Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0960

 

 

 

 

 

    2023          12            12                                  128/ШШ2023/0960

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чонс овогт Цэдэндашийн Цэрэнпагма,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Амгалан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

Хариуцагч: Батлан хамгаалах яам,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн ахмад Б.Мөнхбат,

Хариуцагч: Батлан хамгаалахын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Хуулийн хэлтсийн дарга, хуулийн зөвлөх Г.Энхболд,

Хариуцагч:Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын нийгмийн хамгаалал, шагнал урамшууллын асуудал хариуцсан мэргэжилтэн, Орон сууц хуваарилах төв комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Х.Мөнхзаяа.

Тус шүүх хуралдаанаар нэхэмжлэгчээс гаргасан дараах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв. Үүнд:

1. Батлан хамгаалах яаманд холбогдох “нэхэмжлэгчээс орон сууцны дэмжлэг хүссэн өргөдлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоолгож, бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичихийг даалгах”,

2. Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисст холбогдох “нэхэмжлэгчээс гаргасан удаа дараагийн орон сууц хүссэн өргөдлийг 300 айлын орон сууц хуваарилахдаа Орон сууц хуваарилах төв комиссын хуралдаанаар хуралдаж хэлэлцүүлээгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”,

3. Батлан хамгаалахын сайдад холбогдох “Ц.Цэрэнпагмад Батлан хамгаалах сайдын мэдлийн орон сууцнаас олгох”-ыг, Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисст холбогдох “Ц.Цэрэнпагмад нөөцийн орон сууцнаас олгох”-ыг тус тус даалгах тухай”.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цэрэнпагма, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, Батлан хамгаалахын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхболд, Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Ц.Цэрэнпагмаас анх 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд хандан “Батлан хамгаалах яам, харьяа аж ахуй нэгж байгууллагаас тэтгэвэрт чөлөөнд гарсан албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх бүртгэлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоож, бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2021/8189 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.

           2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисст өндөр настан Ц.Цэрэнпагмад албан тушаалын орон сууц олгохыг даалгах” гэж, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах комисс хуралдаагүй, Ц.Цэрэнпагмад орон сууц хуваарилах шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нэмэгдүүлсэн.        3. 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Батлан хамгаалах яам, харьяа аж ахуй нэгж, байгууллагаас тэтгэвэрт гарсан алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх бүртгэлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоолгож, Бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичихийг даалгуулж, Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисс хуралдаагүй, Ц.Цэрэнпагмад орон сууц хуваарилах шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Ц.Цэрэнпагмад Батлан хамгаалахын сайдын мэдлийн, нөөцийн орон сууцнаас олгохыг даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

          4. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Батлан хамгаалах яам, харьяа аж ахуй нэгж, байгууллагаас тэтгэвэрт гарсан алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх бүртгэлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоолгож, Бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичихийг даалгуулж, Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисс хуралдаагүй, Ц.Цэрэнпагмын 1996, 2012, 2014, 2015, 2016, 2019 онуудад гаргасан “Орон сууц хүссэн” өргөдлийг 300 айлын орон сууц хуваарилахдаа Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комиссын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Ц.Цэрэнпагмад Батлан хамгаалахын сайдын мэдлийн, нөөцийн орон сууцнаас олгохыг даалгуулах” гэж тодруулсан.

          5. Шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/8951 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатай гэж үзсэний дагуу 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар “Батлан хамгаалах яам, харьяа аж ахуй нэгж, байгууллагаас тэтгэвэрт гарсан алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх бүртгэлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоолгож, Бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичихийг даалгуулж, Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисс хуралдаагүй, Ц.Цэрэнпагмад орон сууц хуваарилах шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Ц.Цэрэнпагмад Батлан хамгаалахын сайдын мэдлийн, нөөцийн орон сууцнаас олгохыг даалгуулах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

          6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа: “...

          6.1. Батлан хамгаалах яам, харьяа аж ахуй нэгж, байгууллагаас тэтгэвэрт гарсан алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх бүртгэлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоолгох, бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичихийг даалгах тухай” шаардлагын тухайд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах  төв комисс бөгөөд 1996 оноос 2019 оны  хоорондох орон сууц хүссэн өргөдлийн жагсаалтыг өөрчилсөн гэж тодруулж байна. Батлан хамгаалах яам, харьяа аж ахуй нэгж, байгууллагад ажиллаж буй мянга мянган албан хаагчид байгууллагын мэдлийн болон шинээр баригдаж буй орон сууцанд байр авахаар өргөдөл хүсэлтээ гаргаж, тэрхүү өргөдлүүдийг он цагийн дарааллаар бүртгэн авч, өргөдлийн судлан шийдвэрлэж байсан эсэх маргаантай. Энэ нь хариуцагчийн тайлбараас тодорхой харагдана. Мөн албан хаагчдаас гаргасан өргөдөл,амьдрал ахуйг хэрхэн судалдаг, байр хуваарилалт нь шударга явагддаг эсэх баримтыг нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүхээс шаардаад ч гаргаж өгсөнгүй. Тэгэхээр бүртгэлийн жагсаалтын 34 дүгээрт Ц.Цэрэнпагма бүртгэлтэй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба өргөдлийн дарааллыг яаж дугаарлаад 34 дүгээрт байсан хүнийг 1 дүгээрт жагссан гэж хариу өгөөд байсныг ч ойлгохгүй байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзвэл, Батлан хамгаалах яаманд орон сууц хүссэн иргэдийн жагсаалт гэх нэгдсэн ойлголт байхгүй гэж үзэхэд хүрч байна. Өргөдлийн дараалал, албан тушаалын байдал, зэрэг зиндаагаар байр олгодог бол төрийн албан хаагчид байртай болох мөрөөдөл 1000 жил хүлээгээд ч биелэхгүй. Орон сууц хүссэн иргэдийн нэгдүгээрт жагсаж байсан Ц.Цэрэнпагмын жагсаалтыг өөрчлөн 34 дүгээрт бичсэн буруутай эс үйлдэхүй бол байр авах боломжийг хязгаарласан байр олгохоос татгалзсан эс үйлдэхүй юм. Энэхүү шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д хамаарах ба Батлан хамгаалах яамнаас ажилтан албан хаагчдад байр олгох шийдвэр гаргах урьдач суурь нөхцөл нь орон сууц хүссэн иргэдийн өргөдлийн дараалал, байр хүссэн өргөдөл, амьдрал ахуйг судалсан Орон сууц хуваарилах төв комиссын гишүүдийн хуралдааны шийдвэр юм.

          Иймд Батлан хамгаалах яам, харьяа аж ахуй нэгж, байгууллагаас тэтгэвэрт гарсан алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх бүртгэлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоолгох, бүртгэлийн жагсаалтыг нэгдүгээрт бичихийг даалгуулах шаардлага гаргасан болно.

          6.2. Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисс нь 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш хуралдаагүй, Ц.Цэрэнпагмын 1996, 2012, 2014, 2015, 2016, 2019 онуудад гаргасан “Орон сууц хүссэн” өргөдлийг 300 айлын орон сууц хуваарилахдаа Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комиссын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисс болно. Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисс 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хуралдсан. Тус хуралдаанд одоогийн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлэхдээ: Өргөдөл өгсөн дараалал, алба хаасан жил, ажлын үр дүнг харгалзъя, ажилласан жил албан тушаал, өргөдөл өгсөн он сарыг нь чухалчилъя, яам газар хэлтсийн дарга, орлогч нар, албан хаагчдыг орон сууцтай юу, үгүй юу гэдгийг төв комисс тогтоох ёстой, за тэгвэл эхлээд журмаа гаргая, өргөдөл өгсөн дараалал, ажилласан жилээр нь жагсаалтаа гаргая гэж Орон сууц хуваарилах төв комиссын хуралдаанаар хэлэлцүүлж байснаас үзэхэд байр хуваарилахдаа өргөдөл өгсөн дараалал, төрд ажилласан жилийг чухалчилж байсан байх бөгөөд албан хаагчдын судалгааг Орон сууц хуваарилах төв комисс хийж байсан нь тодорхой харагдаж байна.

          Энэхүү үйл явдлаас хойш 2012 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Ц.Цэрэнпагмын “Орон сууц хүссэн” өргөдлүүдийг хүлээн авсан хэдий ч 300 айлын орон сууц хуваарилахдаа иргэдийн өргөдлийн жагсаалт гаргаж, ажилласан жил, ажлын үр дүн, амьдрал ахуйг судалсан үйл баримт тогтоогдсонгүй. Хэрэв Орон сууц хуваарилах төв комисс албан хаагчдын эрх ашгийг эн тэнцүү тавьж, ар өврийн хаалга хэрэглэдэггүй, байр хуваарилах журмаа шударгаар нээлттэй хэрэгжүүлдэг байсан бол Ц.Цэрэнпагмыг ямар ч нөхцөлд 300 айлын орон сууцанд оруулах боломжтой байсан гэж үзэж байна. 300 айлын жагсаалтад багтсан иргэдэд ямар шалгуур тавьсан, Ц.Цэрэнпагма шиг улсад 35 жил тасралтгүй ажилласан, Орон сууц хүссэн өргөдлөө олон удаа өгсөн, Зэвсэгт хүчний Клиникийн төв госпиталийн дарга Л.Зоригийн 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Орон сууцны дэмжлэг шаардлагатай” гэсэн тодорхойлолт хүргүүлсэн иргэний нийгмийн асуудлыг Орон сууц хуваарилах төв комиссын хурлаар хэлэлцэж, тэргүүн ээлжид 300 айлын орон сууцны захиалагчийн жагсаалтад оруулах боломжтой байсан гэж үзэж байна.

          Мөн өргөдлийн дарааллаар Ц.Цэрэнпагма нь байр хүссэн иргэдийн 34 дүгээрт байсан ч гэсэн 300 айлын орон сууцанд багтах боломжтой байжээ. Нэхэмжлэлийн энэхүү шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т хамаарах ба Батлан хамгаалах яамнаас ажилтан албан хаагчдад байр олгох шийдвэр гаргах урьдач суурь нөхцөл нь орон сууц хүссэн иргэдийн өргөдлийн дараалал, байр хүссэн өргөдөл, амьдрал ахуйг судалсан Орон сууц хуваарилах төв комиссын гишүүдийн хуралдааны шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй юм.

          6.3. Ц.Цэрэнпагмад Батлан хамгаалахын сайдын мэдлийн, нөөцийн орон сууцнаас олгохыг даалгуулах шаардлагын хариуцагч нь Батлан хамгаалахын сайд, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах яамны орон сууц хуваарилах төв комисс болно. Сайдын цохолттой тус байгууллагад ажилладаг, тэтгэвэрт гарсан хэн ч бай байр авах боломжтой болох нь хэрэгт цугларсан баримтаар харагддаг. Батлан хамгаалах сайдын Ц.Цэрэнпагмад өгсөн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1А/2941 дугаартай хариу албан бичгээр “Миний бие 2020 оны 11 дүгээр сард тантай биечлэн уулзаж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 50-р байрны 21 тоот, 29.3 м.кв талбай бүхий байгууллагын эзэмшлийн 1 өрөө орон сууцанд иж бүрэн засвар хийлгэж хүлээлгэн өгөхөөр санал болгосон боловч та хүлээн авахаас татгалзсан” гэж хариу өгсөн байдаг. Тэгэхээр Батлан хамгаалах яам, түүний сайд Г.Сайханбаяр нь байр олгохоор санал болгосон үйл баримттай талууд маргахгүй. Харин уг санал болгосон байр нь хуучин, засвар хийх зайлшгүй шаардлага үүссэн байжээ. Гэвч бодит байдал дээр 1 өрөө байр санал болгосон хэдий ч өөрийн зардлаар байраа засахыг шаардсан нь Ц.Цэрэнпагма тухайн хуучин байрнаас татгалзах үндэслэл болсон.

          Сайдын 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр А/21, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц хуваарилах тухай А/259 дүгээр тушаалаар 300 айлын орон сууцанд ямар шалгуур хангасан иргэд орсон нь одоо хүртэл тодорхойгүй байна. Ц.Цэрэнпагма нь байр хүсэж өргөдөл удаа дараа гаргаж байсан байх боловч Батлан хамгаалах яам нь хууль журам, өргөдлийн дараалалгүйгээр, танил талаараа дамжуулж ашиглалтад орсон шинэ орон сууцуудыг хуваарилуулж авсан байгаа нь шударга бус үйлдэл болжээ. 2 дугаар хавтаст хэргийн 144-р талд 300 айлын орон сууцны квотыг баталсан хавсралт байх бөгөөд уг жагсаалтын 14 дүгээрт “Нөөцөд 15” орон сууц байгаа нь тодорхой ба энэхүү орон сууцыг мөн л ямар шалгуураар хуваарилсан баримт алга байна. Энэхүү нөөцөд буй 15 орон сууцнаас  Ц.Цэрэнпагмад хуваарилах боломжтой ба Батлан хамгаалахын сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд Ц.Цэрэнпагмад байр хуваарилах боломжтой гэдэг нь түүний 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1А/2941 дугаартай хариу бичгээс харагдаж байна.

          Мөн бөхчүүд болон алдартнуудад Батлан хамгаалахын сайд орон сууц эзэмших эрх олгож, байрны түлхүүр гардуулдаг үйл явц нь сайдын мэдлийн орон сууц, нөөц боломж Батлан хамгаалах яаманд байгааг харуулдаг. Мөн нөөцөд байгаа орон сууц болон бусад орон сууцны нөөц боломж гарахад тэргүүн ээлжид Ц.Цэрэнпагмад олгох асуудлыг сайдад санал болгох эрх хэмжээ Орон сууц хуваарилах төв комисст байгаа гэж үзэж байна. Энэхүү шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 хамаарах ба ажилтан албан хаагчдад байр олгох шийдвэр гаргах урьдач суурь нөхцөл нь орон сууц хүссэн иргэдийн өргөдлийн дараалал, байр хүссэн өргөдөл, амьдрал ахуйг судалсан Орон сууц хуваарилах төв комиссын гишүүдийн хуралдааны шийдвэр, сайдын эрх хэмжээнд хамаарах асуудал учир даалгах шаардлага гаргасан болно.

          Иймд Батлан хамгаалах яам, харьяа аж ахуй нэгж, байгууллагаас тэтгэвэрт гарсан алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх бүртгэлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоож, Бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичихийг даалгаж, Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисс нь 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш хуралдаагүй, Ц.Цэрэнпагмын 1996, 2012, 2014, 2015, 2016, 2019 онуудад гаргасан “Орон сууц хүссэн өргөдлийг 300 айлын орон сууц хуваарилахдаа Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комиссын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ц.Цэрэнпагмад Батлан хамгаалахын сайдын мэдлийн, нөөцийн орон сууцнаас олгохыг даалгаж өгнө үү...” гэжээ.

7. Нэхэмжлэгч Ц.Цэрэнпагма шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би улсад 33 жил ажилласан, 80 нас гарч байгаа хөгшин хүнийг  3, 4 жил  ядрааж байгаад маш их гомдож байна. Хуулийн хэлтсийн тасгийн дарга Г.Энхболд, сайдад маш их гомдож байна. Батлан хамгаалах яаманд н.Гантулга гэдэг хүн ажилладаг байсан. Тэр хүн нэгдүгээрт бичсэн. Миний нэр Батлан хамгаалах яамны н.Батмөнхтэй хамт нэгдүгээрт байгаа. Миний орон сууцны оочир, 2012 оноос хойш явсан өргөдөл н.Батчимэг гэдэг энгийн хүүхнийг ажлаас нь халахад буруутгаад төрийн захиргааны дарга н.Батсайханыг нэгдүгээрт бичүүлсэн. Батлан хамгаалах яамны Жанжин штабын орон сууц хуваарилах хэлтэст миний орон сууц хүссэн өргөдөл нэгдүгээрт байгаа. н.Батням гэдэг орон сууцны хэлтсийн даргад байгаа. Ингээд хоёуланд нь нэгдүгээрт байгаа. Жил 4 сарын дотор буюу 16 сарын дотор 459 айлын орон сууцыг хуваарилсан. Бүгдэд нь, байртай хүмүүст ч өгсөн, үр хүүхдэд нь ч өгсөн, оюутнуудад ч өгсөн, ахлагчид ч өгсөн. Нэг ч өргөдлийг нь би мэдэхгүй. Шалгадаг бол шалгуулмаар л байна. Одоо хэрэггүй. Өргөдөл байгаа эсэхийг мэдэхгүй. Намайг госпитальд олон жил эмчээр ажилласан ахмад эмч гэдгийг бүгд мэднэ. Тэгэхэд намайг уулзах гээд, өргөдлөө авах гээд хуульчтай хамт очиход оруулдаггүй. Хоёр өргөдлөө аваад шүүхэд өгье гэсэн чинь н.Мөнхбат өгөхгүй байгаа. н. Гантулга гэдэг хүү нэгдүгээрт байгаа. н.Энхболдод би хэлмээр байна. Батлан хамгаалах яамны хуулийн хэлтсийн дарга олон жил хийчхээд, Ц.Цэрэнпагма эмч ээ орон сууц ирвэл тан руу утасдана шүү, та нэгдүгээрт байгаа шүү гэж хэлчхээд, одоо худлаа хэлээд сууж байна. Жанжин штабын Хүний нөөцийн хэлтсийн дарга нэгдүгээрт байгааг би мэдэж байгаа. н.Алтанхуяг гэдэг хурандаа байсан, одоо өөр хүн байгаа. Би орвол орчихно. Нэгдүгээрт байгаа тэр өргөдлүүдээ авчруулмаар байна. Одоо хэргийг шийдвэрлэнэ байх гэж бодож байна. Энэ олон юмыг авчирч өгөхгүй, шийдэхгүй байна. 1996 онд би ажиллаж байхдаа өргөдөл өгсөн. 33 жил ажиллаад 2007 онд тэтгэвэрт гарсан. Госпитальд эмэгтэй хүн 25 жил ажилладаггүй. Намайг сайд, дарга маань ажиллуулсаар байгаад би тэтгэвэрт суусан. Тэгэхэд байр өгөөгүй. Тэнд зөндөө хүн ажиллаж байсан, надаар эмчлүүлж байсан, намайг таньж байгаа. Тэгэхэд яасан гэхээр Ц.Цэрэнпагма эмч ээ 300 айлын орон сууц хуваарилахаар болчихлоо, та ир ээ, таны өргөдөл байдаг байх гэж хүн хэллээ. Өглөө би 09 цаг 20 минутад явж очоод орой  20 цаг 20 минут хүртэл хүлээсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын н.Энхбаяр даргын, У.Хүрэлсүхийн туслах байсан хүний ийм бичиг нэгдүгээрт байна. Зэвсэгт хүчинд ч байгаа, Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисст байгаа, миний өргөдөл н.Мөнхбатын шкафт 26 хуудас, 3 үдээстэй орон сууцны өргөдөлд нэгдүгээрт байгаа. Ороод авах гэхээр өгөхгүй, шалгуулаагүй. Зэвсэгт хүчний Жанжин штабт орон сууц хуваарилах н.Батням гээд офицер байдаг тэр мэдэж байгаа, одоо ажиллаж байгаа. Хэлтсийн дарга нь н. Цэнд-Аюуш гэж байсан, одоо өөрчлөгдсөн. Надад өгөх байранд н.Цэнд-Аюуш орчихсон. Байраа авчхаад тэтгэвэртээ суучихсан. 1996 онд би ажиллаж байхдаа анх удаа өргөдөл өгсөн. Тэгсэн чинь тэр өргөдлийг яам алга болгочихсон, Жанжин штабт өгөөгүй, өөрсдөдөө нуучихдаг юм байлгүй. Дахиад 2012 онд өргөдөл өглөө, тэгэхэд яаманд 8 дугаарт, Зэвсэгт хүчний Жанжин штабт 10 дугаарт өргөдлөө бичүүлсэн. Сүүлдээ би нэгдүгээрт бичүүлсэн. 189 айлын орон сууцнаас өөрсдөдөө авчихсан. Шударга зүйл  гэж байдаг бол би үнэхээрийн шударга зүйлийн төлөө явж байна. Би тийм ч олон өргөдөл өгөөгүй. Батлан хамгаалах яамны өргөдлийн жагсаалтад 1-т байгаа, тэр өргөдөл н.Мөнхбатын өрөөний шүүгээнд байгаа. Би армид 1982 онд ороод офицер байж байгаад, 1990 онд 15 жил ажилласан эмэгтэйчүүдийг тэтгэвэрт гаргасан. Би 15 жил ажиллаагүй учраас офицероор ажилласаар байгаад 1990 онд энгийн болоод, офицер энгийнээрээ тэтгэвэрт суусан. Би 33 жил ажилласан, хүүхдийн эмчээр төгссөн хүн. Маш муухай байна, гомдож байна” гэв.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалангаас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...

8.1. Нэг дэх шаардлагын тухайд, Батлан хамгаалах яам орон сууц хуваарилах комисс нь 1996-2019 оны хооронд орон сууц хүссэн өргөдлийн жагсаалтыг хэрхэн өөрчилсөн талаар тодруулахад  Батлан хамгаалах яам, харьяа аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж буй мянга мянган албан хаагчид байгууллагын мэдлийн байр, шинээр баригдаж буй орон сууцанд байр авахаар өргөдөл, хүсэлтээ гаргаж, тэрхүү өргөдлийг он цагийн дарааллаар бүртгэн авч, судлан шийдвэрлэж байгаа нь өнөөдрийн маргааны гол үндэслэл. Хариуцагч хариу тайлбартаа өргөдөл бүртгэлийн жагсаалт байдаг, Ц.Цэрэнпагма гуайн өргөдөл нэгдүгээрт бичигдээгүй, 34 дүгээрт бичигдсэн гэж хэлсэн. Яагаад 34 дүгээрт бичигдсэн болох нь тодорхой бус. Тэгэхээр бүртгэлийн жагсаалтыг хэрхэн бүртгэж авдаг, бүртгэлийн жагсаалтын дагуу өргөдөл, гомдлыг хэрхэн судалдаг, байр хуваарилахдаа өргөдлийн дарааллыг баримталдаг эсэх нь тодорхойгүй. Орон сууцны бүртгэлийн жагсаалт гэх энэ жагсаалтад 1,600 гаруй иргэд орон сууц хүссэн байна. 1,630 гаруй өргөдлийг  өргөдлийг он, сарын дарааллаар орон сууц хуваарилах төв комиссын хуралдаанаар хэлэлцээд, 300 айлын орон сууцанд хуваарилах болсон үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтууд байхгүй. Өөрөөр хэлбэл, 300 айлын орон сууцыг хуваарилахдаа Ц.Цэрэнпагма гуайн өргөдөл нэгдүгээрт гэхээ больё, 34 дүгээрт байгаа юм бол өргөдлийнхөө дарааллаар орон сууц олгох зайлшгүй шаардлага, нөхцөл байгаа эсэх, амьдрал ахуй нь үнэхээр байр өгөх үндэслэлийг хангаж байгаа эсэх зэргээр өргөдөл, гомдлуудыг хэрхэн шийдвэрлэж, хуралдсан юм бэ гэхээр хуралдсан протокол байхгүй. Нэгдүгээрт биш юм аа гэхэд 34 дүгээрт байгаа хүн яагаад 300 айлын орон сууцанд орж болоогүй юм бэ гэж гайхаж байна. Батлан хамгаалах яам 300 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Жагсаалтын 34 дүгээрт байгаа хүнийг байранд оруулаагүй нь өнөөдрийн маргаан. Ц.Цэрэнпагма гуай цэргийн госпитальд их эмчээр ажиллаж байсан тул цэргийн цол байхгүй, энгийн гэдгээрээ явдаг. Өргөдлийн дараалал, албан тушаалын байдал, зэрэг зиндаагаараа байраа дээгүүрээ хуваагаад авчихдаг юм бол Ц.Цэрэнпагма гэдэг хүн байр авна гэж мөрөөдөөд ч хэрэггүй юм байна. Ц.Цэрэнпагма гуай шиг улсад олон жил үр бүтээлтэй, сэтгэл зүрхээрээ хичээнгүйлэн ажилласан хүн хэзээ ч байранд орохгүй нь. Тэгэхээр бүртгэлийн жагсаалтыг өөрчилсөн гэж үзэж байна. Ингэж үздэг нь Ц.Цэрэнпагма гуай өмнө орон сууц хүссэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхгүй байна гэж  Захиргааны хэргийн шүүхэд хандсан нь шүүхэд нэгэнт хүчин төгөлдөр болсон үйл баримтаар харагдана. Захиргааны хэргийн шүүхээс шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар албан бичиг явуулахад 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 03/2624 албан бичгээр хариу ирүүлсэн байдаг. Тус албан бичигт Ц.Цэрэнпагма гуай нэгдүгээрт байна гэж дурдаад, нэгдүгээрт гэдэг нь орон сууц гарах л юм бол хамгийн тэргүүн ээлжид өгнө гэсэн утгатай албан бичгийг Захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн байдаг. Энэ үйл баримттай маргах боломжгүй. Үүнтэй холбоотойгоор, нэгдүгээрт байгаа юм бол байр авъя гээд маргангуут н.Баярчимэг гэдэг эмэгтэйг дарамталж байгаад ажлаас нь гаргуулах өргөдөл бичүүлээд, энэ хүн л таныг нэгдүгээрт гээд биччихсэн байна, та бол 34 дүгээрт байсан шүү гээд өнөөдрийн маргаан үүссэн. Тэгэхээр өргөдөл бүртгэлийн жагсаалтыг өөрчлөөгүй, засварлаагүй, өргөдөл бүртгэлийн жагсаалтаараа бид орон сууцыг олгосон гэж байгаа бол үүнийгээ хариуцагч захиргааны байгууллага өөрөө нотлох үүрэгтэй.

Захиргааны хэргийн шүүхээс орон сууцны жагсаалтын дагуу яаж хуралдсан бэ, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байсан, бүртгэлийн жагсаалт, холбогдох нотлох баримтаа гаргаж өгөхийг шаардахад бүртгэлийн жагсаалт бүрэн гаргаж өгөөгүй. 1,630 гаруй хүний өргөдлийг жагсаасан байдаг ч тэр жагсаалтын 34 дүгээрт Ц.Цэрэнпагма гуайн нэр байгаа гэдэг гэдэг нь нотлогдохгүй. Ц.Цэрэнпагма гуайг яаж 34 дүгээрт жагсаагаад байгааг би огт ойлгохгүй байна. Яагаад нэгдүгээрт бичихийг даалгах гээд байна вэ гэхээр төрийн захиргааны байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа зөвхөн хууль, өөрийн батлан гаргасан журамдаа нийцэж байх ёстой. Тэгэхээр 34 дүгээрт жагсаж байсан гэдгээ нэгдүгээрт нотолно, хэрвээ нотолж чадахгүй бол бид нэгдүгээрт бичихийг даалгуулах эрхтэй. Батлан хамгаалах яам Захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн албан бичгийнхээ үнэн, зөвийг хариуцах үүрэгтэй. Ц.Цэрэнпагма гуайн бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт байгаа гэх албан бичгийг ямар үндэслэлээр гаргаж өгсөн болох, Д.Мөнх-Очир гэх хүн шүүхэд гэрчээр дуудагдсан, Орон сууц хуваарилах комиссын дарга өөрөө энэ албан бичгийг төлөвлөж, Захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн байгаа. Ингэхээр нэгдүгээрт бичих үндэслэл нь холбогдох өргөдөл, гомдол дарааллыг нь судлаад, яалт ч үгүй нэгдүгээрт жагссан байна гэж хэлсэн үйл баримтыг Ц.Цэрэнпагма гуай яриад байгаа. Нэгдүгээрт байсныг 34 рүү яаж ухраасан бэ гэдгийг хариуцагч нотолно. Нэгдүгээрт жагсаж байгаа гэж нэг хариу өгнө,  эсхүл 34 дүгээрт жагссан байна гэж нэг хариу хэлнэ. Тэгэхээр 34 рүү ухраахдаа яаж ухрааснаа өөрсдөө нотлох ёстой. Нэгдүгээр шаардлага  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 буюу эс үйлдэхүй. Өөрөөр хэлбэл, өргөдөл гаргаад, амьдрал ахуй судалсан энэ асуудлууд орон сууц хуваарилахдаа даалгуулах гээд байгаа шаардлагын маань үндэс суурь нь өргөдөл, гомдол юм. Орон сууц хүссэн өргөдлийн жагсаалт учраас жагсаалтаар байр олгодог бол Ц.Цэрэнпагма гуай өнөөдөр олон жилийн турш маш их гомдож байна гэж яриад явах биш, байрандаа орчихсон амьдарч байх боломжтой байсан. Өргөдөл гомдлын жагсаалтыг өөрчилсөн учраас өнөөдөр энэ хүн байр аваагүй байна. Орон сууц олгохыг даалгуулахын тулд мэдээж жагсаалтын нэгдүгээрт байх ёстой гэж ойлгож байгаа. Тийм учраас эхний шаардлагыг дэмжиж байна.

8.2. Хоёр дахь шаардлага болох Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисс нь 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш хуралдаагүй, Ц.Цэрэнпагмын 1996, 2012, 2014, 2015, 2016, 2019 онуудад гаргасан орон сууц хүссэн өргөдлийг 300 айлын орон сууцыг хуваарилахдаа Орон сууц хуваарилах комиссын хуралдаанаар хэлэлцүүлээгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох шаардлагын тухайд хариуцагч нь Орон сууц хуваарилах төв комисс. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд хоёр ч удаа Орон сууц хуваарилах төв комиссын хуралдаж байсан протокол, түүнтэй холбоотой шийдвэр, холбогдох баримтуудыг гаргуулахаар үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын протокол гарч ирсэн. Өнөөдрийн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2009 онд тухайн комиссын дарга байхдаа 09 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаан дээр хэлэхдээ өргөдөл өгсөн дараалал, алба хаасан жил, ажлын үр дүнг харгалзъя гэж хэлж байжээ. Ийм учраас бид нар өргөдлийн дараалал өөрчилсөн буруутай гэдгийг тогтоолгох гээд байгаа. Ажилласан жил, албан тушаалын өргөдөл өгсөн он дарааллыг чухалчилъя гэж байгаа юм. Ц.Цэрэнпагма гуайн ажилласан жилийн хувьд 33 жил ажилласан. 33 жил ажилласан албан хаагч бол мэдээж шалгуурыг нь хангаад, нэгдүгээрт бичигдсэн нь тодорхой. Өргөдөл өгсөн он сарыг чухалчилъя гээд дахин дахин хэлээд байгаа. Яам, хэлтсийн дарга, орлогч дарга нар, албан хаагчдыг орон сууцтай юу, үгүй юу гэдгийг төв комисс тогтооно. Өргөдлийн дараалал манайд чухал биш, манайх амьдрал ахуйг нь судалдаг, тэгээд Орон сууцны төв комисс хуралдаж, байр олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг гэж хариуцагч хариу тайлбартаа хэлсэн. Тэгэхээр энэ бол 2009 онд Орон сууц хуваарилах төв комиссын дарга Г.Сайханбаярын хэлж ярьж байсан нь ажил хэрэг болж байсны жишээ юм. Г.Сайханбаяр хурандаа журам гаргая, өргөдөл өгсөн дараалал, ажилласан жилээр нь жагсаалтаа гаргая гэж 2009 онд хэлсэн байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Ганзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа манайд дүрэм, журам огт байхгүй гэдэг. Ингээд дүрэм, журамгүй байдлаас болоод Орон сууц хуваарилах төв комисс хуралдаж байсан баримтаа Захиргааны шүүхэд гаргаж өгөхгүй байна. Шалтаан нь сүүлд 300 айлын орон сууцыг хуваарилахдаа өргөдөл өгсөн дараалал, ажилласан жил, орон сууц үнэхээр зайлшгүй шаардлагатай гэх эдгээр нөхцөл байдлуудыг тогтоосон нотлох  баримтыг  шүүхэд гаргаж өгөөгүй. 300 айлын орон сууцыг хуваарилахдаа шударга бусаар, өөрсдийн танил тал,  албан тушаал зэрэг  бүх л боломжуудаа ашиглаад өөрсдөө хуваагаад авчихсан юм билээ. Ийм ч учраас Орон сууц хуваарилах төв комиссын хуралдааны тэмдэглэлийг шүүхэд гаргаад өгчихвөл булхай луйвар нь илрээд, өргөдлийн он дараалал гэж байхгүй, ажилласан жил чухалчлаагүй, байртай хүмүүс нь давхар байр авчихсан гээд Ц.Цэрэнпагма гуайн гомдоод байгаа бүх зүйл илэрнэ. Ц.Цэрэнпагма анх 1996 онд өргөдөл өгөөд 2007 онд тэтгэвэртээ гарсан гэхээр 11 жилийн өмнө өргөдөл өгсөн. Энэ хугацаанд 3 блок 63 айлын байр буюу 189 айлын байран дээр энэ хүний өргөдлийг хэлэлцэх боломжтой байсан. 2012 оны 03 дугаар сард мөн өргөдөл өгсөн. Орон сууцны дэмжлэг хүсэх тухай гээд бүр тодорхой бичээд өгсөн байдаг. Энэ нь одоо нотлох баримтаар шүүхэд ирчихсэн. 2012 оны 03 дугаар сарын 18-нд өргөдөл өгч байгаа шалтгаан нь Ц.Цэрэнпагмад түрүүнд хэлсэнчлэн 300 айлын орон сууцны хуваарилалт хийх гэж байна, та номер нэгдүгээрт байгаа, та олон жил ажилласан юм чинь оч оо гээд эмчлүүлэгч, үйлчлүүлэгч нь хэлсэн юм шиг байгаа юм. 300 айлын орон сууцыг хуваарилсан Батлан хамгаалахын сайдын 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/261 тушаалаар жагсаалтыг баталсан.  Батлан хамгаалахын сайдын 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/261 тушаалаар баталсан 300 айлын жагсаалтыг гаргахдаа Ц.Цэрэнпагмын орон сууц хүссэн өргөдлийг Орон сууц хуваарилах төв комисс хуралдаанаар хэлэлцүүлээд, жагсаалт гаргаад сайдад хүрүүлээд, сайд баталгаажуулсан байдаг. Тэгэхээр Батлан хамгаалахын сайдын 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн тушаал гарахаас өмнө комисс хуралдахдаа Ц.Цэрэнпагмын 2012 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргаж өгсөн өргөдлийг хэлэлцсэн баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Хэлэлцсэн бол хариу тайлбартаа дурдаад байгаа та нэгдүгээрт байна уу, хэдэд жагссан байх чинь хамаагүй, үнэхээр таны амьдрал ахуй хэцүү бол бид нар байр орныг чинь шалгаад, байр олгоно гээд хэлээд байгаа. 2012 онд орон сууц хүссэн өргөдлийг хэлэлцүүлээгүй.  Д.Бат-Эрдэнэ сайд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр А/259 тоот тушаал гаргаад 300 айлын жагсаалтыг дахин баталдаг юм. Өөрөөр хэлбэл, энэ жагсаалтууд хэрхэн өөрчлөгдөж байгааг хараад байгаа юм. 2012 онд жагсаалтыг батлаад, 2014 онд дахин батлахад их олон өөрчлөлтүүд орсон байдаг, ялангуяа бөхчүүдийг нэмж оруулсан, бас нэг тэтгэврийн хөгшнийг жагсаалтаас хасаад цэргийн хурандаад байр өгсөн байдаг. Ингээд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2015 онд тушаалд бас өөрчлөлт оруулдаг. 300 айлын жагсаалтад өөрчлөлт оруулаад л байгаа юм. 300 айлын жагсаалтад багтсан хүмүүсээс зарим нь мөнгө төгрөгөө төлж чадахгүй байдаг ч юм уу, нас бардаг ч юм уу, зарим нь албан тушаалаасаа халагдана, архи дарс ууна, хөөгдөнө, ингээд нөөцүүд гараад, өөрчлөлт ороод байгаа юм. Сайдын тушаалаар батлагдсан 300 айлын орон сууцны жагсаалт 2012, 2014, 2015 онд өөрчлөгдөөд байхад жагсаалтын 1 дүгээрт ч юм уу, 34 дүгээрт байгаа Ц.Цэрэнпагмын асуудлыг дахиад хэлэлцэх боломжтой юм. Гэтэл үүнийг хэлэлцүүлээгүй гэдэгт оруулаад байгаа шалтгаан нь энэ. 2012 оны 07 дугаар сараас өмнө комисс хуралдаж, 300 айлын жагсаалтыг сайдад танилцуулна. Дахиад 2014 оны 12 сард шинэ сайд гарч ирээд жагсаалтыг батална, ядарсан хүмүүсийг ч хассан байдаг. Ингээд 300 айлын жагсаалтыг дахин шинэчилнэ, олон хүмүүсийг өөрчилнө, гэрээгээ цуцална, жагсаалтаас хасна. 2015 онд Ц.Цолмон сайд жагсаалтыг баталж, хүмүүсийг байрнаас нь гаргаж, шинээр өөр хүмүүсийг нэмж оруулна, тэр болгонд хуралдана. Орон сууц хуваарилах комисс тасралтгүй хуралдаж байгаа, жагсаалт өөрчлөгдөж байгаа тохиолдол бүрд хуралдаж, хуралдаанаар хэлэлцээд, Ж.Энхбаяр сайдын тушаалаар батлагдсан 300 айлын жагсаалтаас энэ хүмүүсийг хасах шаардлагатай байна, энэ хүмүүст өгөх хэрэгтэй байна гээд жагсаалтыг шинэчлээд Д.Бат-Эрдэнэ сайд шинээр тушаал гаргана. Д.Бат-Эрдэнэ сайдын баталсан тушаалыг Ц.Цолмон сайд дахиад өөрчилнө. Энэ болгонд орон сууц хуваарилах комисс хуралдсан. Энэ хуралдаан бүрд Ц.Цэрэнпагмын асуудал зайлшгүй яригдах боломжтой байсан. Гэтэл энэ комисс хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлээгүй. Өөрсдийнхөө хариу тайлбараар яриад байгаа амьдрал ахуйг нь судалсан гэдэг, Ц.Цэрэнпагмын амьдрал ахуйг судалсан протокол, гэр орноор нь очсон, улсын бүртгэлээс лавлагаа авсан зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Энэ нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй. 1996, 2012, 2014, 2015, 2016, 2019 онуудад өгсөн өргөдлүүдийг авсан ч, 300 айлын орон сууцны жагсаалтад олон удаагийн өөрчлөлт гарсан ч, Ц.Цэрэнпагмын өргөдлийг хэлэлцсэн асуудал тогтоогдохгүй байгаа учраас энэ шаардлагыг хангах боломжтой гэж үзэж байна.

8.3. Гурав дахь шаардлага болох Батлан хамгаалахын сайдын мэдлийн, нөөцийн орон сууцнаас Ц.Цэрэнпагмад олгуулах шаардлагыг тайлбарлая. Энэхүү шаардлагын хариуцагч нь Батлан хамгаалахын сайд, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисст хамаарна. Сайдын цохолттой л бол тус байгууллагад ажилладаг, тэтгэвэрт гарсан хэн ч байр авах боломжтой нь харагддаг.  Батлан хамгаалахын сайдаас Ц.Цэрэнпагмад “би танд нэг өрөө байр санал болгосон, та тэр байрыг авахгүй гэсэн” гэж Ц.Цэрэнпагмад хариу өгөөд байдаг. Бид шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй. Ц.Цэрэнпагма гуай анх надад хэлэхэд би танд нэг өрөө байр санал болгоод байхад та өөрийнхөө боломжийг алдсан байна, зүгээр авчихгүй яасан юм бэ, дараа нь засвар хийгээд амьдарна, амьдрахгүй бол зараад, та өөрийнхөө боломжийг түлхчихсэн хүн байна гэдгийг хэлсэн. Ц.Цэрэнпагма гуай Батлан хамгаалах яамнаас тэтгэвэрт гарахдаа тэтгэврээ маш багаар тогтоолгоод хохирсон, олон жил шүүхээр яваад, тэтгэврийн зөрүү 10 сая төгрөг, тэтгэврийг нь өнөөдрийн ханшаар тогтоолгож өгөөд, шүүхийн шийдвэр гарсан үйл баримтыг нотлох баримтыг шүүхэд өгсөн. Батлан хамгаалах яам  Ц.Цэрэнпагмыг 2 удаа ноцтой хохироож байгаа. Эхний удаа улсад 33 жил ажилласан хүн бодит тэтгэврээ авч чадахгүй хохироод явж байсныг иргэний шүүх тогтоогоод, тэтгэврийг өнөөдрийн байдалд аваачсанаар энэ хүн нэг дэх хохирлоо даван туулсан. Дараагийн асуудал нь 2015 оноос эхлэн олон жил шүүхээр яваад байсан учраас сайд нэг өрөө байр санал болгосон нь сайдын анхаарлын төвд байгаа юм байна гэж хараад байгаа. Шүүхэд үнэн, зөв тайлбар өгч байх үүрэгтэй гэж хэлээд байдгийн шалтгаан нь Ц.Цэрэнпагма гуай надад хэлэхдээ сайд байр санал болгосон, энэ байрыг та өөрийн хөрөнгөөр шинэчилж, засаж ав гэж үүрэг өгсөн гэж байгаа юм. Энэ хүн надад худлаа хэлэхгүй. Тэгэхээр Ц.Цэрэнпагма гуай бодохдоо 300 айлын орон сууц гээд хүмүүс цоо шинэ байранд ороод байхад би яахаараа хуучин байр аваад, дахиад би өөрөө яаж засвар хийдэг юм бэ гээд шууд татгалзсан юм билээ. Тэгэхээр би сайдын мэдлийн орон сууц байдаг гэж ойлгож байгаа. Сайдад та энэ байрыг ав гээд хэн нэгний байрыг олгох эрх хэмжээ байна. Тэнд нь өөр хүн амьдарч байсан, тэр хүнд нь өгчихлөө гээд хариуцагч нотлох баримт гаргаж өгсөн. Та аваагүй учраас амьдарч байсан хүнд нь өгчихлөө шүү гэдэг. Тэгэхээр сайд хэн нэгэн хүний байрыг чөлөөлөөд Ц.Цэрэнпагмад өгч болно, тэр хүний асуудлыг дараа нь эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж болдог юм байна гэдэг нь сайдын албан бичгээр харагдаж байгааг онцгойлон дурдаж байна. 29,3 м.кв байрыг санал болгосон гэдэгт талууд маргахгүй. Өөрөө засвар хий гэсэн  маргаанаас болоод авч чадаагүй, энэ эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Өнөөдөр энэ нөхцөл байдалд Ц.Цэрэнпагмыг хохино гэж харах үндэслэлгүй. Тэгэхээр сайд өөрийн мэдлийн хүрээнд байгаа орон сууцыг заавал төв комиссоор хуралдуулна гэхгүйгээр, орон сууц хуваарилах төв комисстой хуралдаад, өөрийн мэдлийн Баянзүрх дүүргийн 8-р хорооны 50-р байрны 21 тоотод байрлах 29,3 м.кв талбай байрыг өгье гэж санал болгож байсан, хүлээлгэж өгье гээд байхад та аваагүй гэсэн албан бичгүүдээр тогтоогдож байгаа учраас сайд өөрийн мэдлийн орон сууцыг олгох боломжтой учир шаардлагыг гаргасан учраас үүнийг хангах боломж байгаа.

Үүнээс гадна нөөцийн орон сууц гэсэн ойлголт байгаа. 300 айлын орон сууцыг хуваарилаад, жагсаалт гаргаад, батлаад явж байхад 15 орон сууц нөөцөд үлдсэн байдаг. Эдгээр нь нотлох баримт судлахаар гарч ирнэ. Нөөцөд үлдээсэн 15 орон сууцыг хэрхэн захиран зарцуулсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Орон сууц хуваарилж байгаа дүрэм, журам, өргөдөл, гомдлын дараалал, амьдрал ахуй судалж байгаа байдал, хуралдаанаар хэлэлцэж байгаа нөхцөл байдлуудаар нөөцөд үлдсэн 15 орон сууцыг хэрхэн хуваарилснаа хариуцагч байгууллага, шүүх нотлох үүрэгтэй. Нөөцөд байгаа 15 орон сууцыг яаж хуваарилах ёстой вэ гэхээр энэ орон сууцаас сайд өөрийн мэдлийн хүрээнд улсад түрүүлсэн бөх П.Бүрэнтөгс, улсын арслан Д.Ганхуяг нарт Батлан хамгаалах яамны нэр хүндийг олон улсад өргөсөн гээд байрны батламж гардуулсан нь олон нийтэд ил байдаг, үүнийг цахимаар харсан учраас сайд байр өгдөг юм байна гэж хараад байгаа. Үүнийг нөөцөөсөө авдаг юм уу, эсвэл Орон сууц хуваарилах комисс нь нөөцөд байгаа 15 орон сууцыг хэнд хуваарилах вэ гэдэг хүсэлтээ гаргаж, сайдад танилцуулаад, сайд тэрийг нь батламжилдаг юм уу гэдгийг хариуцагч хариу тайлбар дээрээ маш тодорхой хариу өгөх ёстой. Гэтэл энэ үйл баримт байхгүй. Тэгэхээр сайд бол эрх хэмжээнийхээ хүрээнд байр олгож болдог учраас сайд мэдлийнхээ орон сууц, мөн нөөцийн орон сууцнаас Ц.Цэрэнпагмад олгохыг даалгах боломжтой. Даалгуулах шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т хамаарах бөгөөд энэ шаардлага нь орон сууцны өргөдлийн дараалал, амьдрал, ахуйг судалсан үйл баримт, энэ нөхцөл байдлуудаа орон сууц хуваарилах комисс хуралдаанаар хэлэлцээд, хуралдаанаас гарах шийдвэрийг үндэслээд сайд орон сууцыг хуваарилах, эсвэл Орон сууц хуваарилах комисс нь энэ асуудлаа сайддаа уламжлах зэрэг эрх хэмжээний асуудлууд учраас Ц.Цэрэнпагмад Батлан хамгаалахын сайдын мэдлийн, нөөцийн орон сууцнаас даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна.

8.4. Нэгдүгээр хавтаст хэргийн 25-р хуудсанд цэргийн албан хаагч, энгийн ажилтан, албан хаагч, иргэдээс орон сууц хүссэн өргөдлийн цахим жагсаалт байгаа. Цэргийн төв эмнэлгийн  Ц.Цэрэнпагма 2014 оны 01 дүгээр сарын 27-нд номер 28 гэж байгаа. 34 дүгээрт жагссан байна гэчхээд энэ дээр болохоор 28 гээд бүртгэлийн дэвтрийн 28 дугаарт бүртгэгдсэн юм байна. 2016 оны 08 дугаар сарын 03-нд 240 дугаарт бүртгэгдсэн юм байна. 2019 оны 05 дугаар сарын 20-нд тухайн жилд бүртгэгдсэн гурван зуу гаруй орон сууц хүссэн өргөдлөөс 363-т бүртгэгдсэн юм байна. 2012 оны өргөдөл 1/287 гэхээр 287-д бүртгэгдсэн юм шиг байгаа юм. Энэ өргөдлийн цохолт харьяаллын дагуу шилжүүлэх гээд цааш бичиг нь ойлгогдохгүй байна. 2013 оны 01 дүгээр сарын 14-нд Ц.Цэрэнпагма гуайтай уулзсан Цэргийн клиникийн төв эмнэлгийн гэж бичээд ойлгогдохгүй байна, ингээд өргөдлүүд өгөөд байгаа. Хариуцагч тал өргөдлүүд өгсөнтэй маргахгүй байгаа. 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн өргөдөл 34-т яаж орсон бэ гэхээр асуудал байгаа. Хариуцагч хариу тайлбараа няцааж чадахгүй байх. Манай нэхэмжлэлийн шаардлага  өөрсдийнх нь өгсөн хариуг үндэслэж гаргасан. Д.Мөнх-Очир гэдэг өөрсдийнх нь өмнө удирдлагын өгдөг хариуг үгүйсгэж, орон сууцны дэмжлэг хүссэн өргөдлийн бүртгэл гэж байдаг болохоос биш, харьяа байгууллага гээд юу солиороод байгаа юм гээд байсан. Тэгэхээр үүнийг өмнөх даргынх нь солиотой хариу гэж ойлгох юм уу. Жагсаалт өөрчилсөн буруутай гэдэг шаардлагыг яаж гаргах гээд байна вэ гэхээр нэгдүгээрт байна гээд захиргааны шүүхийн шаардсанаар хариу өгсөн албан бичигт нэгдүгээрт гэж  бичсэн байна. 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн өргөдлийг 34-т байна гээд байгаа. 2012 оны өргөдлийн бүртгэлийн жагсаалтын хэдэд байсан бэ гэдэг нь өөрчлөгдсөн байгаа юм. 2014 онд бол 34-т байсан юм байна. 2012 оны 03 дугаар сарын 18-ны өргөдөл тэгвэл хэдэд жагсаж байгаа юм бэ? Үүнийг хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй. Захиргааны шүүх өөрчилсөн буруутай гэдэг шаардлагыг гардуулаад, хариу тайлбарыг нь аваад, үүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулсан. 2014 оных нь 34-т байдаг юм бол 2012 оных нь хэдэд байх юм бэ, тэрийг өөрсдөө нотлох ёстой. Энэ өөрчлөлтөө яаж хийгээд байгаагаа шүүхэд үнэн зөвөөр нотлох баримтаа гаргаж өгөөд няцаах ёстой байсан. Үүнийгээ няцааж чадаагүй учраас манай шаардлага хангагдана гэж үзнэ.

Нэгдүгээрт бичихийг даалгуулах гээд байгаа нь ямар учиртай юм бэ гэхээр 2009 онд Батлан хамгаалахын одоогийн сайд Г.Сайханбаяр өргөдөл бүртгэлийн жагсаалтыг маш тэргүүнд нь тавина шүү гээд хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Үүнээс хойших хуралдсан тэмдэглэлийг шүүх цуглуулах гээд чадаагүй. Шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан захиргааны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлсэн гэдэгтэй маргахгүй байгаа. Шүүх нотлох баримт цуглуулах дээр бүхий л талаар хичээсэн. Тэгэхээр бүртгэлийн нэгдүгээрт жагсаж байж. Жагсахыг даалгах гээд байгаа нь ямар учиртай вэ гэхээр 2009 онд Орон сууц хуваарилах төв комисс хуралдаад, заавал нэгдүгээрт өргөдлийн дарааллыг баримтална шүү гээд, журмаа гаргая гээд шийдчихсэн байна. Тэгээд үүнтэй холбоотой журам байна уу гэхээр одоо байхгүй. Өргөдлийнхөө дарааллыг огт харгалздаггүй гэж байна. Харгалздаггүй юм байж, тэгвэл Ц.Цэрэнпагма гуайн амьдрал ахуйг судалсан уу гэхээр бас судлаагүй байгаа Ядаж амьдрал ахуйг нь судалсан баримт, тэдний өдөр, тэдэн цагт Батлан хамгаалах яамнаас н.Энхболд тэргүүтэй комисс очиж, айлын байранд, хүүгийнхээ байранд ингэж амьдарч байна, нөхцөл байдал ийм байгааг судаллаа гэдэг ганц цаас гаргаад ирэх юм бол энэ шаардлагыг гаргах утгагүй байна. Та боломжтой, үр хүүхдүүд чинь сайн явж байна, та энэ байраар яах гээд байгаа юм гээд зогсоочхож болох юм. Гэтэл тийм баримт огт алга. Нэгдүгээрт бичигдсэн ч бай, 1600-д ч бай, 95-д ч бичигдсэн бай бид нар өргөдлийн дарааллыг харгалзахгүй гээд хариу тайлбартаа ирүүлээд байна. Нотлох баримт судлахад 2012 оны 01 сарын 11, 12-нд хуралдсан байгаа нь гараад ирдэг бол яаж хуралдсан, Ц.Цэрэнпагмын асуудлыг хэлэлцсэн эсэх, жагсаалт хамааралгүй болчхож байгаа учраас нэг хүн томилогдоод амьдрал ахуйг нь судлаад, өргөдөл өгсөн дарааллыг нь судалсан байдал ядаж гарах болов уу гэхээр гурван удаа хуралдсан тэмдэглэл ч алга. Нэгдүгээрт бичихийг даалгаснаар зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй ямар эрх чинь хангагдах юм бэ гэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-р зүйлийн 1.1-т заасан байгаа. Нэгдүгээрт бичихийг даалгуулснаар сайд тэргүүн ээлжид мэдлийнхээ орон сууцнаас олгох, ямар нэгэн нөөц, 300 айлын орон сууцыг хувьчилчихсан шүү дээ, та юу олж долоох гээд байгаа юм бэ гээд яриад байгааг би ойлгохдоо хэрэв ийм эс үйлдэхүй гаргаагүй бол Ц.Цэрэнпагма гуай ажиллаж байх хугацаандаа албан тушаалын орон сууцанд амьдрах эрхтэй л байсан. Хариуцагч ч гэсэн боломжтой байсан гээд маргахгүй байгаа шүү дээ. Албан тушаалын орон сууцанд Цэргийн төв госпиталийн эмчийнхээ хувьд амьдарч байсан бол тэр орон сууцыг давуу эрхийнхээ хүрээнд хувьчлаад авах боломж байсан. Энэ бүх боломжууд нь хязгаарлагдсан байна. Тийм учраас би нэгдүгээрт бичихийг даалгуулъя гэж байгаа юм.

Орон сууц хуваарилах төв комисст холбогдож байгаа шаардлага маань 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш гэдгийг яаж тодорхойлоод байна вэ гэхээр шүүхээс цуглуулсан нотлох баримтын хүрээнд Батлан хамгаалах яам анх 2012 онд 300 айлын орон сууцыг бариад, оршин суугчдын жагсаалтыг батлах үедээ өмнө нь өргөдөл өгч байсан үйл баримтуудыг шалгах ёстой юм. Өөрөөр хэлбэл, 1996 онд өргөдөл өгч байсан Ц.Цэрэнпагма гуайн асуудлыг хэлэлцэх ёстой. 2012 оны 03 дугаар сарын 18-нд өгсөн өргөдлийг хянах ёстой. Ингээд 300 айлын орон сууцыг хуваарилсан төв комиссын хурлын шийдвэр, төв комиссын хуралдаанаар хэлэлцсэн баримтууд өнөөдөр шүүх дээр байж байх ёстой юм. Өөрсдөө болохоор бид нар архив, бичиг хэргийн стандартын дагуу бичиг хэргээ хөтөлдөг л гээд байна. Энэ баримт байгаа гэдгийг Д.Мөнх-Очир даргад нь шүүх худал хэлбэл шоронд ордог шүү гэдэг хууль сануулж байгаад, мэдүүлэг авахад байх ёстой гээд хэлчихлээ шүү дээ. Орон сууц хуваарилах төв комисс хуралдаад Ц.Цэрэнпагмын асуудлыг шийдвэрлэж хэлэлцэх ёстой. Хэлэлцсэн гэдэг үйл баримтыг нотолж чадсангүй. Захиргааны шүүхээс хэлэлцсэн баримтуудаа гаргаад ир л гэж байгаа. Хэлэлцсэн баримтуудыг гаргаад ирэх юм бол миний яриад байгаа нотлох баримтууд гарч ирнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөдөл өгсөн н.Бямбасүрэн гэдэг хүн А байрны 4-р блокийн 54 тоотод байр авсан хүн. Гэтэл Ц.Цэрэнпагма гуай сарын өмнө өргөдлөө өгсөн байна шүү дээ. 04 дүгээр сарын 23-нд өргөдөл өгсөн Б.Батхуяг А4 блокийн 68 тоотод 2 өрөө байр авчихсан. Цэрэнпагмаас 26 хоногийн хойно өргөдөл өгсөн хүн ингээд байранд орчихсон. И.Дамдинсүрэн 2012 оны 06 дугаар сарын 06-нд өргөдөл өгөөд А3 блокийн 4 тоотод 2 өрөө байр авсан. Ц.Цэрэнпагмаас 2 сараар хоцорч буюу сүүлд өргөдөл өгсөн хүн. А.Альгирмаа 2014 оны 10 дугаар сарын 16-нд байр хүссэн байна. Батлан хамгаалахын сайдын 2012, 2014, 2015 оны тушаалаар 300 айлын орон сууцанд орох хүмүүсийн нэрсийн жагсаалтад өөрчлөлт ороод, зарим тэтгэврийн хөгшдийг хөөж гаргаад, оронд нь хурандаа байрыг нь авчихсан байна гээд яриад байгаа нь энэ жагсаалт тасралтгүй өөрчлөгдөж байсан. Энэ болгонд хурал хуралдаж байсан. Хуралдахгүйгээр, Дорж, Дулмаад байр өгнө шүү гээд ярихгүй. Тэгэхээр энэ асуудал бол хурлаар хэлэлцсэн нарийн ширийн ярилцсан зүйл байгаа. 2014 оны 10 сарын 16-н гэхээр бүхэл бүтэн 2 жил 6 сарын дараа өргөдөл өгсөн хүн А1 блокийн 46 тоотод байр авчихсан байна. А.Альгирмаагийн өгсөн өргөдөл нь хавтаст хэргийн 138-р талд байна.

Ингээд орон сууц хуваарилах комисс энэ асуудлуудыг хуралдаанаараа зайлшгүй хэлэлцүүлж шийдвэрлэх ёстой байсан боловч хэлэлцүүлээгүй байна. 2009 оноос хойш хуралдаагүй гэдгийг онцгойлж, нэхэмжлэлийн шаардлага болгож, цэг, таслал тавьж тусгаарлаад байна вэ гэхээр 2009 онд хуралдаж байсан үйл баримт нь гараад ирсэн учраас, сайд шууд цохолт хийхэд байр олгоод байгаа нь ямар учиртай юм бэ гэдэг асууж байгаа асуултууд байгаа, сайд уруу яваад орохоор байртай болчихдог юм уу,  ямар дүрэм, журам байна гэхээр хуралдаж байгаа хүмүүс нь дүрэм, журмаа сайн мэдэхгүй ярилцаад байна шүү дээ. Тэгэхээр Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисс харьяа байгууллагуудаас шилжиж ирсэн өргөдөл, гомдлуудыг хуралдаанаараа хэлэлцсэн байгаа. Ц.Цэрэнпагмын асуудлыг хуралдаанаар хэлэлцсэн, хэлэлцээгүй гэдэг нь хуралдаанаас гарсан шийдвэрээр тогтоогдох байсан боловч хариуцагч гаргаж өгөөгүй. Ийм учраас өргөдлийг хуралдаанаар хэлэлцүүлээгүй гэсэн шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагаа болгож тодорхойлсон. Хэрэв Ц.Цэрэнпагма гэдэг хүний асуудлыг анхаарч, орон сууц хүссэн нийт мянга хэдэн зуун хүний асуудлыг тэргүүн ээлжид тавьж, өргөдлийн дараалал, амьдрал ахуй гээд олон зүйлийг нь шалгадаг бол Ц.Цэрэнпагма гуай 2012 оны сайдын тушаал гарахаас өмнөх хуралдаанаар асуудал нь хэлэлцэгдээд, байр авах боломжтой байсан. Энэ боломжийг хязгаарласан учраас энэ эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн дараагийн шаардлагыг гаргасан. Ц.Цэрэнпагмад Батлан хамгаалахын сайд өөрийн мэдлийнх биш, энэ бол Орон сууц хуваарилах төв комиссын мэдлийнх гэж маргахгүй байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, 50 дугаар байрны 21 тоотын 29,3 м.кв байрыг та ав гээд бусдын эзэмшил, ашиглалтад байсан байрыг санал болгосон байдаг. Сайдыг ямар ч эрх мэдэлгүй, ямар хуулийн заалтаар олгох юм бэ гээд байгаа. 2-р хавтаст хэргийн 12-р талыг судлуулсан. Сайд бол Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5, 30 дугаар зүйлийн 30.4-ийг бариад хэнд ч байр олгож болдог юм билээ. Тэгэхээр энэ хуулийн заалтуудаар хэрэв шүүх энэ хүний асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй байна, Ц.Цэрэнпагмад байр олго гээд ямар нэгэн байдлаар хуульд нийцсэн шийдвэр гаргах юм бол сайд бол энэ тушаалын заалтуудыг үндэслээд, өмнө нь ч олгож байсан, одоо ч олгож байгаа, цаашдаа ч олгосоор байх болно. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйл бол Засгийн газраас олгосон эрх үүрэг. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн холбогдох заалтуудыг бариад, ингээд орон сууц олгодог юм байна гэдэг утгаар Ц.Цэрэнпагмад сайдын мэдлийн гээд таслал тавьсан юм.

Нөөц гэж байна. Батлан хамгаалах яамны 300 айлын орон сууцанд тухайн үеийн ажиллаж байсан хүмүүс өөрсдийнхөө мэдлээр олгосон гэж байгаа боловч 2012 онд тэтгэвэрт гарчихсан энгийн хүмүүст бас өгсөн байдаг. Энгийн гэвэл Ц.Цэрэнпагма ялгаа байхгүй, орж байгаа шүү дээ. Энгийн боловч бэлтгэл хурандаа болохоор өгсөн гэдэг ойлголт биш, 7 жил ажилласан эмч нар ч гэсэн бүгд байр авсан гэж түрүүнд яриад байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нөөцийн орон сууцууд байгаа. Бөхчүүдэд байр өгч байна, батлан хамгаалахын салбарын нэр хүндийг олон улсад өргөсөн, Монгол Улсын нэр хүндийг гаргасан байр олгож байна, батламж гардуулж байна, 2 өрөө байрны түлхүүр гардууллаа гээд цахимаар явж байна. Энэ бол нуугаад байхааргүй, нийтэд илэрхий үйл баримт. Тэгэхээр нөөцийн орон сууц гарч ирнэ гэж үзэж байгаа. Нөөцийн, албан тушаалын орон сууцанд ч гэсэн оруулж болно шүү дээ. Хувьчлагдаагүй, албан тушаалын орон сууцууд байгаа бол энгийн хүмүүс оруулж болж байгаа бол тухайн үед хувьчлагдаагүй байхад энгийн хүмүүс орчихсон байна шүү дээ. Тэгээд л нэгэнт 5, 6 жил байранд амьдарч байгаа юм чинь тэдгээр хүмүүст хувьчилъя гээд 2020 онд хувьчилсан юм байна. Хууль зүйн үндэслэл гэвэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бас байна. Өөрөөр хэлбэл, бүртгэлийн жагсаалтаараа тогтоогдоод, олго гээд даалгах юм бол шийдвэр гаргах үндэслэл нь болно. Хэрэв шүүхээс та бол байр хүсэх эрхгүй гэвэл үндэслэлгүй л болох байх. Ц.Цэрэнпагмын байр хүсээд байгаа, шийдүүлэх гээд байгаа хүсэл зориг энэ хүрээд дуусна.

Шүүх бол нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлсэн, хариуцагч гаргаж өгөөгүй эс үйлдэхүй байгаа. Ж.Энхбаяр сайдын баталсан 300 айлын жагсаалтыг 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр албажуулахаас өмнө Орон сууц хуваарилах комисс хуралдаад, нэгтгэгдээд эцсийн байдлаар энэ хүмүүст өгнө гээд жагсаалт гаргасан. Энэ үед аль хэдийнээ Ц.Цэрэнпагма өргөдлөө өгчихсөн. Ц.Цэрэнпагмаас сүүлд өргөдөл өгсөн хүмүүс энэ жагсаалтад баталгаажаад явсан байна. Дараагийн асуудал бол мэдлийн, нөөцийн алийг нь гээд байгаа. 300 айлын орон сууцны асуудлаар Ц.Цэрэнпагмын асуудлыг угаасаа хэлэлцээгүй учраас 15 орон сууцаа яаснаа нотол гээд шүүхээр нотлох баримт цуглуулсан. 15 орон сууцыг бид нар яаж мэддэг юм, бараг л эртний зүйл яриад байх гэдэг, тийм л хариултууд өгдөг. 300 айлын орон сууцаас шаардлагатай үед хэн нэгэнд өгнө гээд 15 орон сууц нөөцөд үлдчихээд байгаа юм. Тэрийгээ захиран зарцуулсан нотлох баримтаа гаргаад өгчих л дөө. Өгөөгүй бол даалгах боломжтой байна гэж би хараад байгаа юм. Монгол Улсын  Үндсэн хуулийн 16 дугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 14.2-т хүн бүр тэгш эрхтэй. Батлан хамгаалах яаманд ажиллаж байсан, ажиллаж байгаа байгууллагаасаа тэтгэвэрт гарсан ийм л хүн. Энэ  хүнийг батлан хамгаалахын энгийн хүн учраас та байранд орох эрхгүй, манай албан тушаалын орон сууцанд бол зөвхөн ажиллаж байгаа хүмүүс амьдардаг гэж байна. Тэгэхээр 300 айлын орон сууцанд маш олон энгийн хүн орсон байгаа, байр бүрд 10 хүн гээд тооцохоор 40 гаруй энгийн хүн орчихсон байна  гэдэг утгаар үүнийг яриад байгаа юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Шүүх надаас сая асуугаад байна. Жанжин штаб хоёр зуу гаруй байр квотоор аваад, өөрийнхөө харьяа Цэргийн төв госпитальд хуваарилсан асуудал шүүхээр хэлэлцэгдсэн байна, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй учраас одоо энэ нэхэмжлэлийг чинь яах вэ гэдэг асуудал яриад байна. Үүнийг би ойлгож байна. Гэхдээ манай нэхэмжлэлийн шаардлага Жанжин штабтай холбогдоогүй. Орон сууц хуваарилах төв комисс дээр 300 айлын орон сууц, нөөцийн 15 бүгд орж ирээд, эцсийн байдлаар хэлэлцэгдээд, сайдад танилцуулагдаж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр энэ хурлаар Ц.Цэрэнпагмын асуудал хэлэлцэгдэх боломжтой байсан. 2012, 2014, 2015 онуудад сайдын баталсан 300 айлын жагсаалт өөрчлөгдсөн, энэ болгонд комисс хуралдсан, хуралдахдаа Ц.Цэрэнпагмын асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Ийм л асуудал ярьж байгаа. 2012 оныхыг нь бүр хаячихъя. 2012 онд Жанжин штабынхаар орон сууцны 7-д байна гээд Цэргийн госпиталь нь өгөөгүй л юм байгаа биз, хохь нь гээд бодъё. Гэтэл 2014 онд сайдын тушаал гараад байна шүү дээ. Дахиад 300 айлын орон сууцны жагсаалт дээр өөрчлөлт оруулаад байгаа юм. 2015 онд дахиад өөрчлөлт ороод байна. Энэ болгонд Ц.Цэрэнпагмын асуудлыг хэлэлцэх боломжтой байсан гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Монгол Улсын Батлан хамгаалахын тухай хуулийн 4.1.2-т хууль дээдлэх ёстой гэж заасан. Та бүхэн дандаа хууль дээдэлж ажиллана. Харьяа аж ахуйн нэгж, батлан хамгаалахын энгийн болон цэргийн албан хаагчдын тэгш эрхийн хүрээнд, хууль дээдлэх зарчмын хүрээнд нийгмийн баталгааг ханган ажиллаж, энэ хүний асуудлыг тухайн үед шийдчихсэн бол өнөөдөр ийм маргаан гаргаад явахгүй шүү дээ. Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1-т яам нь Засгийн газрын үйл ажиллагаа, зохих хүрээ тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гээд заагаад өгчихсөн. Тэгэхээр танайх энэ эрх, үүргийнхээ хүрээнд өөрийнхөө харьяа аж ахуйн нэгжид ажиллаж байгаа хүмүүсийн амьдрал ахуй, нөхцөлийг өөрсдийнхөө яриад байгаа жагсаалтаар биш юм бол амьдралыг нь судлаад, бодит байдал дээр дүгнэлт гаргаад, байрыг нь олгох боломжтой байсан асуудал. Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1-т яамны үйл ажиллагааны үндсэн зарчим нь ардчилсан ёс, шударга ёс,  эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн гэж заасан. Ардчилсан ёс нь хаана байна вэ? Орон сууц хуваарилах комиссын шийдвэр, хуралдааны тэмдэглэлийг гаргаж өгөхгүй байгаа шалтгаан чинь ерөөсөө орон сууц хуваарилах хуваарилалт нь шог явчихсан учраас нуугаад байгаа юм. Архивын тухай хууль 2002 онд батлагдсан байдаг. Түүнээс хойш албан хэрэг хөтлөлтийн журмууд маш их гарсан. Иймд ямар ч хурлын протоколгүйгээр төв комисс гэж огт байх ёсгүй. Тэгэхээр энд ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал огт алга. Яам, ялангуяа Батлан хамгаалахын яам ил тод, нээлттэй байна гээд 4.2-т байна. Үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээнэ. Өөрөөр хэлбэл, хариуцлагаа хүлээх ёстой. Ц.Цэрэнпагма гэдэг хүн улсад 35 жил ажилласан, ялангуяа Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв госпитальд цэргийн албан хаагч нарыг үзэж, эмчилж байсан хүн. Тэгэхэд энэ хүнийг олон жил явуулаад, чирэгдүүлээд, гомдоож байна. Энэ хүн шүүх хуралдаан болох бүрд маргааш байрандаа орох гэж байгаа юм шиг ярьж ирдэг. Хурдан шийдүүлмээр байна гэдэг. Би болохоор нотлох баримт байхгүй байна, нотлох баримт гаргаж өгөхгүй байна, та байж бай гэхээр намайг хохироогоод явуулаад байх юм гээд яриад байдаг. Тэгэхээр энэ хүний хүсэл зориг юу юм бэ гэхээр төрд ажилласан бол хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх ёстой, төрөөс албан хаагчдад орон сууц олгож байгаа бол, хувьчилж байгаа бол энэ болгонд нь би хамрагдах эрхтэй гэсэн энэ зарчмыг л бид нар өнөөдөр ярьж байгаа. Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.8-д төрийн албан хаагчдын хэрэгцээг тодорхойлох гэж байгаа. Ямар хэрэгцээг нь тодорхойлох юм бэ гэхээр мэдээж нийгмийн асуудал шүү дээ. Энэ дээр Ц.Цэрэнпагмын яриад байгаа арван хэдүүлээ амьдарч байна гэдгийг тодорхойлсон нэг ширхэг баримт гаргаад ирэх юм бол би энэ нэхэмжлэлийг хэлэлцүүлээд ч яах юм билээ. Шууд татаж авсан нь дээр шүү дээ. Угаасаа хэлэлцээд шийдчихсэн байхад би таныг сайхан амьдарч байна гээд байр өгөхгүй гээд шийдчихсэн байна гээд би энэ хүний нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөд, эцсийн байдлаар хэлэлцүүлэх гээд явах шаардлага байхгүй. Тэгэхээр хэрэгцээ, шаардлагыг нь яаж тодорхойлсон байна гэдгийг хариуцагч нотолж чадахгүй байна шүү дээ. Ц.Цэрэнпагма гуайн хэлээд байгаа, баахан дарга нар байртай байж байр авчихсан, 63 айлын орон сууцанд амьдарч байсан хүн ийшээ орчихлоо л гээд байна, бодвол тэр нь хувьчлагдахыг мэдээд, дараг нар нь дээгүүр ярьж байгаад авчихсан. Хэрэгцээ, шаардлагыг нь яаж тодорхойлсон юм бэ гэдэг нотлох баримтыг Орон сууц хуваарилах комиссын шийдвэр, тэмдэглэлээс би харах эрхтэй. Ц.Цэрэнпагмыг төлөөлж байгаагийн хувьд уг нь бол харах эрхтэй. Хэрхэн хуралдсан юм, хурлаас ямар шийдвэр гарсан, Ц.Цэрэнпагмын асуудлыг хэрхэн шийдсэн юм гээд энэ болгонтой би танилцах, түүнтэй холбогдуулаад нотлох баримт цуглуулах, надаас өнөөдөр шаардаад байгаа хууль зүйн үндэслэлээр мэтгэлцэх боломж байсан. Гэтэл мэтгэлцэх боломж энд байхгүй. Юугаар мэтгэлцэх юм бэ? 7.1.8-д ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангахтай холбогдсон бодлого боловсруулж хэрэгжүүлнэ гэж байгаа. Нийт хэдэн мянган албан хаагч байдаг юм, тэдний нөхцөл байдлыг хангах журам, өргөдлийн дараалал, амьдралын нөхцөл байдлыг томилогдсон комисс очиж танилцаад, акт үйлдээд, дүгнэлт гаргаад, энэ хүнд болно, болохгүй гэсэн актыг үндэслээд, Орон сууц хуваарилах комисс нь хуралддаг, энэ нөхцөл байдалтай холбоотойгоор бодлогоо боловсруулж чадаагүй байна шүү дээ. Тэгэхээр биднийг буруутгаад байх нь хэр зохистой юм гэдгийг шүүх анхаарч үзээсэй. Нэхэмжлэлийн шаардлагууд бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т хамаарах эс үйлдэхүй. Өргөдлийн дарааллыг баримталдаг бол баримталдаг, баримталдаггүй бол баримталдаггүй гээд баримтлаагүйтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, та өргөдлийн жагсаалтын 1-т байсан ч гэсэн 1600-д байгаа н.Доржид бид байр өгсөн. Дүгнэлт нь байж байна. Манай сайдын тушаалаар томилогдсон амьдрал, орчин нөхцөлийг судлах комисс ийм дүгнэлт гаргасан, ийм учраас бид нар 1600 дугаарт байгаа хүнд байр өгсөн юм гээд шүүхийн өмнө нүүр бардам, итгэл төгс нотлох баримтаа гаргаж өгөөд мэтгэлцсэн бол өнөөдөр бид нар өөр түвшинд мэтгэлцэж байгаа. Ийм нөхцөл байдлууд огт тогтоогдсонгүй. 2012, 2014, 2015 онуудад сайдын тушаал гарч байх үед та өргөдөл өгсөн байна гэж хариу тайлбар гаргаж байгаа бол үүнийг хэлэлцэж байх ёстой. 2012 оны өргөдлийг хэлэлцээд болохгүй бол 2014 онд дахин сайдын тушаал гарч, хуваарилж байх үед хэлэлцэх боломжтой байсан. Дахиад 2015 онд Ц.Цолмон сайд өөрийн нөлөө бүхий албан тушаалтнуудаа оруулна гээд өөрчлөлт оруулж байх үед Ц.Цэрэнпагмын асуудал дахиад байж л байсан. Энэ асуудлуудыг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байгаа.

Тийм учраас Монгол Улсын шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандсан Ц.Цэрэнпагмын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Цэрэнпагмын нэхэмжлэлийн шаардлагыг итгэмжлэгдсэн төлөөлөгч дэлгэрэнгүй ярьсан учраас би нэг зүйлийг тодруулъя. Батлан хамгаалах яам болон сайдад холбогдох нэг иргэний хэрэг гэхээр цэрэг арим, зэр зэвсэг зэрэг нууцын асуудалтай холбоотой нэг ч асуудал яригдаагүй. Зүгээр л нэг энгийн иргэний асуудал яригдаж байгаа шүү дээ. Би юу ярих гээд байна вэ гэхээр 2017 оны 07 дугаар сард Батлан хамгаалах яамнаас Захиргааны шүүхэд хариу тайлбар ирүүлсэн байдаг. Энэ тайлбар дээрээ иргэн Ц.Цэрэнпагмын өргөдөл, гомдлыг жагсаалтын нэгдүгээрт бүртгэсэн гэсэн баримт ирүүлсэн байдаг. Гэтэл 2020 онд Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн хариу тайлбартаа манай бүртгэлийн ажилтан Баярчимэг алдаатай, буруу ташаа мэдээлэл гаргаж, худлаа зүйл хийсэн учраас ажлаас чөлөөллөө, бүртгэлийн 34 дүгээрт байна гэдэг. Ингээд 2, 3 жилийн дотор учир утга нь мэдэгдэхгүй, настай хүний толгой эргүүлж байгаа юм шиг янз бүрийн хариуг Ц.Цэрэнпагмад өгсөн байдаг. Хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлахаар гарч ирнэ. 2016 оноос хойш 2021 оны 01 дүгээр сард Батлан хамгаалах яамнаас Цэрэнпагма гуайд хариу өгдөг. 2016 онд 2 удаа, 2018, 2019, 2020 онуудад 1 удаа, нийт 5 өргөдөл өгсөн. Ингээд удаа дараа, жил бүр өргөдөл өгөөд байдаг. Гэтэл Ц.Цэрэнпагмын өөрийнх нь хэлснээр алга болоод, устаад байдаг, олдохгүй, очихоор оруулахгүй. Энэ өргөдлүүдийн асуудлаар мэдээж шүүхэд хандсан байгаа учраас шүүх очоод ямар баримт бүрдүүлэх юм байна, протокол юу байна гээд шалгаж үзнэ, үзлэг хийнэ, бас олдохгүй, байхгүй. Түрүүнд би тайлбарын эхэнд хэлсэн. Энд нууцлах юу ч байхгүй. Дайн байлдаан, зэр зэвсгийн талаар юу ч яриагүй шүү дээ. Настай хүний өргөдөл байна уу, үгүй юу, тэрийг яаж хэлэлцдэг юм, хэлэлцсэн ямар нотлох баримт байна, энэ хүний яриад байгааг хэлэлцсэн юм уу, үгүй юм уу, өргөдөл өгсөн юм уу, өгөөгүй юм уу гэдэг жирийн л асуудал байгаа. Ингээд тухайн албан тушаалтнуудыг гэрчээр авчраад асуухаар нэгдүгээрт байгаа, би бүртгэсэн, архивд баримт байгаа гэдэг. Архивыг нь очоод шүүхээр байхгүй, олдохгүй. Цаашид нотлох баримт шинжлэн судлахад гарч ирэх учраас дахин давтаж ярихгүй. Нэхэмжлэлийн шаардлагуудыг дэмжиж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн магадлалаар 2012 оноос хойших эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Зэвсэгт хүчний Жанжин штабын орон сууц хуваарилах салбар комисст даалгасан байгаа. Гэтэл одоо 7, 8 жил өнгөрч байхад яг нөгөө эс үйлдэхүй, даалгасан даалгавар одоо болтол биелээгүй. Олон удаагийн биелүүлээгүй үйлдэл нь одоо болтол үргэлжлээд, шийдвэрлэхгүй яваад байгаа асуудал юм. Шүүх шийдчихээд байдаг, даалгавар биелүүлдэггүй. Тэгээд тэрийг нь дахиад шүүхээр шийдвэрлүүлэх гээд явж байна. Батлан хамгаалах яам Монгол Улсын хамгийн том байгууллага шүү дээ. Ямар учиртай юм бэ? Хоёрдугаарт, Батлан хамгаалах яамыг төлөөлж энэ шүүх хуралдаанд оролцож байгаа төлөөлөгч нар нь бүрэн төлөөлөх эрх аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орж ирсэн байдаг. Гэтэл шүүх хуралдаанд мэтгэлцэж байгаа байдал, асуулт, хариултын тайлбар зэргээс харахад би урьд нь ажиллаж байгаагүй, мэдэхгүй, чадахгүй гэдэг зүйлийг яриад байх юм. Ингэхээр шүүх хуралдаанд яаж мэтгэлцээн явагдах юм бэ? Та нар бүрэн мэдэж орж ирэх ёстой шүү дээ. Хэрвээ тийм биш байсан бол дарга, сайд нь өөрсдөө суугаад ярих ёстой байсан юм. Тэгээд л юм асуухаар мэдэхгүй, би байгаагүй гээд байхаар бид нар асуух боломжгүй болж байгаа юм. Гуравдугаарт, гаргасан нэхэмжлэлийн 3 шаардлагыг хариуцагч тал нь хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд болон шүүхэд өгч байгаа тайлбар, асуулт, хариулт, мэтгэлцээний хүрээнд тухайн өөрийнхөө татгалзлыг нотлох ямар ч баримт байхгүй. Тэр байтугай Батлан хамгаалах яам, сайд, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Мөнх-Очир бүгд одоо ямар ч эрх мэдэлгүй болсон гэдэг иймэрхүү л зүйл яриад байна. Тэгж болохгүй шүү дээ. Төрийн албанд мерит зарчим байгаа. Төрийн албан хаагчийн үе улираад, залгамжлаад үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл урьд урьдынхаа албан тушаалтнуудыг ингэж үгүйсгэж болохгүй шүү дээ. Д.Мөнх-Очирын ярьсан 1-т гэдэг зүйл байхгүй, архивд байгаа гэдэг зүйл ч байхгүй. Ингээд үгүйсгээд, би гээд цээжээ цохиод байх юм. Төрийн алба бол уламжилж явдаг. Энэ байдлаараа сүүлдээ яам нь ч эрх мэдэлгүй болж, орон сууц хуваарилах комисс ч эрх мэдэлгүй боллоо, сайд нь ч эрх мэдэлгүй болж хувирлаа. Нарийн ширийн ажил хийдэг комиссын нарийн бичгийн дарга Мөнх-Очир ч баяртай боллоо. Гэрчээр ирж мэдүүлэг өгсөн ач холбогдлыг үгүйсгэж байна. Тэгээд нөгөө салбар комиссоо тусдаа байгууллага болгочихсон яриад сууж байна. Тэр чинь Батлан хамгаалах яамны нэг салбар шүү дээ. Батлан хамгаалах яамны харьяа салбар нэгж, ангид ажилладаг албан хаагчдын орон сууцны асуудлыг шийддэг, тийм л нэгж салбар. Өөрсдөө өөрсдийгөө үгүйсгэсэн зүйл яриад байх юм. Дөрөвдүгээрт, шүүх явж очоод үзлэг, нэгжлэг хийхээр байхгүй, тийм хуралдааны тэмдэглэл байхгүй. Тэгээд одоо яах юм бэ? Бүхэл бүтэн яамны архив, бичиг хэрэг, үйл ажиллагаа яаж явагддаг юм бэ? Зөвхөн энэ хүний юм биш юм аа гэхэд өөр хүмүүсийн юм байхгүй байгааг ойлгохгүй байна. Монгол Улсын Батлан хамгаалах яам орон сууцны асуудалтай холбоотой, хүний хувь заяаны асуудалд ингэж хандаж байгаад гайхаж байна. Тэмдэглэл байхгүй, протокол байхгүй. Өмнө нь хариуцаж байсан хүн нь байгаа гээд байдаг, одоо болохоор байхгүй. Тэгээд хурал дээр тулаад асуухаар би мэдэхгүй, тухайн үед ажиллаагүй гээд байна. Ж.Амгалан төлөөлөгч бүгдийг нь нарийн ярьсан учраас би давхардуулж ярих шаардлагагүй. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэж байгаа талаарх нотлох баримтаа бүрэн дүүрэн гаргаж өгч чадсангүй, шүүх хуралдааны мэтгэлцээний явцад тодорхой хариулт өгч чадахгүй байна. Энэ байдлаас дүгнэлт хийхэд орон сууц хуваарилах комисс хуралдаагүй, бүртгэлийн жагсаалтын 1-т бичихийг даалгуулах шаардлага маань 2016 оны магадлал одоо хүртэл хэвээрээ үргэлжлээд явж байгаа учраас үүнийг дахин даалгах хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Ц.Цэрэнпагмын асуудлыг Орон сууц хуваарилах төв комисс орон сууц өгнө, өгөхгүй гэдэг асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа нь дахин дахин өргөдөл өгөх, энэ хүнийг араасаа гүйлгээд байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Үүнийг аваад шийдсэн бол тэр шийдвэр, хурлын тэмдэглэл өнөөдөр байж байх ёстой шүү дээ. Ингээд эс үйлдэхүй одоо хүртэл үргэлжилж байна гэдгийг давтан хэлье. Эс үйлдэхүй ингээд давтан яваад байгаа учраас орон сууц хүссэн асуудлыг төв комиссоор авч хэлэлцээгүй, хэлэлцсэн эсэх талаар нотлох баримт Батлан хамгаалахын яамны архиваас олдохгүй байгаа учраас үүнийг хуралдаагүй болохыг, шийдвэр гаргаагүй болохыг гээд хууль бус үйлдлийг тогтоох гээд байгаа юм. Үүнийг сайн ойлгоорой. Шүүхийн магадлалыг биелүүлээгүй учраас энэ хүн давтан өргөдөл гаргаад яваад байсан байна. Эцэст нь 2014, 2015, 2016, 2019, 2020 онд гаргасан энэ өргөдлүүдийг шийдэх боломж байсан. Тухайн үед өчнөөн байрны асуудал шийдэгдээд явж байсан. Гэтэл бас л мөн авч хэлэлцээгүй. Ц.Цэрэнпагмыг хуралд дууддаг, очоод өдөржингөө суудаг, тэгээд л байхгүй, ийм байдалтай хэдэн жилийг өнгөрөөсөн байгаа. Одоо энэ хүн наян хэдэн настай, нас тун дөхсөн байгаа. Миний ойлгож байгаагаар албан тушаалын байр гээд байгаа байрандаа энэ хүнийг түр ч гэсэн оруулчихвал энэ хүний нас нь ойртсон учраас та нарын хэлж байгаагаар үргэлжлээд явчихна шүү дээ. Гэтэл тэр байр 2020 онд хувьчлагдсан байна шүү дээ. Тэгэхээр энэ хүний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байгаа асуудал үүсгэчхэж байгаа юм. Сая Ж.Амгалан төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ярьж байхдаа хэллээ. Тэгэхээр тэтгэвэр дээр нь хүртэл та нар асуудал үүсгэж энэ хүнийг хохироож байсан байна шүү дээ. Тэрийг нь шүүхээр тогтоож байсан. Буруугаа та нар шударгаар хүлээн зөвшөөрөөч, үе үеийнхээ дарга нарыг битгий үгүйсгээд байгаач, энэ хүнд хүнлэг сэтгэл гаргаач гэдгийг албан ёсоор хэлж байна. Ийм учраас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд мэтгэлцсэн шүүхийн мэтгэлцээнд хариуцагч тал маань өөрийнхөө татгалзлыг нотолж чадаагүй гэж дүгнэж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т зааснаар нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

10. Хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Батлан хамгаалах салбарт Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Орон сууц хувьчлах тухай” 56 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа албан тушаалын 6 орон сууцны зориулалттай барилгын нийт 563 орон сууцыг оршин суугчдад нь хөнгөлөлттэй үнээр хувьчилснаас хойш шинээр орон сууцны зориулалттай барилга өнөөдрийг хүртэл баригдаагүй тул Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисс хуралдаагүй, Ц.Цэрэнпагмад ямар нэгэн орон сууц хуваарилах үндэслэл бүрдээгүй. Батлан хамгаалах салбарын хэмжээнд одоогийн байдлаар цэргийн алба хаагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад настнуудаас орон сууцны дэмжлэг хүссэн нийт 1684 өргөдөл бүртгэгдсэн байна. Нэхэмжлэгч Ц.Цэрэнпагма өөрийгөө бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичихийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь дээрх орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл гаргасан нийт алба хаагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг үл харгалзан шүүхээр маргаан үүсгэж байгаа нь шударга бус үйлдэл гэж үзэхээр байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах талаар” 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/8137 дугаар албан бичгийн хариуг Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хурандаа Д.Мөнх-Очир нь Батлан хамгаалах яамны 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 03/2624 дүгээр албан бичгээр хүргүүлэхдээ “...орон сууц хүссэн өргөдлийг орон сууцны дэмжлэг үзүүлэх бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бүртгэсэн байна” гэж алдаатай төлөвлөж, буруу хариу хүргүүлсэн байдаг. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.11. “Монгол Улсын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн” гэж 18.4. “Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ” гэж тус тус зааснаар Батлан хамгаалахын сайд нь Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг тэргүүлэхээр хуульчилсан. Иймд яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргад дээрх хууль тогтоомжийн хүрээнд Батлан хамгаалахын сайдыг төлөөлөн Батлан хамгаалахын сайдад гаргасан өргөдөл, гомдлын хариуг холбогдох этгээдэд хүргүүлэх эрх олгогдоогүй байх тул Батлан хамгаалахын сайдын 2021 оны 1а/2941 дүгээр албан бичиг нь тус яамнаас нэхэмжлэгч Ц.Цэрэнпагмад хүргэсэн албан ёсны хариу мөн болно.

          Нэхэмжлэгч Ц.Цэрэнпагма өөрийгөө бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичихийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь дээрх орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл гаргасан нийт алба хаагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг үл харгалзан шүүхээр маргаан үүсгэж байгаа нь шударга бус үйлдэл гэж үзэхээр байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах талаар” 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/8137 дугаар албан бичгийн хариуг Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хурандаа Д.Мөнх-Очир нь Батлан хамгаалах яамны 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 03/2624 дүгээр албан бичгээр хүргүүлэхдээ “...орон сууц хүссэн өргөдлийг орон сууцны дэмжлэг үзүүлэх бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бүртгэсэн байна” гэж алдаатай төлөвлөж, буруу хариу хүргүүлсэн байдаг. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.11. “Монгол Улсын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн” гэж 18.4. “Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ” гэж тус тус зааснаар Батлан хамгаалахын сайд нь Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг тэргүүлэхээр хуульчилсан. Иймд яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргад дээрх хууль тогтоомжийн хүрээнд Батлан хамгаалахын сайдыг төлөөлөн Батлан хамгаалахын сайдад гаргасан өргөдөл, гомдлын хариуг холбогдох этгээдэд хүргүүлэх эрх олгогдоогүй байх тул Батлан хамгаалахын сайдын 2021 оны 1а/2941 дүгээр албан бичиг нь тус яамнаас нэхэмжлэгч Ц.Цэрэнпагмад хүргэсэн албан ёсны хариу мөн болно. Нэхэмжлэгч Ц.Цэрэнпагма нь өөрийгөө бүртгэл жагсаалтын нэгдүгээрт бүртгэгдсэн гэх хэдий ч Батлан хамгаалах яамны бүртгэл жагсаалтын 34 дүгээрт бүртгэгдсэн байдаг тул хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтгүй. Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисс нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагад хамаарах орон сууцны хувьчлалын асуудалд хамааралгүй боловч тус комисс нь захиргааны акт гаргах эрх бүхий байгууллагад хамаарахгүй бөгөөд захиргааны актын шинжтэй шийдвэр гаргадаггүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5. “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна” гэснийг 52.2.1. “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”-гэж заасантай нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

11. Хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Цэрэнпагмаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага, удаа дараа нэмэгдүүлсэн шаардлагуудтай танилцаад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариу тайлбараа гаргасан. Хамгийн эцсийн байдлаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр дурдсанчлан Орон сууцны дэмжлэг хүссэн өргөдлийн бүртгэлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоолгож, бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичихийг даалгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж байна, эс зөвшөөрч байна, зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Ямар үндэслэл, хариу тайлбарыг гаргах вэ гэхээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-т Монгол Улсын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн гэж хуульчилсан. Мөн Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь батлан хамгаалах бодлогыг боловсруулж, түүний улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн чиглэлийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага байгаа. Ц.Цэрэнпагмын нэхэмжлэлтэй холбогдуулаад шүүгчийн захирамжаар Батлан хамгаалах яамны архив болон Батлан хамгаалах төв архивд 2022, 2023 онд 2 удаа үзлэг хийгдсэн. Үзлэгээр 2012-2022 оны өргөдөл гомдолтой холбоотой, орон сууц хуваарилахтай холбоотой бүх баримт бичгүүдэд үзлэг хийгдсэн. Шаардлагатай нотлох баримтуудыг шүүхээс нотлох баримтын шаардлага хангуулан авсан байгаа. Орон сууцны дэмжлэг хүссэн өргөдлийн бүртгэлийн жагсаалт гэж юуг хэлж байна вэ гэхээр Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хуулийн дагуу Батлан хамгаалах яамны төрийн захиргааны удирдлагын газарт өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн дээр бүртгэгддэг албан хэрэг айдаг. Энэ нь юу вэ гэхээр өргөдөл, гомдлын бүртгэл. Энэ бүртгэл дээр орон сууцны дэмжлэг хүссэн өргөдлийг тусад нь цахимаар жагсаалт болгоод бүртгэж байгаа. Нэг ёсондоо ажлаа илүү ойлгомжтой, тодорхой болгохын тулд үүнийг гаргасан байгаа. Нэхэмжлэгч Ц.Цэрэнпагматай холбогдуулаад өмнө нь бас нэг хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байгаа. Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2016/0601 дугаар магадлалаар яаж тогтоосон бэ гэхээр Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад 2016 онд нэхэмжлэгчийн гаргасан орон сууц хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, албан ёсоор хариу өгөхийг даалгасан. Үүнтэй холбогдуулаад, албан ёсны хариуг Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хурандаа Д.Мөнх-Очир 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 032624 албан бичгээр өгсөн. Тус албан бичигт юу гэж дурдсан бэ гэхээр нэхэмжлэгч Ц.Цэрэнпагмын орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл нь бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт байна гэж байгаа. Өөрөөр хэлбэл, өмнөх хэргийн шүүхийн магадлалаар нэгдүгээрт бичихийг даалгах биш, албан ёсоор хариу өгөхийг даалгасан. Гэвч 2017 оны 07 дугаар сарын 18-нд өгсөн хариу нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Батлан хамгаалахын сайдыг төлөөлөхгүй, албан ёсны хариу өгөхгүй. Энэ хүний албан бичгээр нэгдүгээрт бичигдсэн гэсэн нь буруутай гэдэг нь дараа нь тогтоогдсон. Яаж тогтоогдсон бэ гэхээр өргөдөл гомдлын нэгдүгээрт бичсэн гэдгийг тухайн үед өргөдөл гомдлын бүртгэл хариуцаж байсан албан тушаалтны ажлын хариуцлагагүйгээс болоод хариуг буруу өгөх үндэслэл бүрдсэн гэж үзэж байгаа. Энэ нь хэн бэ гэхээр тухайн үед Төрийн захиргааны удирдлагын газарт өргөдөл, гомдол, ахмадын асуудал хариуцаж байсан мэргэжилтэн Ю.Баярчимэг гэдэг ахлагч цолтой хүн байсан. Энэ хүн албан тушаалдаа хариуцлагагүй хандаж, хариуг буруу өгөх үндэслэл болсон учраас энэ хүнийг 2017 онд ажлаас нь чөлөөлсөн. Улмаар Батлан хамгаалахын сайд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1А/2941 албан бичгээр нэхэмжлэгч Ц.Цэрэнпагмад хандсан. Энэ албан бичгээр нотлогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, өргөдөл, гомдлын бүртгэлийн нэгдүгээрт бичигдсэн гэдэг нь буруутай мэдээллээр буруу төлөвлөгдөж, буруу мэдээлэл танд хүргэгдсэн байна гээд албан ёсны байр суурийг Батлан хамгаалахын сайд илэрхийлэхдээ 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл нь орон сууцны дэмжлэг хүссэн бүртгэлийн жагсаалтын 34 дүгээрт бүртгэгдсэн гэдгийг өөрт нь албан ёсоор мэдэгдсэн. Ингээд нэхэмжлэгч Ц.Цэрэнпагмын орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл нь Батлан хамгаалах яаманд албан ёсоор бүртгэгдэж байгаа цахим жагсаалт буюу орон сууцны дэмжлэг хүссэн өргөдлийн бүртгэлийн жагсаалтын 34 дүгээрт байгаа нь нотлогдож байгаа юм. Тэгэхээр Батлан хамгаалах яам нь орон сууцны дэмжлэг хүссэн өргөдлийн жагсаалтыг өөрчлөөгүй. Хамгийн сүүлд хариу тайлбар гаргасан буюу 2022 оны 04 дүгээр сарын байдлаар батлан хамгаалах салбарын хэмжээнд ойролцоогоор 1,700 орчим орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл бүртгэгдсэн байна гэж байгаа юм. Нэхэмжлэгч Ц.Цэрэнпагма нь энэ 1,700 орчим хүний 34 дүгээрт бүртгэгдсэн байна гэж байгаа юм. Гэвч өөрийгөө нэгдүгээрт бичихийг даалгаж байгаа. Энэ нь түүнээс өмнө байгаа 33 иргэний, мөн түүний хойно байгаа маш олон иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчихүйц хэмжээний шийдвэрийг шүүхээс гаргуулахыг шаардаж байгаа. Энэ нь өөрөө хууль тогтоомжийг зөрчиж байгаа. Батлан хамгаалах яам нь Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар ямар нэгэн орон сууц бариад, алба хааж байгаа албан хаагчид болон тэтгэвэр, чөлөөнд байгаа алба хаагчдад олгох үүрэг хуулиар хүлээлгээгүй. Орон сууц олгоно гэсэн үүргийг бол хүлээгээгүй. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны магадлалаар Батлан хамгаалахын яаманд өргөдөл, гомдлын бүртгэлийн жагсаалтад нэгдүгээрт бичихийг даалгаагүй. Харин албан ёсоор хариу өгөхийг даалгасан. 2014 онд гаргасан өргөдөл, гомдлын бүртгэлийн жагсаалтад албан ёсоор 34 дүгээрт байгаа. Энэ нь өөрчлөгдөөгүй, анхнаасаа 34 дүгээрт байсан. Үүнийг 1 дүгээрт байхад нь бид нар өөрчлөөд 34 дүгээрт болгоод биччихсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ нь нотлогдоогүй. Батлан хамгаалахын сайдаас нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагад дээрх хариу тайлбарыг өгч байна. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэгч Ц.Цэрэнпагма нь 2007 онд Цэргийн төв эмнэлгээс тэтгэвэрт гарсан. 2014 онд өгсөн өргөдөл нь шүүхээс хийсэн үзлэг, хэрэгт авагдсан материалуудаар 34 дүгээрт бүртгэгдсэн байна гэдэг нь нотлогдож байна.

Батлан хамгаалахын яам нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хувьд Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Батлан хамгаалахын тухай хуульд заасан эрх, үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч Цэрэнпагмын өргөдөл, гомдлын хариуг өөрт нь өгсөн байгаа. Сайдыг бүрэн эрхийн хүрээнд төлөөлөх эрхгүй субъектийн гарын үсэгтэй, буруу төлөвлөгдсөн албан бичгийг залруулж, ийм учраас энэ албан бичиг буруу төлөвлөгдсөн байна гэдэг хариуг нь албан ёсоор өгсөн. 2021 онд анх нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхээс ирсэн нотлох баримт шаардсан албан бичгийн дагуу Батлан хамгаалахын яамны архив болон бичиг хэрэгт хадгалагдаж байгаа баримт бичгийг бид нар өөрсдийнхөө ажлын хажуугаар шүүж үзэж, 2014 оноос хойших бүх өргөдлүүдийг шүүж, шүүхээс шаардсан бичгийн хүрээнд өөрт байгаа бүх материалуудаа бид нар гаргаж өгсөн. Та бүхний хүсэлтийг шүүх хангаад Батлан хамгаалах төв архивд шүүхээс үзлэг хийсэн, яамны архивд бас үзлэг хийсэн. Хоёр удаа үзлэг хийж, хоёр хүнийг гэрчээр дуудсан. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу бүх процесс ажиллагаа явагдсан. Архив албан хэрэг хөтлөлтийн талаар яамны үйл ажиллагааг хөндөж байх шиг байна. Тэр бүх зүйл хуулийн дагуу явж байгаа. Батлан хамгаалах яам нь бусад яамдаас онцлогтой байгууллага. Энэ бол цэргийн байгууллага, цэргийн яам. Дээрээс нь босоо удирдлагатай байгууллага, захирах, захирагдах ёстой. Хэн ч захирагчийн тушаал, шийдвэргүйгээр дур мэдэн ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа хийх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Бид нар хууль, эрх зүйн хүрээнд бүх үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг энд давхар хэлмээр байна. Яамны архив нь төрийн захиргааны удирдлагын байгууллага, яамны нэгж л байгаа. Бусдаар бол бие даасан архив биш. Энэ архивд Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комиссын баримт бичиг гэж тусгайлсан нэгж хадгалагддаггүй. Энэ бол комиссынхоо даргадаа юм уу, нарийн бичгийн даргадаа юм уу, тэндээ л байдаг гэсэн үг. Бусдаар бол тэрийг тусад нь архивлаад яамны архивд өгдөггүй. Яамны архивд зөвхөн тухайн комиссоос гарсан шийдвэрийн дагуу сайдын тушаалаар олгогдсон орон сууцтай холбогдсон тушаал, шийдвэрүүд хадгалагддаг. Орон сууц хүссэн өргөдөл, гомдлын тухайд 2011 оноос хойш өргөдөл, гомдлууд байгаа. Тэр өргөдөл, гомдлуудыг шүүгээд холбогдолтой бүх материалуудыг өгсөн. Түүнээс өмнөх нь бол байхгүй. Яагаад гэвэл архив албан хэрэг хөтлөлтөөрөө энэ баримт устгагддаг. Мөн үүнийг устгах байнгын комисс гэж байдаг. Бид нарыг ирсэн өргөдөл, гомдлыг устгасан, нуун дарагдуулсан, байгаа мөртөө гаргаж өгөхгүй байна, дандаа худал мэдүүлдэг гэсэн байр сууринаас яриад байна. Энэ бол буруу, үүнийг бол эсэргүүцэж байна. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн эсэргүүцэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Батлан хамгаалахын сайдаас 2021 онд Ц.Цэрэнпагмад хандаж өгсөн албан бичгээр, өөрөөр хэлбэл түүний гаргасан өргөдөл, гомдлыг хүлээж аваад, хүлээж аваагүй эс үйлдэхүй, тэрийг шийдвэрлүүлэхгүй гэж хэлээгүй. Яасан бэ гэхээр орон сууц санал болгосон. Өгье гэсэн, авахгүй гэсэн, дараа нь ингээд орон сууцны асуудал гаргаж байна. Нэг талаасаа хувь хүний ёс зүйн талаас болохгүй гэж үзэж байна. Дээрээс нь энэ хүнээс өмнө өчнөөн олон хүн өргөдөл гаргасан. Цахим жагсаалтын 1-т өөр хүн байгаад байдаг. Тэр хүнийг яах гэж байгаа юм бэ? Өөрөөс нь өмнө өргөдөл гаргасан хүнийг яах гэж байгаа юм бэ? Таны дараа өргөдөл гаргасан хүмүүсийг яах гэж байгаа юм бэ? Тэр олон хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө.  Бүх хүн хуулийн өмнө эрх тэгш байх ёстой. Хэн нэгэнд давуу байдал олгоод, хэн нэгэн хэлтэй амтай хүмүүс нь хүлээн зөвшөөрөхгүй яваад, нэр бичүүлээд байр авна гээд яваад байх юм бол юу болох юм бэ? Хууль байгаад яах юм бэ? түүнийг хэлмээр байна...” гэв.

12. Хариуцагч Батлан хамгаалахын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Батлан хамгаалах салбарт сүүлийн 20 жилийн хугацаанд зөвхөн Засгийн газрын 2020 оны “Орон сууц хувьчлах тухай” 56 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан байгууллагын мэдлийн орон сууцыг барьж, түүнд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбарын албан тушаалтнуудыг албан тушаалын байрны зориулалтаар ашиглуулж байсан бөгөөд Засгийн газрын энэхүү шийдвэрээр тухайн  албан тушаалын байранд амьдарч байсан хүмүүст нь хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх шийдвэр гарсны дагуу шилжүүлсэн асуудлыг гуйвуулж “...танил талаараа дамжуулж ашиглалтад орсон шинэ орон сууцуудыг хуваарилуулж авсан...” гэж бичиж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гүтгэлгийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна.

Батлан хамгаалах яам, харьяа аж ахуй нэгж, байгууллагаас тэтгэвэрт гарсан алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх бүртгэлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоож, бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичихийг даалгах шаардлагын тухайд уг асуудал нь нэхэмжлэгч Ц.Цэрэнпагма нь зөвхөн өөрийн эрх ашиг сонирхлыг дээгүүр тавьсан, орон сууцны өргөдөл өгсөн олон зуун ахмад настны бүртгэлийн асуудал түүнд хамаагүй, зөвхөн өөрийн эрх ашиг хангагдаж байвал бусад нь хамаагүй гэсэн байр сууринаас хандаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр  зүйлийн 1. “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн, мөн арван дөрөвдүгээр зүйлийн 2. “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны  өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж тус тус заасантай зөрчилдөж байна. Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисс 2015 онд хуралдаагүй, Ц.Цэрэнпагмад орон сууц хуваарилах шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд Засгийн газрын 2020 оны “Орон сууц хувьчлах тухай” 56 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг дээрх орон сууцны байруудыг оршин суугаа иргэдэд нь хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх асуудлаар хуралдаж, хуралдаанаар гарсан шийдвэрийн дагуу батлах хамгаалахын сайд тушаал шийдвэрээ гаргаж байсан тул уг асуудлыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/76 дугаар тушаалаар албан тушаалын орон сууцыг ашиглаж байгаа оршин суугчдад нь хөнгөлөлттэй үнэ тогтоож, худалдан шилжүүлэх, хувьчлах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж, мөн оны “Журам батлах тухай” А/82 дугаар тушаалаар “Байгууллагын эзэмшлийн /албан тушаал/-ын орон сууцыг хувьчлах болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх түр журам”-ыг тус тус хуульд заасан эрхийн хүрээнд тушаалаар баталгаажуулж байсан болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

13. Хариуцагч Батлан хамгаалахын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхболд шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай холбоотой тайлбарыг Б.Мөнхбат итгэмжлэгдсэн төлөөлөгч сая тодорхой ярилаа. Даалгахтай холбоотой асуудал дээр нэмж хэлэхэд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн магадлал дээр даалгахтай холбоотой асуудлыг маш тодорхой хэлсэн байгаа. Шүүхээс Батлан хамгаалахын сайд, Жанжин штабт орон сууц олгохыг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй юм, шүүх бол даалгаж шийдвэрлэх эрхгүй гэсэн байдлаар магадлалд тодорхой заасан байгаа. Тэгэхээр энэ дээр шүүх өөрөө шийдвэрээ гаргах байх гэж үзэж байна. Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисс нь 2009 оны 09 дүгээр сарын 17-ноос хойш хуралдаагүй, Цэрэнпагмын 1996, 2012, 2014, 2015, 2016, 2019 онуудад гаргасан өргөдлийг 300 айлд хуваарилахдаа хурлаар шийдвэрлээгүй эс үйлдэхүйг тогтоолгоно гэдэг асуудал байгаа. Сая Амгалан төлөөлөгч ярьж байна. Энэ орон сууц ашиглалтад орчхоод, тэнд байгаа хүмүүсийг нааш цааш нь хөдөлгөөнд оруулаад, гаргаад байдаг юм биш. Энэ байр 2015 онд ашиглалтад орсон. Сая яриад байгаа, нааш цааш нь хөдөлгөөд байгаа асуудал бол энэ байр баригдаж байх үед байгууллагын мэдлийн албан тушаалын орон сууц буюу алба хааж байгаа хүмүүс алба хааж байх хугацаандаа амьдрах зориулалтаар баригдаж байсан барилга. Амьдрал баян учраас 2010-2015 оны хугацаанд тэр байранд хуваарилагдсан хүмүүс тэтгэвэр чөлөөндөө гарсан, дараагийн албан тушаалтан нь солигдсон, өөр албан тушаалд томилогдсон гэх мэтчилэнгээр энэ жагсаалтад өөрчлөлт, хөдөлгөөн орж, хүний нэр солигдож байсан асуудал байгаа. Гэхдээ тэр бол байр ашиглалтад ороогүй байсан үе. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй байна. Байр ашиглалтад ороод, энэ байр байгууллагын мэдлийн орон сууц гээд төвийн шугаманд холбогдоогүй, өөрөөр хэлбэл, хувьчлах боломжгүй байр байж байгаад 2019 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар төвийн шугамтай холбосонтой холбоотойгоор Засгийн газрын шийдвэрээр энэ байрыг тухайн оршин суугчдад нь бага үнээр хувьчлан шилжүүлсэн байгаа. Түүнээс биш хэн нэгэн хүнд Батлан хамгаалахын сайд танд би энэ байрыг өгье гээд хуваарилаад байгаа юм ерөөсөө байхгүй. Яагаад гэвэл албан тушаалын байгууллагын мэдлийн орон сууц байж байгаад тэнд оршин сууж байсан хүмүүст Засгийн газрын 2020 оны 56 дугаар тогтоолоор бага үнээр худалдан шилжүүлсэн. Ийм л асуудал байгаа болохоос биш нэхэмжлэлийн шаардлагын сүүл хэсэгт яригдаад байгаа сайдын мэдлийн, нөөцийн орон сууц гэдэг зүйл үнэндээ байхгүй. Миний мэдэхийн сүүлийн 15 жилийн хугацаанд орон сууц бариад гэдэг юм уу, хүмүүстээ хуваарилаад байсан зүйл байхгүй. Тэр ч хүрээндээ Орон сууц хуваарилах төв комисс хуралдах боломж байхгүй. Яагаад гэвэл бид нар байр хуваарилаагүй юм чинь. Байгууллагын мэдлийн албан тушаалын орон сууц хуваарилах асуудал бол тэтгэвэр, чөлөөндөө гарчихсан байгаа хүмүүсийг нэгэнт оруулахгүй. Албан тушаалын орон сууцыг ашиглах журам гээд Батлан хамгаалахын сайдын баталсан 2005 оны 179 дугаар тушаал байгаа. Энэ хүрээндээ албан үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч нарыг оруулаад, тодорхой нөхцөлөөр байлгаж байдаг асуудал болохоос биш, хэн нэгэн хуваарилаад байдаг асуудал биш юм гэдгийг зөв ойлгоосой гэж Амгалан гуайд хэлээд байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр ч хэлсэн, давж заалдах шатны шүүхийн шүүх хурал дээр ч хэлсэн. 2012 оны баригдаагүй байшингийн хуваарилалттай холбоотой жагсаалтыг харчхаад нөөц гээд 12 байшингийн асуудал байнга яриад байх юм, үүнийгээ болиоч ээ, энэ бол 2015 онд ашиглалтад орсон байр шүү гэдгийг дахиад нэг хэлмээр байна.

Орон сууц хуваарилах төв комисстой холбоотойгоор яагаад хурлын тэмдэглэл, протокол байдаггүй юм бэ гэдэг асуудал яриад байна. Тэгэхээр үүнийг сая хэлээд, асуудал үүсгээд байгаа 300 айлын орон сууц буюу Засгийн газрын 2020 оны 56 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Орон сууц хувьчлах түр комисс гэж гарсан. Энэ комисс энэ асуудлыг ерөнхийдөө барьж шийдсэн юм. Түүнээс биш Орон сууц хуваарилах комисст ерөөсөө энэ асуудал хамрагдаагүй юм. Яагаад гэвэл, тэр бол Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан комиссын асуудал.

Энэ асуудал бол үндсэндээ Захиргааны хэргийн шүүхээр хоёр дахь удаагаа явж байгаа. Урьд нь 2016 онд нэхэмжлэлийн шаардлагын тухайд ижил төстэйгөөр ороод, шийдэгдэж байсан. Батлан хамгаалах яамнаас хамаарах бүх талын нотлох баримтуудыг авч байж шүүх шийдвэр гаргасан. Өнөөдөр ч гэсэн Батлан хамгаалах яамнаас 2 жилийн хугацаанд өөрсдийн байж болох боломжит бүх материалыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч талаас тавиад байгаа нэхэмжлэлийн шаардлага хууль эрх зүйн хүрээнд үнэхээр боломжгүй болоод байна. Дандаа өнгөрсөнд асуудлыг үгүйсгээд байна. Бүртгэлийн жагсаалтыг буруутай болохыг тогтоолгоно гэж байгаа. Ямар бүртгэлийн жагсаалтыг хүчингүй болгох гээд байгаа юм бэ? Ц.Цолмон сайд 2015 онд тушаал гаргахдаа өмнөх сайдын тушаалыг бүгдийг хүчингүй болгочихсон. Хүчингүй болсон тушаалыг буцаагаад, асуудлыг үгүйсгээд байгаа ч юм шиг. Ер нь бол бүртгэлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтооход даалгах гэдэг бол маш хэцүү байна. Бид нар шүүхийн шийдвэрийн дагуу энэ хүний өргөдлийг авсан. Энэ хүний өргөдлийг бид нар авлаа гээд өргөдөл бичсэн хүн болгон дээр комисс хуралдаад, энэ хүнийг яах вэ гэж шийддэггүй шүү дээ. Энэ хүнтэй холбоотой өмчлөлийн байрны асуудал босоод ирсэн тохиолдолд хуралдана уу гэхээс биш, босож ирээгүй байгаа тохиолдолд, хүн насны эцэст бурхан болдог ч юм уу, эсвэл байртай болдог ч юм уу, тэр байдлаар хасагдаад дээшээ доошоо хөдөлгөөнд орно уу гэхээс биш, өөр байдлаар хөдөлгөөнд орох боломжгүй байгаа шүү дээ. Албан тушаалын байрны хувьчлалын асуудлыг энэ асуудал уруу аваад ороод ирэх гэхээр Ц.Цэрэнпагма гуай тэтгэвэрт гарчихсан. Байрны л асуудал хөндсөн болохоос биш албан тушаалын байранд оръё гэдэг асуудлыг хөндөөгүй шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээр хоёр талаас нь харж яримаар юм шиг байгаа юм.

Гуравдугаар асуудал нь Батлан хамгаалахын сайдын мэдлийн, нөөцийн гээд байгааг сая хэллээ. Ц.Цолмон сайдын 2015 оны А/345 дугаар тушаалаар хүчингүй болгосон байна. Нөөц гэж байхгүй. Тушаалаар хүчингүй болгочихсон байна шүү дээ. 15 байшинг бид нар нуучихсан байгаа юм шиг зүйл яриад байх юм. Засгийн газрын 56 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаад, тухайн үед бүрэн бүтнээр нь оршин сууж байсан хүмүүст нь хувьчилчихсан. Хувьчлаагүй аваад үлдсэн 15 байр юм уу, 12 байр байхгүй шүү дээ. Тэрийг яагаад нөөцийн гээд асуудал үүсгээд байгаа юм гэж үзэж байгаа учраас нөөцийн байр гэдэг дээр зөвшөөрөхгүй байгаа юм. Бид нарт нөөц байхгүй, 300 айлын орон сууц бүгд хувьчлагдчихсан. Бид нарыг л 15 байр аваад үлдсэн юм шиг зүйл яриад байна. Тэгэхээр тийм зүйл байхгүй гэдгийг хэлье” гэв.

            14. Хариуцагч Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзаяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисс нь Батлан хамгаалах сайдын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар 7 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн томилогдсон. Батлан хамгаалах сайдын 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Албан тушаалын орон сууц хуваарилах тухай” А/21 дүгээр тушаалаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол цэргийн музейн байрлалд баригдаж байгаа албан тушаалын 300 айлын орон сууцыг хуваарилах асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тухайн албан тушаалын орон сууцыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад нь хөнгөлөлттэй үнээр хувьчлах шийдвэр гарсан бөгөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол цэргийн музейн хажууд 51а, 51б, 51в, 51г дугаарын байрны 300 айл, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн  хажууд байрлах 9а, 50, 60 дугаарын байрны 63 айлын орон сууц мөн бусад анги, байгууллагын байршилд байх нийт 563 айлын орон сууцыг хөнгөлөлттэй үнээр, 29 айлын орон сууцыг үнэгүй хувьчлахаар шийдвэрлэсэн. Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлыг хүрээний байгууллагуудыг тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Батлан хамгаалах яам түүний харьяа ЗХЖШ, эмнэлэг, сургууль, аж ахуй нэгж, Зэвсэгт хүчний анги, нэгтгэл, салбар гээд маш олон тооны төрийн байгууллагууд хамаардаг. Эдгээр байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настнуудын талаар баримтлах ахмадын бодлогыг Батлан хамгаалах яам холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлдэг. Ингэхдээ төрийн байгууллага бүр ахмад настны талаар холбогдох хууль тогтоомжид заасан үүргийг хүлээдэг. Батлан хамгаалах яам нь улсын төсвөөс санхүүждэг, төсөвт байгууллага бөгөөд жил бүрийн төсөвт орон сууц барих санхүүжилт тусгадаггүй, байнга барилга, орон сууц бариад байдаггүй, батлан хамгаалах салбарын тухайн жилийн улсын төсөвт орон сууц барих хөрөнгө тусгагдсан боломжит тохиолдолд л орон сууц барьж, алба хаагчид, ахмад настнуудаа судлан үзэж, үе шаттайгаар хамруулж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нэхэмжлэгч Ц.Цэрэнпагмын хүсэлтээр уулзахдаа түүнд дээрх хувьчилж байгаа орон байрнаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 50 дугаар байрны 21 тоот 29.3м.кв талбай бүхий байгууллагын эзэмшлийн нэг өрөө орон сууцыг өгөх саналыг тавьсан боловч нэхэмжлэгч хуучин байранд орохгүй гэсэн үндэслэлээр татгалзсан байдаг. Батлан хамгаалах яам нь орон сууцны хүсэлт гаргасан иргэдийг бүртгэсэн цахим жагсаалтаа засварладаггүй, өөрчилдөггүй бөгөөд орон сууц хуваарилах үед тухайн өргөдөл өгсөн албан тушаалтан болон ахмадуудын өргөдлийг судлан үзэж орон сууц нэн шаардлагатай байгаа иргэнд орон сууцыг хуваарилах замаар асуудлыг шийдвэрлэдэг болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

15. Хариуцагч Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комиссын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар тус албан тушаал буюу Нийгмийн хамгаалал, шагнал, урамшууллын асуудал хариуцсан мэргэжилтнээр Батлан хамгаалах яаманд томилогдсон байдаг. Энэ албан тушаал маань Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комиссын нарийн бичгийн дарга гэж явдаг. Намайг томилсноос хойш тус Орон сууц хуваарилах төв комисс огт хуралдаагүй. Яагаад хуралдаагүй гэдгийг сая Г.Энхболд хурандаа хэллээ. Батлан хамгаалах яаманд хуваарилах орон сууц байгаагүй учраас хуралдаагүй. Ц.Цэрэнпагма гуайн асуудлыг судалж үзэхэд 300 айлын орон сууц, 63 айлын орон сууц гэж яриад байгаа 50, 60, 9А гээд 3 байр, мөн Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн 20 айлын орон сууц, нийтдээ 563 айлын орон сууцыг 2020 оны Засгийн газрын 56 дугаар тогтоолоор хувьчилсан байдаг. Заримыг нь үнэгүй, жишээлбэл Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн 20 айлын байрыг үнэгүй, бусад байруудыг хөнгөлөлттэй үнээр хувьчилна гээд заасан. Тус хувьчлалын тогтоол дээр заахдаа албан тушаалын орон сууцанд өнөөдөр амьдарч байгаа оршин суугчид нь хувьчилна гэж заасан байдаг. Тийм учраас Цэрэнпагма гуайн асуудлыг тус хуралдаанаар авч хэлэлцээгүй болов уу гэсэн бодолтой байна. Тухайн үеийн Орон сууц хуваарилах төв комисс хуралдсан хурлын протоколууд гарч ирдэггүй нь урьдын албан тушаалтантай холбоотой юм болов уу гэж үзэж байна” гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч Ц.Цэрэнпагма нь улсад 33 жил, үүнээс 24 жилд нь Зэвсэгт хүчний Клиникийн төв госпиталийн их эмчээр ажиллаж байгаад 2007 онд өндөр насны тэтгэвэрт гарсан, тэрээр “орон сууц олгох”-ыг хүсэж Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалахын сайдын албан тушаал хашиж байсан нэр бүхий сайд нарт, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд, Засгийн Газар, Монгол Улсын Ерөнхий сайд гэхчлэн байгууллага, албан тушаалтнуудад хандаж ирсэн, энэ талаарх баримтууд хэрэгт авагджээ.

3. Нэхэмжлэгчийн “...орон сууцны дэмжлэг хүссэн өргөдлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоолгож, бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичихийг даалгах тухай” Батлан хамгаалах яаманд холбогдох шаардлагын тухайд.

3.1. 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар Батлан хамгаалах яамны Цэргийн албан хаагч, энгийн ажилтан албан хаагч, иргэдээс орон сууц хүссэн өргөдлийн цахим жагсаалтын 34 дүгээрт нэхэмжлэгч Ц.Цэрэнпагмын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан орон сууц хүссэн өргөдөл нь бүртгэл хяналтын дэвтрийн 28 дугаарт бичигдсэнээр бүртгэгдсэн талаар Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Ванчинхүү хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулж ирүүлсэн нь хэрэгт авагдсан.

3.2. Батлан хамгаалах яамны 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/2624 дүгээр албан бичгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэрт хүргүүлсэн, уг албан бичиг нь “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 221/МА2016/0601 дүгээр магадлалын биелэлтийг хангах, сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу нэхэмжлэгч Ц.Цэрэнпагмын орон сууц хүссэн өргөдлийг Батлан хамгаалах яам, харьяа аж ахуй нэгж, байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бүртгэсэн” гэх  агуулгатай байсан.

3.3. Дээрх албан бичиг нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах талаар” 1/8137 дугаартай албан бичгийн хариу байх ба, нэхэмжлэгчид амаар мэдэгдсэн талаар тухайн албан бичигт дурдагдсан.

3.4. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” албан бичгээр: “...Монгол Улсын Ерөнхий сайдад хандан иргэн Ц.Цэрэнпагмаас орон сууцны дэмжлэг хүсэх асуудлаар хүсэлт ирүүлсэн, ...танай яамнаас Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хаягласан 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 03/2624 дүгээр албан бичигт “...Ц.Цэрэнпагмын орон сууц хүссэн өргөдлийг Батлан хамгаалах яам, харьяа аж ахуй нэгж, байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бүртгэсэн ...” талаар ... иргэн Ц.Цэрэнпагмын хүсэлтийг судлан үзэж, зохих дэмжлэгийг үзүүлж, энэ талаар хариу мэдэгдэх”-ийг хүсэж Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт, албан бичгийн хувийг нэхэмжлэгч Ц.Цэрэнпагмад хүргүүлсэн.

3.5. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1а/2941 дүгээр албан бичгээр: “...өнөөдрийн байдлаар батлан хамгаалах салбарын хэмжээнд цэргийн алба хаагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагч, ажилтан, албан хаагчдаас орон сууцны дэмжлэг хүссэн 1684 өргөдөл ирүүлсэн байдаг бөгөөд Таны 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл нь “Бүртгэл жагсаалт”-ын 34 дүгээрт бүртгэгдсэн байна. ...Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан Батлан хамгаалах яамны “Хариу хүргүүлэх тухай” 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 03/2624 тоот албан бичигт “... Батлан хамгаалах яам, харьяа аж ахуй нэгж, байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт” гэж албан бичгийг алдаатай төлөвлөн буруу мэдээлэл хүргүүлсэн тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Өргөдөл гомдол, ахмадын асуудал хариуцсан мэргэжилтэн Ю.Баярчимэгийг 2017 онд ажлаас чөлөөлсөн” гэж иргэн Ц.Цэрэнпагмад хүргүүлсэн. /1-р хх-ийн 5 дахь талд/

            3.6. Нэхэмжлэгч талаас энэ хэсгийн 3.2-т дурдагдсан албан бичгээс үндэслэж, “Батлан хамгаалах яам, харьяа аж ахуй нэгж, байгууллагаас тэтгэвэр чөлөөнд гарсан алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх бүртгэлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоолгох...” шаардлагыг гаргасан гэх ба хариуцагч талаас “яг ийм нэртэй бүртгэл байхгүй” гэж тайлбарласнаар шүүх хуралдаан дээр “...орон сууцны дэмжлэг хүссэн өргөдлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоолгох” гэж шаардлагын энэ хэсгийг тодруулсныг тус тус тэмдэглэж байна.

            4. Дээрхээс үзвэл, хариуцагч талын “нэхэмжлэгч нь өөрийгөө бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичихийг даалгуулах нь орон сууцны дэмжлэг хүссэн бусад алба хаагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн шударга бус үйлдэл болно” гэх тайлбар, байр суурь үндэслэлтэй байна.

            5. Учир нь Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3. “Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 15.3.4. “батлан хамгаалахын хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, цэргийн алба хаагч, түүний гэр бүл бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагчийн нийгмийн хамгаалал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэж зааснаар албан бичгийг алдаатай төлөвлөсний үр дагавраар жагсаалтын “нэгдүгээрт” гэж бичигдсэнийг шууд үндэслэлтэй гэж үзэж даалгах нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэгт халдсан, хэтэрхий дур зоргын шинжтэй, тухайн салбарт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа нэхэмжлэгчтэй ижил хүсэл зоригтой байгаа бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байна.

            6. Иймд нэхэмжлэгчийн “...орон сууцны дэмжлэг хүссэн өргөдлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоолгож, бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичихийг даалгах тухай” Батлан хамгаалах яаманд холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгчийн удаа дараа гаргасан орон сууц хүссэн өргөдлийг 300 айлын орон сууц хуваарилахдаа Орон сууц хуваарилах төв комиссын хуралдаанаар хуралдаж хэлэлцүүлээгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай, Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисст холбогдох шаардлагын тухайд.

7.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ шаардлагыг анх “Батлан хамгаалах яамны орон сууц хуваарилах төв комисс нь 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн талаар хуралдаагүй, Ц.Цэрэнпагмын 1996, 2012, 2014, 2015, 2016, 2019 онуудад гаргасан орон сууц хүссэн өргөдлийг 300 айлын орон сууц хуваарилахдаа Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комиссын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэж томьёолсон байсан ба шүүх хуралдаан дээр “удаа дараагийн орон сууц хүссэн өргөдлийг 300 айлын орон сууц хуваарилахдаа Орон сууц хуваарилах төв комиссын хуралдаанаар хуралдаж хэлэлцүүлээгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” хэмээн тодруулж тайлбараа гаргасан болно.

7.2. Нэхэмжлэгч талаас тодорхой он зааж, гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй гэж байгаа боловч 2012 онд орон сууц хүссэн өргөдөл, үйл баримттай холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 428 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 601 дүгээр магадлалаар үнэлж дүгнэн шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ...түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар нэхэмжлэгчийн энэ хэсэгт хамаарах шаардлагын “удаа дараа гаргасан” гэдгээс 2012 он, түүнээс өмнөх оны үйл баримт буюу орон сууц хүссэнтэй холбоотой үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд нэхэмжлэгч нь эдгээр онд хамаарах үйл баримтын талаар дахин маргах эрхгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч нь өөр байгаа гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

7.3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Ванчинхүү хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулж ирүүлсэн баримтаас үзвэл,

а. Батлан хамгаалах яамны 2014 оны Өргөдөл, гомдол шийдвэрлэх хуудас бүртгэлийн дугаар: 28, бүртгэсэн сар өдөр: 2014.01.27, өргөдөл, гомдол гаргагчийн хаяг, нэр: Хан-Уул дүүргийн 6-р хорооны иргэн Ц.Цэрэнпагма, ирүүлсэн бичгийн сар өдөр: 2013.12.10, хуудасны тоо: 5, товч утга: “Армийн ахмад цолтой, эм зүйч, ахмад дайчин надад гэр олгож өгнө үү” гэх,

б. Батлан хамгаалах яамны 2014 оны Өргөдөл, гомдол шийдвэрлэх хуудас 2014 он, бүртгэлийн дугаар: 187, бүртгэсэн сар өдөр: 2014.06.17, өргөдөл, гомдол гаргагчийн хаяг, нэр: Ц.Цэрэнпагма, ирүүлсэн бичгийн сар өдөр: 2014.06.16, хуудасны тоо: 3, товч утга: “Орон сууцны дэмжлэг хүссэн тухай” гэх,

в. Батлан хамгаалах яамны 2014 оны Өргөдөл, гомдол шийдвэрлэх хуудас бүртгэлийн дугаар: 218, бүртгэсэн сар өдөр: 2014.07.07, өргөдөл, гомдол гаргагчийн хаяг, нэр: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, ахмад настан Цэрэндашийн Цэрэнпагма, ирүүлсэн бичгийн сар өдөр: 2014.07.07, хуудасны тоо: 4, товч утга: “Орон сууцны дэмжлэг хүсэх тухай” гэх өргөдлүүд бүртгэлтэй байна.

7.4. Ийнхүү дээр дурдсан 2014 оны өргөдөл, хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “орон сууц хүссэн” өргөдөл хүсэлтийг гэхчлэн, нэхэмжлэгчээс “удаа дараа гаргасан өргөдөл хүсэлтийг тухай тухайн цаг хугацаанд Батлан хамгаалах яам болон сайдад хаяглан гаргаж ирсэн, өөртэй нь ижил нөхцөлтэй буюу энгийн, тэтгэвэрт гэсэн статустай хүмүүст байр хуваарилан оруулж байсан, ингэхдээ, хариуцагч Орон сууц хуваарилах төв комисс хуралдаагүй, хурлаар хэлэлцээгүй, тэмдэглэл үйлдээгүй” зэргээр маргаж, тухайлан 300 айлын орон сууцтай холбоотойгоор Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/345 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан жагсаалт /хүснэгт/-ын “тэтгэвэрт” гэж бичигдсэн 30 орчим хүн бүгд нэхэмжлэгч Ц.Цэрэнпагмаас сүүлд өргөдөл өгсөн, байртай хүмүүст дахин байр олгосон, шударга бусаар, өөрсдийн танил тал гэдэг юм уу албан тушаал бүх л боломжуудаа ашиглаад өөрсдөө хуваагаад авчихсан” зэргээр нэхэмжлэлийн энэ шаардлагын үндэслэлээ тайлбарласныг хүлээн авах боломжгүй, үндэслэлгүй байна.

8. Батлан хамгаалахын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Албан тушаалын орон сууц хуваарилах тухай” А/21 тушаалаар анх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол цэргийн музейн байрлалд баригдаж байгаа 300 айлын орон сууцанд орох Батлан хамгаалах яам, харьяа аж ахуй нэгж, байгууллагуудад ажиллаж байгаа офицер, ахлагч, албан хаагчдын болон Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Зэвсэгт хүчний анги байгууллагуудад ажиллаж байгаа офицер, ахлагч, албан хаагчдын нэрсийг тус тус хавсралтаар баталсан.

9. Үүний дараа 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Албан тушаалын орон сууц хуваарилах тухай” А/261 дүгээр тушаал, мөн сайдын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Орон сууц хуваарилах тухай” А/259 дүгээр тушаалаар тус тус Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол цэргийн музейн байрлалд баригдаж байгаа 300 айлын орон сууцанд орох цэргийн алба хаагчдын нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталсан ба, Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” А/345 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол цэргийн музейн байрлалд баригдаж байгаа 300 айлын орон сууцанд орох цэргийн алба хаагчдын нэрсийн жагсаалтыг дахин хавсралтаар баталж, Орон сууцанд орох иргэдтэй гэрээ байгуулж байрны үнийг төлүүлэх, урт хугацааны орон сууцны зээлд хамруулахад дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг  яамны Орон сууц хуваарилах төв комисст үүрэг болгожээ.

10. Маргаан бүхий цаг хугацаа /өргөдөл гаргасан үе/-нд Батлан хамгаалахын сайдын 2005 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Журам батлах тухай” 179 дүгээр тушаалаар “Албан тушаалын орон сууц ашиглах журам” мөрдөгдөж байсан ба уг журмын 1.3. “Албан тушаалын орон сууц нь Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний харьяа анги, байгууллагуудад ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилтан, албан хаагчдад зориулагдах бөгөөд тухайн хүн уг албан тушаалыг хашиж байх хугацаандаа эзэмших эрхтэй”, 2.3. “Албан тушаалын орон сууцыг эзэмшигч нь тухайн албан тушаалд байх хугацаандаа орон сууцыг эзэмших ба өөр анги байгууллагуудад шилжих, тэтгэвэрт гарах, эзэмшигч нас барсан, гадаад дотоодын цэргийн сургууль, дамжаа энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд нэг жилээс дээш хугацаагаар томилогдон ажиллах, өөрийн гэсэн амины орон сууцтай болсон, халагдах тохиолдолд эзэмшиж байсан орон сууцаа ашиглалт, эзэмшлийн зөрчилгүйгээр анги, байгууллагад хүлээлгэн өгнө” гэх зохицуулалт үйлчилж байсан.

11. Үүний дараа Батлан хамгаалахын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” А/26 дугаар тушаалаар /энэхүү А/26 дугаар тушаал гарснаар өмнөх 179 дүгээр тушаалын үйлчлэл зогсож хүчингүй болсонд тооцсон/ мөн адил “Албан тушаалын орон сууц ашиглах журам”-ыг баталж мөрдүүлсэн байх ба журмын 1.4. “Цэргийн анги, нэгтгэл байгууллагын “Албан тушаалын орон сууц” нь Батлан хамгаалах яамны харьяа Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрийн цэргийн командлал, цэргийн нэгтгэл, анги, байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдад зориулагдах бөгөөд тухайн албан тушаалтан уг албан тушаалыг хашиж байх хугацаандаа ашиглах эрхтэй”, 1.5. “Цэргийн нэгтгэл, анги байгууллагуудад ажиллаж байгаа байнгын бүрэлдэхүүний амьдрах нөхцөлийг хангах зорилгоор тухайн албан тушаалыг хашиж байх хугацаанд нь ашиглуулахаар орон сууцны зориулалттай болон анхны зориулалтыг өөрчилж орон сууц болгосон сууцыг албан тушаалын орон сууц гэх бөгөөд албан тушаалын орон сууцыг ашиглах эрхийг гэрээгээр баталгаажуулна”, 2.3. “Цэргийн нэгтгэл, анги, байгууллагын “Албан тушаалын орон сууц”-ыг ашиглагч нь тухайн албан тушаалд байх хугацаандаа орон сууцыг ашиглах ба дор дурдсан тохиолдолд байгаа орон сууцаа ашиглалтын, зөрчилгүйгээр цэргийн нэгтгэл, анги, байгууллагад тус тус хүлээлгэн өгнө”, 2.3.1. “Өөр нэгтгэл, анги, байгууллагад шилжих”, 2.3.2. “Цэргийн жинхэнэ албыг дуусгавар болгож тэтгэвэр, чөлөөнд гарах”, 2.3.3. “Гадаад дотоодын цэргийн их сургууль, дамжаа, академи, энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд 1 жилээс дээш хугацаагаар томилогдон ажиллах”, 2.3.4. “Алба хааж байгаа тухайн орон нутагт одоо амьдарч байгаа албан тушаалын орон сууцны нөхцөлтэй ижил болон өөрийн өмчлөлийн амины /хувийн/ орон сууц, хашаа байшинтай болсон”, 2.3.5. “Захиргааны санаачилгаар болон өөрийн хүсэлтээр цэргийн жинхэнэ албанаас халагдах, чөлөөлөгдөх” гэх зохицуулалт журамлагдсан.

12. Маргаан бүхий 300 айлын орон сууц нь шууд утгаараа “албан тушаалын орон сууц” байх бөгөөд дээр дурдсан хууль болон журмын заалтаас үзэхэд батлан хамгаалах салбарт албаны чиг үүрэг гүйцэтгэж байгаа офицер, албан хаагчдыг тухайн орон сууцанд оруулж гэрээ байгуулан, журмаар зохицуулсан хугацааны дотор ашиглуулж, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “батлан хамгаалах гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гаднын зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалахад улсын бэлэн байдлыг хангах, хамгаалах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, мэдээллийн болон цэргийн нэгдмэл арга, хэмжээг” гэж зааснаар цэргийн нэгтгэл, анги, байгууллагын бэлэн байдал, байнгын бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах, онцгой албан үүргийг гүйцэтгүүлэхэд туслах үндсэн зорилготой байх ба үүний дагуу шийдвэр гаргаж бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хариуцагч нарыг буруутгах үндэслэлгүй байна.

13. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол цэргийн музейн байрлалд баригдаж байгаа 300 айлын орон сууц нь 2012 ондоо ашиглалтад орж, оршин суугчаа оруулаагүй бүр хожим 2016 онд  ашиглалтад орсон, энэ талаар хариуцагчийн тайлбарт тодорхой туссан. 2012, 2014, 2015 оны дээрх тушаалын хавсралтаар батлагдсан цэргийн алба хаагчдын нэрс нь байр ашиглалтад ороогүйтэй холбоотойгоор шинэчлэгдэн батлагдаж давхардсан, өөрөөр хэлбэл, анх хэлэлцэж хуваарилсан байдлаараа мөрдөгдсөн, Батлан хамгаалах яамны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03/270 дугаар албан бичгээр ирсэн баримтад “2012 оны 04 дүгээр сарын 21-ээс 2012 оны 06 дугаар сарын 06-нд хүлээн авсан 4 албан хаагчийн орон сууц хүссэн өргөдөл бүртгэгдсэн, бусад цэргийн алба хаагч /34 хүн/ нарын 30 иргэнтэй холбогдох өргөдөл, нэрс архивд байхгүй” гэж ирүүлсний маргаж буй М.Бямбасүрэн, Б.Батхуяг, И.Дамдинсүрэн, А.Альгирмаа нарын орон сууц хүссэн өргөдөл нь нэхэмжлэгчийн одоо маргаж буй шаардлагын хүрээнд буюу 2014 оны өргөдлөөс өмнө өгсөн нь тогтоогдож байна.

14. Батлан хамгаалах яам харьяа аж ахуй нэгж, байгууллагуудад ажиллаж байгаа офицер, ахлагч, албан хаагчдын болон Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Зэвсэгт хүчний анги байгууллагуудад ажиллаж байгаа офицер, ахлагч, албан хаагчдын нэрсийг батлахдаа нэхэмжлэгчийн нэрийг оруулаагүй, түүний 2012 онд гаргасан “орон сууц хүссэн” өргөдлийг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй гэх үйл баримт нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж, уг орон сууцны өргөдлийг Зэвсэгт хүчний Жанжин штабт цохолт хийж шилжүүлснээр шийдвэрлэгдээгүй болох нь тогтоогдож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 601 дүгээр магадлал хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгчийн байр хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй шийдвэрлэгдсэн гэж ойлгоно.

15. Маргаан бүхий энэ тохиолдолд Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисст шууд хандсан нэхэмжлэгчийн өргөдөл, үйл баримт байхгүй байна. Уг комисст хандаж байр хүссэн өргөдөл гаргаагүй. Зэвсэгт хүчний Жанжин штабын орон сууц хуваарилах салбар комиссын шийдвэрийг төв комиссын хурлаар дахин хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэр гаргахаар журамлагдаагүй байна.

16. Иймд шүүхээс, хариуцагчаар нэрлэгдсэн Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисс нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэх”-ээр, мөн хуулийн 2 дахь хэсэг “Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал /орон сууц олгуулах гэх мэт/-аар гаргасан өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавих”-аар зохицуулагдсан эрх, үүргийг шууд нэхэмжлэгч иргэний өмнө хүлээгээгүй, нэхэмжлэгчийн удаа дараагийн өргөдлөөс 2014 он хүртэлх шийдвэрлэгдээгүй өргөдөл өмнө нь шүүхээр шийдвэрлэгдэж тогтоогдсон, үүнээс хойш буюу 2014 оноос хойш гаргасан орон сууц хүссэн өргөдөл нь шийдвэрлэгдэх боломжгүй талаар Батлан хамгаалахын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1а/2941 дүгээр албан бичгээр “Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагад 2016 онд 2 удаа, 2018, 2019, 2020 онд тус бүр 1 удаа нийт 5 удаа гаргасан өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан тухай бүр холбогдох хариуг албан бичгээр өгсөн” гэж хариу өгснөөр нэхэмжлэгчийн “удаа дараа гаргасан орон сууц хүссэн өргөдөл”-ийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. 

17. “Ц.Цэрэнпагмад Батлан хамгаалах сайдын мэдлийн, нөөцийн орон сууцнаас олгохыг Батлан хамгаалахын сайд болон Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисст даалгах тухай” шаардлагын тухайд.

17.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 428 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн “орон сууц олгох”-ыг Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комисст даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 09 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2016/0601 дүгээр магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснийг тэмдэглэж байна.

17.2. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6. “Цэргийн байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан цэргийн алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлнэ”, мөн хууль, зүйлийн 7. “энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно” гэх энэ зохицуулалт нь нэхэмжлэгчид шаардах эрхийг үүсгэх бөгөөд харин нарийвчилсан зохицуулалт нь Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Журам батлах тухай” 9 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Цэргийн албан хаагчид олгох орон сууцны дэмжлэг үзүүлэх журам” ба уг журмыг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу орон сууцны дэмжлэг үзүүлэхэд мөрдөхөөр, мөн хуулийн 8.1-д заасан цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэнд хамаарахаар зааж, Журмын 1-д “цэргийн албан хаагчид олгох орон сууцны дэмжлэг нь орон сууц худалдан авах, орон сууцны нөхцөлөө сайжруулах, хувийн орон сууц барих болон орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд  зориулагдана” гэж заасан.

17.3. Анх Батлан хамгаалахын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Албан тушаалын орон сууц хуваарилах тухай” А/21 тушаалаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол цэргийн музейн байрлалд баригдаж байгаа 300 айлын орон сууцны тооны хязгаарыг нэгдүгээр хавсралтаар баталсан, үүний 24 нь Батлан хамгаалах яам, 15 нь нөөцөд гэх квот батлагдсан.

17.4. Мөн тушаалын хоёрдугаар хавсралтаар Батлан хамгаалах яам, харьяа аж ахуй нэгж, байгууллагуудад ажиллаж байгаа албан тушаалын орон сууцанд орох офицер, ахлагч, албан хаагчдын нэрсийг баталсны хамгийн эхэнд 24 цэргийн алба хаагчийн нэрс орсон. Харин нөөц гэдэгт 15 оноож, тогтоосон нэрс байхгүй байна.

17.5. Дээрх тушаалаас хойш 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Албан тушаалын орон сууц хуваарилах тухай” А/261 дүгээр тушаал, мөн сайдын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Орон сууц хуваарилах тухай” А/259 дүгээр тушаалаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол цэргийн музейн байрлалд баригдаж байгаа 300 айлын орон сууцанд орох цэргийн алба хаагчдын нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталжээ.

17.6. Харин маргаан бүхий 300 айл орон сууц ашиглалтад орох үед буюу 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” А/345 дугаар тушаалын хавсралтаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол цэргийн музейн байрлалд баригдаж байгаа 300 айлын орон сууцанд орох цэргийн алба хаагчдын нэрсийг баталж, уг тушаал батлагдсантай холбогдуулан тушаалын 3 дахь заалтаар Батлан хамгаалахын сайдын 2012 оны А/21, А261, 2014 оны А/259 дүгээр тушаалуудыг хүчингүй болсонд тооцсон.

17.7. Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын12-ны өдрийн “Орон сууц хувьчлах тухай” 56 дугаар тогтоолоор “Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцуудыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад хувьчлах”-аар шийдвэрлэснээр, Батлан хамгаалахын сайдын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Журам батлах тухай” А/82 дугаар тушаалаар дээрх Засгийн газрын 2020 оны 56 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Байгууллагын эзэмшлийн /албан тушаал/-ын орон сууцыг хувьчлах болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх түр журам”-ыг хавсралтаар баталжээ.

17.8. Үүний дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хоронд байрлах Монгол цэргийн музейн байрлал дахь 300 айлын орон сууц буюу 51А байрны 70 айл, 51Б байрны 90 айл, 51В байрны 70 айл, 51Г байрны 70 айлыг тус тус хөнгөлөлтэй үнээр хувьчлан одоо ямар нэгэн сул “сайдын мэдлийн, нөөцийн” байр байхгүй болох нь хэрэгт авагдсан баримт, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбараар тогтоогдож байна.

18. Иймээс Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. “Батлан хамгаалах удирдлагыг ... Монгол Улсын Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх”ээр, Зэвсэгт хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2. “Зэвсэгт хүчний захиргааны удирдлагыг ... Монгол Улсын Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх”-ээр заасан үүргийг хариуцагчаас зөрчөөгүй, Батлан хамгаалахын сайдаас нэхэмжлэгч иргэнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 50 дугаар байрны 21 тоот 29.3 м.кв талбай бүхий байгууллагын эзэмшлийн нэг өрөө орон сууцыг иж бүрэн засварлаж хүлээлгэн өгөхөөр санал болгосон болох нь Батлан хамгаалахын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1а/2941 дүгээр албан бичгээр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар, хариуцагчийн хариу тайлбараар нотлогдож байх тул сайдын мэдлийн болон нөөцийн орон сууцнаас олгохыг Батлан хамгаалахын сайд даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй, харин хариуцагч Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисст ямарваа нэгэн орон сууцыг, цэргийн болон энгийн албан хаагчид олгох эрхийг хууль болон журмаар олгогдоогүй байх тул мөн даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

19. Нэгтгэн дүгнэвэл, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6-д “цэргийн байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан цэргийн албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх”-ээр, ийнхүү дэмжлэг үзүүлэх асуудлыг мөн хууль, зүйлийн 7-д “Засгийн газар тогтоол гаргаж, мөрдүүлэх”-ээр заасны дагуу Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 9 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар “Цэргийн албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх журам” батлагдсан байх ба уг журам нь цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгосон иргэнд хамаарахаар, цэргийн албан хаагчид олгох орон сууцны дэмжлэг нь орон сууц худалдан авах, орон сууцны нөхцөлийг сайжруулах, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт мөнгөн тусламж үзүүлэх зэргээр зохицуулсан авч, нэхэмжлэгч нь зөвхөн орон сууц /байр/-ыг өөрийн өмчлөлд авахаар удаа дараа гаргасан өргөдлийн хүрээнд хариуцагч Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нэхэмжлэгч Ц.Цэрэнпагматай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр уулзалт зохион байгуулж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 50 дугаар байрны 21 тоот 29.3 м.кв талбай бүхий байгууллагын эзэмшлийн нэг өрөө орон сууцыг иж бүрэн засварлаж хүлээлгэн өгөхөөр хариуг биечлэн амаар өгсөн. Энэ талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлд бичсэн байхаас гадна хэрэгт авагдсан ахмад Б.Лхагвасүрэн, хошууч Б.Гантулгын тайлбар, шалган нэвтрүүлэх байрны бүртгэлийн хуулбар, бусад байдлаар тогтоогдсон, харин нэхэмжлэгчийн 2014 онд гаргасан орон сууц хүссэн өргөдөл жагсаалтын 34 дүгээрт бүртгэлтэй байгаа болохыг, мөн 2016, 2018, 2019, 2020 онуудад гаргасан өргөдөлд тухай бүрд нь хариу өгч байсныг дурдаж, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1А/2941 дүгээр албан бичгээр хариу хүргүүлсэн зэргээс хариуцагч Батлан хамгаалахын сайд, Батлан хамгаалах яам, тус яамны Орон сууц хуваарилах төв комисст тус тус холбогдуулж гаргасан нэхэмжлэгчийн орон сууц хүссэн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй үйл баримт тогтоогдохгүй, нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үйл баримт нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.

            20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 15 дугаар зүйлийн 15.3, 15.3.4, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6, 7, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цэрэнпагмаас Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын сайд, Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисст тус тус холбогдуулан гаргасан “нэхэмжлэгчээс орон сууцны дэмжлэг хүссэн өргөдлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоолгож, бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичихийг даалгах, нэхэмжлэгчээс гаргасан удаа дараагийн орон сууц хүссэн өргөдлийг 300 айлын орон сууц хуваарилахдаа Орон сууц хуваарилах төв комиссын хуралдаанаар хуралдаж хэлэлцүүлээгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ц.Цэрэнпагмад Батлан хамгаалах сайдын мэдлийн болон нөөцийн орон сууцнаас олгохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  У.БАДАМСҮРЭН