Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/03551

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйл заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч О.И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б-д холбогдох Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангаж, үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг даалгах, нотариатын зардал 10,500 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, Баянзүрх дүүрэг, 06 дугаар хороо, 13 дугаар хороолол, 40А байрны зоорийн давхарын 3 тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2204017913 дугаартай үл хөдлөх хөрөнгийг нэр дээрээ шилжүүлэх, нотариатын зардал 10,500 төгрөгийг төлөхийг тус тус хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.Б-с 74,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.И  ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА