Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2019/ДШМ/44

 

Ц.Б, Д.Б, Н.Б, Б.Н Д.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд: Прокурор: Л.Отгончимэг, Шүүгдэгч: Б.Б, Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг, Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Энхболд, Нарийн бичгийн дарга: Г.Буянжаргал нарыг оролцуулан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ц.Б, Б.Б, Н.Б, Б.Н Д.А нарт холбогдох 1938008310183 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Бгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 1. Монгол Улсын иргэн, ............ овогт Ц-н Б, 1963 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ............/. 2. Монгол Улсын иргэн, ............ овогт Д-н Б, 1981 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ......../. 3. Монгол Улсын иргэн, ........ овогт Б-н Н 1982 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .........../. 4. Монгол Улсын иргэн, ........... овогт Д-н А, 1966 оны 2 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ........../. 5. Монгол Улсын иргэн, .......... овогт Н-н Б, 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ........../. Холбогдсон хэргийн талаар: 1. ШүүгдэгчЦ-н Б нь Хөвсгөл аймгийн ........................... даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тус төвд үйлчлэгч ажилтай Д.Аээс хөдөлмөр алдалтын 50 хувийн тэтгэмж тогтоолгож өгсөн гэх албан үүргээ хэрэгжүүлсний хариуд тус төвд тогооч ажилтай Д.Бгаар дамжуулан 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэрэгт, Хөвсгөл аймгийн ........................... даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус төвд уламжлалын эмч ажилтай Б.Н-с “ажилд авсан” гэх албан үүргээ хэрэгжүүлсний хариуд 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг тус төвд тогооч ажилтай Д.Бгаар дамжуулж, мөн өрөө өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэрэгт, Хөвсгөл аймгийн ........................... даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 7 дугаар сард Н-н Быг “үйлчлэгчийн ажилд орох” гэсэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлсний хариуд 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн хахууль өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэрэгт, Хөвсгөл аймгийн ...........................д эмчээр ажиллаж байсан Б.Н-с 500,000 төгрөгийн хахууль авсан хэргээ нуун далдлах зорилгоор хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох ........................... 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн No17 дугаартай хурлын тэмдэглэлийг засварлан өөрчилж, хуурамчаар үйлдэн “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэрэгт, 2. Шүүгдэгч Д-н Б нь Хөвсгөл аймгийн ........................... даргаЦ-н Бы 2017 оны 5 дугаар сарын 11- ний өдөр тус төвд үйлчлэгч ажилтай Д.Аээс 500,000 /таван зуун мянган/ төгрөг, 2017 оны 10 дугаар сард тус төвд уламжлалын эмч ажилтай Б.Н-с 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд нь дамжуулах байдлаар дэмжлэг үзүүлж, гэмт хэрэгт хамтран оролцсон, 3. Шүүгдэгч Д-н А нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймгийн ........................... даргаар ажиллаж байсан Ц.Бд 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгч, хахууль өгөх гэмт хэрэгт, 4. Шүүгдэгч Б-н Нямсүрэн нь 2017 оны 10 дугаар сард “эмчийн ажилд орох” буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймгийн ........................... даргаар ажиллаж байсан Ц.Бд 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгч, хахууль өгөх гэмт хэрэгт, 5. Шүүгдэгч Н-н Б нь 2017 оны 7 дугаар сард “үйлчлэгчийн ажилд орох” буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймгийн ........................... даргаар ажиллаж байсан Ц.Бд 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгч, хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч ............ овогтЦ-н Быг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардан авч, гурван удаагийн үйлдлээр хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд засварлан өөрчилж, хуурамчаар үйлдэж, нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ............ овогт Д-н Бг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардан авч, хоёр удаагийн үйлдлээр хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ........... овогт Д-н Аийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ........ овогт Б-н Нямсүрэнг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч .......... овогт Н-н Быг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 7,300 /долоон мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,300,000 /долоон сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-н Бг нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н Нямсүрэнг нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-н Быг нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-н Ат хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, 7,300 /долоон мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,300,000 /долоон сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Д.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.А, Н.Б,******* нарт тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Д.Б нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс, шүүгдэгч Б.Н Н.Б нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, Н.Б,******* нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бы цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч Ц.Бд оногдуулсан торгох ялаас 90,000 /ерэн мянга/ төгрөгийг хасч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоёр тэмдэглэлийг хэргийн хамт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б, Д.А, Б.Н Н.Б нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт оруулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Д.А, Б.Н Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэжээ. Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдолдоо: Миний бие Дорждулам овогтой Б 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн сум дундын шүүхийн тогтоолоор 5,400,000 төгрөгөөр торгуулж, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхээ хоёр жилийн хугацаагаар хасуулсан билээ. Ц.Б нартай холбогдох авлигын хэрэгт миний бие оролцож, шахаж шаардсан зүйл байхгүй билээ. Иймд энэхүү хэргийг нэг бүрчлэн нягталж, хянаж, миний энэхүү хэргийг цагаатгаж өгнө үү гэжээ. Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Шүүгдэгч Ц.Б нь Хөвсгөл аймгийн ........................... даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч Д.Аээс хөдөлмөр алдалтын 50 хувийн тэтгэмж тогтоолгож өгсөн гэх албан үүргээ хэрэгжүүлсний хариуд шүүгдэгч Д.Бгаар дамжуулан 500,000 /таван зуун мянган/ төгрөг өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэргийг, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Б.Н-с “ажилд авсан” гэх албан үүргээ хэрэгжүүлсний хариуд 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг шүүгдэгч Д.Бгаар дамжуулж, мөн өрөө өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэргийг, 2017 оны 7 дугаар сард шүүгдэгч Н.Быг “үйлчлэгчийн ажилд орох” гэсэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлсний хариуд 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн хахууль өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэргийг, тус төвд эмчээр ажиллаж байсан Б.Н-с 500,000 төгрөгийн хахууль авсан хэргээ нуун далдлах зорилгоор хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох ........................... 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №17 дугаартай хурлын тэмдэглэлийг засварлан өөрчилж, хуурамчаар үйлдэн “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэргийг, Шүүгдэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн ........................... дарга Ц.Бы 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч Д.Аээс 500,000 /таван зуун мянган/ төгрөг, 2017 оны 10 дугаар сард шүүгдэгч Б.Н-с 500,000 /таван зуун мянган/ төгрөг өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд нь дамжуулах байдлаар дэмжлэг үзүүлж, гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт хэргийг, Шүүгдэгч Д.А нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймгийн ........................... даргаар ажиллаж байсан Ц.Бд 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгч, хахууль өгөх гэмт хэргийг, Шүүгдэгч******* нь 2017 оны 10 дугаар сард “эмчийн ажилд орох” буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймгийн ........................... даргаар ажиллаж байсан Ц.Бд 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгч, хахууль өгөх гэмт хэргийг, Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 7 дугаар сард “үйлчлэгчийн ажилд орох” буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймгийн ........................... даргаар ажиллаж байсан Ц.Бд 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгч, хахууль өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрч Б.Лхамсүрэн, П.Уранчимэг, Г.Адъяа, Д.Дэлгэрмөрөн, П.Цэвээндулам, Л.Золбообаатар, Л.Дэлгэрсайхан, Ж.Ховорчимэг, Т.Болормаа, Ц.Саранчимэг, Б.Лхамсүрэн нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Б, Д.Б, Н.Б, Б.Н Д.А нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ. Шүүгдэгч Ц.Б, Д.Б, Н.Б, Б.Н Д.А нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба гэмт хэргийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Н Н.Б, Д.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон байна. Шүүгдэгч Д.Б нь “... Ц.Б нарт холбогдох авлигын хэрэгт миний бие оролцож, шахаж шаардсан зүйл байхгүй билээ. Иймд энэхүү хэргийг нэг бүрчлэн нягталж, хянаж, миний энэхүү хэргийг цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь Хөвсгөл аймгийн ........................... дарга Ц.Б нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тус төвд үйлчлэгч ажилтай Д.Аээс 500,000 /таван зуун мянган/ төгрөг, 2017 оны 10 дугаар сард тус төвд уламжлалын эмч ажилтай Б.Н-с 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг өгөхийг шаардан хахууль авах гэмт хэрэгт шүүгдэгч Д.Б нь дамжуулах байдлаар шахаж шаардан, дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон болох нь Шүүгдэгч Д.Аийн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрчээр өгсөн: “...тогооч Б намайг дуудаж уулзаад дарга таныг группд орсон гэж яриад байна шүү дээ, та группд орсон юм бол даргад юмыг /авлига/ нь өгөөч гэсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөг өгөх юм бэ, эхний ээлжинд 6 сараар л групп тогтоолгосон, мөнгө төгрөг өгөхөд хэцүү байна зөндөө л мөнгөний хэрэг гарч байна, нөхөр маань бас өвчтэй Улаанбаатар руу эмчилгээнд явах гэж байгаа, нөхөртөө энэ талаар хэлвэл уурлана шүү дээ гэж Д.Бд хэлсэн чинь та я.......... ч байсан зохицуулаад даргад юмыг /авлига/ нь өгөхгүй бол болохгүй гэсэн. .............гааш өдөр нь би жижүүртэй байсан ба Д.Б бас жижүүрт гарах нь таарч намайг дуудаад “Ц.Б дарга над руу утсаар яриад байна. Д.Аээс мөнгө төгрөг аваад хурдан шилжүүл гээд байна” гэсэн. Ер нь бол Ц.Б дарга надаас 500 000 төгрөг ав гэж Д.Бд хэлсэн юм байна лээ. Би Д.Бгаас хэдэн төгрөг өгөх юм бэ гэсэн чинь 500 000 төгрөг байхад болох байх гэсэн. Тэгээд 400 000 төгрөг өгөөд өөр мөнгө байхгүй гэж хэлээд өнгөрчихье гэж бодсон боловч Д.Б гүйцээгээд өгчих Д.А эгчээ гээд надаас нэхээд байсан учраас би өөрийнхөө зүүж байсан цагаан шигтгээтэй монетон ээмгээ Д.Бд өгөөд 100 000 төгрөгт ломбарданд тавьчих, дараа нь би хүүтэй нь хамт төлөөд өөрөө авчихъя гэсэн...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.Н-н 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн: “...тогооч ажилтай Д.Б нь “...........................”-д хамгийн олон жил ажиллаж байгаа юм байна лээ. Тэрээр дарга Ц.Бтай дотно нууц амрагийн харилцаатай талаар манай байгууллагын ажилчид ярьцгаадаг. Мөн Ц.Б дарга “ажилчдаас авлига авахдаа тогооч Д.Бгаар дамжуулан зуучлуулан авдаг” талаар би Д.А эгчээс өөрөөс нь сонссон. ...тогооч Д.Б миний 95293536 дугаарын утас руу өөрийнхөө 99525776 дугаарын утсаар ярьснаа мөнгө байгаа юу дарга таныг ажилд орсон юм чинь мөнгө өг гэнээ гэхээр нь тийм үү хэдэн төгрөг байдаг юм бэ гэж асуухад ядаж 500 000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь яанаа одоогоор мөнгө байхгүй ш дээ гэж хэлээд утсаа салгасан. Өдөр нь ажлаа хүлээж авч байхад нэг эмэгтэй ирснээ уулзая гэхээр нь өрөөнөөсөө гарсан чинь яасан мөнгөө бэлдсэн үү гэж асуухаар нь чи надтай ярьсан эмэгтэй мөн үү гэсэн чинь мөн байна гэж хэлж байсан. Тэр эмэгтэй тогооч Д.Б байсан бөгөөд дарга намайг хэлээд өгөөч гээд байгаа юмаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, Гэрч Д.Дэлгэрмөрөнгийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн: “...Манай байгууллагын дарга Ц.Быг “тогооч Бтай уулзаж учирдаг, дотно харьцаатай” гэж манай ажлынхан яриад байдаг. ...сүүлийн үед тогооч Д.Бг даргын өрөөгөөр байн, байн ороод байгаа, мөн өрөөнөөс нь инээчихсэн гарч ирдэг болсон талаар бас яригдах болсон” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Б, Д.Б нарын эзэмшлийн Хаан банкин дахь диспозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдон тогтоогдсон бөгөөд эдгээр баримтуудаар шүүгдэгчийн давж заалдах гомдол үгүйсгэгдэж байна гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Д.Бгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                           З.ХОСБАЯР

                                                                            Н.БАЯРХҮҮ