Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0990

 

 

 

 

 

       2023        12          19                                      128/ШШ2023/0990

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, “Гоц Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхдэлгэрээс “Гоц Монгол” ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...тус шүүхэд “Гоц монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаас бүхэлд нь татгалзаж байна.

Иймд хуулийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, манай компанийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Гоц Монгол” ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасан “...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хашаа барих зөвшөөрөл хүсэх, асуудал шийдвэрлүүлэх” тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль журмын дагуу шийдвэрлэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.

Улмаар 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “...Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасныг хэрэгжүүлсэн, нэхэмжлэгч “Гоц Монгол” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Түүнчлэн нэхэмжлэгч “Гоц Монгол” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Гоц Монгол” ХХК нь “...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хашаа барих зөвшөөрөл хүсэх, асуудал шийдвэрлүүлэх” тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль журмын дагуу шийдвэрлэхийг даалгах, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаар Хамтран ажиллах гэрээг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “Гоц Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдох 128/2023/0701/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Гоц Монгол” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН