Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2019/ДШМ/43

 

2019 11 21 2019/ДШМ/43

Н.П, Э.М, Г.Д нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, Прокурор: Л.Отгончимэг, Шүүгдэгч: Н.П, Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Энхболд, Нарийн бичгийн дарга: Г.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолтой Н.П, Э.М, Г.Д нарт холбогдох 1938001520197 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Пгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, .......... овогт Н-н П, 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ........../. Монгол Улсын иргэн, .......... овогт Э-н М, 1981 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ........../. Монгол Улсын иргэн, .......... овогт Г-н Д, 1994 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ........../. Шүүгдэгч Н.П нь Хөвсгөл аймгийн ................ Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын тамгын газрын мал үржлийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр шалгалт өгсөн Г-н Дг “Төрийн албаны шалгалтад тэнцүүлэхээр Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлага хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу Төрийн албаны шалгалтын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Мд 1,500,000 төгрөг өгөхийг шаардаж хахууль авах гэмт хэрэгт, Шүүгдэгч Э.М нь Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтнээр буюу Төрийн албаны шалгалтын нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа Хөвсгөл аймгийн ................ Засаг даргын тамгын газрын мал үржлийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр шалгалт өгсөн Г-н Дг “Төрийн албаны шалгалтад тэнцүүлнэ” гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 1,500,000 төгрөгийг авч хахууль авах гэмт хэрэгт, Шүүгдэгч Г.Д нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймгийн ................ Засаг даргын тамгын газрын мал үржлийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр шалгалт өгөхдөө Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу Төрийн албаны шалгалтын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Мд 1,500,000 төгрөгийг өгч хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолоор аймгийн Прокурорын газрын хяналтын Прокуророос шүүгдэгч Н.Пд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч .......... овогт Э-н Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч .......... овогт Н-н Пг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд, шүүгдэгч .......... овогт Г-н Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэнд гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус, тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Г.Дд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Н.Пд оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн 1938001520197 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол,эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М, Н.П, Г.Д нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүгдэгч Н.П давж заалдах гомдолдоо: ...Миний бие Г.Дг Э.Мд 1,500,000 төгрөгийг заавал өг гэж шаардаагүй. Г.Дгээс шүүх хурал дээр миний өмгөөлөгч В.Энхболд, шүүгч М.Эрдэнэ-Очир нар “П өөрийг чинь Э.Мд 1,500,000 төгрөгийг заавал өг гэж шаардсан уу?” гэсэн асуултанд тэрээр “шаардаагүй” гэж хариулж байсан. Энэ талаар шүүх хуралдааны хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Миний бие ажил олгогчийн зүгээс Г.Дг Төрийн албаны мэргэшсэн шалгалтанд тэнцэж, ажлын байраа баталгаажуулан ажиллахыг нь дэмжиж байсан. Г.Д нь мэргэжлийн ур чадвар сайтай төдийгүй тухайн албан тушаалд ажиллахад ямар нэгэн харшлах зүйл байгаагүй. Харин аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016, 2017 онуудад Н.Алтанхуягийг Мал эмнэлэг үржлийн тасгийн байцаагчаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлдэг байсан. Гэтэл Н.Алтанхуяг нь хувийн “Энх-Амьдрал Ирээдүй” мал эмнэлэгтэй, аймгийн ИТХ-д Цэцэрлэг сумаас сонгогдсон төлөөлөгч байсан, одоо ч хэвээр байгаа тул миний бие Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан үндэслэлүүдээр томилохоос татгалзсан болно. Мөн Авлигатай тэмцэх газрын 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 05/5072 дугаартай хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянаад “Н.Алтанхуягийг томилохыг хориглох тухай” албан бичиг ирж байсан. Тухайн үед Э.М надад Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцүүлж, тухайн зарласан ажлын байранд хамгийн өндөр оноо авахуулахад 1,500,000 төгрөг байхыг хэлээгүй бол би хаанаас хэрхэн яаж мэдэж Г.Дд дамжуулж хэлэх вэ? Г.Дг Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцүүлэхэд “Дд давуу байдал бий болгох зорилгоор Э.Мгийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхөд санал болгож, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа шүүгдэгч Г.Дг Хөвсгөл аймгийн ................ ЗДТГ-ын МЭҮТ-ийн байцаагчийн сул орон тоон дээр ажиллуулахыг урьдчилан амлаж, Төрийн албаны шалгалтын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Мд 1,500,000 төгрөг өгөх хууль бус үйлдэлд нь дэмжлэг үзүүлж, тус гэмт хэргийг үйлдэхэд нь хамжигчаар оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт мэдээллээр тогтоогдож байна” гэснийг ч дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 1. Хавтаст хэрэгт авагдсан яг ямар баримт мэдээллээр “хахууль өгөх” гэмт хэрэгт хамжигчаар оролцож байгаа нь тогтоогдож байна гэж үзээд үнэлээд байгаа нь ойлгомжгүй байна. 2. Г.Д бид хоёрын харилцан ярилцсан фэйсбүүк чатны харилцан ярианд ч миний зүгээс “Мд 1,500,000 төгрөгийг заавал өг” гэж шаардсан зүйл байдаггүй. Харин ч миний зүгээс түүнд хандаж, “өөртөө итгэлгүй байвал өөрөө мэднэ биздээ” гэж хэлсэн байдаг. 3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангиуд нь “хахууль авах” “хахууль өгөх”-д “шаардсан” гэдэг үг орж байж, тус зүйл ангиудаар зүйлчилж ял шийтгэхээр хуульчилсан байхад яагаад заавал надад дээрх зүйл ангийг хүчээр нааж үүсгэн яллаад байгаа нь ойлгомжгүй байна. Иймд үгчилж хуульчилсан хуулийн үг хэллэгийг төсөөтэйгээр хэрэглэж намайг ялласанд, “шүүх гагцхүү хуульд захирагдаж, нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зарчим”-аа баримталж ажиллаагүйд гомдолтой байгаа тул миний гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү гэжээ. Хуралдаанд оролцсон Прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Пг Хөвсгөл аймгийн ................ Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын засаг даргын захирамж шийдвэргүйгээр 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Б/07 дугаартай тушаал гарган өөртөө 40 хувь болох 293.500 төгрөгийн урамшуулал авсан, мөн тушаалаар тус сумын Улсын бүртгэгч Д.Дэлгэрмөрөнд улиралд сайн ажилласан гэж цалингийн сангаас 30 хувийн буюу 164.000 төгрөгийн цалингийн урамшуулал олгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг, 2018 оны 3 дугаар 26-ны өдрийн №04 дугаартай “Аж ахуйн бараа материал нийлүүлэх” гэрээг өөрийн төрсөн дүү Н.Баасансүрэнгийн нөхөр болох “Тэсийн Уянга” хоршооны захирал хүргэн Б.Баасансүрэнтэй байгуулж, 3.630.900 төгрөгийн бараа материал худалдан авахаар тохирч, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөрт болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн ................ улсын бүртгэгч Д.Дэлгэрмөрөнд Засаг даргын тамгын газрын даргын тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх буюу тээвэр шатахууныг захиран зарцуулах эрхийг олгож Монгол улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ алба хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”- ын 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, бусдад давуу байдал бий болгон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг, Хөвсгөл аймгийн ................ Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай тогтоолын 10 дугаар хавсралтанд заагдсан Засаг даргын тамгын газрын хуучин зочид буудлын засвар үйлчилгээ хийх ажлыг 9.900.000 төгрөгөөр төлөвлөгдсөн байсныг нэршлийг өөрчилж шинээр 6x4 хэмжээ бүхий 2 ширхэг шовгор байшинг “Дунд халбан” хоршооны тамга, тэмдгийг ашиглан өөрийн хамаарал бүхий төрсөн дүү Н.Баасансүрэнгийн нөхөр болох Б.Баасансүрэнгээр бариулж бусдад давуу байдал бий болгон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг, Хөвсгөл аймгийн ................ Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын тамгын газрын мал үржлийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр шалгалт өгсөн Г-н Дг “Төрийн албаны шалгалтад тэнцүүлэхээр Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлага хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу Төрийн албаны шалгалтын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Мд 1.500.000 төгрөг өгөхийг шаардаж хахууль авах гэмт хэргийг, Шүүгдэгч Э.М нь Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтнээр буюу Төрийн албаны шалгалтын нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа Хөвсгөл аймгийн Цэдэрлэг сумын Засаг даргын тамгын газрын мал үржлийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр шалгалт өгсөн Г.Дг “Төрийн албаны шалгалтад тэнцүүлнэ” гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 1.500.000 төгрөгийг авч хахууль авах гэмт хэргийг, Шүүгдэгч Г.Д нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймгийн ................ Засаг даргын тамгын газрын мал үржлийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр шалгалтыг өгөхдөө Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлага хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу Төрийн албаны шалгалтын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Мд 1.500.000 төгрөгийг өгч хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэнд тус, тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх аймгийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгэр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Пд холбогдох эрүүгийн тусгаарлаж, хэргийг Прокурорт буцааж, шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Н.Пг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал болох гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэнийг нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлига авах, авлига өгөх гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэнийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Энэ талаар яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд огт тусгаагүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “...гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа...”, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа...”-г тусгах заалтуудыг зөрчжээ. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Мг гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцсон атал түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 1 500 000 төгрөгийг түүнээс гаргуулж шийдвэрлээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 6 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. Хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан учир шүүгдэгч Н.Пгийн давж заалдах гомдолд дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.П, Э.М, Г.Д нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 2. Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, Прокурор, дээд шатны Прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                  З.ХОСБАЯР

                                                                  Н.БАЯРХҮҮ