Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/03316

 

 

 

 

 

 

 

  

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/03316

Улаанбаатар хот

 

 

 

 

1. Нэхэмжлэгч *** ХХК нь нэхэмжилсэн 3,028,892 төгрөгийн 308,614 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ** нь 2,720,278 төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлж барагдуулж, үлдэх 1,720,278 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 573,426 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 573,426 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 573,426 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 63,413 төгрөгөөс 31,706 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 31,706 төгрөгийг, хариуцагчаас 31,706 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ