Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/395

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга М.Буманбаяр,                         

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

Шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч Я.Батханд,

Хохирогч Н.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэгш овогт Жаргалсайханы Тд холбогдох эрүүгийн 201725020159 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, Увс аймгийн Улаангом хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эх, хүү, дүү нарын хамт Хан-Уул дүүрэг ...  дугаар хороо ........  тоотод оршин суух хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаарсарын 07-ны өдрийн 149 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дүгээр зүлийн 55.1-д заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 2, 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн ,  /РД:...........  / .... овог ...........-ы Т нь:

 

-2016 оны 12 дугаар сарын 24-ний шөнө, 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах “W” зочид буудалд, мөн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Focus” зочид буудалд хохирогч М.Золзаяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт   холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Золзаяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Улаанхуаран руу яваад олон давхар дороо засварын газартай зочид буудал руу намайг хүчээр авч орсон. Тэгээд Т уг зочид буудлаас 0,5 л Соёрхол гэх архи аваад ганцаараа ууж сууж байгаад  уу гэж шахаж эхэлсэн. Би  архинаас нь нэг жижиг хундагаар уусан. Тэгээд намайг чирээд миний хувцсыг хүчээр тайлаад надтай бэлгийн харьцаанд орох гэхээр нь “ Миний биений юм ирчихсэн байгаа “ гэж хэлтэл “ Надад хамаагүй “ гээд хүчээр бэлгийн харьцаанд орж, миний бэлэг эрхтэн дотор нэг удаа дур тавиад Т унтаад өгсөн. Тэгэхээр нь би босоод хувцсаа өмсөөд Тулгын утсыг аваад найз охин Пүрэвсүрэн рүү залгатал утсаа аваагүй. Тэгээд Тулгын хажуу талд унтаад өглөө эрт сэрээд явъя гэж Тд хэлтэл “ Би явахгүй толгой өвдөөд байна “ гээд архи ууж сууж байгаад бие засах өрөө рүү орж ирээд миний хувцсыг хүчээр тайлаад надтай дахин нэг удаа хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед Т хоёр удаа дарааллаж хийгээд хоёр удаа миний бэлэг эрхтэн дотор дур тавьсан. Нэг ч удаа бэлгэвч хэрэглээгүй .

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би сургууль дээрээ шалгалт өгөх гээд 14 цагийн үед байж байтал Т над руу залгаад “ Сургуулийн чинь гадаа байна. Сүүлийн удаа уулзаад хэдхэн минут юм ярих гэсэн юм. Гараад ир гэхээр нь би гарч очоод машинд нь суутал Т “ Намайг уучлаарай “ гээд байсан. Би уучлахгүй гэхэд “ Би чиний дургүйг чинь  хүргэх юм хийнэ “ гээд машинаа унаж яваад 2 дугаар сургуулийн хажууд зогсоод ... миний утсыг нуучихсан. Тэгээд “ Focus  буудал руу ороод хоёрхон цаг хамт байчих. Тэгээд утсыг чинь өгнө “ гэж хэлсэн. Тэгэхээр нь би нилээн удаан эсэргүүцэж байгаад Focus гэх буудал руу хамт орсон. Тэгтэл Т нэг шил 0,33 гр архи аваад ганцаара уугаад бас намайг архиар шахаад “ Нэг л уучих. Явуулна “ гэхээр нь би өгсөн архийг нь уусан. Хүчээр намайг суулгаад явуулахгүй архиа уугаад суугаад байсан. Тэгээд архиныхаа шилийг хагалаад амиа хорлоно гээд нүүрээ зүсээд шилээ хаясан. Тэгэхээр нь би аргадаад цуг явахаар болоод “ Би машинтай хүн дуудах уу “ гээд Тулгын хамаатны дүү рүү залгатал утсаа аваагүй. Т бие засах өрөө орж гарч ирээд... миний өмдийг тайлах гэж оролдоод “ Би чамайг хүчиндчихвэл яах уу. Цагдаа дуудах уу “ гэхээр нь би “ Дуудна “ гэсэн чинь миний утсыг булааж аваад цагдаа руу залгаад миний утсыг барьж зогсож байснаа намайг ор руу түлхэж унагаад миний өмд гутал, дотуур өмдийг тайлаад өөрийнхөө хувцсыг тайлаад намайг эсэргүүцээд уйлаад байхад ердөөсөө тоохгүй 30,40 минутын турш бэлгийн харьцаанд орсон. Тэгээд би боль гээд Тулгыг алагдсан. Тэгтэл миний зүүн талын хацар дээрээс чанга хазаад “ Чи муу яагаад байгаа юм бэ” гэж орилоод “ Өөр хүнтэй унтмаар байгаа юм уу “ гэж асуусан. Тэгэхээр нь би “Ийм болчихоод байхад надад ямар сайхан байх юм бэ “ гэхэд тоохгүй үргэлжлүүлээд бэлгийн харьцаанд ороод байсан. Тухайн үед бараг 30,40 минут бэлгийн харьцаанд орсон боловч Т дур тавиагүй. Тэгээд  түр зогсохоор нь би тайвширсан царай гаргаад угаалгын өрөө рүү орох хэрэгтэй байна гэж хэлтэл Т түрүүлээд бие засах өрөө рүү орсон. Тэгэхээр нь би Тулгын нуусан газраас гар утсаа аваад Тулгын дараа бие засах өрөө рүү ороод найз Батням руу утсаараа “Намайг Focus гэх буудлаас ирээд аваач. Намайг хүчиндээд байна хурдлаарай” гэж мессэж бичсэн. Намайг бие засах өрөөнөөс гарахад Т дээрээс дарж хэвтээд намайг уучлаарай гээд үнсээд байхаар нь “ Надаар уучлуулмаар байвал миний дээрээс бос “ гэтэл “ Тэгвэл би эмээ дээр чинь хамт очиж уулзах хэрэгтэй байна “ гэсэн. Тэгээд эмээ рүү яриулаад хамт очихоор болоод хувцсаа өмсөж байтал хаалга тогшоод Т очиж онгойлготол Батням Золзаяа байна уу гээд орж ирсэн. Батням намайг өмөөрөөд “ Чи яахаараа хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд ордог юм. Одоо чи хийсэн хэргээ хүлээ “ гээд цагдаа дуудсан. Т надтай хүчээр нийт 4 удаа бэлгийн харьцаанд орсон гэжээ. / xx 16-18 /

 

Гэрч А.Батням мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Би Золзаяа гэх охинтой 2013 онд анх танилцаж байсан. Түүнээс хойш холбоогүй байж байгаад 2016 оны 12 дугаар сард холбогдоход нэг залуутай уулзаж байгаа өөрийг нь зодож дарамталсан талаар ярьж байсан. 2 хоногийн дараа бэлтгэлээ тараад явж байтал Золзаяа над руу намайг “Focus” зочид буудалд хоёр давхарт хүчиндээд байна” гэсэн мессэж ирүүлсэн. Би яараад “Focus” зочид буудал дээр очоод Золзаяагийн найз залуутайгаа орсон өрөө рүү нь яваад ортол өрөөнд ундуй сундуй ямар нэгэн мөргөлдөөн болсон байдалтай, Золзаяа уйлсан байдалтай байсан. Золзаяагийн найз залуу Т нь согтуу гэхдээ биеэ удирдах чадвартай байсан. Тэгээд Золзаяа намайг явъя гэхээр нь би Золзаяагаас “ Та хоёр бэлгийн харьцаанд орсон юм уу” гэж асуутал “ Тиймээ хөгшөөн уучлаарай”  гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ Эмэгтэй хүнийг хүсээгүй байхад нь хүч хэрэглэж болохгүй “ гээд цагдаа дуудсан гэжээ. / xx 52 /

Гэрч Б.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3,4-р хороололд Цолмон, Золзаяа, Золзаяагийн найз Т гэх залуутай бид дөрөв уулзаад караокенд сууж байхад Тулгын хоёр найз Баяраа, Ганбаа нар ирээд зургуулаа суусан. Караокеноос гараад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “V” нэртэй шөнийн цэнгээний газар ороод Цолмон, Золзаяа бид 3 нэгдүгээр давхарт бүжиглэж байхад Т, Баяраа хоёр бууж ирээд ойролцоо бүжиглэж байсан залуучуудтай маргаад Т явсан. Золзаяа “ Яасан юм бол “ гээд Тулгын араас гараад удаад байхаар нь Цолмон бид хоёр араас нь гартал Т баарны нэг давхрын үүднээс Золзаяаг хүчээр чирээд машиндаа суулгаад хөдлөөд явсан. Тэгээд би Тулгын утас руу залгатал авахгүй болохоор нь гэртээ хариад унтсан гэжээ. / xx 53 /

 

Гэрч Э.Цолмон мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  ... 2016 оны 12 сарын сүүлээр яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. 3,4-р хороололд Пүрэвсүрэн, Золзаяа, Золзаяагийн найз Т гэх залуутай бид 4 уулзаад караокед сууж байхад Тулгын хоёр Баяраа нэг залуутай орж ирээд бид зургаа сууж байгаад Баяраатай хамт ирсэн найз нь яваад бид 5 үлдсэн. Караокеноос гараад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “V” гэх нэртэй шөнийн цэнгээний газар ороод Пүрэвсүрэн, Золзаяа бид гурав нэгдүгээр давхарт бүжиглэсэн. Т, Баяраа хоёр удаад байхаар нь Золзаяа доошоо буусан. Тэгээд Золзаяагийн араас нэгдүгээр давхар руу Пүрэвсүрэн бид хоёр буутал Т Золзаяаг хүчээр чирээд гараад явж байхаар нь Пүрэвсүрэн очоод салгах гэтэл Т нь Пүрэвсүрэнгийн толгой руу цохиод Золзаяаг чирээд шөнийн цэнгээний газраас аваад гараад явсан. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна гэжээ. / xx 98 /

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл  / xx 36, 51 /

 

Шүүгдэгч Ж.Тулгыг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 22-23 /, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 24-25, 59-61, 115 /,

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1 дүгээр хавтас 200 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хамгийн анх Золзаяатай 2016 оны 10 дугаар сард нисэхийн автобусны буудал дээр танилцаад  сургуулийнх нь үүдэнд буулгахдаа утасных нь дугаарыг аваад түүнээс хойш холбоотой байсан. 12 дугаар сарын 24-ний өдөр манай найзууд 6 хүн хороололд байралдаг караокед ороод тэндээс гараад “ V” гээд бааранд орсон. Тэнд ууж байгаад Золзаяаг хардаж залуучуудтай муудалцсан. Тэндээс гараад Улаанхуаранд байрлах зочид буудалд очиж нэг шил архи авч уусан. Хардсандаа гар хүрч, хүчээр бэлгийн харьцаанд орсон. Маргааш орой нь 5 цагийн үед тэндээс гараад 11 дүгээр хороололд байрлах Пүрэвсүрэн гэдэг Золзаяагийн найзаас нь очиж утас, хувцас, цүнх эд нарыг нь аваад гэрт нь хүргэж өгсөн.

Хэд хоног утсаа авахгүй болохоор  сургуулийнх нь гадаа очиж уулзсан. Тэндээс хөдлөөд “фокус” гэх зочид буудлын гадаа очиж, 30-40 минут ярилцсан. Дэлгүүр орж 1 шил архи аваад хамт буудалд орсон. “Фокус” зочид буудалд орж архиа уусан. Архинаасаа Золзаяад 2 удаа хийж өгсөн. Намайг доошоо хараад сууж байхад Золзаяа “ Тайвшир. Дараа ярилцъя “ гээд миний гараас барихад нь би “ Эмээ дээр чинь очиж уучлалт гуйя “ гэж хэлсэн. Мөн “ Чамд хайртай болохоор салж чадахгүй байна “ гэж хэлсэн. Гэтэл Золзаяа “Би явлаа гэж хэлэхэд нь явуулаагүй. Утсыг нь аваад кармандаа хийсэн. Тэгэхэд би ууж байсан архиныхаа шилийг цохиход газар унаад хагарчихсан. Угаалгын өрөө орж гарч ирээд орлуу чирээд хувцсыг нь тайлаад бэлгийн харьцаанд орсон. Найз гэх залуу нь сүүлд орж ирээд намайг багалзуурдаад “ Чи яаж байгаа юм “ гээд цагдаа дуудсан. Би уучлалт гуйсан. Би дургүй байхад нь хүчээр бэлгийн харьцаанд орсноо хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Золзаяагаас уйчлалт гуйж байна. Хохирлыг төлнө гэв.

 

Хохирогч Н.Золзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр танилцсан. Нисэхээс сургуулийн гадаа очоод мөнгө өгөхөд авалгүй миний утасны дугаарыг авсан. Хэсэг мсж бичдэг байж байгаад 10 гаран хоног холбоогүй байсан. Нэг өглөө холбоо бариад хамт хот руу оръё гээд хот руу орж байх замдаа би “ Жолооны үнэмлэх хурдан гаргуулах шаардлагатай байна “ гэхэд Т “ Цагдаа танина “гэхээр нь “ Миний жолооны үнэмлэхийг гаргаад өгөх боломж байна уу” гэхэд байгаа гээд түүнээс хойш сургууль гэрийн хооронд хамт явдаг болсон.

2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө нь Ж.Тулгын найзын төрсөн өдрийг тэмдэглэх зорилгоор бөөнөөрөө уулзсан. Хороололд караокед байж байгаад Сүхбаатар дүүрэгт байрлах “V” шөнийн цэнгээний газарт очиж би Б.Пүрэвсүрэн, Э.Цолмон гэх хоёр найзтайгаа бүжиглэж байхад Ж.Т намайг “Эрэгтэй хүнтэй бүжиглэлээ” гэж хий юм зохиож хардаад хүмүүстэй муудалцсан. Ж.Т удаад байхаар нь очтол “Чи эрэгтэй найзуудыгаа дуудсан. Тэд нар чинь миний гадуур хувцсыг урчихлаа “ гэж нүүрлүү шидээд намайг чирээд гарсан. Тэр үед Э.Цолмон, Б.Пүрэвсүрэн нар миний хойноос ирсэн. Намайг чирээд явж байхад Б.Пүрэвсүрэн болиулах гэхэд толгой руу нь цохьсон. Ж.Тагийн Баяраа найз нь байсан боловч болиулах үйлдэл хийгээгүй. Манай хоёр найз миний араас ирэх гэтэл “ Ойртох юм бол ална шүү “ гээд машин руу чирсэн. Тэндээс хөдлөөд МУИС-ын 5 дугаар байрны хажуу талын автомашины зогсоол дээр очиж зогсоод маргалдаж эхэлсэн. Тэгэхэд миний зүүн талын хацар руу цохьсон. Миний хамраас цус гараад түүнийгээ хэлэхэд тоохгүй “ Чиний найзууд чинь миний куртикыг урчихлаа “ гэж орилоод машины үнсний саваа миний толгой руу 2 удаа шидэж, хоолойноос хүчтэй багалзуурдаж үхээч гэж орилоод байсан. Тэндээс хөдлөөд Улаанхуаранд байдаг 3 давхар зочид буудалруу дагуулж ороод нэг шил архи аваад хүчээр уу гэж шахсаар байгаад уулгасан. Намайг уйлж байхад дуугай бай гэж сүрдүүлж хүчээр бэлгийн харьцаанд орсон. Маргааш өглөө нь  2 удаа бэлгийн харьцаанд орсон тухайн үед бэлгэвчгүй байсан. Би хувцасгүй байсан учир гарч чадахгүй байсан. Буудлын үйлчлэгчид хэлэх гэтэл ичээд хэлж чадаагүй, Ж.Тулгын найзууд орж ирэхэд хэлж чадаагүй. Дахиж холбоо барихгүй байх. Цагдаагийн газарт өгч сүр бадруулаад яахав “ гээд тухайн үед өнгөрөөсөн. Миний уруул хавдсан, нүд хавдсан, хүзүүн дээр хоёр шимснийг нь гэр бүлийнхээ хүмүүсээс нуусан. Дараа нь шалгалтаа өгөх гэж байхад хамгийн сүүлийн удаа уулзъя гэсэн. Шалгалттай байсан учир хальт уулзаад миний шалгалтыг бодоод явуулчих байх гэж бодсон боловч намайг явуулаагүй. Би чамайг уучлахгүй гэхэд чи намайг уучлахгүй бол би дургүйг чинь бүүр илүү хүргэнэ гээд 2 дугаар сургуулийн тийшээ авч яваад миний утсыг булаагаад өгөхгүй байсан. “ Зочид буудал руу хамт оръё. Би өөрөө үлдэнэ.Жоохон хамт байж байгаад явчих. Тэгэх юм бол утсыг чинь өгнө “  гэж хэлэхээр нь дагаж орсон. Нэг шил архи ганцаараа уусан. Намайг явуулахгүй чи нэг удаа уучих гэсэн Намайг явуулах байх гээд архинаас нь уусан уучихаад гарах гэтэл намайг диван руу шидсэн. Уучлалт гуйгаад ийм хөөрхөн охиныг хайрлахгүй яагаад гар хүрч байгаа юм бол гээд уйлаад байсан. Архиа ууж дуусчихаад шилээ хагалаад амиа хорлоно гээд нүүрээ зүссэн. Ж.Тулгыг тайвшируулж байгаад явъя гэж бодоод дүр эсгэсэн. Ж.Т тайвшраад дүү рүү нь залгахад дүү нь утсаа авахгүй байсан. Би цонхоор хараад зогсож байхад Т угаалгын өрөө орж гарч ирээд араас ирээд миний өмдийг тайлж хүчээр бэлгийн харьцаанд орсон. Намайг уйлаад байхад тоохгүй алгадахаар дахиж алгад гэж орилдог. Миний хацарнаас хүчтэй хазсан, би тайвширсэн царай гаргаж угаалгын өрөө орлоо гэж утсаа нууцаар аваад угаалгын өрөө орж Батням гэдэг найзруугаа мсж бичсэн. Угаалгын өрөөнөөс гарахад орлуу шидээд дээр гараад хэвтсэн. Би түүнд “ Надаар уучлуулмаар байгаа бол бос “ гэхэд “ Эмээтэй чинь уулзмаар байна “гэхээр нь эмээтэйгээ утсаар ярьсан. Тэгэхэд Т инээгээд хувцсаа өмсөөд байж байтал манай найз Батням орж ирсэн. Т намайг “чи гомдолгүй гээд хэлчих хохирлыг чинь барагдуулна сургалтын төлбөрийг чинь төлнө” гээд сургалтын төлбөрийн 500.000 төгрөг өгсөн. Дараа нь сургууль дээрээ найзуудтайгаа уулзаад байж байхад намайг сургуулийн гадаа гараад ир үлдсэн мөнгийг чинь бэлнээр өгье гэсэн. Тэгээд гарахад машинд суу гэхээр нь суухгүй гэхэд үсдээд харааж толгой руу цохиод машин руу чихсэн. Тухайн үед цагдаа таараад намайг авсан. Түүнээс хойш би маш их айдастай гэрлүүгээ тайван орж чаддаггүй. Ттай адилхан хүн харахаараа салгалдаг. Шүүхээс шинжээч томилуулах болон 10 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Гомдолтой байна.

Ж.Тас жолооны үнэмлэх гаргуулахаар өгсөн 150.000 төгрөг, 3 дахь удаа хүч хэрэглэхдээ туулайн арьсан хувцсыг маань урсан учир 200.000-300.000 төгрөг, зээлдүүлсэн 60.000 төгрөг, сэтгэл санааны хохирол зэрэгт нийт 2.000.000 төгрөг нэхэмжилж байна.

Бид танилцсанаасаа хойш 14 хоногийн дараа манай  гэрт бэлгийн харьцаанд орсон бөгөөд үүнээс хойш зочид буудалд очиж бэлгийн харьцаанд ордог байсан. Буудалд надыг аваачиж дургүй байхад 2 удаа хүчээр бэлгийн харьцаанд ороход надыг ямар нэг байдлаар айлгаж, сүрдүүлээгүй. Дургүй байхад бэлгийн ажил хүчээр хийсэн. Зочид буудалд ороход хүч хэрэглэж оруулаагүй. Би өөрөө орсон. Буудлын ажилтнуудаас тусламж гуйгаагүй, орилж хашгираагүй. Найз нараас нь ичээд хэлээгүй.  2016 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 1 удаа, маргааш өдөр нь 2 удаа, 2017 оны 01 дүгээр сарын эхээр 1 удаа нийт 4 удаа хүч хэрэглэж хүчиндсэн. Эхний хүчиндүүлснээс хойш мөнгөө авах гээд дахин уулзсан гэв.

 

            Прокуророос шүүгдэгч Тэгш овогт Жаргалсайханы Тулгыг

-2016 оны 12 дугаар сарын 24-ний шөнө, 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах “W” зочид буудалд, мөн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Focus” зочид буудалд хохирогч М.Золзаяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлууд тухалбал гэмт хэргийг хэзээ үйлдсэн болох, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр нь нотлогдохгүй байна.

1. Хавтаст хэрэгт хохирогч Золзаяа нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЦБ-д гаргасан өргөдөлдөө: ... 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “ Фокус “ бааранд хүчиндүүлсэн / хх 3 /, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тайлбар өгөхдөө 26-ны өдөр хүчиндүүлсэн / хх 4 /, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хохирогчоор хууль сануулан байцаалт авахад  2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүчиндсэн / хх 16-18 /,  2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Золзаяад хууль сануулан дахин хохирогчоор байцаахад 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр,  2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүчээр бэлгийн харьцаанд орсон / хх 113 /, шүүхийн хэлэлцүүлэгт 2016 оны 12 дугаар сарын 24-ний орой, 25-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын эхээр хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн болно.

 

2. Хүчиндэх гэмт хэргийн гол шинж нь тухайн хүний хүсэл зоригоос гадуур хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурцал үйлдсэн байхыг хуульчилжээ. Хэдийгээр хохирогч Золзаяа нь хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд 4 удаа орсон гэж мэдүүлсэн боловч мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Өчигдрийн хувьд намайг хүсээгүй болиоч гэж байхад л хүчээр бэлгийн харьцаанд орчихсон. Харин өмнөх асуудал нь Ж.Т надад хайртай. Чамгүй бол амьдарч чадахгүй гэх шалтгаанаар хардаад ийм зан гаргаад байдаг. Өмнө нь бас нэг удаа согтуу ирчихээд над руу аймаар орилж хашгираад байсан ба намайг аваад буудалд хамт хонож байсан / хх 4 /,  ...Би Ж.Тар жолооны үнэмлэхээ гаргуулж байгаа. Энэ асуудлаа шийдвэрлэж дуусаад Ж.Ттай дахин уулзахгүй / хх 5 /, ...Тэгээд Ж.Т “ Би жаахан архиа гаргаад хий “ гээд унтаад өгсөн. Тэгэхээр нь би унтаад өгсөн. Тэгээд би өдрийн 13 цагийн үед сэрээд Ж.Тулгыг “ Бос. Явъя “ гэж хэлтэл “ За одоохон явна “ гэж хэлэхээр нь би бие засах өрөө ороод байж байтал найз нар нь гэнэт орж ирсэн. Би ичээд гараагүй.  ...Би машинтай хүн дуудах гээд утсаар нь хамаатны дүү рүү нь залгахад авахгүй байсан.  Тэр үед Ж.Т бие засах өрөө рүү орж гарч ирээд намайг цонхны хажууд утсаар ярих гээд зогсож байхад араас тэврээд миний өмдийг тайлах гээд оролдсон / хх 17 / гэж тус тус мэдүүлсний гадна шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Бид хоёр өмнө нь зочид буудалд орж бэлгийн харьцаанд ордог байсан.  2 удаа зочид буудалд оруулахад ямар нэг хүч хэрэглээгүй, би өөрөө орсон. Буудалд орохдоо болон хүчиндүүлж байхдаа хэн нэгнээс тусламж гуйгаагүй, хүчиндүүлээд хамт хоносон. Маргааш нь түүнийг дуудаж сэргээгээд дахин 2 удаа хүчиндүүлсэн. Би Ж.Тас авлагатай байсан учир дахин уулзаж, буудалд орсон гэж мэдүүлснээс дүгнэхэд Ж.Тулгын үйлдэлд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Мөн хохирогч нь зочид буудалд орж бэлгийн харьцаанд орохыг мэдсээр байж энэ байдлыг таслан зогсоох боломжтой байхад ямарч арга хэмжээ аваагүй, архи уусан гэх боловч биеэ хамгаалж чадахгүй болтлоо согтоогүй, эсэргүүцэл үзүүлэх чадвартай байсан болох нь хохирогчийн өөрийнх нь мэдүүлгээр нотлогдож байна.

 

3. Шүүгдэгч Ж.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2–д зааснаар “  Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй “ гэж заажээ.

 

4. Прокурорын дурьдсан хэрэгт авагдсан ... Ж.Т нь 2016 оны 12 сарын 24-ний өдөр миний толгой руу цохиод баарнаас Золзаяаг хүчээр чирээд аваад явсан гэх гэрч Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг / хх 53 /, ... 2016 оны 12 сарын сүүлээр Ж.Т Н.Золзаяаг чирээд шөнийн цэнгээний газраас аваад явсан гэж гэрч Э.Цолмонгийн мэдүүлэг / хх 98 / , шинжээчийн дүгнэлт / хх 9-11 /,  мэдүүлгийг газар дээр нь шалгах тэмдэглэл / хх 36-51 / зэрэг нь шүүгдэгч Ж.Тулгыг хүчингийн гэмт хэрэг үйлдсэнг нотлож чадахгүй байна.

Эдгээрээс дүгнэхэд шүүгдэгч Ж.Т нь хүч хэрэглэж,  хохирогч Н.Золзаяаг хүчиндсэн болох нь нотлогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Н.Золзаяа нь шүүгдэгч Ж.Тас 2 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд Ж.Тулгыг цагаатгасан тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

Шүүгдэгч Ж.Тулгыг хохирогч Н.Золзаяаг хүчиндээгүй гэж үзэж цагаатгасан тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Тэгш овогт Жаргалсайханы Тд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж, Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

 

3. Хохирогч Золзаяагийн 2 сая төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

4. Ж.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  өмгөөлөгч, яллагч нар тогтоолыг гардан авснаас хойш  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах,  яллагч эсэргүүцэл бичих хэрэгтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ОЮУНЧИМЭГ