| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/03414/И |
| Дугаар | 102/ШШ2024/03525 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/03525
| 2024 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/03525 | Улаанбаатар хот |
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *** нэхэмжлэлтэй *** ХХК-д холбогдох 492,029,288 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын 164,009,762 төгрөгөөс татгалзаж, үлдсэн төлбөр болох 328,019,525 төгрөгийг хариуцагч *** нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сард 65,600,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сард 21,870,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 21,870,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сард 21,870,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сард 21,870,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 21,870,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 21,870,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 21,870,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 21,870,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 21,870,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 21,870,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 21,870,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 21,849,526 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагч ***-аас 1,798,047 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ