Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0904

 

 

 

 

 

 

 

 

   

    2023         11           28                                   128/ШШ2023/0904

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н овогт Огийн Н /РД:ИЮ/,

Нэхэмжлэгч: Х овогт Дгийн О*******ь /РД:МЮ*******/,

Нэхэмжлэгч: Жаа овогт Лхам Я*******гийн О******* /РД:УХ*******/,

Нэхэмжлэгч: Б овогт Л О*******цэцэг /РД:ТИ*******/,

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын хоорондын нэг удаагийн тэтгэмжийн зөрүү гаргуулахтай холбоотой маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Д.О*******ь, нэхэмжлэгч Л.О*******, Л.О*******цэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нараас “Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, Засгийн газрын 2019 оны “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4-т зааснаар тэтгэмжийн зөрүү олгохыг даалгуулах, О.Нд 70,200,000 төгрөг, Л.О*******, Л.О*******цэцэг, Д.О*******ь нарт тус тус 63,180,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргаснаар тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШЗ2023/6098 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.

2. Нэхэмжлэгч нар нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа: “...өндөр насны тэтгэвэр тогтоолгосон шүүгч О.Н, Л.О*******, Л.О*******цэцэг, Д.О*******ь нарт тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тогтоол илт хууль бус болохыг тогтоолгох, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, Засгийн газрын 2019 оны “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4-т зааснаар бидэнд учирсан хохирол болох тэтгэмжийн зөрүүд О.Нд 70,200,000 төгрөг, Л.О*******, Л.О*******цэцэг, Д.О*******ь нарт тус бүр 63,180,000 төгрөг гаргуулж, олгохыг даалгах тухай” гэж өөрчлөн нэмэгдүүлжээ.

3. Нэхэмжлэгч нараас 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр  нэхэмжлэлийн шаардлагаа: “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нарыг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож, зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, шүүгчээр ажиллаж байсан бидэнд нэг удаагийн тэтгэмжийн зөрүүд Н.Нд 70,200,000 төгрөг, Л.О*******д 77,074,740 төгрөг, Л.О*******цэцэгт 75,180,000 төгрөг, Д.О*******ьд 77,074,740 төгрөгийг тус тус гаргуулж олгохыг хариуцагчид даалгуулах” гэж өөрчилжээ.

4. Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...О.Н Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр, Л.О******* Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр, Л.О*******цэцэг  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Д.О*******ь Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гарган шийдвэрлүүлсэн. Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т зааснаар өндөр насны тэтгэвэрт гарах насны болзол хангасан гэж үзэн шүүгчийн албан тушаалаас өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх үед төрөөс олгож буй 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгохдоо тооцож буй цалинг шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцон бидний харилцах данс уруу тус тус шилжүүлснийг буруу гэж үзэн зөрүүг тооцон гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА/01138 дугаар магадлалаар “Шүүхийн ерөнхий зөвлөл буюу захиргааны байгууллагад холбогдуулан нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг үндэслэн маргасныг хэргийн харьяалал зөрчсөн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд харьяаллын дагуу төрийн албан хаагчийн эдэлбэл зохих эрхийг эдлүүлээгүй гэж үзэн дараах шаардлагыг гаргаж байна.  2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдсөн Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “сарын дундаж цалин гэдэг нь албан тушаалын цалин, нэмэгдлийн хамт авч байсан цалин хөлс” хамаарах болно. Өмнө мөрдөгдөж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.“хуульд заасан нас, болзлын дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан шүүгчид сүүлийн нэг жилийн цалингийн дунджаар тооцон 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгоно” гэж хуульчилсан бөгөөд энэ заалт 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэгдэн, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсон. Энэ тохиолдолд шүүгчид олгох 36 сарын тэтгэмжийг Төрийн албаны тухай хуулийн заалтыг баримтлан “албан тушаалын” цалингаар тооцон олгож байсан. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1. “үндсэн цалин”-аас, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9. “авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр” гэж хуульчилсан нь хууль зүйн хувьд өөр ойлголт бөгөөд шүүгч нарын хувьд тусгайлан зохицуулсан хууль болох Шүүхийн тухай хуулийн зохих заалтаар зохицуулагдах учиртай.

Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4 дүгээр бүлэг 4.4. “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж, нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж заасан. Энэ нь төрийн албан хаагч нарын тухайлан зохицуулсан хуульд өөрөөр тусгасан тохиолдолд гарч болох бөгөөд, энэ тохиолдолд шийдвэрлэх зохицуулалт болно. Шүүхийн тухай хуульд 36 сарын тэтгэмжийг өөрөөр тогтоосон гэж үзэж буй үндэслэл нь  бусад төрийн албан хаагч нарын тухайд 36 сарын тэтгэмжийг тухайлсан хуульд нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар хэрэглээний хувьд өөрөөр тогтоосон.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4. “албан тушаалд 25 ба түүнээс дээш ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох”, 43.7. “энэ хуулийн 43.1.4, 43.5-д заасан нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно”, Соёлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6. “төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллагын ажилтны нэмэгдэл хөлс, нийгмийн баталгааг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар зохицуулна”, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.“Төрийн өмчийн эрүүл мэндийн болон эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно”, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.8.“энэ хуульд зааснаас бусад тэтгэмжийг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулна” гэж тус тус зохицуулсан байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9. “Шүүгчийг өөр өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцон нэг удаагийн тэтгэмж олгоно”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд 46.3-т зааснаар Улсын Их Хурлаас баталснаар цалинг авч байсан бөгөөд ажиллаж байсан шүүгчийн тухайд дан ганц албан тушаалын цалин авч байсан шүүгч байх боломжгүй. Учир нь шүүгчийн тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж буй шүүгч нь шүүгчээр хэдэн жил ажилласан эсэхээс үл хамааран албан ажлын онцгой нөхцөлийн 40 хувийн нэмэгдлийг шууд авч, төрийн албанд хэдэн жил ажилласнаас хамааран төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг зохих хувиар  авч байгаа бөгөөд энэ бүгд шүүгчийн авч байсан сарын цалин болно. Мөн өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, цалингийн шатлалаар шүүгчээр ажилласан 5 жил тутамд 2 хувийн нэмэгдэл өсгөн тооцож цалинг олгож байсан үед зарим шүүгчийн тухайд эхний 5 жилд зөвхөн албан тушаалын цалин авч байсан. Шүүхийн тухай хууль нь төрийн гурван засаглалын нэг болох шүүх засаглалыг хэрэгжүүлэгч байгууллагын болон түүнд хамааран ажиллаж буй албан тушаалтны эрх ашиг, нийгмийн болон эдийн засгийн баталгааг хангах, хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон тусгайлсан хууль болно.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т зааснаар шүүгчийн эрхийг зөрчсөн үйлдлээс сэргийлэх байгууллагын хувьд шүүгчийн нийгмийн болон эдийн засгийн баталгааг зөвөөр тогтоож, ашигтай байдлаар хуульд зааснаар тайлбарлаж, хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нарыг өндөр насны тэтгэвэрт гаргахдаа нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож, зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, шүүгчээр ажиллаж байсан бидэнд нэг удаагийн тэтгэмжийн зөрүүд О.Нд зөрүү 70,200,000 төгрөг, Л.О*******д 77,074,740 төгрөг,  Л.О*******цэцэгт 75,180,000 төгрөг, Д.О*******ьд 77,074,740 төгрөгийг тус тус гаргуулж олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч О.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******ь шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч О.Н нь Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Ерөнхий шүүгчийн албан тушаал, би Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн албан тушаал хашиж байсан. Шүүхийн тухай хууль болон бусад хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээд, өөрийн хүсэлтийг үндэслэн О.Н нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр зарлигаар, би Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 134 дүгээр зарлигаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Албан тушаалаас чөлөөлөгдөх үед бидэнд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан тэтгэмжийг олгохдоо Шүүхийн ерөнхий зөвлөл нь үндсэн цалингаас тооцож  Улсын Их Хурлаас батлагдсан төрийн тусгай албан хаагчийн цалингийн хэмжээгээр буюу давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийнх 3,000,000 төгрөгөөр, анхан шатны шүүхийн шүүгчийнхийг 2,700,000 төгрөгөөр олгосныг бид үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлд цалин болон нэмэгдэл хөлстэй холбоотой заалтууд, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд заасан цалин олгох, түүнтэй холбоотой заалтууд, Төрийн албаны тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмж олгох зохицуулалт зэргээс үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл нь Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан шүүгчийн эдийн засгийн болон хараат бус байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлээгүй. Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний гэдэг тодорхойлолтыг авч байсан цалингийн хэмжээгээр гэж томьёолсон. Авч байсан цалин гэдэг нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.5, 47.9 дэх заалтуудад заасан.

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 101, 106 дугаар зүйлд цалин гэж тодорхойлсноор үндсэн цалин, нэмэгдэл цалин орж байж бид нарын авч байгаа цалинг цалин гэж үзнэ. Зөвхөн үндсэн цалингийн томьёоллоор Улсын Их Хурлаас баталсан цалингийн хэмжээгээр буюу 2,700,000 төгрөг болон 3,000,000 төгрөгөөр тооцсон нь буруу. О.Нийн тухайд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар 5 жил тутамд 2 хувийн нэмэгдэл олгохынхоо хувьд 6 дахь жил дээрээ 2 хувийн цалин, миний хувьд 8 дахь жил дээрээ 2 хувийн цалин авч байсан учраас цалингийн бодолтын хувьд сүүлийн 3 жил дээрээ бид хоёрт 2 хувийн цалингийн нэмэгдэл ороод, 2022 оны тухайд 40 болон 25 хувийн нэмэгдэл орсон. Энэ дүнгээс 36 сарын цалин олгох байсан.

5.2. О.Нийн тухайд яагаад 70,200,000 төгрөг нэхэмжилж байгаа вэ гэвэл, Төрийн албаны тухай хуульд заахдаа тусгайлсан хуулиар зохицуулсан бол тухайн хуулийг баримталж, сонгох эрхийг нь тэтгэвэрт гарч байгаа этгээдэд буюу бид нарт олгосон ч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс уг эрхийг  эдлүүлээгүй. Шүүхийн тухай хууль нь тусгайлсан хууль. Хэдийгээр төрийн тусгай албан хаагч гэдэг статуст хамаардаг ч тусгайлсан хуульд авч байсан цалин гэж байгаа. Цалин гэдэгт нэмэгдэл яагаад хамаарах вэ гэвэл, тухайлсан цалин буюу 2,700,000 төгрөг, 3,000,000 төгрөгийн цалинг дангаараа авдаг шүүгч байхгүй. Одоогийн нөхцөлд 1 жил ажилласан ч, 1 өдөр ч ажилласан 40 хувийг автоматаар авч байгаа нь  адилхан цалинд хамаарна. Хоёр хувийн нэмэгдэлтэй үед шүүгчээр ажиллаад 5 жил болоогүй хүн 2,700,000  төгрөг ч юм уу, үндсэн цалингаа авч байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ үед үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн энэ заалт 2015, 2017 онд хүчингүй болоод, тэр зохицуулалтыг Төрийн албаны тухай хуулийн 36 сарын тэтгэмж олгодог зохицуулалтаар явж байсан. Шүүхийн тухай хууль Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж батлагдах үед төслийг оруулсан төслийн баг болон хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын гишүүдийн хувьд арай өөр.  

5.3. Шүүгч гэдэг нь хэдийгээр төрийн албанд багтаж байгаа боловч тусгайлсан субъект. Энэ тусгайлсан субъектүүдийг хэрэгжүүлж байгаа этгээдүүдийн хувьд эрх, үүрэг хязгаарлагдана. Багш, эмч зэрэг мэргэжилтнүүд тусдаа ёс зүйтэй ч гэсэн бид нарт хэрэгжүүлж байгаа хууль болон ёс зүй нь илүү өндөр заалттай. Учир нь бид нар иргэний эдэлбэл зохих зарим эрхийг эдэлж чаддаггүй. Жишээ нь сонгогдох эрх, нам, эвсэл, холбоо, бүлэгт харьяалагдах боломжгүй. Шүүхийн тухай хуулийн хасагдсан заалт болох 47 дугаар зүйлийн 47.10 шүүгчийг тэтгэвэрт гаргахад авч байсан цалингийнх нь 80 хувиар тэтгэвэр тогтооно гэсэн заалт Нийгмийн даатгалын тухай хуультай уялдахгүй байна хэрвээ зөвхөн цалингаас бодно гэсэн байсан бол энэ заалт цалингаас 80 хувь гэж уншигдахаар байгаа бол 2,7 сая төгрөгийн 80 хувь сая зургаан зуу гаруй мянган төгрөг юм. Гэтэл бид нар нийгмийн даатгал бүгдийг оруулаад 45 хувиар тооцуулахдаа 2,1 сая орчим авч байхад цалингийн 80 хувиар бодох боломжгүй. Үндсэн цалин байна, нэмэгдэл цалин байна. Улсын Их Хурлын гишүүн Т.А*******, Ж.Сүхбаатар, Б.Э******* гишүүдийн асуултад хариулж байгаа санаа нь ийм байсан. Эдийн засгийн утгаараа цалин гэдэг нь гар дээр авч байгаа цалинг л ойлгоно. Хэрвээ бид нарын албан тушаал төрийн албан хаагчтай адил байна гэж үзэх юм бол бусад хуулиудад, жишээлбэл Боловсролын тухай хуульд тодорхой болзол хангаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа багш болон бусад албан хаагч нарт үндсэн цалингаас гэж байх ёстой. Яг энэ утга агуулга Соёлын тухай хууль, Прокурорын тухай хууль, бусад хуулиудад байгаа. Тэгэхээр тэр хуульд яг энэ агуулгаар хийгээд өгсөн бол Шүүхийн тухай хууль нь тусгайлсан хууль байгаа. Тийм учраас Засгийн газрын баталсан 36 сарын тэтгэмжийг олгох журмын 2.2-оор биш, 4.4-өөр сонголтыг бид нарт эдлүүлэлгүй, энэ эрх маань зөрчигдсөн учраас, мөн хүсэлт гаргаад байхад шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгч байгаа нь үндэслэлгүй. Иймд хүсэлтэд хариу өгөхгүй, шийдвэрлэхгүй байгаа үйлдэл нь хууль бус. Үүнээс учирсан хохирол миний тухайд 77,074,740 төгрөг, О.Нийн тухайд 70,200,000 төгрөг байна. Нэхэмжлэгч О.Нийн тухайд албан тушаалын цалин 3,000,000 төгрөг дээр 40 болон 25 хувийн дүнгээр тооцох нь өөрт нь ашигтай хувилбар байгаа учраас цалингаа сонгож байна. Би 36 жил шүүхэд ажилласан, найм дахь 2 хувийн нэмэгдэл рүүгээ орчихсон байсан хүний тухайд надад өмнөх 2 хувьтай цалин, 2022 оны 40 болон 25 хувийн нэмэгдэлтэй цалингаар зөрүүгээ тооцох нь миний сонголт гэж үзэж байгаа учраас надад 77,074,740 төгрөгөөр тооцож байгаа. О.Н давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, тэгээд илүү цалинтай байж харьцуулахаар яагаад минийх өндөр гарч байгаа вэ гэх асуудал гарч магадгүй. Тодруулбал, шүүгчээр ажилласан жил өөр байгаа.

5.4. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлын 8 цагаас илүү буюу 9, 10 цаг ажилласан, хагас, бүтэн сайн өдөр ажилласан бол илүү цаг бодож өгөх, ээлжийн амралтаараа ажилласан бол 1,5-аар бодож олгохыг хөлс гэх бөгөөд шүүгчид энэ байдал байх боломжгүй. Ажлын 8 цагт бид нар хуралдчихаад магадгүй 11 цаг хүртэл шүүх хуралдаан тасралтгүй үргэлжилнэ гэсэн томьёоллоор явчхаад 8 цагаас хэтэрсэн цагт би ажлын хөлс тооцож авахгүй шүү дээ. Тийм учраас хөлс гэдэг үгийг ингэж тайлбарлаж байна.

5.5. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар бидэнд их олон хязгаарлалтууд бий. Би үүнээс ганцыг нь л дурдсан. Тэр нь юу вэ гэхээр адаглаад сонгогдох эрх. Гэхдээ мэдээж өргөсөн тангарагтай, ёс зүйтэй, шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж явсны хувьд бид нарт олгогдсон эрхийг эдлүүлээгүйд гомдолтой байгаа. Үүнийг хэрэгжүүлэх эрх нь Шүүхийн ерөнхий зөвлөлд хуулиараа нээлттэй байсан. Шүүхийн тухай хууль батлагдахдаа хэд хэдэн тусгайлсан хугацаа тавьж өгсөн. Хугацаа тавьж өгсний нэг жишээ нь цалин болон 36 сарын тэтгэмж олгодог заалт, дээрээс нь шүүгчийн туслахуудтай холбоотой заалтууд дээр тодорхой хугацаа тавьж өгч байгаа нь үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөл тус хуулийн 70, 72 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн баталгаа юм уу, эсвэл ажиллах орчных нь баталгааг хэрэгжүүлэх, төсөв томьёолох, төсөвт суулгаж өгөх, судалгаа гаргах процедур хийх боломжит хугацаа байсан гэж үзэж байна. Тэгээгүй байсан бол өмнө нь үйлчилж байснаараа 2015, 2017 онд хүчингүй болсон заалт шиг хууль хэрэгжингүүтээ 01 дүгээр сарын 01-ээс гэж яваад, тэр зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-оор явах ч гэдэг юм уу, энэ асуудлууд нээлттэй байх боломжтой байсан. Харин тэгээгүй, тусгайлсан хугацаа тавьж өгч байгаа нь угаас ерөөсөө санхүү, эдийн засгийг төсөвлөх боломж, үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөлд олгосон заалт гэж үзэж байна” гэв.

6. Нэхэмжлэгч Л.О******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би 1986 оны 03 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчээр нийт 36 жил ажиллаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 96 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Миний үндсэн цалингийн 40 болон 25 хувь нийт 65 хувийн цалингийн нэмэгдэл, дээрээс нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар 2 хувийн нэмэгдэл авч байсан цалингаасаа энэ шаардлагыг бодож тооцсон. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг бүрэн дэмжиж байна” гэв.

7. Нэхэмжлэгч Л.О*******цэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд улсад 38 жил ажилласнаас 30 гаруй жил нь шүүхийн байгууллагад, үүнээс 26 жил шүүгчээр ажилласан бөгөөд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэртээ гарсан. Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан баталгааг шүүгчид эдлүүлэхдээ Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын 4.4-т яагаад хамаарахгүй байгааг задалж ярья. Төрийн албаны тухай хууль болон бусад хуулиар төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн тэтгэмж олгох талаар зохицуулсан. Аль илүүг нь сонгох эрхтэй гэдэг журмыг баримтлах ёстой. Яагаад сонгох эрхтэй вэ гэвэл, бид хариуцлагатай албан тушаал хашиж байсныхаа хувьд дээрх хуулийн заалт бидэнд зориулагдаж, бидний нийгэм, эдийн засгийн баталгааг хангасан заалт гэж үзэж байгаа. Шүүгчийн албан тушаалыг хашиж байх үед бид иргэний хувьд эрхээ зөндөө хязгаарлуулж байсан. 2022 онд шинэчлэн найруулсан Шүүхийн тухай хуулиар ажиллаж байх хугацаандаа ч, тэтгэвэрт гарсныхаа дараа ч тодорхой эрхээ хязгаарлуулсаар байгаа. 2022 оноос өмнө тэтгэвэртээ гарсан шүүгч нарт бол энэ нь хамаарагдахгүй. Яагаад гэвэл, хууль өөрчлөгдөөгүй. Бидний тохиолдолд бол 2022 оноос хойш хууль нь өөрчлөгдсөн. Жишээлбэл, Шүүхийн тухай хууль шинэчлэн найруулагдаж, Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн найруулагдсан. Тийм учраас бид энэ өнцгөөс нь хараад бидний эрх зүйн байдлыг дээрдүүлэх ёстой юм байна, үүнийг ингэж ярих ёстой юм байна гэдэг талаас нь маргаж байгаа юм.

7.1. Энэ нөхцөлүүдийг харгалзан үзэхээр хариуцагч талаас нэхэмжлэгч бид нарт хуулиар олгогдсон хараат бус байдлыг тэтгэвэр гарах үед нь ч хуульд заасан бүрэн хэмжээгээр нь тооцож, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хамгаалах үүрэгтэй. Шүүхийн тухай хуульд үүрэг нь байж л байгаа. Энэ үүргээ хэрэгжүүлээч гэж гуйгаад байгаа юм. Шүүхийн тухай хуулиар субъектийн статусыг тогтоосон бөгөөд уг хуулийг органик хууль гэж нэрлэдэг юм байна. Шүүхийн тухай хуулийг яагаад эрх зүйн хувьд органик хууль гээд байгаа юм бэ гэхээр Шүүхийн тухай хуулийн талаар Монгол Улсын Үндсэн хуульд тусгайлан тодорхой заалт оруулчихсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн заалтад нь оруулаад, шууд хэрэгжүүлэхээр заасан байгаа учраас органик хууль гээд байгаа юм. Шүүхийн тухай хуулийн хувьд бусад хуулиудаас тэс өөр юм байна. Шүүгч бол нийтийн үйл хэргийг хэрэгжүүлэгч мөн боловч нийтийн буюу төрийн албан хаагч биш юм. Бидний хувьд нийтийн үйл хэргийг хэрэгжүүлэх шүүгчийн ажил хийдэг ч гэсэн нийтийн буюу төрийн албан хаагч нартай адилтгах албан хаагч нар биш юм байна. Шүүгчийг гүйцэтгэх эрх мэдлээс институтийн хувьд тусгаарласан байдаг юм байна. Юу гэж тусгаарласан юм бэ гэхээр шүүгчийн албан тушаалыг хамгаалах зорилготой учраас бүтцийнх нь хувьд тусгаарлачихжээ. Энэ талаар тусгайлсан байх ёстой гэдгийг дэлхийн улс орон болон эрдэмтэн, шинжлэх ухаан хүртэл тодорхойлсон байдаг юм байна.

7.2. Шүүгчээр ажиллаж байсан бидний залуу үед зах зээлийн хүнд хэцүү үе байсан. Одоогийнх шиг ийм сайхан байгаагүй, бор цаасан дээр ажлаа хийгээд, шуудайтай хэргээ үүрээд, замын машинд суугаад ажлаа хийдэг, бид нар ийм ядарсан цаг үед ажиллаж байсан. Тийм хүнд нөхцөлд байсан ч гэсэн бусад эрх мэдэлтнүүдийн бодлого, хүсэл зоригийг харгалзахгүйгээр аливаа айдас түгшүүр, ашиг тус бодохгүйгээр хуулийн дагуу ажил үүргээ шударгаар хэрэгжүүлж байгаад тэтгэвэртээ гарчихсан явж байна.

Гэтэл шүүгчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл нь дээр дурдсан нийтийн буюу төрийн албан хаагчийн чиг үүргээс нь ялгаж салгахгүй, адил тэнцүү чиг үүрэгтэй гэж ойлгож, маргаад байгаад нь гайхаад байгаа юм. Нийтийн албан хаагчийн гол үүрэг нь яам, агентлагаас гаргасан эрх зүйн хэм хэмжээ тогтоогоогүй хуульчилсан акт буюу эрх зүйн баримт бичгийг салбарынхаа нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа тэр хүмүүсийг хэлдэг юм байна. Бид нар хуулиудыг хэрэглэдэг болохоор тусгай албан хаагч нар юм. Түүгээрээ ялгаатай. Ийм ялгаатай ажил эрхэлж байгаа хүмүүсийг нийтийн албан хаагч нарын хэрэгжүүлж байгаа буюу яам, агентлагийн хэмжээнд гаргасан хуульчилсан актыг хэрэгжүүлж байгаа хүмүүс байна гээд тэнцүүлж үзэж болохгүй, үүгээр ялгаатай, энэ ялгааг нь олж хар. Ийм ялгаа байгаа учраас тогтоолын 4.4 нь бид нарт хамааралтай. Нийтийн албан хаагч нар тэтгэвэрт гарч байгаа тохиолдолд 2.2 нь хамааралтай. Хэрвээ ялгаж салгах гээд байгаа бол үүгээрээ ялгагдана гэж ойлгож байгаа. Шүүгчийн албан тушаал хашиж байгаад тэтгэвэрт гарч байгаа тохиолдолд нийтийн буюу төрийн албан хаагчаас өөр субъект буюу тусгай статустай юм гэдгийг ойлгомоор байна.

7.3. Цалингийн дундаж гэдгийг бид нар дараах байдлаар ойлгож байна. Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.4-т тус тус шүүгчийн эдийн засгийн баталгаа амьдралд нь баталгаатай хангагдсан байхаар тусгагдсан байна. Энэ байдал нь тэтгэвэрт гарахад нь ч гэсэн хамгаалагдаад Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4, 47 дугаар зүйлийн 47.9 дэх заалт хууль хэрэглээ гулсаж, урсаж орж багтаж байгаа. Энэ заалтаар сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж хуульчилсан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүдийн хуралдаанаар хүртэл 36 сарын хугацаагаар цалингийн дундаж гэдгийг хэлэлцээд дэмжиж баталсан байна. Сарын дундаж цалин гэдгийг батлаад байгаа юм чинь нэмэгдэл олгохгүй гэсэн агуулгаар зохицуулаагүй, тийм зохицуулалт байхгүй. Тэгэхээр нэмэгдэл олгохгүйгээр зохицуулсан гэж маргаад байгаа нь баримтаар нотлогдохгүй байна. Шүүгч нарын хувьд органик хуультай. Тус хуульд үндсэн цалингаас нь олго гэж хуульчлаагүй. Харин сарын цалингийн дунджаас нь гээд тусгайлсан тодотгоод зохицуулсан байхад үүнийг анхаарах ёстой гэж үзээд байгаа юм.

Нарийвчлаад үзэх юм бол аливаа тооны дунджийг математик дундаж ойлголтоор тооцвол, хувьсдаг тооны дүнгээс дунджийг тооцдог. Харин тогтмол тооны дунджийг олох ойлголт математик аргачлалд байдаггүй гэдгийг шинжлэх ухаан тогтоочихсон юм  байна. Яагаад байдаггүй вэ гэхээр тогтмол өгөгдөхүүн хувьсан өөрчлөгдөхгүй тул дундаж олох шаардлагагүй юм байна. Санамсаргүй хувьсагчийн математик дундаж олох гэсэн арга бас байдаг юм байна. Тиймээс тогтмол цалин дээр нэмэгдлүүд орсон дүн нь хувьсан өөрчлөгдөх математик өгөгдөхүүн болж байгаа юм. Ийм учраас 36 сарын дундаж цалин гэдэгт нэмэгдлүүдийг оруулж тооцох нь хуульд нийцэж байна. Хэрвээ үндсэн цалин гэсэн бол бид нар математик дундаж олно гэж маргахгүй. Үндсэн цалин гэсэн бол дундаж олох шаардлагагүй. Тиймээс Шүүхийн тухай хуульд цалингийн дундаж гэдэг үг хэллэгийг хууль тогтоогчоос оруулж, нэмэгдлийг оруулан тооц гэсэн ойлголтыг хуулиар зохицуулж байгаа. Бидний тохиолдолд энэ нэмэгдэлд албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны гэсэн нэмэгдлүүд орж байгаа. Эдгээр нь санамсаргүй хувьсагчийн математик дундаж гэсэн томьёололд хамаарна. Өөрөөр хэлбэл, цалингийн дундаж гэдэгт хувьсагч тооны дунджийг тооцохыг ойлгоно. Энэ утгаараа Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 гэдэг нь санамсаргүй хувьсах тооны дунджаар тооц гээд хуульд зохицуулсан юм байна.

7.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлахдаа Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг 2015 оны 101 дүгээр тогтоолоор цалингийн хэмжээг тогтоосон, Шүүхийн ерөнхий зөвлөл бол мэдээж санал оруулна л даа. Онцгой ажиллагааны нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дүгээр тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар тооцчихсон. Бид нар хууль зөрчөөгүй, зөв гэж тодорхойлоод байгаа юм. Бид нар энэ тогтоолуудтай маргаагүй. Бид нарын маргаж байгаа зүйлийг няцаахгүйгээр хаа хамаагүй юм бичиж байгаа юм. Энэ цалин чинь ерөөсөө бид нарын авах ёстой буюу та нар үүргээ биелүүлсэн гэж тогтоосон цалин. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолоор тогтоогоод өгчихсөн. Үүнийг л хэрэгжүүл гээд байгаа юм. Харин тэтгэвэрт гарсан тохиолдолд 4.4-ийг хэрэглээд, сонгох эрхтэй журмыг хэрэгжүүл гээд маргаад байгаа юм. Гол маргаан нь ерөөсөө л энэ. Түүнээс биш 101 дүгээр тогтоол дээр маргаагүй, маргаагүй зүйл дээр маргаж байна гэж бичээд байгаа юм. Тэгэхээр бидний нэхэмжлэлийг няцааж чадахгүй байна гэж ойлгож байна.

7.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан цалингийн дундаж гэх ойлголт нь Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9-д заасан үзэл баримтлалтай нийцэж байгаа юм. Энэ дотор нэмэгдэл багтаж байгаа юм. Ингэж тооцох нь шүүгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй, ашигтай юм байна гэж байгаа юм. Бид нар сонгох эрхийг эдлэх ёстой. Сонгох эрхийг олгож, 4.4-ийг хэрэгжүүлэх ёстой. Шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг тодорхойлсон байна. Мэдээж бие даасан байдлыг хангана, хараат бус байдлыг хангана, тэтгэвэрт гарсан ч хамгаалах ёстой. Хамгаалах ёстой байтал хамгаалахгүй гээд дайраад байгаа нь буруу гэж үзээд байгаа юм. Хариуцагчийг бид нар юу гэж буруутгаж байна вэ гэхээр хуулиуд өөрчлөгдөөд, шинэчлэн найруулагдаад байхад л 2022 оноос өмнөх хуучин хуулиараа бодоод, харах өнцгөө өөрчлөхгүй, 2022 оноос өмнө бодсонтой яг адилхан гээд, хуулиудаа эргэж хараад хэрэгжүүлэхгүй, өмнөхөөрөө бодоод эрх зүйн байдлыг дордуулаад байгаа нь ийм асуудал гаргаад байгаа юм. Энэ дээрээ нэг мөр ойлголт аваасай гэж хүсээд байгаа юм. Шүүгч хууль хэрэглэнэ. Шүүгч хууль хэрэглэнэ гэдэг нь хуулийг тайлбарлахыг үздэг гэж шинжлэх ухаан үзсэн байна. Шүүгч бид нар хуулиа хэрэглээд ажиллаж амьдарч байсан болохоор хуулийг тайлбарлах ёстой гэдэг утгаараа бид эрхээ хэрэгжүүлээд энэ хууль ингэж тайлбарлагдаж байна гэж хэлээд байгаа юм. Түүнчлэн хууль тогтоогчийн санал бодлыг алдагдуулахгүйгээр хууль хэрэглэх зарчмыг баримталдаг гэдгийг хариуцагч ойлгох ёстой.

7.6. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг дутуу олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тушаал, түүний хавсралтаар батлагдсан актуудыг засах, хууль бус шийдвэрээс учирсан хохирол болох 36 сарын нэг удаагийн тэтгэмжийг дутуу бодсон зөрүү болох 2 хувийн нэмэгдэл, мөн 40 болон 25 хувь нийт 65 хувийг тооцоолж, 75,180,000 төгрөгийг гаргуулж олгохыг даалгахыг хүсээд байгаа юм. Бид нар чинь органик хуультай хүн. Хууль хэрэглээний зөрүүг ингэж ойлгож хэрэглээч гэдгийг хэлэх гэсэн юм. Органик гэдгийг юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр эрүүл мэндийн, боловсролын байгууллагын талаар Үндсэн хуульд заагаагүй шүү дээ. Харин шүүгчийг заачихсан байдаг юм. Үндсэн хуульд үг, үсэг нь орчихсон, шүүхийн тусгайлсан статусыг зохицуулчихсан, ингээд заачихсан учраас үүнийг л органик хууль гэдэг юм байна” гэв.

8. Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9.“Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийн уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид тэтгэмжийг олгосон болно. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9. “...сарын дундаж цалин” гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул “албан тушаалын цалин”, “нэмэгдэл”, “тэтгэмж” гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ. Албан тушаалын цалин гэдэг нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3-т зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “сарын дундаж цалин”  гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.

Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт “цалин хөлс” гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүгчид нэмэгдэл олгох журам”-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд: Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл, Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /Улсын Их Хурлын 04 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралт/  Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /Улсын Их Хурлын 04 дүгээр тогтоолын 02 дугаар хавсралт/. Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид  нэг удаа олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. Нэхэмжлэгч нар нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн авч “авч байсан сарын дундаж цалин” нь Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон  Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны” нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан “сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно”гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл нь нэхэмжлэгч нарын тус зөвлөлд гаргасан хүсэлтийн дагуу зөвлөлдөж нэхэмжлэгч О.Нийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор, Л.О*******ыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн  92 дугаар тогтоолоор, Л.О*******цэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 80 дугаар тогтоолоор, Д.О*******ийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 195 дугаар тогтоолоор тус тус шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9. “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийн уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нар тэтгэмжийг олгосон. Нэхэмжлэгч нар дээрх тэтгэмжийг авсан тухайд маргадаггүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх чиг үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлээгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажилласан байхад нэхэмжлэгч нар хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгээс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хууль хэрэглээтэй холбоотойгоор эдгээр шүүгчээр ажиллаж байсан хүмүүсийн гаргаж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн чиг үүрэг нь шүүгчдийн эрх ашгийг хамгаалах, үүнтэй холбоотойгоор Үндсэн хуульд заасан болон Шүүхийн тухай хуульд заасан тодорхой үүргүүдийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй гэж хэлж байгаа нь үнэн боловч Шүүхийн ерөнхий зөвлөл аливаа нэг хуулийн зүйл заалтыг  хэрэгжүүлэхдээ шалтгаант холбоогүйгээр хэрэглэж, тодруулбал Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг хэрэглэж, та бүхэнд 36 сарын нэг удаагийн тэтгэмжийг олгосон байдаг. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д дундаж цалин гэж байгаа. Дундаж цалин гэдэгт та бүхний хэлсэнчлэн Улсын Их Хурлаас нэгэнт тогтоосон цалин дээр дунджийг олно гэж байхгүй шүү дээ гэж ярьж байгаа нь үнэн юм шиг боловч хууль тогтоогч энэ хэсгийг батлахдаа ямар агуулгаар баталсан гэдэг нь хуралдааны тэмдэглэл дээр та бүхний хэлж байгаа шиг тусгагдаж үлдсэн зүйл байдаггүй.

Яагаад дундаж гэж оруулсан юм бэ гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөл юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр шүүгчийн цалинг Улсын Их Хурлын тогтоолоор тогтоохоор хуульчлагдсан. Үүнийхээ хүрээнд Улсын Их Хурлаас тогтоолоор тогтоосон. Тэгэхээр Улсын Их Хурлын тогтоол магадгүй маргааш гараад өөрчлөгдөх үү, нөгөөдөр гараад өөрчлөгдөх үү, эсвэл энэ хууль батлагдахаас сарын өмнө тогтоол гараад өөрчлөгдөх үү гэдгийг мэдэхгүй. Хууль тогтоогч болон хуулийн төсөл өргөн барьж байгаа хүмүүсийн зүгээс шалтгаалах зүйл. Шүүгчийн цалингийн тухайд 1 сая төгрөг байж байгаад 2,700,000 төгрөг болжээ. Тэгвэл 36 сарын эхний 10 сар нь 1 сая төгрөг байсан юм байна, дараагийн 26 сар нь 2,700,000 төгрөг болжээ, үүнээс дунджийг нь яаж олох вэ гэдэг агуулгаар орсон хууль байгаа. Та бүхэн Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалин гэдгийг тайлбарлахдаа энэ хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан шүүгчийн цалин хөлс гэдэг зүйлийг эш татаж яриад байгаа. Цалин хөлсөнд нэмэгдэл, болон бусад авч байсан нэмэгдлүүдийг нь оруулаад цалин хөлс гэж тооцно гэж заасан. Гэтэл Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д сарын дундаж цалин гэдэг ганцхан үг буюу сарын дундаж цалингаас тооцож олгоно шүү гээд заачихсан.

Шүүхийн тухай хууль бол шүүгчдийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан хууль юм, бид нарт хориглох зүйлсийг энэ хуульд тусгасан, бид нар ингэж ажиллаж байсан гэж ярилаа. Тэр байдал хуульчлагдсан байдаг нь Шүүхийн тухай хуул бол шүүгч нарын эрх зүйн байдлыг нарийвчлан тодорхойлсон хууль юм шүү гэдгийг дахин дахин тал бүрээс нь нотолж байгаа юм. Захиргааны хэргийн шүүхээр Шүүхийн тухай хууль болон бусад хуульд зааснаар шүүгч шилжин ажиллахтай холбоотой шийдвэр гарсан байдаг. Түүнтэй адилтгаад хэлэхэд хууль хэрэглээний асуудал дээр Шүүхийн тухай хууль бол нарийвчилсан зохицуулалттай хууль учраас манай энэ тохиолдолд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг ямар нэг цензургүйгээр, ямар нэгэн шалтгаант холбоогүйгээр зөвхөн сарынх нь дундаж цалингаар олгох юм байна гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзсэн. Хууль хэрэглээний ийм л асуудал байгаа. Түүнээс биш Шүүхийн ерөнхий зөвлөл чиг үүргийнхээ хүрээнд шүүгч нарын эрхийг хамгаалах, Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээд явна. Энэ үүргээ цаашид ч хэрэгжүүлнэ. Тийм учраас энэ бол зөвхөн хууль хэрэглээтэй холбоотой асуудал байгаа” гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч нарын шүүгчийн албан тушаал эрхэлж байсантай холбоотой болон нэг удаагийн удаагийн тэтгэмж авсантай холбоотой үйл баримтын тухайд:

2.1. Нэхэмжлэгч Л*******гийн О******* нь 1986 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүгчээр ажиллаж эхэлсэн байх ба  Булган аймгийн шүүхийн даргын 1989 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Ажилд авах тухай” 31 дүгээр тушаалаар Булган аймгийн шүүхийн гишүүнээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Зарим шүүхийн шүүгчийг томилох тухай” 61 дүгээр зарлигаар Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчээр томилогдсоноос хойш тасралтгүй шүүгчийн албан тушаалыг хашиж ирсэн байна.

Тэрээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн өдрийн 92 дугаар тогтоолоор  түүнийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлснээр, Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” 96 дугаар зарлигаар “хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн” үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” 126 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Л*******гийн О*******д 97,200,000 /ерэн долоон сая хоёр зуун мянга/ төгрөг олгохоор шийдвэрлэж, тэтгэмжийн зардлаас санхүүжүүлсэн.

Нэхэмжлэгч Л.О******* нь нийтдээ 36 жил шүүгчээр ажилласан байна.

2.2. Нэхэмжлэгч Дгийн О*******ь нь 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс шүүгчээр ажиллаж эхэлсэн байх ба  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1996 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Зарим шүүхийн шүүгчийг томилох тухай” 171 дүгээр зарлигаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгчээр томилогдон ажилласнаас хойш тасралтгүй шүүгчийн албан тушаалыг хашиж иржээ.

Тэрээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 195 дугаар тогтоолоор түүнийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлснээр, Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” 134 дүгээр зарлигаар “хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн” үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” 165 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Дгийн О*******ьд 97,200,000 /ерэн долоон сая хоёр зуун мянга/ төгрөг олгохоор шийдвэрлэж, тэтгэмжийн зардлаас санхүүжүүлсэн.

Нэхэмжлэгч Д.О*******ь нийтдээ 36 жил шүүгчээр ажилласан байна.

2.3. Нэхэмжлэгч Л О*******цэцэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1996 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Зарим шүүхийн шүүгчийг томилох тухай” 171 дүгээр зарлигаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж эхэлснээс хойш тасралтгүй шүүгчийн албан тушаалыг эрхэлжээ.

Тэрээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 80 дугаар тогтоолоор шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлснээр, Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” 55 дугаар зарлигаар “хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн” үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” 103 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Лхагваагийн О*******цэцэгт 97,200,000 /ерэн долоон сая хоёр зуун мянга/ төгрөг олгохоор шийдвэрлэж, тэтгэмжийн зардлаас санхүүжүүлсэн.

Нэхэмжлэгч нь шүүгчээр нийтдээ 25 жил 10 сар ажилласан байна.

            2.4. Огийн Н нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчээр, 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 82 дугаар зарлигаар Завхан аймгийн шүүхийн шүүгчээр томилогдон ажилласнаас хойш тасралтгүй шүүгчийн албан тушаалыг эрхэлжээ.  

Тэрээр Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн өдрийн 19 дүгээр тогтоолоор  түүнийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлснээр, Ерөнхийлөгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” 39 дүгээр зарлигаар “хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн” үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” 67 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр шүүгчээр ажиллаж байсан Огийн Нд 108,000,000 /нэг зуун найман сая/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэж, тэтгэмжийн зардлаас санхүүжүүлсэн.

О.Н нь шүүгчээр нийтдээ 25 жил 5 сар ажилласан байна.

3. Дээрх үйл баримтын тухайд нэхэмжлэгч нар болон хариуцагчийн хооронд маргаан байхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын шүүгчээр ажилласан хугацааны талаар хэргийн оролцогчид маргаагүй.

4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/00541 дүгээр шийдвэрээр иргэн Л.О*******цэцэгийн “тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан бол,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2023/00636 дугаар магадлалаар хэргийг бүхэлд нь хянан үзээд “анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэхдээ хэргийн харьяалал зөрчсөн” гэх үндэслэлээр дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ба,

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 001/ШХТ2023/00567 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Л.О*******цэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.

5. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2023/00797 дугаар шийдвэрээр иргэн О.Н,  Д.О*******ь нарын “тэтгэмжийн зөрүү О.Н 63,598,608 төгрөг, Д.О*******ь 77,074,740 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд хангасан бол,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2023/01138 дугаар магадлалаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн хянан хэлэлцээд “анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэхдээ хэргийн харьяалал зөрчсөн” гэх үндэслэлээр дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

6. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/01072 дугаар шийдвэрээр иргэн Л.О*******ы “тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.О*******д олгохоор шийдвэрлэсэн бол,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2023/01090 дугаар магадлалаар хянан хэлэлцээд “анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэхдээ хэргийн харьяалал зөрчсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн  65.1.1 дэх хэсэгт нийцээгүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

7. Нэхэмжлэгч О.Н, Д.О*******ь нар нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2023/01138 дугаар магадлалыг танилцуулан сонсгосноор хүлээн авсан, нэхэмжлэгч  Л.О******* нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр магадлал гардуулсныг хүлээн авсан, нэхэмжлэгч Л.О*******цэцэг нь магадлалыг хяналтын шатны иргэний шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоолыг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Монгол шуудан”-аар хүргүүлснийг хүлээн авсан зэрэг нь гардуулсан талаарх шүүхийн баримтаар тогтоогдох ба р нэр бүхий нэхэмжлэгч нар нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэгийн нэр дээр “тэтгэмжийн зөрүү гаргуулах”-аар хүсэлт гаргасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/1207 дугаар албан бичгээр шийдвэрлэснийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч Шүүхийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6. “Ерөнхий зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах” гэж заасны дагуу тус шүүхэд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргаснаар хэргийг хянан шийдвэрлэснийг тэмдэглэж байна.

8. Нэхэмжлэгч нарын зүгээс “жирийн иргэний зарим эрхийг эдлэхгүйгээр төрийн тусгай албан тушаалд тангараг өргөн шүүгчээр ажиллаж байсан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг шууд хэрэгжүүлэх үндэслэл болно, уг хуулийн 47.9-д заасан сарын дундаж цалинг 36 сараар тооцон тэтгэмж авах байтал олгохгүй байгаа нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй болно” зэргээр маргаж, тэтгэмжийн зөрүүг гаргуулахаар шаардсан бол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалин гэдэг нь тухайн шүүгчийн албан тушаалын цалин тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй” хэмээн маргаж, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

9. Шүүх, нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд:

9.1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 716 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байсан Л.О*******ы цалингийн дэлгэрэнгүй мэдээллийг 2019-2022 оны байдлаар гаргуулан авсан, /хх-ийн 81-р тал/

9.2. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 492 дугаар албан бичгээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн шүүгчээр ажиллаж байсан Дгийн О*******ийн 2019-2022 оны хоорондох цалингийн дэлгэрэнгүй мэдээллийг гаргуулан авсан, /хх-ийн 99-р тал/

9.3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 796 дугаар албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Лхагваагийн О*******цэцэгийн 2019 оны цалингийн карт тус шүүхэд байхгүй байх тул гаргаж өгөх боломжгүй гэсэн ба харин 2020,2021,2022 оны цалин хөлсний дэлгэрэнгүй мэдээллийг гаргуулан авсан, /хх-ийн 94-р тал/

9.4. Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 131 дугаар албан бичгээр Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Огийн Нийн 2019-2022 оны хоорондох цалингийн дэлгэрэнгүй мэдээллийг гаргуулан авсан. /хх-ийн 88-р тал/

10. Шүүгчийн албан тушаал хашиж байсан нэхэмжлэгч нарын шүүгчээр ажилласан хугацаа адил биш, өөр, өөр цаг хугацаанд шүүгчээр томилогдож, өөр, өөр цаг хугацаанд шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн талаарх Ерөнхийлөгчийн зарлиг гарсныг харгалзан шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн цаг хугацаанаас урагш тоолон 36 /гучин зургаа/ сарын хугацаагаар нэхэмжлэгч тус бүрийнх нь авч байсан цалинг хүснэгтлэн гаргахад дараах байна.

Үүнд хоол унааны болон бусад нэмэгдэл ороогүй зөвхөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үеийн болон одоогийн Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан нэмэгдлүүд орсон болно.

нэрс

Л.О*******цэцэг

Л.О*******

Д/д

огноо

цалин

нэмэгдэл

Д/д

огноо

цалин

нэмэгдэл

1

2019.05

2,700,000

1,041,450

1

2019.06

2,700,000

2,190,676

2

2019.06

2,700,000

1,041,450

2

2019.07

2,700,000

2,190,676

3

2019.07

2,700,000

1,041,450

3

2019.08

2,700,000

438,135

4

2019.08

2,700,000

1,041,450

4

2019.09

2,700,000

438,135

5

2019.09

2,700,000

1,041,450

5

2019.10

2,700,000

834,543

6

2019.10

2,700,000

1,041,450

6

2019.11

2,700,000

2,190,676

7

2019.11

2,700,000

1,041,450

7

2019.12

2,700,00

2,190,676

8

2019.12

2,700,000

1,041,450

8

2020.01

2,700,000

2,190,676

9

2020.01

2,700,000

1,312,058

9

2020.02

2,700,000

2,190,676

10

2020.02

2,700,000

1,312,058

10

2020.03

2,700,000

2,190,676

11

2020.03

2,700,000

1,312,058

11

2020.04

2,700,000

2,190,676

12

2020.04

2,550,000

1,312,058

12

2020.05

2,700,000

2,190,676

13

2020.05

2,550,000

1,392,300

13

2020.06

2,700,000

2,228,489

14

2020.06

2,550,000

1,392,300

14

2020.07

2,700,000

963,574

15

2020.07

2,700,000

1,392,300

15

2020.08

2,700,000

2,288,489

16

2020.08

2,700,000

1,392,300

16

2020.09

2,700,000

2,288,489

17

2020.09

2,700,000

1,392,299

17

2020.10

2,700,000

2,288,489

18

2020.10

2,700,000.

1,392,299

18

2020.11

2,700,000

2,288,489

19

2020.11

2,700,000

1,392,299

19

2020.12

2,700,000

2,288,489

20

2020.12

2,700,000

1,427,615

20

2021.01

2,700,000

2,288,489

21

2021.01

2,700,000

1,411,613

21

2021.02

2,700,000

2,288,489

22

2021.02

2,700,000

1,392,299

22

2021.03

2,700,000

2,288,489

23

2021.03

2,700,000

1,392,299

23

2021.04

2,700,000

2,288,489

24

2021.04

2,700,000

1,392,299

24

2021.05

2,700,000

2,468,259

25

2021.05

2,700,000

1,523,700

25

2021.06

2,700,000

2,468,259

26

2021.06

2,700,000

1,523,700

26

2021.07

2,700,000

4,466,682

27

2021.07

2,700,000

1,105,634

27

2021.08

2,700,000

5,459,278

28

2021.08

2,700,000

1,474,145

28

2021.09

2,700,000

3,832,176

29

2021.09

2,700,000

1,474,145

29

2021.10

2,700,000

2,556,259

30

2021.10

2,700,000

1,474,145

30

2021.11

2,700,000

2,548,259

31

2021.11

2,700,000

1,474,145

31

2021.12

2,700,000

2,564,259

32

2021.12

2,700,000

1,474,145

32

2022.01

2,700,000

2,514,259

33

 2022.01

2,700,000

1,080,000

33

2022.02

2,700,000

1,080,000

34

2022.02

2,700,000

1,080,000

34

2022.03

2,700,000

1,080,000

35

2022.03

2,700,000

1,080,000

35

2022.04

2,700,000

1,080,000

36

2022.04

2,700,000

1,080,000

36

2022.05

2,700,000

1,080,000

нийт

 

96,750,000

46,185,813

 

 

97,200,000

78,413,051

дундаж

 

2,687,500

1,282,939

 

 

2,700,000

2,178,140

 

нэрс

О.Н

 

Д.О*******ь

Д/д

огноо

цалин

нэмэгдэл

Д/д

огноо

цалин

нэмэгдэл

1

2019.03

3,000,000

1,921,818

1

2019.07

2,800,000

1,995,398.

2

2019.04

3,000,000

1,921,818

2

2019.08

2,800,000

1,995,390

3

2019.05

3,000,000

1,921,818

3

2019.09

2,700,000

2,163,630

4

2019.06

3,000,000

1,921,818

4

2019.10

2,700,000

2,190,676

5

2019.07

3,000,000

1,887,390

5

2019.11

2,700,000

2,190,676

6

2019.08

3,000,000

1,887,390

6

2019.12

2,700,000

2,190,676

7

2019.09

3,000,000

1,887,390

7

2020.01

2,700,000

2,190,676

8

2019.10

3,000,000

2,020,254

8

2020.02

2,700,000

2,190,676

9

2019.11

3,000,000

2,020,254

9

2020.03

2,700,000

2,190,676

10

2019.12

3,000,000

2,020,254

10

2020.04

2,700,000

2,190,676

11

2020.01

3,000,000

2,020,254

11

2020.05

2,700,000

2,190,676

12

2020.02

3,000,000

2,020,254

12

2020.06

2,700,000

2,190,676

13

2020.03

3,000,000

2,020,254

13

2020.07

2,700,000

3,119,551

14

2020.04

3,000,000

2,020,254

14

2020.08

2,700,000

3,119,551

15

2020.05

3,000,000

2,020,254

15

2020.09

2,700,000

2,190,676

16

2020.06

3,000,000

2,020,254

16

2020.10

2,700,000

2,388,259

17

2020.07

3,000,000

2,020,254

17

2020.11

2,700,000

2,388,259

18

2020.08.

3,000,000

1,058,228

18

2020.12

2,700,000

2,388,259

19

2020.09

3,000,000

2,020,254

19

2021.01

2,700,000

2,628,215

20

2020.10

3,000,000

2,120,659

20

2021.02

2,700,000

2,373,248

21

2020.11

3,000,000

1,562,590

21

2021.03

2,700,000

2,288,490

22

2020.12

3,000,000

1,542,297

22

2021.04

2,700,000

2,288,490

23

2021.01

3,000,000

2,120,659

23

2021.05

2,800,000

2,373,248

24

2021.02

3,000,000

2,120,659

24

2021.06

2,800,000

2,373,248

25

2021.03

3,000,000

2,120,659

25

2021.07

2,700,000

1,006,755

26

2021.04

3,000,000

2,120,659

26

2021.08

2,700,000

1,781,769

27

2021.05

3,000,000

2,160,659

27

2021.09

2,700,000

2,388,259

28

2021.06

3,000,000

1,880,300

28

2021.10

2,700,000

2,388,259

29

2021.07

3,000,000

1,392,270

29

2021.11

2,700,000

2,388,259

30

2021.08

3,000,000

1,813,013

30

2021.12

2,700,000

1,519,801

31

2021.09

3,000,000

2,160,659

31

2022.01

2,700,000

1,080,000

32

2021.10

3,000,000

2,145,043

32

2022.02

2,700,000

1,080,000

33

2021.11

3,000,000

2,223,073

33

2022.03

2,700,000

1,080,000

34

2021.12

3,000,000

2,223,073

34

2022.04

2,700,000

1,807,000

35

2022.01

3,000,000

1,950,000

35

2022.05

2,700,000

1,080,000

36

2022.02

3,000,000

1,950,000

36

2022.06

2,700,000

1,080,000

нийт

 

108,000,000

70,236,736

 

 

97,600,000

74,740,160

дундаж

 

3,000,000

1,951,020

 

 

2,711,111

2,068,614

 

11. Ийнхүү нэхэмжлэгч нарын шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн өдрөөс өмнөх сүүлийн гурван жилийн хугацаанд авсан цалингийн тооцооллын талаар мөн маргаан байхгүй болохыг тэмдэглэж байна.

12. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн Аравдугаар бүлэгт “Шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаа”-ны талаар нарийвчилсан зохицуулалт орсны дотор 42 дугаар зүйл. “Шүүгчийн хараат бус байх зарчим, баталгаа”, 42 дугаар зүйлийн 42.3.4. “Шүүгчийн эдийн засгийн болон нийгмийн хангамж, халамжийн тогтолцоог энэ хууль болон бусад хуулиар бүрдүүлэх, хангах”, 46 дугаар зүйл. “Шүүх, шүүгчийн эдийн засгийн баталгаа”, 46 дугаар зүйлийн 46.2. “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ”, 47 дугаар зүйл. “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн баталгаа”, 47 дугаар зүйлийн 47.7. “Шүүгчийн тэтгэвэртэй холбогдсон харилцааг холбогдох хуулиар, ... ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт олгоно”, 47.9. “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж хуульчилжээ.

13. Маргаан бүхий энэ тохиолдолд зарим нэхэмжлэгч нар нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1. “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны  төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”,

Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Журам батлах тухай” 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4. “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэх заалтын агуулгын хүрээнд нэг удаагийн тэтгэмж авахдаа “сонгох эрх”-ээ эдэлж, Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2. “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасны дагуу Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолын хавсралтуудаар тогтоосон албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл нь 40% байх, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл нь 25% байх, эдгээрийн нийлбэр 65%-р үндсэн цалин /УИХ-ын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор тогтоож 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс дагаж мөрдсөн/-гаа үржүүлэн тооцож сонголтоо хийх, зарим нь 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдсөн ба 2021 оны 03 дугаар сарын 01-ний батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхлэх хүртэл хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. “шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна”, 23.2. “тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна” гэж зааснаар энэхүү хоёр хувиар нэмэгдүүлэн тооцож байсан цалингаас нэг удаагийн тэтгэмж авахдаа “сонгох эрх”-ээ эдэлж сонголтоо хийхээр тайлбарлаж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хууль хэрэглээний асуудал дээр Шүүхийн тухай хууль бол нарийвчилсан зохицуулалттай хууль учраас манай энэ тохиолдолд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг ямар нэг цензургүйгээр, ямар нэгэн шалтгаант холбоогүйгээр зөвхөн сарынх нь дундаж цалингаар олгох юм байна гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзсэн” гэж тайлбарлаж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

14. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1. “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, ... эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага” бөгөөд мөн хуулийн 70.2.3. “шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, 70.2.4. “шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах” зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй.

Түүнчлэн шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1. “Энэ хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээг авах”, 73.1.2. “Шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх байгууллага байна.

15. Дээрх хуулиудын зохицуулалт болон хэрэгт цугласан баримтууд, шүүх хуралдаан дээр тайлбарлагдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлээр чөлөөлөгдсөн шүүгч нарт олгох нэг удаагийн тэтгэмжийг зохицуулсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэгжүүлж, нэхэмжлэгч нарт нэг удаагийн тэтгэмжийг дутуу олгосон, зөрүүг тооцож олгохоос татгалзсан эс үйлдэхүй гаргасан нь хууль бус,

16. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. “эс үйлдэхүй гэж иргэн хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан ба нэхэмжлэгч нарын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлт /нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд тусгагдсан агуулга нь энэхүү хүсэлтэд мөн тусгагдсан/-ийг “хүсэлтэд дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдье” гэсэн хариу хүргүүлж, шийдвэрлэхгүй орхигдуулснаар тогтоогдож байна.

17. Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47.9. “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэсний “авч байсан сарын дундаж цалингийн хэмжээ” гэдгийг үзэхдээ тухайн шүүгчийн гар дээр авч байсан нэмэгдэлтэй цалин буюу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /хүчингүй болсон/-ийн 23 дугаар зүйлийн 23.2. “тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46.2. “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж зааснаар нэмэгдлүүд тооцогдох цалин байна, харин нэхэмжлэгч нарт нэг удаагийн тэтгэмжид зөвхөн албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцож өгсөн нь авч байсан сарын дундаж хэмжээнд хүрэхгүй, “болон” гэдэг холбоос үгийн утгыг алдагдуулж орхигдуулсан, “авч байсан сарын дундаж”-ийг олох шаардлагатай байхаас гадна хариуцагч талын “47.9 дэх хэсгийн сарын дундаж цалин гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

18. Шүүх, нэхэмжлэгч нарт нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэж шийдвэрлэсний, нэхэмжлэгч нарыг нэг удаагийн тэтгэмжийн зөрүү авах эрхтэй гэж үзсэний үр дагаврыг шийдвэрлэж, “даалгах” шаардлагыг хангахдаа *******ы түрүүнд хэргийн оролцогчдын маргаагүй хэсэгт дүгнэлт өгөхгүйгээр, нэхэмжлэгч, хариуцагч талын хэн аль нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг энэ маргаанд тайлбарлан хэрэглэх талаар буюу нарийвчилсан зохицуулалт гэдгийг тодотгосныг тэмдэглээд, нэхэмжлэгч нар нь шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс өмнөх 36 сард нэхэмжлэгч тус бүртээ ямар хэмжээний цалин авч байсан түүнийг энэхүү Үндэслэх хэсгийн 10-д хүснэгтэлж гаргасны дагуу үйл баримтаар тогтоогдсон гэж үзэж, түүний дунджийг гаргаснаар зөрүү нь тодорхойлогдох ёстой, ийнхүү үзэх нь хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр үндэслэл бүхий бодит байдалд нийцсэн, хуульд үндэслэх захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангаж гарах, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдах үндэслэл болно гэж дүгнэв.

19. Нэхэмжлэгч нарын авч байсан цалингийн хэмжээгээр буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс өмнөх 36 сарыг тус бүрд нь түүвэрлэн авч үзэх нь ижил хандахад байгаа ба Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг үндэслэн гарсан Журмын зохицуулалтыг хэрэглэхгүй байх, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн зөрүүтэй зохицуулалтыг ижил хандаж хэрэглэхгүй байх, тухайлбал нэхэмжлэгч Л.О*******, Д.О*******ь нарын тухайд шүүгчээр 36 жил ажиллаад тэтгэвэрт гарч буй энэ тохиолдолд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан 2%-ийн өсгөн нэмэгдүүлсэн дүн 2,288,000 төгрөг байхад Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д заасан мөнгөн дүн нь 1,080,000 төгрөг байгаа  энэ зөрүүг арилгах буюу нэхэмжлэгчийн шүүхээр хамгаалуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үндэслэл болно гэж үзэв.

20. Ийнхүү тайлбарлахын учир нь нэхэмжлэгч нар нь амьдралынхаа идэвхтэй хөдөлмөр эрхлэх бүхий л хугацаанд шүүгчээр ажилласан, өөрөөр хэлбэл, шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажилласны үр дагаварт, хөдөлмөрлөсний төлөө өндөр насны тэтгэвэрт гарахад нь төрөөс нэг л удаа олгож буй тэтгэмж, тэр тэтгэмжийг олгох нөхцөл нь цалин байх, цалин гэх ойлголтыг хууль тогтоомжийн актаар энэ тохиолдолд Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоол, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоол зэргээр урьдчилан тогтоосон хэмжээгээр авч үзэхээр байна.

Харин хариуцагч талын “Улсын Их Хурлын тогтоол магадгүй маргааш гараад өөрчлөгдөх үү, нөгөөдөр гараад өөрчлөгдөх үү, эсвэл энэ хууль батлагдахаас сарын өмнө тогтоол гараад өөрчлөгдөх үү гэдгийг мэдэхгүй, хууль тогтоогч болон хуулийн төсөл өргөн барьж байгаа хүмүүсийн зүгээс шалтгаална” гэх тайлбар үндэслэлгүй байна.

21. Шүүхийн тухай хуулийн 47.9. “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг бүрэн эрхийн хүрээнд хариуцагч захиргааны байгууллага хэрэгжүүлэхдээ өөрт олгосон эрх хэмжээг буруу тайлбарлан захиргааны акт гаргасан нь маргаан гарах үндэслэл болсон, даалгах шаардлагыг хангахдаа нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр үйл баримтаар тогтоогдсон 36 сарын хэмжээгээр тооцоолон хангаж шийдвэрлэв.

22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөөгүй нэхэмжлэгч нараар нөхөн төлүүлж улсын төсөвт оруулж, хариуцагчаас оруулсан хэмжээгээр төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгохоор зааж шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Монгол Улсын Шүүхийн тухай 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9, 70 дугаар зүйлийн 70.2.3, 70.2.4, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч нарыг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож, зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн тэтгэмжийн зөрүүд шүүгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч О.Нд 70,236,000 /далан сая хоёр зуун гучин зургаан мянга/ төгрөг, шүүгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Л.О*******д 78,600,000 /далан найман сая зургаан зуун мянга/ төгрөг, шүүгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Д.О*******ьд 75,069,000 /далан таван сая жаран есөн мянга/ төгрөг, шүүгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Л.О*******цэцэгт 45,934,000 /дөчин таван сая есөн зуун гучин дөрөв/ төгрөгийг тус тус шүүхийн төсвөөс гаргаж олгохыг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Нээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.О*******, Д.О*******ь, Л.О*******цэцэг нараас тус тус 70,200 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Нд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН