал,

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

Шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч О.Баяраа,

Хохирогч М.Бямбаа, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар Гурт овогт Болдбаатарын Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д зааснаар Боржигон овогт Удвалын Б нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201724000219 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, "...... " ХХК-д сэлбэгийн худалдагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн .....  дүгээр хороо, ..........  тоотод оршин суух, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял оногдуулсан, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ......  / ...-н  овогт ..............- ын Т,

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “............ ” ХХК-нд жолооч ажилтай байсан одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дорнод аймгийн .......... дугаар баг ............  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ..........  / ............  овогт Удвалын Б нар нь:

- Б.Т нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны орой 21 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла-2-н хойд замд Тоуоtа Рrius маркийн 48-10 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан "Түр зогсохыг хориглох тохиолдол: а/ уулзвар, гарц дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд /тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн үргэлжилсэн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэг дээр зогсохоос бусад тохиолдолд" гэсэн заалтыг зөрсөнөөс Ноnda маркийн 22-13 УБ улсын дугаартай М.Бямбаа, У.Б нарын унаж явсан мотоцикльтой мөргөлдөж, М.Бямбаагийн эзэмшлийн мотоцикль-д 1.865.000 төгрөгийн шууд, 2.136.500 төгрөгийн нийт хохирол, зорчигч М.Бямбаа, жолооч У.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

- У.Б нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны орой 21 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шангрилла-2-н хойд замд М.Бямбаагийн эзэмшлийн Ноnda маркийн 22-13 УБ улсын дугаартай мотоциклийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх" гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.3-д заасан  "Жолооч дор дурдсан  үүрэг хүлээнэ: а/мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтуудыг зөрчсөнөөс Б.Тын жолоодож явсан Toyota Prius маркийн 48-10 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Б.Тын эзэмшлийн Тоyota Prius-20 маркийн 48-10 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.323.000 төгрөгийн шууд, 1.626.000 төгрөгийн нийт хохирол, М.Бямбаагийн эзэмшлийн мотоцикль-д 1.865.000 төгрөгийн шууд, 2.136.500 төгрөгийн нийт хохирол, зорчигч М.Бямбаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр |тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 18-23 /,

            Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа / 1 хх-24 /

  - Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 3956 дугаартай дүгнэлт: 1. М.Бямбаагийн биед гавлын суурь ясны баруун дэлбэнгээс дээш дух, зүүн чамархай ясны хугарал, баруун духны тархины эдийн цус хуралт, хоёр талын дух, баруун чамархай хатуу хальсан доорх цусан хураа, баруун хацар, ясны нум болон хоншоор яс, хоёр ухархайнуудын эдэд болон дотор хананы хугарал, нүүрний баруун хэсэг, хоёр нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, хүзүү, зүүн тохойд цус хуралт, нүүрний баруун хэсэг, зүүн тохой, хоёр хөлний өвдөгт зулгаралт, баруун хөмсөг, шанаа, доод уруул, баруун гуя, өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна. б.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / 1 дүгээр хавтас 241 /

 

 - Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 3957 дугаартай дүгнэлт: "1.У.Бийн биед гавлын зүүн чамархай яс болон нүдний ухархайн дээд ханын хугарал, дух хзсгиин зэөлөн здиик кяцрал, хоөр күдкии зоахи, зүүк өвдэгт цус хуралт, дээд уруулд шарх, дух, хамар, дээд уруул, эрүү, баруун сарвуу, хуруу, зүүн сарвуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. З.Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна гэжээ.  / 1 дгээр хавтас 203 /

 

- 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 281 дугаартай дүгнэлт:

1. Ноnda маркийн 22-13 УБ улсын дугаартай мотоциклийг жолоодон явсан У.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/ мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Ноnda маркийн 22-13 УБ улсын дугаартай мотоциклийн тоормосны мөр нь бүрэн зогсолтын мөргүй байх тул хурдыг тодорхойлох боломжгүй байна.

З.Т.Приус маркийн 48-10 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Б.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.5 Түр зогсохыг хориглох тохиолдол: а/ уулзвар, гарц дээр буюу түүнд 20 метрээс ойр айд (тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн үргэлжилсэн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, арцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэг дээр зогсохоос бусад тохиолдолд); гэсэн аалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

4. Асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ч холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэжээ. / 2 дугаар хавтас 54-55 /

 

Хохирогч М.Бямбаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 16-ны орой би 1 цагийн орчимд ажлаа тараад ажлын гаднах зогсоол дээр мотоциклоо халаагаад огсож байсан чинь Бтэй таарсан. Б миний мотоциклийг харж уулгалдан "Бямбаа ах мотоциклоо хэзээ, хэдээр авсан, хэд мотортой бэ" гэж асуугаад "нэг наж үзье" гэж шаардсан. Тэгээд би тухайн үед татгалзан "үгүй чи мотоцикль унаж адахгүй байж яах гээд байгаан" гэж хэлсэн. Тэгсэн Б надаас "тэг л дээ" гээд гуйгаад байсан "би мотоцикль унаж чадалгүй яадаг юм, би Дорнодод байхдаа хятад мотоцикль зөндөө унаж байсан ш дээ, ганц тойрчоод ирий" гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би Бт мотоциклоо өгсөн чинь Б миний мотоциклийг унаж ажлын хашаан дотор унаж ирээд "Бямбаа ах та миний ард суучих" гээд шалаад байсан. Тэгэхээр нь би өөрөө өмсөж явсан хамгаалалтын малгайгаа өгсөн. Тэгээд Б малгайгаа өмсөөд бид хамтдаа ажлын хашаанаас гараад баруун чиглэлтэй эргэж явсан. Тэр үед Б их хурдтай явсан. Би "жаахан зөөлөн яв" гэж удаа дараа шаардсан боловч миний үгийг сонсож хүлээж аваагүй. Би тэр үед сонсохгүй байж магадгүй гээд цээжнээс нь цохиж чанга хэлсэн. Осол болсон орой гадаа сэрүүхэн хүйтэндүү байсан болохоор би Бийн араас нь тэврээд толгойгоо хажуу тийш харуулан явж байсан чинь нэг мэдсэн тас няс болсон. Хамгийн сүүлд Хуримын ордоны хашаан доторх гэрийг хараад явж байсан. Осолд орох үед би Бийн цээжнээс тэврээд явж байхад миний санахад осол болоход Бийн цээжнээс миний хоёр гар мултран дээгүүр нь давж шидэгдсэн. Мөн би бас ослын газар осолд өртөөд зам дээр хэвтэж байхад миний эргэн тойронд байсан хүмүүсийн яриа, замын хөдөлгөөн түргэний тэрэг ирж байгааг санаж байсан. Гэмтлийн эмнэлгийн сэхээний тасагт цус алдаж байгаагаа мэдсэн. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, миний эмчилгээний зардал 10.354.797 төгрөг нэхэмжилж байна гэжээ. / 1 дүгээр хавтас 58-59 /

Хохирогч У.Б мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...ослын улмаас тархи 2 хугарсан, тархины хавантай, баруун нүдний хараанд өөрчлөлт орсон гэсэн өөр бол бусдаар гайгүй гэжээ. / 1 дүгээр хавтас 40-41 /

Гэрч Б.Бямба-Эрдэнийн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шангрила зочид буудлын хойд талын уулзвар дээр замын 1-р эгнээнд машины ус онгойлгрж байтал хажуугаар Т Тоёота приус-20 маркийн автомашинтай орж ирж зэрэгцэж зогсоод "юу хийж байгаа юм " гэхээр нь "ус халаад" гээд ойр зуурын юм яриад Т "за найзаа машинаа урагшаа тавиадхая" гээд хөдлөх гэж байтал түс тас гээд л явчихсан тэгээд буух гэсэн чинь хаалга онгойх зайгүй байхаар нь нөгөө талынхаа хаалгаар буугаад тойроод харахад 2 хүн зам дээр хэвтэж байсан ба мотоцикльтой явж байгаад Б.Тын машины араас мөргөсөн байсан тэгээд удалгүй цагдаа болон түргэн ирсэн. Би машинаа боржур руу наалдуулаад тавьчихсан байсан ба Т миний хажуугаар замын 1-р эгнээнд багтад зогсчихсон байсан юм. Тэр үед мотоцикльтой 2 залуу араас ирж мөргөсөн. Намайг машинаа унтраагаад усаа хөргөөд зогсож байх үед тэр 2 мотоцикльтой залуу замаар нааш цаашаа гэрэлгүй аймаар хурдтай 2 удаа явсан. Би харж байсан юм. Харин осол болох үед араас ирж байхыг хараагүй. Б.Т осол болох үед яг хөдлөх гээд зогсож байсан. Тухайн үед ч гэсэн гарцаар нэг охин урдаасаа хойшоо зүгт зам хөндлөн гарч байсан. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй гэжээ. / 1 дүгээр хавтас 179 /

 

     Гэрч Г.Баяртогтох мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 16-ны орой 21 цаг 25 минутын орчим Шангрила Улаанбаатар хотелийн арын автомашины зогсоолын хаалтан дээр хамгаалагчийн үүрэг гүйцэтгээд зогсож байх үед арын замаар зүүнээсээ баруун зүгт маш өндөр хаазтай мотоцикль явж өнгөрсөн. Тэгээд ойролцоогоор 2-3 минутын дараа дахиад мотоциклийн хүчтэй хаазлах дуу баруунаасаа зүүн зүгт явж байгаад Шангрила моллын хойд пүтикний араар ороод л тас няс гэх дуу гараад 2 хүн шидэгдэж байгаа харагдсан. Би шууд 102 руу залгаж дуудлага өгсөн. Ингээд тухайн осол болсон газар гүйгээд очиход Тоёота приус-20 маркийн автомашины зүүн гар талын хажуу хэсгээс тухайн мотоцикль мөргөөд цаад урсгал руу хажуугаараа онхолдоод орчихсон, Рэнж ровер маркийн автомашины урд талд тулаад зогсчихсон зүүн гар талын хойд дугуйн орчим нэг хүн хэвтчихсэн түүнээс хойшоо 6-7 орчим метрийн зайд бас нэг хүн хэвтчихсэн байсан. Удалгүй түргэн болон замын цагдаа нар ирсэн. Пүтикний араар орчихсон байсан болохоор яг мөргөлдөхийг нь бол хараагүй тас няс гэх дуу гараад 2 хүн шидэгдэж байгаа харагдсан. Тэгээд гүйгээд очиход осол гарсан байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 185 /

 

     Гэрч Ц.Эрдэнэбулган мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 16-ны орой 21 цаг өнгөрч байхад Шангрила-2-н арын замаар өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 57-71 УНН дугаартай автомашинтай зүүнээсээ баруун зүгт замын 1-р эгнээгээр ойролцоогоор 20 км/ц хурдтай явж байтал эсрэг урсгалд буюу баруунаасаа зүүн зүгт явдаг зам дээр зогсож байсан бололтой Тоёота Приус-20 маркийн автомашины зүүн гар талд мотоциклийн хүчтэй дуу гараад мөргөлдсөн. Тэр үед мотоцикль дээр явж байсан бололтой 2 хүн шидэгдээд л унасан. Тэгээд машинаасаа буугаад харахад миний ард явж байсан Рэнж ровер маркийн автомашины урд талд мотоцикль нь гулсаж ирээд зогссон байсан ба 2 хүний нэг нь Рэнж ровер маркийн автомашины зүүн гар талын хойд дугуй орчим зам дээр унасан. Нөгөө хүн нь цаашаа 6-7 орчим метрийн зайтай унасан байсан. Тухайн мотоцикль миний автомашиныг болон Рэнж ровер маркийн автомашинуудыг мөргөсөн зүйл бол байхгүй гэжээ. / 1 дүгээр хавтас 187 /

 

     Гэрч Б.Тамир мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 16-ны орой 21 цаг 30 минутын орчим Шангрила Улаанбаатар ХХК-ний баруун хойд талын пост 25 дээр хамгаалалтын үүрэг гүйцэтгээд байж байтал постны арын зам дээр Аксент маркийн автомашин зогсож байхаар нь хөдлөөрэй гэж хэлсэн. Тэгсэн араас нь Т.Приус-20 маркийн автомашин ирж зогсохоор нь хөдөл гэсэн чинь хөдлөөд Аксент маркийн автомашины цаагуур ороод давхаралдаад зогссон. Тэгээд 2 жолооч нь юм яриад зогсоод байхаар нь хөдөл гэж хэлэх гээд путикнээсээ гарч байтал түс тас гээд л явчихсан. Очоод хартал нэг мотоцикль зүүнээсээ баруун зүгт явж байсан Рэнж ровер маркийн автомашины урд талд онхолдчихсон тэр машины зүүн гар талын хойд дугуйн орчим нэг хүн хэвтчихсэн түүнээс хойшоогоо 6-7 метрийн зайд бас нэг хүн хэвтчихсэн байсан ба тухайн зам дээр Аксент маркийн автомашинтай давхралдаад зогссон байсан Т.Приус-20 маркийн автомашины зүүн гар талын хэсэгт мөргөөд онхолдсон байдалтай байсан. Приус-20 маркийн автамашин миний үүрэг гүйцэтгэж байсан постны арын зам дээр явган хүний гарцны баруун талд баруунаасаа зүүн зүгт харсан байрлалтай замын гол хэсэгт давхарлаад зогсож байсан. Тэр үед би хөдөл гэж хэлэх гээд постноосоо гарч байх үед түс тас гэх чимээ гарсан гэжээ. / 1 дүгээр хавтас 191 /

 

     Гэрч Б.Ганчимэг мрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 15-ны өглөө ажил дээр ирэхэд манай байгууллагын гадаа хар өнгийн мотоцикль байсан. Тэгэхээр нь би ажил руу орохдоо жижүүрээс энэ хэний мотоцикль юм бэ гэж асуухад М.Бямбаагийн мотоцикль гэж хэлж байсан юм. Манай байгууллагын гадаах үүдээ харсан 2 камер нь бодит цагаас 20 орчим минутын зөрүүтэй явдаг юм гэжээ.  / 1 дүгээр хавтас 192 /

 

Шүүгдэгч Б.Тыг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 03-04 /

 

Шүүгдэгч У.Бийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 01-02 /

 

 

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1 дүгээр хавтас 54, 2 дугаар хавтас 88 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Өөрийн гэм буруу болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг төлсөн. Үлдэх 3.000.000 төгрөгийг 2-3 сарын хугацаанд төлж барагдуулна гэв.

 

Шүүгдэгч, хохирогч У.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. М.Бямбаа ахад эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг төлсөн. Би өөрөө эмнэлэгт хэвтээд бас мөнгөгүй учир ахыгаа Солонгосоос ирэхээр хохирлыг төлнө.

Би ослын улмаас хүнд гэмтэл авсан. Миний буруутай үйл ажиллагаанаас осол болсон. Тэр орой болсон хэргийг сайн санахгүй байна. Би жолоодох эрхийн үнэмлэхгүй байж жолоо барьсан. Би эмчилгээ хийлгэсэн. Одоо орой болохоор толгой өвддөг. Барьсан тавьсан зүйлээ санахгүй байгаа. Баруун нүдний хараа 30 хувь муудсан. Эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэв.

 

Хохирогч М.Бямбаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн үдшийн 21 цаг 36 минутийн орчим  би ажлаасаа тараад мотоциклоо халаагаад байж байсан. Тухайн үед манай ажлын У.Б гарч ирээд уулга алдаад “ Би нэг унаад үзье ” гэж гуйсан. Би “ Чи үнэмлэхгүй. Унаж чадахгүй байж яаж унадаг юм” гэхэд “ Би Дорнодод байхдаа хятад мотоцикл зөндөө унаж байсан. Та миний үнэмлэхийг үзэх үү” гээд шалаад байсан. Тэгээд гуйгаад байхаар нь би нэг унуулаад хашаан дотор тойруулсан. Би өөрийнхөө каскийг тайлж өгөөд У.Бээр жолоо бариулаад өөрөө араар нь сууж замын хөдөлгөөнд оролцсон. У.Б их хурдтай яваад байхаар нь  “ Хурдаа хас “ гэж удаа дараа сануулсан. Тэгтэл Шангрилагийн хойд уулзвар дээр Б.Тын приус маркийн машинтай мөргөлдсөн.

Уг ослын улсаас би тархиндаа хүнд гэмтэл авсан. Надад 14.083.297  төгрөгийн хохирол учирсан. 8 дугаар сарын 13-ны өдрөөс хойших эмчилгээний зардал 792.000 төгрөг, үүн дээр өмгөөлөгчийн хөлс 1 сая төгрөг, нийт зардал 15.805.297 төгрөг болсон. Үүнээс У.Б 1.500.000 төгрөг, Б.Т 2.000.000 төгрөг тус тус өгсөн. Хэрэг гарснаас хойш 8 сар өнгөрч байхад нэг удаа ч шүүгдэгч нар над руу утсаар яриагүй. Энэ ослын улмаас би татаж унадаг болсон. Мөн миний баруун талын нүд хараагүй болсон. Одоогоор би 69 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай байгаа. Би ажлын ачаалал даах чадваргүй болсон. Эмчийн зөвлөснөөр таталтын эсрэг эм уудаг болсон. Иймд би буруутай хүмүүсээс өөрт учирсан хохирлоо гаргуулмаар байна. Би жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд мотоциклоо бариулсан зохих буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай байдлыг харгалзан хохирлоос 3.136.500 төгрөгийг хасч байгааг хүлээн зөвшөөрнө. Шинжээчийн дүгнэлтээр миний баруун нүд хараагүй болсон талаар тусгагдаагүй. Гэвч дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь эмчилгээ хийлгэхэд хараа орох боломжтой гэж үзэж байгаа учир дахин дүгнэлт гаргуулахгүй.

Би өөрийнхөө бүх боломжоор эмчилгээ хийлгэсэн. Цаашид эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэх шаардлагатай байгаа учир шүүгдэгч нарын өмгөөлөгч нартай санал нэг байна. Тохиролцсон хугацаандаа зардлыг төлж өгөхийг хүсэж байна гэв.

 

- Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны орой 21 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла-2-н хойд замд Тоуоtа Рrius маркийн 48-10 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан "Түр зогсохыг хориглох тохиолдол: а/ уулзвар, гарц дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд /тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн үргэлжилсэн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэг дээр зогсохоос бусад тохиолдолд" гэсэн заалтыг зөрсөнөөс Ноnda маркийн 22-13 УБ улсын дугаартай М.Бямбаа, У.Б нарын унаж явсан мотоцикльтой мөргөлдөж, М.Бямбаагийн эзэмшлийн мотоцикль-д 1.865.000 төгрөгийн шууд, 2.136.500 төгрөгийн нийт хохирол, зорчигч М.Бямбаа, жолооч У.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

- Шүүгдэгч У.Б нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны орой 21 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шангрилла-2-н хойд замд М.Бямбаагийн эзэмшлийн Ноnda маркийн 22-13 УБ улсын дугаартай мотоциклийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх" гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.3-д заасан  "Жолооч дор дурдсан  үүрэг хүлээнэ: а/мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтуудыг зөрчсөнөөс Б.Тын жолоодож явсан Toyota Prius маркийн 48-10 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Б.Тын эзэмшлийн Тоyota Prius-20 маркийн 48-10 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.323.000 төгрөгийн шууд, 1.626.000 төгрөгийн нийт хохирол, М.Бямбаагийн эзэмшлийн мотоцикль-д 1.865.000 төгрөгийн шууд, 2.136.500 төгрөгийн нийт хохирол, зорчигч М.Бямбаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр |тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 18-23 /, ...Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /1хх-24 /, ... хохирогч М.Бямбаагийн биед гавлын суурь ясны баруун дэлбэнгээс дээш дух, зүүн чамархай ясны хугарал, баруун духны тархины эдийн цус хуралт, хоёр талын дух, баруун чамархай хатуу хальсан доорх цусан хураа бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 3956 дугаартай дүгнэлт / 1 дүгээр хавтас 241 /,   ... хохирогч У.Бийн биед гавлын зүүн чамархай яс болон нүдний ухархайн дээд ханын хугарал бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 3957 дугаартай дүгнэлт / 1 дүгээр хавтас 203 /, ...У.Б, Б.Т нар нь ЗХД-ийн заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон

            2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 281 дугаартай дүгнэлт / 2 дугаар хавтас 54-55 /,  ... У.Б гуйгаад байхаар нь өөрийн мокоциклоо унуулаад каскаа өмсүүлсэн. Би түүний араар сундлаад хөдөлгөөнд ортол У.Б их хурдтай давхиад байхаар нь хурдаа хасахыг удаа дараа сануулсан. Гэтэл осол болж, миний бие хүнд гэмтсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч М.Бямбаагийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 58-59 /, ...Ослын улмаас тархи 2 хугарсан, тархины хавантай, баруун нүдний хараанд өөрчлөлт орсон гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч У.Бийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 40-41 /,  ... Шангрила зочид буудлын хойд талын уулзвар дээр замын 1-р эгнээнд машины ус онгойлгож байтал хажуугаар Б.Т Тоёота приус-20 маркийн автомашинтай орж ирж зэрэгцэж зогсоод "юу хийж байгаа юм " гэхээр нь "ус халаад" гээд ойр зуурын юм яриад Т "за найзаа машинаа урагшаа тавиадхъя" гээд хөдлөх гэж байтал түс тас гээд л явчихсан. Тэгээд буух гэсэн чинь хаалга онгойх зайгүй байхаар нь нөгөө талынхаа хаалгаар буугаад тойроод харахад 2 хүн зам дээр хэвтэж байсан ба мотоцикльтой явж байгаад Б.Тын машины араас мөргөсөн байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Бямба-Эрдэнийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 179 /,  ... Шангрилагийн арын автомашины зогсоолын хаалтан дээр хамгаалагчийн үүрэг гүйцэтгээд зогсож байх үед арын замаар зүүнээсээ баруун зүгт маш өндөр хаазтай мотоцикль явж өнгөрсөн. Тэгээд ойролцоогоор 2-3 минутын дараа дахиад мотоциклийн хүчтэй хаазлах дуу баруунаасаа зүүн зүгт явж байгаад Шангрила моллын хойд пүтикний араар ороод л тас няс гэх дуу гараад 2 хүн шидэгдэж байгаа харагдсан гэж мөрдөн байцалтанд мэдүүлсэн гэрч Г.Баяртогтохын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 185 /,  ... Эсрэг урсгалд буюу баруунаасаа зүүн зүгт явдаг зам дээр зогсож байсан бололтой Тоёота Приус-20 маркийн автомашины зүүн гар талд мотоциклийн хүчтэй дуу гараад мөргөлдсөн. Мотоцикль дээр явж байсан бололтой 2 хүн шидэгдээд л унасан. 2 хүний нэг нь Рэнж ровер маркийн автомашины зүүн гар талын хойд дугуй орчим зам дээр унасан. Нөгөө хүн нь цаашаа 6-7 орчим метрийн зайтай унасан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ц.Эрдэнэбулганы мэдүүлэг / 1 дүгээр хавтас 187 /,  ... постны арын зам дээр Аксент маркийн автомашин зогсож байхаар нь хөдлөөрэй гэж хэлсэн. Тэгсэн араас нь Т.Приус-20 маркийн автомашин ирж зогсохоор нь хөдөл гэсэн чинь хөдлөөд Аксент маркийн автомашины цаагуур ороод давхаралдаад зогссон. Тэгээд 2 жолооч нь юм яриад зогсоод байхаар нь хөдөл гэж хэлэх гээд путикнээсээ гарч байтал түс тас гээд л явчихсан. Гэтэл осол гарсан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Тамирын мэдүүлэг  / 1 дүгээр хавтас 191 /, ... Өглөө ажилдаа  ирэхэд манай байгууллагын гадаа хар өнгийн мотоцикль байсан. Жижүүрээс асуухад М.Бямбаагийн мотоцикль гэж хэлж байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Ганчимэгийн мэдүүлэг  / 1 дүгээр хавтас 192 / зэрэг болно.

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Тыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, У.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан эмчилгээний зардлын зохих хувийг нөхөн төлсөн, хохирогч зохих буруутай зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, шүүгдэгч У.Б нь хүнд гэмтсэн зэргийг харгалзан тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Б.Т, У.Б нарт гэмт хэргийн  хор уршгийг арилгах арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Хохирогч М.Бямбаа нь эмчилгээний зардалд нийт 15.865. 297 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Т 2.000.000 төгрөг, У.Б 1.500.000 төгрөг тус тус нөхөн төлсөн байна. Мөн хохирогч М.Бямбаа нь зохих буруутай болох нь Техникийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 281 дугаартай дүгнэлтээр / 2 дугаар хавтас 56 / тогтоогдсон. Дээрх зөрчилдөө ЗТХ-ийн 14.7.2-д зааснаар 100.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авагдсан / 1 дүгээр хавтас 177 / байх тул түүний гэм бурууг харгалзан түүний нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1 сая төгрөг, мотоциклийн хохирол 2.136.500 төгрөг нийт 3.136.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх  9.728.797 төгрөгний хохирлыг шүүгдэгч нарын гэм бурууг харгалзан Б.Таас 3.000.000 төгрөг, У.Бээс 6.728.797 төгрөгийг тус тус гаргуулав.

            Дээрх хохирлыг гаргуулахдаа шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нарын санал, төлбөр төлөх боломжыг харгалзан Б. Тыг 3 сарын хугацаанд, шүүгдэгч У.Бийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, хохирогч М.Бямбаад олгохоор шийдвэрлэв.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .....-н Тыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Удвалын Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. ................-ын Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.9 дүгээр зүйлийн 2.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаанд хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, 3 сарын хугацаанд хохирогчийн хохирлыг нөхөн төлөх үүрэг,

........- ын Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.9 дүгээр зүйлийн 2.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаанд хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн  хугацаанд хохирогчийн хохирлыг нөхөн төлөх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2ш сиди, цэнхэр өнгийн флаш зэргийг хэрэгт хавсаргаж, Б.Т, У.Б нар нь цагдан хоригдоогүйг дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Таас 3.000.000 төгрөг, шүүгдэгч У.Бээс 6.728.797 төгрөг тус тус гаргуулан хохирогч М.Бямбаад олгосугай.

 

            5. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар Б.Т, У.Б нар нь тэнсэнгийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            6. Шүүгдэгч Б.Т, У.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар тогтоолыг гардан авснаас хойш  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих хэрэгтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Т, У.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ОЮУНЧИМЭГ