Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2023/0950

 

 

 

 

 

 

 

     2023          12           07                                    128/ШШ2023/0950

 

   

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э*******ийн дүгнэлттэй, Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Т*******д холбогдох зөрчлийн хэргийг хянаад,

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э*******өөс шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Автотээврийн хяналтын Улсын байцаагч Б.Т*******ын үйлдсэн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0665960 дугаартай Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь заалтад заасны дагуу С.Б*******ийг 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Т*******аас 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хандан бичгээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э*******ийн 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 72 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

        ҮНДЭСЛЭХ нь:

Дүгнэлт гаргагч Прокурорын дүгнэлтийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч нь хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлснээр шүүхээс, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг хэрэглэн уг захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагавар нь Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0665960  дугаартай маргаан бүхий шийтгэлийн хуудас хуульд нийцээгүй бөгөөд хүчингүй болох нь нотлогдсон гэж үзэх ба шүүгчийн энэ захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үр дагавартай болно.

Иймд Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар дүгнэлтийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар дүгнэлт гаргагч прокурор нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд уг шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

 

 

 

 

                     ШҮҮГЧ                               У.БАДАМСҮРЭН