| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/03256/И |
| Дугаар | 102/ШШ2024/03139 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2024/03139
| 2024 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2024/03139 | Улаанбаатар хот |
1. Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,749,917 төгрөгийг хариуцагч *** нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 600,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 800,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 800,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1,049,00 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 90,949 төгрөгөөс 45,474 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 8,104 төгрөгийг, хариуцагчаас 45,474 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ