Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/02651

 

 

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/02651

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

1. Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 346,873.96 төгрөгийг хариуцагч *** нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 346,873.96 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бүрэн төлж барагдуулсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 11,056.11 төгрөгөөс 5,528.11 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 5,528.11 төгрөгийг, хариуцагчаас 5,528.11 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                             Ч.БАТЧИМЭГ