Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/02840

 

 

 

 

 

 

 

  

 2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/02840

Улаанбаатар хот

 

 

 

 

1. Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 748,052 төгрөгийг хариуцагч *** нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 248,052 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 22,510 төгрөгөөс 11,255 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 65,960 төгрөгийг, хариуцагчаас 11,255ы төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ