Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 0740

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: М.Ууганзаяа

улсын яллагч: С.Солонго

хохирогч:  Ц.Х

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: Т.И  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д овогт М И холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706014120088 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д овогт М И, 19  оны 3 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Бүрэн  суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бага   боловсролтой,  мэргэжилгүй,  хувиараа мал малладаг,   ам бүл 6, эх,  хүүхдүүдийн хамт  Хан-Уул дүүргийн   дугаар хороо  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ШГ77031917

Холбогдсон хэргийн талаар:

          М.И нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төв дээр ачаатай тэрэг түрж явсан Ц.Х зам тавьж өгсөнгүй гэж маргалдсаны улмаас толгой руу нь чулуугаар цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч М.И  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд  эхнэр, хүүхдийн хамт явсан. Зах дээр Х тэрэг түрж явахдаа зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар эхнэрийг маань хэл амаар доромжлоод байсан. Тэр үед манай эхнэр машин барьж явсан. Тэгээд би эмэгтэй хүнийг ингэж хэл амаар доромжилж болохгүй гэж хэлэхэд Х чамд хамаагүй гэж хэлээд намайг бас доромжилсон. Ингээд би уурлаад машинаас бууж газарт байсан чулуугаар толгойн тус газар нь цохисон гэв.

         Хохирогч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 3-4 хүний ачаа чирдэг. И эхнэрийн машиныг холдуулаад ачаагаа тойруулж гарах гээд ухраад өг гэхэд машинаа ухраахгүй байсан. Гэтэл миний түрж явсан бараа гүнзгий шалбааганд унаж норох гээд байсан тул би ухраад өгөхгүй яасан юм бэ гэж уурлаад хараалын үг хэлсэн. Гэтэл миний түрж явсан 2 хайрцаг бараа газарт унасан ба бараагаа аваад эргээд харахад тас гээд явсан ба би ухаан балартан унасан. Би толгойн тус газраа 3 оёдол тавиулсан. Би эм тариа авч хэрэглэсэн ба шүүх эмнэлэгээс намайг томографт харуул гэхэд нь харуулсан ба хэвийн байна гэсэн. Өмнө нь би толгойдоо гэмтэлтэй тул унаж татдаг байсан. Тариа хийж өгсөн гэв.

         Шүүгдэгч М.И   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдөр 11 цагийн орчим БЗД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төв рүү эхнэр Н хамт машинтай ороод машинаа байрлуулж байсан. манай эхнэр машин барьдаг бөгөөд би барьдаггүй. Тэгээд тэрэг түрдэг залуу машинаа түр холдуулаад өгөөч гэсэн. тэгэхээр нь Н хажуугаар нь гарчих одоо машинаа байрлуулчаад явах гэж байна гэсэн. тэгээд тэрэг түрж байсан залуу хажуугаар гарах гэж байгаад ачаагаа унагаасан. Тэргэн дээр түрж байсан ачаа унасан чинь тухайн тэрэг түрж байсан залуу манай эхнэрийг гичий янхан банзал гээд хараагаад байсан. Тэгэхээр нь би эмэгтэй хүнийг арай дэндүүлж байгаа юм биш үү чи эмэгтэй хүнээс гараагүй юу гээн чинь чи юу гээд байгаа юм нүдийг чинь ухна шүү гээд намайг заамдаад авсан. Тэгээд бөөн маргаан болоод би газраас чулуу аваад тэрэг түрж явсан эрэгтэй рүү чулуу шидэхэд толгой руу нь оносон. Тэгээд цагдаа дуудсан гэжээ.  /хх-ийн 7/

           Хохирогч Ц.Х мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдөр 11 цагийн орчим БЗД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн төв хаалганы эмэгтэй ариун цэврийн өрөөний урд тэргэн дээрээ нилээн өндөр ачаа чаччд түрээд явж байсан. тэгтэл машинтай эрэгтэй, эмэгтэй 2 хүн урд явж байсан. Би тэрэгээ түрээд хажуугаар нь гарах гэсэн боловч хонхорхой байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд хандаж жоохон ухарчих наагуур чинь хонхорхой ихтэй тэрэг унах гээд байна гэж хэлсэн чинь хажуугаар гар гэж хэлсэн. Тэгээд хажуугаар нь гарах гэж байгаад миний тэрэг хонхорхой руу ороод хажуу тийшээ унасан. Тэгэхээр нь би уурлаад тэр эмэгтэйг гичий минь, холдоод өгчихгүй чамаас болж байгаа юм, хүний хагарах бараа байсан юм гэж хэлээд унасан бараагаа усан дээрээс авч байхад нөхөр нь гэх эрэгтэй пизда минь гэж хэлээд миний толгой руу чулуугаар цохиж хагалсан гэжээ.   /хх-н 8-9,/

               Гэрч Л.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би нөхөр 4 хүүхдийн хамт хичээлийн шинэ жилд бэлтгээд 14 цагийн орчимд Нарантуул захруу ирсэн. Нарантуул захын авто зогсоол дээр зогсож байхад машины ар талд тэрэг түрж байсан залуу тэргэн дээрх зүйлээ унагаасан. Намайг гичий пизда гэх мэтээр хараахаар нь би хажуугаар машин багтаад гааад байхад чи өөрөө юмаа унагаачихаад яагаад намайг хараагаад байгаа юм бэ гэхэд улам надруу хараагаад байхаар нь манай нөхөр И бууж очин тэрэнд чи эмэгтэй хүнээс гараагүй яу гээд маргалдаж эхэлсэн. Тэгтэл тэнд байсан тэрэг түрдэг залуу та нараас болж би хүний ачааг унагаачихлаа гээд хашигичаад дайраад байхаар нь нөхөр газар байсан жижиг чулууг аваад шидсэн. Удалгүй цагдаа ирээд манай нөхөрийг аваад явсан. /хх-ийн 12/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох огтоол /хх-н 13/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 10857/  Дүгнэлтэд:

1.Ц.Х биед тархины доргилт, хуйхны няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 15/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н  16-17/

           М.И хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 35/

    М.И эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н30-34/,

    М.И иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 18/,  оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-н 21/ зэрэг болно.          

         М.И нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төв дээр ачаатай тэрэг түрж явсан Ц.Х зам тавьж өгсөнгүй гэж маргалдсаны улмаас толгой руу нь чулуугаар цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

1.Ц.Х биед тархины доргилт, хуйхны няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 10857/  дүгнэлт /хх-ийн 15/

           Хохирогч Ц.Х мөрдөн байцаалтад өгсөн … Би тэрэгээ түрээд хажуугаар нь гарах гэсэн боловч хонхорхой байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд хандаж жоохон ухарчих наагуур чинь хонхорхой ихтэй тэрэг унах гээд байна гэж хэлсэн чинь хажуугаар гар гэж хэлсэн. Тэгээд хажуугаар нь гарах гэж байгаад миний тэрэг хонхорхой руу ороод хажуу тийшээ унасан. Тэгэхээр нь би уурлаад тэр эмэгтэйг гичий минь, холдоод өгчихгүй чамаас болж байгаа юм, хүний хагарах бараа байсан юм гэж хэлээд унасан бараагаа усан дээрээс авч байхад нөхөр нь гэх эрэгтэй пизда минь гэж хэлээд миний толгой руу чулуугаар цохиж хагалсан гэсэн мэдүүлэг   /хх-н 8-9,/

             Гэрч Л.Н мөрдөн байцаалтад  өгсөн … Нарантуул захын авто зогсоол дээр зогсож байхад машины ар талд тэрэг түрж байсан залуу тэргэн дээрх зүйлээ унагаасан. Намайг гичий пизда гэх мэтээр хараахаар нь би хажуугаар машин багтаад гааад байхад чи өөрөө юмаа унагаачихаад яагаад намайг хараагаад байгаа юм бэ гэхэд улам над руу хараагаад байхаар нь манай нөхөр И бууж очин тэрэнд чи эмэгтэй хүнээс гараагүй юу гээд маргалдаж эхэлсэн. Тэгтэл тэнд байсан тэрэг түрдэг залуу та нараас болж би хүний ачааг унагаачихлаа гээд хашигичаад дайраад байхаар нь нөхөр газар байсан жижиг чулууг аваад шидсэн гэсэн мэдүүлэг  /хх-ийн 12/

          Шүүгдэгч М.И мөрдөн байцаалтад өгсөн: …тэрэг түрдэг залуу машинаа түр холдуулаад өгөөч гэсэн. тэгэхээр нь Нарантуяа хажуугаар нь гарчих одоо машинаа байрлуулчаад явах гэж байна гэсэн. тэгээд тэрэг түрж байсан залуу хажуугаар гарах гэж байгаад ачаагаа унагаасан. Тэргэн дээр түрж байсан ачаа унасан чинь тухайн тэрэг түрж байсан залуу манай эхнэрийг гичий янхан банзал гээд хараагаад байсан. Тэгэхээр нь би эмэгтэй хүнийг арай дэндүүлж байгаа юм биш үү чи эмэгтэй хүнээс гараагүй юу гэсэн чинь чи юу гээд байгаа юм нүдийг чинь ухна шүү гээд намайг заамдаад авсан. Тэгээд бөөн маргаан болоод би газраас чулуу аваад тэрэг түрж явсан эрэгтэй рүү чулуу шидэхэд толгой руу нь оносон гэсэн мэдүүлэг зэрэг болно. 

 Шүүгдэгч М.И холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул М.И хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

  Энэ хэргийн улмаас хохирогчид 400.000 төгрөгний зардал гарсан ба шүүгдэгч үүнийг төлөхөө хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч маргааш буюу 2017.1.20-ний өдөр төлнө гэсэн учир шүүгдэгчээс гаргуулж Ц.Х олгохоор шийдвэрлэв.

              М.И нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болно.

          Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1- д заасан зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Д овогт М И хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  М.И  500 нэгжтэй тэнцэх хэмжээний  500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  М.И  нь торгох ялыг  2 /хоёр/ сарын  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан           М.И нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. М.И  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.И  хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.И 400.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 274 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 2 дугаар гудамжны 1460 тоотод оршин суух /РД: РС77122710/ Ц.Х 2017.11.21-ний өдөр олгосугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй    болохыг тус тус дурьдсугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН