Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/02842

 
 

 

1. Нэхэмжлэгч *** нь нэхэмжлэлийн шаардлага 79,152,251 төгрөгийн 26,384,083.67 төгрөгөөс татгалзаж, хариуцагч **** ХХК нь үлдэх 52,768,167.33 төгрөгийн 28,431,230 төгрөгийг төлж, үлдэгдэл 24,336,937.3 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 4,336,937 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагч **** ХХК-аас 210,895 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ