| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/03238/И |
| Дугаар | 102/ШШ2024/02649 |
| Огноо | 2024-05-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/02649
2024 оны 05 сарын 20 өдөр Дугаар 102/ШШ2024/02649 Улаанбаатар хот
1. Хариуцагч *** холбогдох 246,686.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч **** ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,050.60 төгрөгөөс 4,025.3 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 4,025.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ